Авах гээхийн ухаанд суралцах нь...

Авах гээхийн ухаанд суралцах нь...

Хүн төрөлхтөн ямагт элдэв муу муухай бүхнийг жигшин цээрлэж, сайн сайхан хутгийг эгээрэн хүсч, хүний төлөө тэмцэж, суралцаж, бас амьдарч ирсэн түүхтэй. Бурхан багшийн сургаал мөн л дээрх зорилгын төлөө, хамаг амьтны сайн сайхан энх амгалангийн төлөө зорисон бөгөөд дээрх зорилгын нэгэн хэсэг нь “Авах, гээхийн ухаан буюу авах, гээхийн суртгаал” гэсэн утгаар илэрхийлэгдэн ирсэн нь судар шастирт тодорхой тэмдэглэгдэн үлджээ.

Энэхүү авах гээхийн ухааны талаар судар шастирт тодорхойлохдоо:“ Үүн дор бидний багш ханьцашгүй Шагжа Жалбу (Бурхан гэгээн) тэр ямагт бээр бид нугууд дор их нигүүлсэхүй бээр шадар болгоон хорлолоос буцаах хийгээд ач тусыг учруулахын арганд “Авах гээхийн ёсыг” үлгэр утга элдэв зүйлээр сайтар номлосон эрхэм зарлиг сонин гайхамшигт нугууд өнөөдрийг хүртэл оршсоор бөгөөд түүнийг баригч дээдэс нугууд ч амьтан бүгдийн тус амгалан гарахын орон нь Бурханы шашин ямагт хэмээн болгоогоод тэр ямагт цаг үргэлжид арвижин дэлгэрэхэд өнөд бат оршихын аргад сонсголон, санахуй, бясалгал гурав болоод номлох, тэмцэх, туурвих гурвыг зохиосон болой” гэж айлджээ.

Эндээс үзвэл авах гээхийн ухаан гэдэг нь бидний элдэв болзошгүй болоод болзоот элдэв аюул зовлонгоос урьдчилан сэрэмжлүүлж, цаашид зөв замаар явахад туслах нэгэн чухал арга болохыг чухалчилсан байна. Мөн нөгөө талаас хэрвээ бид энэ ухааныг анхааран өөрсдийнхөө ажил амьдралдаа мөрдлөг болгон авбаас тустай, ачтай болох нь дамжиггүй гэдгийг мөн ухааруулж байна. Энэ талаар шастирт:“Тийм болохоор өвөр бусад алинд ч өвчин ад тэргүүтний хорлол үл гарах бөгөөд урт наслах, буян ихтэй тэргүүтэн тус амгалан гарахыг хүсэгч нугууд бээр зарлиг хийгээд шашдир нугуудад авах ёстойг авах, орхих ёстой хэмээсэн нугуудыг орхих хэрэгтэй. Тэр мэт эс үйлдвээс Бурхан өмнө чинь бодтой заларсан ч тус хүргэх үгүй” гэж айлджээ.

Авах, гээхийн суртгаал нь хүний амьдралын харилцааны ялангуяа хүний сэтгэлийн олон талыг хамарсан байдаг. Ингээд энэхүү ухааны жишээ болгож хэдэн суртгаалыг энд өгүүлсү.

1. Орон зүг алинд ч бусад лугаа үл зохилдвоос амгалан гарах нь бэрхтэй бөгөөд зовлон гарахдаа хялбар болъюу. Тэр ч урьд нэг эмэгтэй тариа тарьж байтал нэгэн хонь тэдгээрийг идэж сүйдлэхэд нөгөө эм бээр галт цучилаар цохисонд гал бадран хааны зааны хашаанд орсон бөгөөд оч үсэрч хашааг шатааж олон зааныг хуйхлажэ. Хаан бээр отчоос зааныг эдгээх арга засал юу байна хэмээхэд оточийн тариаланг урьд нь сармагчингийн сүрэг эвдэснийг ихэд өс хонзон санаж сармагчингийн өөхийг түрхэвээс эдгэрнэ хэмээжээ. Хаан зарлиг буулгаж анчин гөрөөчин ойр хавийн сармагчин бүгдийг барин хаанд өргөжээ. Хаан бээр оточид тушааваас тэр бүгдийг нь цааш нь харуулжээ. Тэр үест өгүүлүүн:“Хот балган хотол гүрэндээ Хонзонд зохирч бүү оршигтүн Хонь болоод боол эм хоёр үл зохилдосноор Хоргүй сармагчин нугууд хөнөөгдсөн мэт.” Хэмээн ишний үндэснээс зарлигдсан болой. Эгүүн дор өгүүлвэй.“Анхлан нижгээд хоёр өлслөвч Алслаад нэмэгдэж үржих тул Амгалангийн үесийг доройтуулах Аюулт алалдах өс хонзонг тэвчвээс зохилтой” хэмээтэй.

2. Нөхөрлөж чадвал өчүүхэн бага хэн ч их дээдэстээ тус болдог. Тэр ч эрт цагт нэгэн арслан өдөр нижгээд амьтан гөрөөсийг барьж махыг идээд муугий нь орхисоор таван зуун үнэгийг нэг дор иднэ гэжээ. Тэгээд шөнө явж байгаад худагт унахад дөрвөн зуун ерөн ес нь зугатаж гэнэ. Нэг нь худгийн захад үлдсэн бөгөөд арсланг гаргахын аргыг хайн нэгэн жижиг цөөрөм байгааг хараад цөөрмийг малтаж цөөрмийн усаар худгийг дүүргэснээр арсланг гаргажээ. Түүнд бурхан бээр:”Хүч ихтэй ч бай бусад лугаа нөхөрлөж үйлдэх хэрэгтэй бөгөөд үнэг нь худаг ухаад арсланг гаргаж чадсаныг үз” хэмээн эшний үндэснээс зарлигласан чилан болой. Эгүүн дор өгүүлэх нь: “ Дээдэс доройтох нь магадгүй бөгөөд Нялхас тус болох нь сэжиггүй тул Дээрэлхэж басамжлан доромжлохгүй Нөхөрлөн үйлдэх буюу тэгшид агуулж үйлд” хэмээсэн болой.

3. Бусдыг хуурч мэхлэх нь олон болвоос эцэстээ амны идээ төдий ч олдох бэрхтэй болох бөгөөд тэрч эрт урьд цагт хулганы хаан таван зуун хулгана лугаа нөхөрлөн амьдардаг байжээ. Жила мажи хэмээх нэгэн муур өтлөж хулгана барьж идэж чадахгүй болсонд арга олохоор шийдэж амгалан аажуу амьдарах болсныг бусад хулгана мэдэж асуусанд: “Би залуу зандан насандаа хилэнц ихээр үйлдсэн тул түүнээ ариусахын тулд бэрхийг судлаж байна” гэжээ. Хулганууд сэтгэл итгэмжилж сүсэг төрөөд өдөр бүр эргэж тойрох бөгөөд нутагтаа буцахад нь хамгийн сүүлчийн ядарсан нэгийг барьж иддэг болжээ.
       

Хулганы хаан бээр: “Туранхай та юу зооглоно вэ?” гэж асуусанд би хатсан өвс адилыг иднэ гэжээ. Тэгтэл хулганы сүрэг цөөрч хорогдох болсонд хулганы хаан сэжиглэж нөгөөх “ даяанч” муурыг ажиглаваас тэр бээр үл харагдах газарт сүүлчийн хулганыг барьж идэхийг хараад алс очиж ийн өгүүлрүүн:“ Эцэнхий туранхай таныг таргалаад гишүүн дэлгэрээд Эзэн миний сүрэг хорогдсоныг үзвээс л Үр тариа өвс идсэнээр Үзтэл бэрх эс гарсан тул Бэрхийг судалсан энэ хэрэг ихтэй авч Миний хулганууд хорогдох тул Мажи та өлзий орших болтугай” хэмээн өгүүлээд өөрийн оронд зугтаах бээр нөгөө муур идээ ундаа хоосорсон болохыг эшээс зарлигласан болой. Бурхан бээр зарлиг болруун: “Бусдын толгойг эргүүлэн хураан мэхлэвээс Буруу гаж их хэрэг доройтох тул Буруу замд орохыг үл хүсвээс Бусармаг хуурмагийг өөлөх нь хэрэгтэй” хэмээн айлджээ.

4. Өөрийн язгуур дор хорлол олныг үйдвээс өвөр ямагт орох оронгүй болох бөгөөд тэр ч эрт цагт нэгэн жижигг голд 500 усны хорхой амьдрах агаад нэгэн цагт хөгшин хорхой бээр нөгөөдүүлийнхээ өндөг, зулзага нугуудыг идээд залхай суухуйд заримдаа ажил ч хийхгүй хөлөө нугалаад суух болжээ. Тэгээд үр хүүхдээсээ хагацсан усны хорхойнууд түшмэлдээ бараалхаж айлтгаваас тэр бээр энэлж шаналсан байдлыг үзээд түшмэл бээр хилэгнэж “Миний удмын ёс гажуудаалагч муу авирт хэмээгээд бидний үр төл, өндөг, өт хорхой нугуудыг идчихээд хөлөө цомцойлгоод суугч аяа чиний ямар ёс вэ?” хэмээхэд бусад нь: Сэмхэн сэмхэн алхан гишгээд Үгээ зөөн өнхрүүлэн яригч Шилээ шөргөөж эргүүлэн үйлдэгч тэр Муу башир талын шинж мөн хэмээхэд

Түшмэл бээр: “Та бүхэн сэтгэл амар аажим суухтун хэмээхэд нөгөө хөгшин хорхой зугтааж, оронгүй болж бусад нугууд амар жаргажээ” хэмээн эмийн эшийн судраас зарлиглажээ. Бурхан бээр зарлиг болгуун: “Хамаатан садан нөхөд дор Хорлолын үйлийг чангатгаваас Хөгзөрч ялзарсан идээ адил Хог дээр хаягдах тул сэрэмжлэн үйлд” хэмээжээ.Ийнхүү авах, гээхийн сургаал нь бидний амьдралын анхааран авах мөрдлөг болж эрт дээр үеэс өнөөг хүртэл уламжлан иржээ.

Эх сурвалж: Budda.mn

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417