Дэргэдийн бурхан үнэгүй!

Дэргэдийн бурхан үнэгүй!

Нэгэн жишээ. БНХАУ-д 2008 оны олимпийн наадам болохын өмнө Хятадын засгийн газар үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын тулд таксины жолооч, дэлгүүрийн худалдагч гээд Хятад орны нүүр царайг гаднынханд илтгэх үйлчилгээний бүх ажилтанд англи хэл сургах томоохон кампанит ажил зохион байгуулжээ. Энэ хүрээнд англи хэлийг хамгийн богино хугацаанд үр дүнтэй сургах сурах бичгийн уралдаан зарлаж, эхний арав гаруйг (14 санагдаж байна)засгаас нь хөрөнгө гарган хэвлэхээр болсон байна. Уралдаанд Монголоос цөөн хүн хамрагдсан бөгөөд, бидний адлан шоолж элдэвлэн доромжилдог Арго багшийн ном шалгарч хэвлэгдэхээр болжээ. Энэ тухай сонссон манай яамны нэгэн түшмэл “наадах чинь мэдрэл муутай, өвчтэй хүн шүү...” гэж элдвээр нь хэлсээр байгаад болиулчихсан юм гэсэн. За энэ ч яахав гэж бодъё.
 
Нэгэн жишээ. АНУ-ын Чикаго хотоос нурууны үений дурангийн хагалгаа хийлгэхээр монгол бүсгүй эх орондоо иржээ. Энэ төрлийн хагалгааг хамгийн найдвартай, сайн хийдэг дэлхийн таван орны нэг Монгол тул америк эмч нар ийн зөвлөсөн байна. Монгол эмч нар энэ төрлөөр дэлхийн улс орнуудад уригдаж хичээл заадаг.
 
Нэгэн жишээ. Уруул тагнайн сэтэрхий гэж нярайн айхтар эмгэг байна. Хөхөө хөхөж чадахгүй, нүүр ам нь цөмөрхий төрдөг энэ гажиг тэдгээр нялхаст төдийгүй ар гэрт нь маш том дарамт, зовлон байдаг. Эрүүл мэнд, дээрээс нь гоо сайхны асуудал! Шалтгаан нь тодорхойгүй, жил ирэх бүр нэмэгдсээр байгаа энэ эмгэгийг Монголд ЭХЭМҮТөвийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн баг хамт олон өөрийн улс дахь эмгэгийн бүх тохиолдлыг 100 хувь анагаагаад зогсохгүй гадаадад уригдаж хагалгаа хийж, хичээл заадаг. Жишээ нь Орост ийм хүүхдийг таван нас хүргэж байж хагалгаа хийнэ гэдэг бол манай баг нэг сартайгаас эхэлж хийгээд таван настай гэхэд бүрэн эдгэрсэн, хэл яриа нь зохих насандаа хөгжсөн, гаднаасаа мэдэгдэх зүйлгүй болж эдгээж байна. Сая хүрэхгүй төгрөгийн цалинтай тэд хөдөө орон нутгаар 20 жилийн турш тасралтгүй явж, нийслэл хотод ирж олон хоногоор эмчлүүлэх зардалгүй жирийн иргэдэд газар дээр нь очиж үе шаттай хагалгааг байнга хийж байна. Гэвч тэднийг шүтэн биширсэн өвчтөнүүдээс нь өөр хүн Монголд мэдэхгүй. Харин гаднынхан урьж лекцийг нь сонсож, хамтарсан хагалгаанд урьж, хичээл заалгадаг. Тэд бас дэлхийн Монголчууддаа тусалъя гэж Буриадад очжээ. Гэтэл “Моквагаас асууя” гээд удсаны эцэст шалгалт авч байж эрх олгоно гэжээ. Гэтэл манай эмч нарыг Хятад, Индонез, Мьянмарт урьдаг. Энэ багийн ахлагч Г.Аянга гэж алтан гартай мэс засалч “Хэрэв надаас Оросууд тест авбал би гарцаагүй унана. Уруул тагнайн сэтэрхийн хагалгааг хэдэн настайгаас хийх вэ гэсэн асуултын зөв хариулт 5 нас гэж тэд үзнэ. Харин би 1 нас гэж бичнэ. Ингээд л уначихна шүү дээ, ха ха ха...”

Нэгэн жишээ. Арав гаруйхан жилийн өмнө, манай эмч нар дурангийн мэс засал гэдгийг дөнгөж л сурч, эхний хагалгааг хийж байсан үе. Хавдар судлалын эмнэлгийн дарга, манай нэртэй мэс засалч Ж.Чинбүрэн эмч ходоодны захын хавдрыг дурангаар төвөггүй авчихдаг байсан ч далд хэлбэрийн хавдрыг хэрхэн авах арга техникийг сурчих юмсан гэж эрмэлзэж, эрэл хайгуул хийж байсан үед Накаяамагийн хавдар судлалын институцийн гүйцэтгэх захирал, дэлхийд нэртэй мэс засалч, профессор Масаказу Ямамото гуай Монголд ирэхдээ яг энэ аргынхаа талаар англи хэлээр бичсэн нэгэн номыг түүнд үлдээгээд явсан байжээ. Ж.Чинбүрэн эмч номыг авсан оройдоо анхааралтай уншиж дуусгаад цагаа харахад үүрийн дөрвөн цаг болж байсан гэдэг. Ж.Чинбүрэн эмч энэ аргаар дөрвөн хагалгааг амжилттай хийгээд Ямамото санд зургийг нь явуулахад тэрээр итгэж чадахгүй байсан гэдэг. “Та ном уншаад л ийм хагалгаа хийчихлээ гэж үү...?!!” Япон хүний толгойд бол яагаад ч орохгүй зүйл. Монгол эмчийн чадварыг гайхахын сацуу бишрэн шүтсэн Ямамото сан өнөөдрийг болтол 11 жилийн турш “Япон-Монголын хамтарсан симпозиум” арга хэмжээг ивээн тэтгэж Монголд зохион байгуулсаар, хавдрын чиглэлээр ажилладаг монгол эмч нарыг чадваржуулан сургахад чин сэтгэлээ зориулан ажилласаар... Тэдэнтэй уулзан ярилцах зуур асуув. 
 
-Чинбүрэн эмч ээ, ингэхэд та ямар шагнал урамшуулалтай билээ...?
 
-Хэцссс, би түүгээр яадгийм... /намайг дээш нь “алтан хошуу өргөх” нь гэж сандарсан бололтой, би түүний цол гуншинг л энэ бичвэртээ алдаагүй бичих гэж асуусан юм л даа/
 
Жишээнд дурдсан дээрх хоёр эмч төдийгүй манай мэс заслын эмч нар бүгд л өдөрт 3-8 хагалгаа хийнэ. Үүнийг нь сонссон гадныхны нүд нь магнай дээрээ гараад гацаж орхино. Тэдний нүдээр Монголын эмч нар баячууд байх нь гарцаагүй!

Ийм үй олон жишээ дурдаж болно. Монголд бидний нүдээр бол “энэ ч дээ...” гэмээр нэгэн гадагшаа гарахаараа бусдын манлайд цоролзож бизнесийг цэцэглүүлж, сурахыг үзүүлж өгнө. Бас нэгэн хөгжилтэй жишээ санаанд орлоо.
 
Элчин сайд Лодойдамбын Галбадрахыг БНСУ-д элчин сайдаар ажиллаж байх үе, монголчуудын Солонгост мөнгө хийдэг алтан үе эхэлж байлаа. Элчин сайд Солонгосын ганцхан үйлдвэрийн захирлыг таньдаг, хүн ажилд оруулах гуйлт болгоныг тэр л үйлдвэртээ “шахна”. Олон олон ийм шахааны дараа нэгэн танил нь бас л нэг даруу, ноомой залуу бүсгүйг ажилд оруулж өгөхийг гуйж, Галаа ах ч халгасаар нөгөө үйлдвэр дээрээ дагуулаад очиж дээ. Үйлдвэрийн эзэн ч жижигхэн биетэй бүрэг ноомой охиныг хялавхийн хараад их л дурамжхан байгаа нь илт байж. Гэвч элчин сайдын гуйлтыг яалтай билээ, авсан болж гэнэ. Жилийн дараа дахиад л туслахаас аргагүй хүн бас л нэг хүнийг ажилд оруулж өгөхийг шалан гуйжээ. Л.Галбадрах элчин сайд мөн л халгаж жийрхсээр өнөөх үйлдвэрт очжээ. Өрөөний нь үүдэнд захиралтай таарч мэндлээд арайхийн зовлонт гуйлтаа хэлэхдээ “За, энэ ёстой эцсийнх. Дахин чамайг зовоохгүй” гэж бараг тангараглаж гэнэ. Харин үйлдвэрийн эзэн солонгос “Одоо би мэдэхгүй ээ, Чэчга /Цэцгээ/ мэднэ” гээд өрөөнийхөө хаалга руу заасан байна. Захирлын өрөөний хоймрын сэнтийд ноднингийн “ноомой бүсгүй” жинхэнэ эзний ёсоор заларч байсан гэдэг. Ингээд Л.Галбадрах элчин сайд дахин хэдэн хүнийг ажилд оруулах боломжтой болсон тухайгаа ярихдаа монгол хүүхнүүдийн амьдрах дайчин чанарыг гайхан биширч байж билээ.
 
Өөр нэгэн жишээ. 1980-аад он. Намрын тариа хураалтын үеэр Хурхын Сангийн аж ахуй даяар тог тасарч сандаргажээ. Конвейер ажиллахаа больсон учир үтрэмд хураасан их тариа дотроосоо шатчих гээд болдоггүй. Сум, САА-н бүхий л мэргэжилтэй, мэргэжилгүй цахилгаанчид оролдоод чадсангүй. Тариа хураалтад туслахаар ирсэн шинэхэн оюутнууд хийх ажилгүй болж, багш нар нь ч сандралдсаар. Улсын энэ их хөрөнгийг шатаачихвал яана, хамгийн гол нь тариаланчдын хавар, зуны нөр хөдөлмөр!!! МУИС-ийн физикийн нэгдүгээр курст дөнгөж орсон шөмбөгөр туранхай оюутан өөрсдийг нь хариуцан ажиллаж байсан математикийн багш Д.Ламжавт хандан “Багшаа, би янзалчихаж болмоор санагдаад байна, оролдоод үзэх үү” гэлээ. “Юу гэсэн үг юм, тогонд цохиулж үхнэ...” Д.Ламжав багш ойртуулсангүй, хүний “нялх” үрийг тогонд цохиулаад алчихвал яана?! Бас Сангийн аж ахуйн үнэтэй тоног төхөөрөмж сүйдэлсэн хэрэгт орно шүү длээ.
 
Хэсэг хугацааны дараа гэрэл гялсхийн асав. Нөгөө залуу тэр хавийн цахилгааны холболтын схем зургийг хийж үзээд холбочихжээ. Дөрвөн жилийн турш МУИС-д тасралтгүй онц сурч Д.Сүхбаатарын нэрэмжит цалин авсаар төгссөн шавилхан энэ хөвгүүн бол улсын физикийн олимпиадад түрүүлж МУИС-ийн физикийн ангид урилгаар орж ирсэн, хожим их сургуулийг төгсмөгц нь ЗХУ-ын цөмийн эрчим хүчний ОУ-ын судалгааны төв Дубнад ажиллуулахаар илгээсэн, өнөөдрийн нийгэм нохойн чинээ тоож шиншихгүй байгаа, алтны магнат Ц.Мянганбаяр. Тэр үнэхээр гоц авъяастай оюутан байсныг багш нар нь одоо ч дурсдаг, “иргэн” Д.Ламжав багш нь түүнд их хайртай юм билээ.

Өнөөдөр хүн бүрийн ад үздэг Х.Наранхүү гишүүн хүүхэд байхдаа физик математикийн олимпиадад байнга амжилттай оролцдог, энэ чиглэлд онцгой авъяастай, “юм дуулгах” хүүхэд байгаад улстөрд орчихсоныг багш нь харуусан дурсахыг сонсож байлаа.
 
Ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнд тооны тэмдэгт тогтоолтоор цойлж дэлхийн рекордыг эвдсэн монгол охин үг тогтоох тэмцээн дээр нь яг тооных шигээ байж чадсангүй. Шүүгчид эргэлзэн гайхаж орчуулагчаар дамжин “Яагаад үг тогтоолт дээр эрс муудав” гэхэд нь “Би англи хэл мэдэхгүй л дээ, тиймээс үсэг болгоноор нь тогтоосон” гэж хэлээд тэдний амыг ангайлгаж бишрүүлж байсан гэдэг.
 
Хурхын САА-н механик Б.Загдаа гэдэг хүн хуучин ДТ-75 тракторт автогрейдерийн хөдөлгүүр суурилуулж, хоёр араатай байсныг 5 араатай болгож, бүтээмжийг 4 дахин нэмээд, Хэнтийд “Атрын III аян”-ы шанг татаж, тариалалтын хугацаанд ганцаараа 700 га газрыг хагалж, борнойдож чадсан байна. Гэх мэт, гэх мэт, гэх мэт...

Энэ бол ганц нэг хүнд тохиолдож байгаа жишээ төдий биш! Дэлхийд Монголын нэрийг гаргаж байгаа жүдочдыг хар. Энхийг сахиулахад яваа монгол залуус, эрчүүдийг хар! Тэд хөдөөгийн малын бэлчээрээс ирсэн, хотын хамгийн ядуу хорооллынхон. Жүдочдын дунд баян тансаг айлын хүүхэд нэг ч байхгүй гээд бод доо!Энэ бол монгол үндэстний мөн чанар. Энэ бол бид. Энэ бол та нар. Энэ бол Монгол хүн! Харийн хүнд, эсвэл өөрсдөө өөрсдөөсөө жаахан холдоод ажиглахад энэ чанар тодоос тод гялтганан харагддаг. Харин бид дотроо, өөрсдөө энэ гайхамшигт чанараа олж харж чаддаггүй, бас ерөөс хүсдэг ч үгүй юу, зөвхөн муу муухайгаа товойлгон дөвийлгөн жинхэнэ тамын тогоондоо буцалсаар... Дэргэдийн бурхан үнэгүйн үлгэр энэ. Үнээнийхээ сүүтэйг үхсэн хойно нь, хүнийхээ үнэтэйг үгүй болсон хойно нь мэддэг нь манай тамын тогооны бичигдээгүй дүрэм билээ л!

Энэ тамын тогооноос, биесээ хядсан энэ их тэмцэлдээнээс цойлон гарах нь ч энэ үндэстний хүчин чадлыг улам шалгах шиг. Магад Есүхэй хорлогдсоны дараа гэр бүлийг нь жишимгүй хаяж одсон арчаагүй монголчууд шиг, тийм ганцаардал, доромжлолоос цойлон гарсан Их Монголын эзэн хаан Чингис хаан мэт... 

Ийм эрчимт оргилуун үндэстэнг нэгтгэж л болохгүйг гаднаас харж байгаа хүмүүс бол харин сайн мэднэ ээ. Үүл нэгдвэл бороо, Монгол нэгдвэл цэрэг! Монголчуудыг бүхий л талаар задалж, бутаргаж болох тийм л засаглалыг бидэнд тулгасаар. Дайснаа мохоол мөшгилгүй хядаж байсан дайнч монголчуудын хөрж амжаагүй оргилуун эрчим өнөөдөр биесээ гутаан доромжилж, бусдын удирдлагаар хөнөөлдөн тэмцэлдэхэд зарцуулагдаж байх шив.
 
2015 онд УИХ-ын хэдэн залуу гишүүн ордны гуанзанд үдийн хоолны үеэр яг энэ сэдвээр маргалдсан билээ. Нэг нь хэсэг нь монголчуудын арчаагүй, залхуу, өлсөж, ядарч үзээгүй, бэлэн зэлэнд дуртайг гайхаж харин нөгөө хэсэг нь үүний эсрэг чанаруудыг тоочиж зөрөлдсөөр. Би тэднээс нэг асуулт асуулаа. “Хэн хэний чинь зөв. Аль аль чанарууд нь бидэнд байгаа. Тэгвэл ийм хүмүүсийг хэрхэн удирдах ёстой вэ?” Ингээд бидний яриа засаглал руу шилжсэн. 
 
Ийм хүмүүсийг, ийм ард түмнийг нэгтгэн зангидаж, зөв зохион байгуулалтад оруулбал ер яах бол оо?
 
Би заримддаа боддог юм, хэрэв Ж.Оджаргалд хуулийн орчинг нь бүрдүүлээд улс орны эрчим хүчний найдвартай систем босго гэж даалгавал... Ш.Баярсайханд бөөний худалдааны нэгдсэн сүлжээ байгуулахыг, Б.Чойжилсүрэн, Б.Эрдэнэбат хоёрт хямд үнэтэй орон сууцаар хангах ажлыг даалгавал... Тэд өнөөдрийнхөөс хавьгүй жаргалтай амьдарч байж ч магадгүй. Өнөөдөр тэднийг та нар жаргаж байдаг гэж санана уу? Би тэдний заримыг дааж давшгүй их өрнийхөө араас босох гээд, бас зарим нь хэзээ нэгэн цагт шоронгийн хаалга татах миний ээлж ирэх болов уу гэсэн айдас, түгшүүрийн дунд аз жаргалгүй нэгэн байж ч мэднэ гэж төсөөлдөг. Зарим нь Монголын хамгийн их өртэй хүн ч байх. Өрөө дарахад мөнгө хэрэгтэй. Бүүр маш их мөнгө хэрэгтэй. Тэдэнд жижиг мөнгө хангалтгүй, том, бүүр том л мөнгө хэрэгтэй. Энэ бол бүүр том зовлон л гэсэн үг. Тэдний дэргэд өнөөдрийн олсон хоолоо гэр бүлээрээ хувааж идчихээд маргаашийн асуудал маргаашдаа гээд бүтэн нойртой хонож байгаа жирийн нэгэн зүйрлэшгүй тайван, жаргалтай нэгэн бөгөөд тэд ийм хүмүүст атаархдаг ч байж болно.

Санжаагийн Баяр гэдэг ямархан авъяаслаг бичээч, магадгүй зохиолчийг энэ нийгэм юу болгож орхисныг сая бүгд харцгаалаа. Тэр ном хөглөрсөн бичгийн ширээний ард бестселлерүүд туурвиж байх ёстой атал чийгтэй шоронгийн өрөөнд өвчинд шаналан амьдралыг эргэцүүлж, харин түүний байх ёстой жинхэнэ орыг аахар шаахарууд эзлэн даажигнах аж. Түүгээр ч барахгүй ийм авъяаслаг зохиолчийг буруу газар байрлуулан, улмаар нийгэмдээ шаарлагдан адлагдах шалтгаан болсон буруу гэрээ байгуулахад хүргэж, эцэст нь шоронд амьдралаа эргэцүүлэх гаслант зам руу түлхэж орхижээ. Хөөрхий тэр сайн сэтгүүлч л юм билээшт...
 
Хүмүүс байр байраа олоогүйн зовлон багадахгүй ажээ. Ийм зовлон нийгмээ, бас хувь хүмүүсийг ч эмгэнэлт тавиланд хөтөлсөөр. Үүд, хоймрын суудлыг солихоор ингэж л буруутдаг байна. Ерөөс улс орныг мөхөөе гэвэл хүмүүсийн байх ёстой байрыг солиход л хангалттай, бусдыг тэд өөрсдөө хийчихнэ! “Хүнийг хөөргөж, улсыг сулруулах” гэгч эртнээс бидэнд хэрэглэж ирсэн хор, үүний ерөндөгийг бид олоогүй л байна. “Манж” гэж хавдраар үхэх шахсан ч дархлаа суусангүй юу даа? Монголчууд шиг ийм их эрчимтэй хүмүүс байр байраа зөв олж, нэгдсэн зохион байгуулалтад орвол бид гурван сая шиг биш 30 сая шиг бүтээж чадна. 

Бид эрт цагаас ийм л байсан, энэ монголчуудын мөн чанар байсаар байна, байх ч болно! Хэнийг ч дорд үзэж болохгүй. Асар хүчтэй, амьдрах чадвартай, бие даасан ийм хүмүүсийг “Чаддаг нь амьдар!” гэсэн дүрэмгүй, харгис тоглоомд оруулаад хаячихаар хүн бүхэн чаддаг чаддагаараа буруу, зөв хамаагүй амьдрах гээд үзэж тарж байна.

Л.Гумилёв бичсэн байдаг. Нүүдэлчин эзэнт гүрнүүд задран унахаар бэртэгчид нь оргилуун хүмүүсээ хавчин шахдаг. Тэд нийгэмдээ ад шоо болдог ч бусад үндэстний дотор орохоороо гялалзсан амжилт олж, тухайн үндэстнийг сэргээх “түүхий эд” болж өгдөг гэж. Үүнийхээ жишээ болгож олзлогдоод, боол болж, плов сайн хийдгийнхээ ачаар эзэндээ тоогдож дэвшээд улмаар цэргийн жанжин болсон түрэг хүүгийн тухай бичсэн байдаг. Тийм хүмүүс хуримтлагдсаар Монголчуудын довтолгоог Айн Жалутэд зогсоосон байдаг. Кайрын султанатын хаан Кутуз, түүний жанжин Бэйбарс хоёр хоюул нутагтаа адлагдсан цэрэг-боол байгаад хаан, жанжин болсон байдаг. Хэрэв тэд байгаагүй бол оргилол нь эрчимжсэн Монголчуудыг зогсоох хүч байгаагүй гэсэн байдаг.
 
Бизнес л хийж байхуйц, аливааг бизнес л болгож хардаг бизнес сэтгэлгээтэй сэргэлэн нөхөрт боломж олдмогц тэр боломж бүхнийг бизнес л болгож хувиргана. Тийм хүмүүс төрд орохоор төрөөр бизнес хийчихэж байна. Зах зээлийн эдийн засаг гэж байхаас зах зээлийн төр гэж байдаггүй! Тэд Монголын баялгаар эрсдэлтэй тоглоом хийгээд өөртөө ашиг олж, харин бусдыг хаяж байна. Бизнесмэн хүн иргэн хүнийг хөлсний ажилчнаа л гэж хардаг бололтой юм билээ. Тэр өөрийнхөө буруу гэж огтоос бодохгүй, тэгэх ч учиргүй. Ерөөсөө түүний буруу ч биш. Гол нь байр байраа олоогүйд л хамаг учир байна. 

Бурхан холдож буг олширсон цөвийн цаг гэж бодож байна уу? Үгүй ээ, байраа олоогүй бужигналдаад байгаа хэрэг.
 
Монгол хүнийг судлах, “Монгол гэж хэн бэ?” гэдэг асуултад иж бүрэн хариулт олох, бие биеийнхээ үнэ цэнийг үхсэн хойно нь биш, амьд ахуйд нь таньж мэдэх, тэдгээрийг зөв эрэмбэлэн байрлуулж, эмх цэгцэндээ орох хэрэгцээ шаардлага бидэнд яг одоо тулчихаад байна. Монгол хүний энэ их эрчим тус тусдаа өөрөө өөрийгөө авч явахад хангалттай байж мэднэ. Харин нэгдсэн зохион байгуулалтад орж гэмээ нь эрчим нь улам түрэн нэмэгдэж, бидний бодат хүчин чадлыг нэмэгдүүлэх учиртай. 

Бидэнд зөвхөн эмх цэгц, зохион байгуулалт, нэгдсэн удирдлага, удирдагч л хэрэгтэй! Атал, үндэстнийхээ ийм дотоод мөн чанарыг таньж мэдээгүй төр ард түмнээ хэрхэн удирдах?! Ийм хүчтэй хүмүүсийг нэгтгэн зангидаж, удирдан зохион байгуулж чиглүүлэхгүй зөнд нь задгайлан орхивоос тэр их эрчим нь биесээ хөнөөсөөр тарж бутран хэмхэрч оддог ажээ.

Сэтгүүлч Гантөмөрийн УЯНГА

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417