БНСУ-ын Чунжу хотноо Дэлхийн тулааны спортын хоёрдугаар наадам үргэлжилж байна. Уг наадмын спортын 20 төрөлд 103 орны 3500 гаруй тамирчин өрсөлдөж буй юм.
Тус наадмын жюү-жицүгийн төрөлд 24 орны 150 орчим тамирчин оролцож байгаагийн найм нь манай улсын тамирчин. Тэдгээр тамирчдаас жюү-жицүгийн -70 кг жинд “Эрч” спорт хорооны тамирчин Цог-Очирын Батцэцэг, файтинг -85 кг жинд “Херо БЖЖ Монгол” клубын тамирчин Дагвын Төмөрпүрэв нар мөнгө, жюү-жицүгийн -62 кг жинд “Янгир хайрхан” ХХК, “Их Шавь” дэвжээний тамирчин Гантөмөрийн Баяндүүрэн хүрэл медаль тус тус хүртээд байна. Дэлхийн тулааны спортын хоёрдугаар наадам есдүгээр сарын зургаанд дүнгээ гаргана.