Томсгосон мажоритар буюу 26:50 хувилбарыг дэмжлээ

Томсгосон мажоритар буюу 26:50 хувилбарыг дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, 2020 оны УИХ-ын сонгуулийг  26 тойрог бүхий томсгосон хувилбараар явуулах шийдвэр гаргалаа. Мөн  үдээс хойш болсон МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд дэмжсэн байна. Өнөөдрөөс томсгосон тойрог бүхий Сонгуулийн хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэж, энэ долоо хоногтоо багтаж, УИХ эцэслэн батлахаар төлөвлөөд байна. Уг нь эрх баригчид өмнө нь 50:26 гэсэн хувилбарыг оруулж ирсэн.  Гэсэн ч  энэ хувилбарыг Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүснэ гэж үзжээ. Мөн сонгогчдын зүгээс нөгөө л намын ард нуугддаг систем байна гэсэн шүүмжлэл гарсан учраас буцаасан гэдгийг тайлбарлаж байсан. Тэгвэл одоо орж ирж байгаа хувилбар нь 1992, 2008, 2012 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоо юм.  Сонгуулийн хуультай холбоотойгоор улс төрийн намуудын байр суурийг хүргэж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр: Сонгуулийн тогтолцоо ямар байх нь чухал биш

-Сонгуулийн хамгийн зөв тогтолцоо гэж хаана ч байдаггүй. Монголд Сонгуулийн хуулийг өөрчилж ирсэн түүхийг эргээд харахад эрх баригч нам өөртөө ашигтай хувилбарыг оруулж ирдэг. Ямар ч хувилбар байсан ард түмэн эцэст нь дүнгээ тавьдаг. Бидний хувьд энэ Сонгуулийн хуулийн тухай зөв, буруу мэтээр ярихаар биднийг хардах, янз янзаар мушгин гуйвуулах ажиллагаа явагдаж магадгүй.

Тиймээс Сонгуулийн тогтолцоо ямар байх нь чухал биш. Ямар ч хууль гаргасан сонгуульдаа бэлдэж байгаад идэвхтэй орно. Сонгуульд ард иргэд маань санаа бодлоо бас худалдахгүй, айж эмээхгүй, идэвхтэй оролцох байх гэж бодож байна.

Тэд сонгуульд идэвхтэй оролцох тусам МАН ялагдана. Ард түмэн үүнийг ойлгож сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. МАН 2016 онд амласныхаа эсрэг ажилласан. Үндсэн хуульд халдсан, ЖДҮ, 60 тэрбум, хүн хүчин, Саарал жагсаалт зэргийг дурдаж болно. Олон хүн угаартаж амь насаа алдсан өндөр үнэ цэнээр Улаанбаатарт утаа арилгах ажлыг хийж байгаа гээд шүүмжилбэл олон асуудал байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын баталсан хуулиар сонгуульд оролцоно

-Сонгуулийн хуулийн талаар МАН-ын бүлгийн ойлголцлоос бүх зүйл шалтгаална. АН-ын зүгээс пропорциональ системээр сонгуулиа явуулах санал гаргасан боловч МАН дэмжээгүй. МАН-ын тогтоосон тоглоомын дүрэм, баталсан хуулиар бид сонгуульд оролцоно. Сонгуулийн тогтолцооны асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэр манай намаас байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тухайн үед сонгуулийн холимог тогтолцоо буюу пропорциональ хэлбэрийг оруулах ёстой гэсэн санал гаргаж байлаа. Мажоритар, пропорционал 50:50 хувь байх хэрэгтэй гэж үзэж байсан. Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол асуудал байсан юм. Харамсалтай нь, бидний тэр саналыг унагасан. Мөн АН-ын хувьд сонгуулийн хууль дээр холимог тогтолцоотой байх ёстой гэсэн байр суурь дээрээ хэвээрээ байгаа. Тийм болохоор сонгуулийн тойргийн хуваарилалт 26:50 эсвэл 16:60 аль нь байх хамаагүй. Гол нь пропорционалийн хэлбэрийг оруулсан холимог хэлбэртэй байх хэрэгтэй. Гэхдээ томсгосон мажоритар эсвэл жижиг мажоритар буюу 76 тойрогт сонгууль явуулах нь эрх баригчдын өөрсдийнх нь шийдэх асуудал.

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан: Цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзсэн

-Энэ долоо хоногт УИХ-ын Сонгуулийн хуулийг хэлэлцэх болсонтой холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг хуралдлаа. УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс 50+26 буюу холимог тогтолцоог өргөн барьсан байсан.  Гэтэл энэ хувилбар нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдгийг намын гишүүд хэлсэн.

Тиймээс цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзсэн. Хэт жижиг тойргоор сонгууль явуулсны улмаас төсөв тарамддаг. Тойрог бүр дээр оновчтой, оновчгүй хөрөнгө оруулалт  хийгддэг болсон. Хүн ам цөөтэй суманд 12 жилийн  сургууль баригдаж байна. Жижиг тойргийн явцын  эрх ашиг руу явдаг болсон зүйлийг өөрчлөх нь зүйтэй. Цаашдаа сонгуулийн тойргийг аль болох томсгож, массыг хамарсан сонголт хийлгэдэг болох зарчмыг барьж ажиллаж байна. 2008 онд явж байсан томсгосон мажоритар систем буюу олон мандаттай тогтолцоог бид дэмжиж байгаа.  Бүлгийн гишүүд ч энэ хувилбар дээр санал нэг, хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417