ҮХЦ, ҮАБЗ-ийн дарга нар аудитын мэдээллээ ил тод болгоогүй

ҮХЦ, ҮАБЗ-ийн дарга нар аудитын мэдээллээ ил тод болгоогүй

2020 оноос мэдээллээ ил тод болгосон байдлыг бус, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг илүү үр дүн талаас 

Төсвийг хэмнэлттэй,  хариуцлагатай , хуулийн хүрээнд зарцуулсан талаарх мэдээллээ төрийн байгууллагууд, яамд болон  аймгууд шилэн дансандаа хэрхэн байрлуулж ил тод байдлаа хангасныг  төсвийн хяналтын чиглэлээр ажилладаг “Үнэн хатамж” ТББ “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр мониторинг хийсэн байна. Өнөөдрийн байдлаар хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагуудын 60 орчим хувь шилэн дансанд хугацаандаа аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу хийсэн ажлаа мэдээлсэн бол 40 хувь нь мэдээлээгүй байна. 2018 оны долдугаар сарын 1-ний  байдлаар төрийн байгууллагуудын 74 хувь нь мэдээллээ ил тод болгосон бол 2019 оны долдугаар сарын 1-нд дээрх тоо 24 хувь болж буурсан гэж тус ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа танилцуулсан юм. Судалгааны үр дүнд, УИХ-ын харьяа байгууллагуудаас Үндэсний статистикийн хороо хугацаандаа, бүрэн гүйцэт мэдээллээ байршуулж, зөвлөмжийг 99.8 хувь хэрэгжүүлсэн нь сайн жишээ гэдгийг онцлов. Судалгааны үр дүнгээс товч дурдвал, төсвийн ерөнхийлөн захирагчдаас Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар 2018, 2019 онд аудитын тайлан ба холбогдох мэдээллийг хуулийн хугацаанд ил тод болгоогүй. Мөн Засгийн газрын харьяа байгууллагуудын 44 хувь нь хугацаандаа мэдээллээ оруулсан. Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нар 2018 онд мэдээллээ ил тодоор байршуулсан ч хавсралтыг оруулаагүй тул мэдээлэл бүрэн авах боломжгүй гэж үзсэн. Мөн энэ онд мэдээллээ хугацаандаа багтаж оруулаагүй байна. Орон нутгаас Хөвсгөл, Говь-Алтай аймгууд жил бүр мэдээллээ цаг тухайд нь оруулдаг. Бусад аймаг цаг хугацаандаа оруулдаггүй хангалтгүй гэж  ажиглагджээ.

Шилэн биш аймгуудыг зарлалаа

Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар болон зарим хуулийн байгууллага 2018, 2019 онд аудитын тайлан ба холбогдох мэдээллийг хуулийн хугацаанд ил тод болгоогүй талаарх судалгааны дүнг өчигдөр судлаач Ж.Сайнзаяа танилцууллаа.

Аудитын байгууллагаас тухайн төрийн байгууллагыг аудитын хүрээнд шалгаад зөрчлөө арилгах, хуулиа хэрэгжүүлэх  зөвлөмж өгдөг. Харин зөвлөмж өгөөгүй тохиолдолд хуулийн хүрээнд ажиллаж байна гэж үздэг юм байна.  Энэ жил орон нутагт хийсэн  аудитын тайлангаар Хөвсгөл аймаг санхүүгийн аудитын тайлангаар нэг ч зөвлөмж аваагүй нь  санхүгийн зөрчилгүй  хэмээн үзэж бусад аймгуудаас шилэн дансны хуулиа сайн хэрэгжүүлдэг аймаг гэж тодотгож байв.

Харин Ховд 51, Сэлэнгэ 42, Увс 40, Орхон  41, Дундговь 36,  Дорнод 29, Завхан, Баянхонгор тус  бүр 25, Дархан-Уул 21, Говь-Алтай,  Говьсүмбэр, Булган тус бүр 24, Архангай, Сүхбаатар, Өвөрхангай, Дорноговь тус бүр 19, үлдсэн аймгууд  тус бүр 6-12 орчим зөвлөмжийг Аудитын газраас  шалгалтаар хүргүүлсэн аж. Зөвлөмжийн дагуу зөрчлөө арилгах арга хэмжээ авснаа шилэн дансанд мэдээлэх үүрэгтэй. Зөвлөмжийн биелэлтийг энэ сарын 23-ны байдлаар шилэн дансанд байрлууснаар нь мониторинг хийжээ. Ингэхэд хамгийн их зөрчилтэй дээрхи аймгууд зөрчлөө арилгаж  биелэлтээ ил тод болгоогүй байгаа нь анхаарал татаж байсан юм. Харин санхүүгийн зөрчил багатай аймгууд зөрчлөө арилгаж хийсэн ажлаа ил тод мэдээлсэн гэв. Тухайлбал, Орхон аймаг таван зөвлөмжийг  100 хувь ил тод болгож төлбөрөө барагдуулжээ.

Зөвхөн санхүүгийн аудитын тайлангийн биелэлтийг хэрхэн мэдээлсэнээр хяналт хийхэд ийм байна. Санхүүгийн зөрчил төлбөрийн акт зэргийг барагдуулах нь хялбар ч  бусад нийцлийн болон гүйцэтгэлийн аудитын тайлангийн зөвлөмжийн биелэлтийг хангуулах нь асуудалтай байдаг аж. Үүнд улс төржүүлсэн гэсэн шалтгаанаар иж бүрнээр нь хэрэгжүүлдэггүй гэж судлаачид ярьж байв.

Төрийн байгууллагуудын аудитын тайлангийн зөрчилд хариуцлага тооцох механизм байдаг ч хэрэгжилт хангалтгүй байдаг.Харин аж  ахуйн нэгжүүдэд ялангуяа төсвийн хөрөнгө оруулалттай тендерийн гүйцэтгэлд аудитын шалгалт хийж, зөрчил арилгах зөвлөмж хүргүүлсэн ч хариуцлага тооцох боломж хуульд сул байдаг.

Иймд хариуцлагыг чангатах талаар хуульд өөрчлөлт оруулахаар саналаа хүргүүлсэн хэмээн Нийслэлийн аудитын газрын нийцлийн аудитор У.Оюунхүү мэдээлэлдээ онцолсон. Түүнчлэн энэ удаа зөвхөн аудитын зөвлөмж дүгнэлтийн хэрэгжилтийг ил тод  болгосон байдалд тус ТББ ажиглалт , судалгаа хийсэн. Ингэснээр иргэд тухайн байгууллага, аймгуудын веб сайт руу нэвтэрч  зөвлөмжөөр өгсөн зөрчлийг дэлгэрүүлэн харах боломжтойгоос гадна төсөвтөө хяналт тавих үүргээ биелүүлж байгаа гэсэн үг гэв. Гэхдээ иргэн болон иргэний нийгмийн байгууллагуудад шилэн данснаас л мэдээлэл авах эрх нь байдаг. Харамсалтай үүнд тавьсан мэдээлэл тэдний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангадаггүй хэмээн “Захиргааны шинэ санаачлага” ТББ-ын төлөөлөл П.Цэрэнпүрэв ярьж байлаа.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэх “Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ амжилттай үйлдлээ

2024-04-29

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417