Б.Гүнбилэг: Төрийн сайд хүнд наад зах нь Mонголоо гэсэн этик байх ёстой

Б.Гүнбилэг: Төрийн сайд хүнд наад зах нь Mонголоо гэсэн этик байх ёстой

Хууль зүйн ухааны доктор, “Уухай” хөдөлгөөний гишүүн Болдбаатарын Гүнбилэгтэй ярилцлаа.

 

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн асуудлаар ҮАБЗ-д хандсан.  Үнэн мөнийг олж, шийдвэр гаргахыг хүссэн.  Яагаад заавал ХЗДХ-ийн сайдын асуудлыг хөндөх болов?

 

-Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа бүхий л асуудал хууль зүйн салбартай, хариуцлагын тогтолцоотой холбоотой. Ц.Нямдорж сайд сүүлийн 20 гаруй жил хууль зүйн салбарыг толгойлохдоо маш олон хардлагад өртсөн байна.  Хувь хүнтэй нь холбогдуулж, “Жаст”-ын Ш.Батхүүгийн улсад учруулсан хохирлыг Г.Алтан гэдэг хүнээс гаргуулах асуудал, УИХ-ын гишүүн байж “Эрдэнэт” үйлдвэрт олон мянган ам.долларын шахааг ярьж, зуучилсан гэх хэрэг.  Угтаа бол УИХ-ын гишүүн хүүдээ давуу байдал олгохоор ярьж болохгүй гэсэн агуулгатай хуулийн зохицуулалт бий. “Алтжин” компани, “Олон Овоот”-ын уурхайн лиценз, сэтгүүлчдийг тагнаж, чагнадаг асуудал.  “Бэлла Виста” гэдэг үнэтэй байранд үнэгүй амьдардаг гэх мэдээлэл, төрийн сайдын тансаг зэрэглэлийн хэрэглээ, машин тэрэгний асуудал, С.Зоригийн хэрэг, хөөн хэлэлцэх хугацаагаар хэдэн триллион төгрөг завшсан нөхдийг ялгүй гаргаж байгаа асуудал гээд энэ хүнд холбогдож хардагдаагүй хэрэг алга. Үүнийг УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж, дэд сайд асан Б.Энхбаяр зэрэг олон хүн ил тод хэлж байна. УИХ-ын чуулган, байнгын хорооны хурал, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их ярьж байна.

 

 

Төрийн хариуцлагатай өндөр албан тушаалтнууд болохоор ярьж буй зүйл нь үндэслэл, нотолгоотой байлгүй гэсэн бодол нийгэмд төрчихөөд байна.

 

 

-Түүнтэй холбоотой мэдээллүүд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа тухай тодотгосон байсан.  Үүнийг тайлбарлахгүй юу?

 

-Хуулийн салбарыг ийм хүн толгойлж байгаа, нөгөө талаас ганц нэг хэрэг биш, улс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын төвшинд хүртэл яригдах асуудал болчихлоо. Зурагтаар улстөрчдийн тухай цуврал кино үздэг шиг, энэ сэдвүүд олонд яригдаад өнгөрдөг байж болохгүй. Тиймээс иргэдийн эргэлзээг тайлахын тулд эдгээр асуудлыг хуулийн байгууллагуудын анхаарлын төвд аваачиж, ҮАБЗ-д хүсэлт гаргасан юм. Холбогдож байгаа хэргүүд нь нэг хэрэг биш, маш олон хэрэг. Ганц хэргийг бол тэгээд хуулийн аль нэг байгууллага шийдээд явчихна гэж болох. Гэтэл энэ хүнийг шалгахад УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн салбарын сайд гээд явахаар хэрэг үнэн зөвөөр, хараат бусаар хянагдах уу гэдэг асуудал бас урган гарна. Би энэ хүнийг зүгээр УИХ-ын гишүүнээсээ больчих нь, сайдаа өгчихөд болно гэж хандаагүй. Нийгэмд үүссэн гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг шалгаач гэж анхааруулж байгаа юм. Шалгаад юмгүй бол үнэнхүү шударга хүн юм, УИХ-ын сонгууль болгонд цэвэрхэн санхүүжилт босгон өрсөлддөг юм байна.  Ашиг сонирхлын зөрчилгүй аятайхан хүн байна гэж бодох. ҮАБЗ-д өгч байгаа нь ийм учиртай.

 

-ҮАБЗ-д хандсанаас  хойш ХЗДХ-ийн сайдаас ямар нэгэн байдлаар тантай холбоо барьсан уу.   Ер нь таны хувьд ямар харилцаатай байдаг вэ?

 

-Би энэ хүнийг шүтэж, хүндэтгэж ирсэн юм. Тэр утгаараа хамт ажиллах, юм сурахыг байнга боддог байлаа. Удирдлага дор нь ажилласан он жилүүд бий. Хуулийн байгууллагын аж ахуй тал дээр энэ хүний хийсэн зүйлс их, бид талархаж явдаг. Гэхдээ цаг хугацаа хөврөх тусам, нийгмийн байдлыг харах тусам хийснээсээ илүүтэй гай чирж байгаа юм биш байгаа гэж эргэлзэхэд хүрээд байна. Одоо болсон байх аа. Цэг тавих цаг нь мөн. Үзлээ, харлаа, ханалаа. Зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа гэдэг сэдэв гэхэд Монгол төрийн тусгаар тогтнолд хангалттай лай ланчигаа авчирч байна. Сайд над руу яриад яахав дээ. Өмнө нь наад Б.Гүнбилэгийгээ болиул энэ тэр гээд хуулийн багшийг маань загнаж, хэлүүлсэн байна лээ. Настай хүнд хэцүү л байгаа байх. Хувь хүний хоорондын асуудал биш.  Энэ бол монгол төрийн оршин байх эсэх, хууль засаглах эсэх, ирээдүйд үр хүүхэд минь ямар нийгэмд амьдрах вэ гэдэг асуудал. Улстөрчид ард түмнийг цагаан цас гэж харж болно. Харин хуульчид тийм биш, бид реакцаа алдаж болохгүй. Бидний нуруун дээр энэ тусгаар тогтнол чинь оршиж байгаа.

 

-ҮАБЗ-өөс энэ талаар шийдвэр гаргах болов уу.  Та ямар итгэл үнэмшилтэй байна вэ?

 

-Заавал ямар нэг шийдвэр гаргаач гээд байгаа юм байхгүй. Хэлэлцэж өгөөч гэж байгаа юм. Хэлэлцэнэ гэдэг нь хуулийн байгууллагуудын хувьд маш том анхаарал авчирч байгаа хэрэг.  Харин хэлэлцэхгүй гэвэл өөрөө бас факт баримт болно. Хуулийн зохицуулалтууд бүгд хоорондоо холбоотой. Ямар ч шийдвэр гаргасан бай үр дагавартай байна гэсэн үг. Энэ талаар цаашид хийх алхмуудаа төлөвлөөд байж байна.

 

-Саарал жагсаалттай холбоотой асуудлаар Ц.Нямдорж сайд тайлбар өгөхдөө “Оюутолгойн гэрээ”-г хөдөлгөж эхэлсэн учраас том гүрнүүдээс сануулга ирсэн гэх тайлбар өгсөн.  Энэ талаар таны байр суурь?

 

-Оюутолгойн гэрээний асуудлаар маргавал бид олон улсын арбитр дээр ялагдана гэж Ц.Нямдорж сайд хэвлэлээр сар гаруйн өмнө ярьсан даа. Дубайн гэрээний асуудлыг Монголын төр дахиж ярих ёстой. Гэтэл арбитр дээр Монгол улс  ялагдана гээд манай талын хамгийн том хуульч нь яриад байгааг ерөөсөө ойлгоогүй. Яримаар байвал засаг дотроо, намын бүлэг дотроо ярих ёстой.  Харин зурагтаар бичлэг хийгээд яриад байдаг, ийм завхарсан хууль зүйн сайд гэж байх уу.  Ц.Нямдорж сайдын энэ яриа цаашид энэ маргааныг хянан шийдвэрлэхэд монголд сөргөөр нөлөөлнө. Монгол төрийн сайд хүнд наад захын монголоо гэсэн этик байх ёстой. Сүртэй, сүртэй юм ярьж олны анхаарлыг татаж, үеийн үед дархлагдсан сайд байх нь гол биш.  Адчилсан ёс, шударга ёсыг тогтоож, мөнгө угаах, авлигын эсрэг хэрэгтэй тэмцэж, гэмт хэргийг бууруулах нь чухал. Гэтэл жил ирэх бүр авлигын үйлдэл ихсээд, эдийн засаг доройтоод байна. “Саарал жагсаалт”-ад ороход хууль зүйн салбар хамгийн их нөлөөлсөн. Одоо дээр нь нэмээд Эрүүгийн хуулийн төсөл нь бэлэн болчихоод байхад зарим хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хараад УИХ-д өргөн бариагүй гэдэг асуудал нэмэгдэж байна. Ер нь яагаад хөөн хэлэлцэх хугацааг ингэж багасгасан юм. Би эрүүгийн эрх зүйн зарим докторуудаас лавлаж асуусан. Хөөн хэлэлцэх хугацааг үнэхээр багасгачихсан гэж нарийн мэргэшсэн хуульчид хэлээд байна. Би буруугүй, чи буруутай гэж Ц. Нямдорж, ЖДҮ-д холбогдосон Х. Нямбаатар нарын эргэж буцсан маргааныг зурагтаар хараад өнгөрмөөргүй байна. Монгол ямар том хохирол амсч байгаа вэ гэдгийг ард түмэн маань ойлгоосой.

 

-“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг маш олон жил шалгагдаж байна.  2019 онд түүний “Стандарт” банкинд тавьсан өрийн дарлаа.  Үүнтэй зэрэгцэн хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болж байна.  Энэ асуудалд ХЗДХ-ийн сайдыг хардаж байгаа нь үнэн л дээ?

 

-Б. Пүрэвдорж гишүүнээс асуусан нь дээр байх. “Олон овоот”-ын уурхай нь “Жаст”-ын Ш.Батхүүд байснаа бэлэглэлийн гэрээгээр Г.Алтан гэдэг хүнд очсон. Тэр нь 600 орчим сая ам.долларын үнэтэй, түүнийг төр авах ёстой. Гэтэл Г.Алтан гэдэг нь Ц.Нямдорж сайдын хүн, Засгийн газар хууль зүйн сайдынхаа эсрэг хөдөлж чадах уу.  Ийм утгатай яриануудыг Б.Пүрэвдорж гишүүн өгсөн байсан. Би ярианы бичлэгийг ҮАБЗ-д гаргасан хүсэлтдээ линкээр нь тодорхой зааж өгсөн байгаа. Одоо тэгээд шалгах байлгүй гэж найдаж байна. Цаашид  он гаргаад, улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудлуудыг хуульчийн хувьд холбогдох газруудад тавих болно. Хөндөх, ярих, асуулт тавих сэдэв маш их байна. Бид бүгдээрээ нийтээрээ нэрэлхүү, зурагтаар ярихаас цаашгүй байснаас нэг ч болов хуульч, хуулийн дагуу зохих байгууллагуудад нь хандаад явъя гэж бодож байна. . Хэл амаар нүдүүлж л байна. Хүнтэй эвтэй бай, хүний нэр бүү дурд, хүн гэж байхаар зарчим ярь гэсэн яриаг гэдгийг олон жил хангалттай сонслоо. Одоо болъё. Нэр устай нь нэрэлхэлгүй хэлж яваагүйн гай бол бидний өнөөдрийн бодит байдал. Улсын маань байж байгаа царай нь энэ.  Өрний хүүдий болсон. Би хувьдаа залхаж байна. Тиймээс шийдэмгийгээр хичээнгүйлэн асуудлуудаа цаашид өөр олон сэдвээр тавих болно.

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэх “Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ амжилттай үйлдлээ

2024-04-29

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417