"Netflix" яагаад дэлхийд алдартай болсон бэ?

"Netflix" яагаад дэлхийд алдартай болсон бэ?

Та хамгийн сүүлд кино театрт кино үзсэн үү, эсвэл “Netflix”-ээр кино үзсэн үү? Ихэнх хүмүүс энэ асуултад “Netflix” хэмээн хариулах байх. “Netflix” хэрэглэгчдийн тоо жилд 10 орчим хувиар өсдөг бөгөөд яг одоогоор АНУ-д л гэхэд 59 сая гаруй хэрэглэгчтэй болжээ. “Netflix” бол орчин үеийн хамгийн шилдэг медиа компаниудын нэг бөгөөд олон салбарт үр нөлөөгөө үзүүлж чаддаг. Мэргэжилтнүүд үүнийг “Netflix нөлөө” хэмээн нэрлэдэг байна. Ингээд тэдгээртэй танилцацгаая.

1 Хэрэглэгчдийн контент үздэг байдлыг өөрчилсөн

Хэрэглэгчдийн контент үздэг байдлыг өөрчилсөн

Хүмүүс өмнө нь "DVD" тоглуулагч эсвэл телевизийн сувгаар кино үздэг байсан. Гэтэл одоо хэрэглэгчид контентыг шууд, хаанаас ч, ямар ч төхөөрөмжөөр дамжуулан үзэх боломжтой болжээ. Хүмүүс нэвтрүүлэг хооронд гарах зар сурталчилгаа үзэхээ больж тэр ч байтугай телевиз хүртэл үзэхээ байсан. Кабелийн мөнгө төлөхийн оронд "Netflix"-г сонгох хэрэглэгчид улам ихэсч байна. 2018 онд кабелаа салгуулсан хүмүүсийн тоо бараг 33% -иар өсч 33 сая хүн болжээ. Үүний зэрэгцээгээр Netflix-ийн хэрэглэгчид ч улам ихээр нэмэгдэж байна. Энэ нь хэрэглэгчид хүссэн үедээ хүссэн зүйлээ үзэх боломжтой байх уян хатан чанарыг илүүд үздэгийг баталж байна.

Хүмүүс үзэхгүй контентийн төлөө төлбөр төлөхийг хэзээ ч хүсэхгүй нь ойлгомжтой. "Netflix" 2018 онд 13 тэрбум долларыг контентод зарцуулсан бөгөөд үүний 85 орчим хувь нь өөрсдийн шинэ бүтээлдээ зориулсан байгаа юм. Та хүссэн киногоо олон эх сурвалжаас үзэх боломжтой боловч “Netflix”-ээс гаргасан бүтээлийг зөвхөн “Netflix”-ээс л үзэх боломжтой гэдгээрээ хэрэглэгчдийг хамгийн ихээр татдаг. “Netflix”-н цуврал “Bird Box” кино гарсан эхний долоо хоногтоо л гэхэд 45 сая хэрэглэгчдийн хандалтыг авсан байгаа юм. Үүнийг “Box Office”-н доллар руу хөрвүүлэхэд кино театруудаар гарч буй кинонуудыг хангалттай тэргүүлэхээр ажээ.

2 Интернетийн бизнес загваруудыг шинэчилсэн

Интернетийн бизнес загваруудыг шинэчилсэн

“Netflix” нь бизнес загвартаа интернетийн шинэ технологийг ашигласан анхны компаниудын нэг байв. Иймэрхүү төрлийн бизнесүүдийн загвар ерөнхийдөө “DVD”-г шуудангаар хүргэх байсан боловч үйлчлүүлэгчдийн цөөн хэдэн хувь нь л захиалж авдаг байжээ. Харин үүний оронд “Netflix” интернетэд тулгуурлан бүтээгдэхүүнээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчидтэй хуваалцдаг технологийг ашиглажээ.

Бизнесийн онлайн загвар нь “Netflix”-т хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулан үүгээрээ алгоритм зохиох боломжийг олгосон. Netflix-ийн хиймэл оюун ухааны хүчирхэг алгоритм нь хэрэглэгч бүрийн сонголт, үзвэрийн түүх, үнэлгээ, улсад нь үндэслэн өөр бүтээлүүдийг санал болгодог бөгөөд тухайн санал болгох цэс нь хэрэглэгчдийн сонирхолтой яг таардаг аж. Бүх салбарын компаниуд үйлчлүүлэгчдийнхээ юу хүсч байгааг урьдчилан таамаглаж, хувийн санал болгох цэсийг гаргахыг эрмэлздэг энэ үед “Netflix” үүнийг маш амжилттайгаар хэрэгжүүлж байгаа юм. Шинэ технологи хайж, чиг хандлагаас урьтаж үлдэх нь салбарын шинэ хандлагыг тодорхойлдог гэдгийг “Netflix” маш сайн ойлгодог хэмээн үзэж болно.

3 Кино ба телевизийн салбарт ихээр нөлөөлсөн

Кино ба телевизийн салбарт ихээр нөлөөлсөн

“Netflix” олон салбарт нөлөөлдөг боловч кино, телевизийн салбарт хамгийн их нөлөөлдөг. Тэр дундаа уламжлалт телевизийн салбартай шууд өрсөлдөж байна. “Netflix” нь анхандаа телевизээр гарч байгаа бүтээлүүдийг шууд дамжуулан хэрэглэгчдээ татдаг байсан бол 2013 оноос хойш өөрсдөө контент бүтээх болсон нь маш том өрсөлдөөнийг бий болгосон байна. Уг бүтээлүүд үзэгчдийг ТВ-ийн уламжлалт шоу нэвтрүүлгээс холдуулж байгаа нь өрсөлдөөнийг улам ширүүсүүлж байгаа билээ. Кино, телевизийн салбарынхан “Netflix”-тэй эн зэрэгцэхийн тулд үйл ажиллагаагаа тогтмол явуулж, сайн бүтээл гаргах шаардлагатай тулгарч байгаа юм.

“Netflix нөлөө” гэж юу вэ? Энэ нь өөрийн сонирхсон, тохиромжтой байдал руу шилжих явдал юм. “Netflix”-ийн амжилт нь хэрэглэгчид хэрэглэхэд хялбар, өөрсдийн хүссэн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг эрмэлздэг болохыг харуулж байна. Салбараас үл хамааран бүх компани үүнээс суралцаж, инновацийн зарчмуудыг нь дагах хэрэгтэй. Эс тэгвээс хэзээ нэг өдөр таны “DVD” шуудангаар илгээдэг ажил тань “Netflix” шиг компаниудад бут цохиулах эрсдэл бий болно.

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

CAAK PODCAST #23 дугаарын онцлох ишлэлүүд!

2020-04-08

Ziko's podcast #24 - Гэртээ байхдаа бид өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?

2020-04-06

CAAK PODCAST #23 Г.Төмөрзаяа - Хүүхдэд гар хүрч өсгөнө гэдэг ирээдүйг нь аз жаргалгүй болгож байна гэсэн үг

2020-04-01

Ziko's podcast #23 - Бүсгүйчүүд бидэнд ямар асуудал тулгарч байна вэ? ...

2020-03-30

"Netflix" яагаад дэлхийд алдартай болсон бэ?

2020-03-09

"Google, Amazon" зэрэг компаниуд ямар хүнийг ажилд авдаг вэ?

2020-03-07

Фэйсбүүкийн анхны 20 ажилтан одоо юу хийдэг вэ?

2020-03-06

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Зэсийн өөдрөг төсөөлөл төсвийн эрсдэлийг тэлэхээр байна

2020-04-07

Л.Амар: Гадны банк орж ирээд ч зээлийн хүү өөрчлөгдөхгүй

2020-04-06

Засгийн шийдвэр ноолуурыг “блоклов”

2020-04-06

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

2020-04-03

Зөгийний тархи математикийн бодлогыг компьютероос ч хурдан боддог

2020-03-29

Ангараг гариг дээр хүн нас барвал хэрхэн оршуулах тухай эрдэмтэд төлөвлөгөө гаргажээ

2020-03-14

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүхээс

2020-03-08

Хүнд цэцэг бэлэглэхдээ ивээл цэцгийг нь сонгоорой

2020-03-08

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог 9 дүгээр сарын 1-н хүртэл сунгах чиглэлийг Ерөнхий сайд өгчээ

2020-04-08

Ой, хээрийн түймрийн улмаас үүссэн хохирлын хэмжээ 40.5 хувиар өсчээ

2020-04-08

Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан монгол оюутнуудын анхааралд

2020-04-08

Нийтийн тээвэр НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхэллээ

2020-04-08

Дуучин Pink коронавирусээр өвчлөөд эдгэрчээ

2020-04-04

Монгол залуу Болливудын ертөнцөд хөл тавилаа!

2020-03-06

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Магадгүй бид коронавирусийн талаарх зарим нууцыг хэзээ ч мэдэж чадахгүй

2020-03-29

Монгол улс дахь коронавирусийн нөхцөл байдлын цогц мэдээлэл

2020-03-25

Ковид-19 халдварт цаашдын 2 хувилбар байна

2020-03-24

Коронавирусийн талаар сүүлийн үеийн цогц мэдээлэл #2

2020-03-22

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Аавын үгүйд...

2020-04-08

Зөвхөн Монголд...

2020-04-07

Эдийн засгийн хувьсгал буюу дэлхийн шинэ дэглэм...

2020-04-06

ХХ зууны түүхээ түүхийрүүлсээр л байх уу?

2020-04-06

ЭМЯ: Коронавирусын 16 дахь тохиолдол илэрлээ

2020-04-08
1:31:24

"Улаан бал" нэвтрүүлэгт УИХ-ын дарга асан З.Энхболд оролцов

2020-04-08

"Цензургүй сурвалжилга" - Гэмт хэрэг, ашиг сонирхлын аархал “Увс аймаг”

2020-04-07

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрч, 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-04-06

Капитрон банк харилцагчдаа дэмжин зээлийн хүүгээ 10-25 хувь чөлөөлж эхэллээ

2020-04-07

Капитрон банк харилцагчдаа дэмжин зээлийн хүүгээ 10-25 хувь чөлөөлж эхэллээ

2020-04-06

"King Tower": Италийн "Damiani" брэндийн үнэт эдлэл бэлэглэнэ

2020-04-06

Төрийн Банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна

2020-04-04

Тайванийн эрдэмтэд коронавирусийн эсрэг дархлааны эсийг нээжээ

2020-04-08

Дэлхийн улс орнууд "Маскны дайн" өрнүүлж байна

2020-04-08

Хөл хорионы улмаас дэлхий даяар гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна

2020-04-08

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 6 мужид онц байдал зарлав

2020-04-07

Надад фитнест явдаг ч түүнийхээ зургийг цацдаггүй хүмүүс таалагддаг

2020-04-06

Мөрөөдөж зүрхэл залуусаа!

2020-04-06

Б.Одсүрэн: Коронавирусээс болж бид дараах хэдэн зүйлийг ойлгож авлаа...

2020-04-06

Корона ба муухай монгол

2020-03-29

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
43.97%
АНУ
33.64%
Арабын орнууд
5.44%
ОХУ
3.99%
Хойд Солонгос
2.81%
Израиль
1.81%
Иран
1.63%
Турк
1.63%
Бусад
1.36%
Европын Холбооны орнууд
1.27%
Африкийн орнууд
0.91%
Афганистан
0.63%
Энэтхэг
0.45%
Пакистан
0.45%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,410

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,649

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,911

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,505