“Новш” гэж хараамаар юм бол Монголд байгаа баян хоосны ялгааг хар!

2020-12-11, 12:27 Нийтлэл 1,481 9
“Новш” гэж хараамаар юм бол Монголд байгаа баян хоосны ялгааг хар!

Ядуу амьдрал гэдгийг заавал элдэв дээдийн онол, тодорхойлолтоор маяглаад байлгүй бүгд мэднэ. Багахан ханатай, бүүдгэр гэрэлтэй эсгий гэр, дотор нь томоос жижиг рүүгээ бие биенээ тас тэврээд суучихсан олон жаахан хүүхдүүд, галын өмнө бөгтөлзөх үхтлээ зүтгээд ч амьдрал нь сайжрахгүй байгаа хөөрхий эмэгтэй.

Ядаж байхад эрчүүд нь дандаа хаяад зугатчихсан байдаг. Ийм л дүр төрх голдуухан ядуу амьдралтай иргэд асар их баялагтай манай улсад НЭГ САЯ ГАРУЙ байна гээд та бод доо. Энэ улсын гурван хүн тутмын нэг нь ядуу. Гэтэл бид тэднийг мэдсэн ч мэдээгүй юм шиг амьдарсаар гучин жил болжээ. Хааяа хараад халагладаг ч тэгсгээд мартчихдаг. Ямар ч төр засаг, ямар ч ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга, олон зуун гишүүдээс хэн нь ч ядуу ард түмнээ ядаж хүний дайтай амьдруулах арга бодож олоогүйг 200 хувийн баталгаатай хэлчихье.

Тэгчихээд битгий өөрсдийгөө юм хийсэн, хэлэх юмтай гэж новшроод байгаарай та нар гээд нэмээд агсарчихая. Одооны засгийн газар нь ч гэсэн дээ. "Корона вирусын үеэр нэг сая ядуу иргэн маань хэцүүдлээ. Тэднийгээ тэгж ингэж бөөцийлнэ" гэсэн үг өгүүлбэр хэлсэн үү. Хэлсэн бол доор биччихээрэй. Дандаа л цалин аваад болоод бүтээд байгаад нь л тэгж ингэж юм өгнө, тийм ийм татвараас чөлөөлнө гэсэн биз дээ. Яагаад гэвэл цалинтай, ажилтай хүмүүс хэл ам хийгээд явах магадлал өндөр, үнэхээр ядуу хүн бол дандаа юмны ард дуугүйхэн хаягддагийг нь мэддэг учраас дээрэлхэж байгаа нь тэр.

Өмнөхүүд нь ч гэсэн ийм аргаар явсан болохоор ам ташсан хэрнээ арван гурав гэгчээр бүх засаг тэгсэн юм. 2020 онд сонгууль болвол нэр дэвших "морьдод" хандаад хэлчихье. Чамд нэг сая ядуу иргэнийг хүний дайтай амьдруулчих "тодорхой, тасархай" төлөвлөгөө байхгүй л бол чаг чаг хийгээд байлгүй нэрээ татаарай гэж. Мөн нэмж хэлэхэд ямар ч гэм зэмгүй атлаа өлсөөд, зовоод уйлж байгаа хүүхдийн дууг сонсоод хоол хоолой давахаа байж, гуниглаж, уйтгарладаг сэтгэл зүрх надад байна уу гэж өөртөө тест хийгээд юм мэдрэгдэхгүй бол чи хэзээ ч улс төрч биш гэдгээ мэдээд авчихаарай даа. Учир нь чи таван үгэндээ л танигдах учраас чамайг хэн ч тоохгүй...

Улсын эмнэлэгт үйлчлэгч хийгээд цөөн хэдэн юм авдаг бүсгүй 6 нас, 8 нас, 11 настай гурван охинтой, нөхөр нь 8 жил амьдраад салчихсан. Цалингаа хоёр хувааж авахдаа 10 мянгаар автобусны карт, 20 мянгаар цахилгаан, 30 мянгаар гэрийн түрээсээ өгөөд үлдсэнээр нь түлээ нүүрс, гурван охиндоо хоол унд аваад таарна. Тэднийгээ өлсгөхгүйн тулд л жирийгээд байна. Гурван жаахан охин үзье гээд солиод өмсөх хувцасгүй болов. Гэхдээ энэ жаахан, дэндүү жаахан гурван охин ярьж байна. "Ээжээ, мөнгөгүй хэцүү байгаа юм чинь бид гуравт хавар болохоор нэг нэг пудволк л аваад өгчих" гэж. Ээжийн гол зурагдах шиг болов. Энэ ердөө хоёр гурав хоногийн өмнөх яриа шүү. Тэгээд ээж нь 11,8,6 настай охин хүүхдийн муу ч хамаагүй хувцас байвал өгөөрэй гэж олон нийтэд цахимаар хандсан байна лээ.

Ийм жишээ цахим ертөнцөд өдөрт хичнээн их явдаг билээ. Өнөөдөр эрх чөлөөт, хэмжээгүй их баялагтай Монгол улс ийм л байна. Харин эцэст нь хэлэхэд Монголд Билл Гейтс шиг сэтгээгүйг сэтгэж, бодоогүйг бодож, хийгээгүйг хийж, төр засгаас төсөл тендер авалгүй тэрбумтан болсон бизнесмэн бараг байхгүй шүү. Мөн ийм баян байж үр хүүхэддээ мөнгө хөрөнгө өвлүүлэхгүй гэж Билл Гейтс шиг зарласан нэг ч хөрөнгөтнийг сонсоогүй шүү. Билл Гейтсийн "Чамайг баян болгож өгсөн нийгэмд чи авснаа буцааж өгөх ёстой" гэсэн үгийг эрхбиш уншсан байлгүй дээ. Миний мэдэхийн л хувь заяагаар баян болоогүй хулгайгаар баян болсон хүмүүс л дүүрэн байна. Ийм хүмүүсийг танихад амархан. Нарийн гэж бүр авах юм байхгүй. Юм үзээгүй ийм хүмүүсийг "Үгээгүй баячууд" гэдэг л дээ.

Ядарсан зүдэрсэндээ тусална гэж гонжийн жоо. Хамгийн инээдтэй нь амьдралаас явахад арван хуруундаа алтан бөгж зүүгээд, булган дахаар хучуулаад, том жипэн дотроо, хаусныхаа "поорчигийг" ч болох нь ээ тэврээд талийхгүй гэдгээ мэддэг шинжгүй.

За ингээд ядарсан зүдэрсэн нэгнээ харах гунигтай байна. Монголчуудаа "амьд амьдраарай". Бие биенээ, ядуу ядруугаа тэтгэж яваарай. Та бид нэгэн гэр бүл шүү.

Соён гэгээрүүлэгч, сэтгүүлч  Ш.Хишигсүрэн

15
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

2024-05-06

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Энэ долоо xоногт УИX-ын чуулганаар xэлэлцэx асуудлууд (2024.05.06-05.10)

2024-05-06

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417