Корона вирусыг улс төрийн зэвсэг болгосон уу?

Корона вирусыг улс төрийн зэвсэг болгосон уу?

Корона вирус цар тахал уу?

Covid19 үнэхээр аймшигтай цар тахал мөн үү? Англи, Франц, Италь, Бельги, Бразиль улсуудад хүмүүс энэ вирусээр өвчилж нас барсан уу? Талийгаачдыг цэргийн ачааны машинаар тээвэрлэж яваа дүр зураг телевиз, цахим сүлжээгээр тарсныг үзсэнээ эргэн санасаар байхад юу ярина вэ гэж ундууцаж магадгүй. Гэхдээ лавшруулан ухвал таагүй баримтаар дүүрэн, барууны улс төрчдийн зохиомол жүжиг биш биз гэх эргэлзээг улам бататгах ажээ.

Өвчтнийг буруу эмчилсэн түүх

ДЭМБ нь корона вирусыг эмчлэх арга зүйг боловсруулахаар 3, 4-р сард дэлхийн хэд хэдэн улсад оношлох, эмчилгээ хийх гэх мэт судалгаатай уялдуулсан арга хэмжээ авчээ (“Discovery, Recovery, Solidarity, Remap”). Үүний эмчилгээний үе шатыг (“Recovery Trial”) Их Британийн эмч Мартин Лондри хэмээх профессор удирдаж, түүний зааврыг дэлхий даяар дагаж байсан бөгөөд халдвар авсан хүмүүст “Hydroxychloroquin” гэдэг бэлдмэлийн анхны тунг 2,4 граммаар эхэлж 10 өдрийн турш өдөрт 800 миллиграммаар үргэлжлүүлэх замаар хүртээсэн байна. 10 өдрийн дараа өвчтний цусан дахь Hydroxychloroquin -ийн хэмжээ 10 грамм болсон нь хорын тун байсан тул энэхүү эмчилгээг эхэлснээс хойш 10 хоногийн хугацаанд Англи, Франц, Италь, Бельги, Бразильд хүмүүс гэнэт олноороо үхэх болжээ.

Профессор Landray -ийн удирдлага дор ажиллаж байсан нэгэн франц эмч өндөр тун хэрэглэх зааварт гайхан, тодруулах санаатай лавлатал “Covid19 нь шинэ өвчин учраас үүнд тохирох эм ба тунгийн хэмжээг хараахан олоогүй” гэж хариулсан Landray нь угтаа “Hydroxychinolin” гэдэг бодисыг “Hydroxychloroquin” гэдэгтэй эндүүрсэн байжээ.

Тэрээр асуусан эмчид тайлбар өгөх үедээ гэдэс гүйлгэх өвчний үед хийдэг эмчилгээнээс баримжаа авснаа хэлснээр эндүүрэл ил болсон ба Франц үүнд эгдүүцэн “Энэ өөрийгөө эмч гээд байгаа нөхөр хүний эмч биш, аймшигт этгээд байна” гэж дуу алдан шогширч байсныг Германы „MDR“ сувгаар нэг орой хальт дурьдаад өнгөрчээ. Барууны эмч нар Hydroxychloroquin –ийг хэрэглэж эдгэшгүй хүнд өвчтний хорвоог орхих хүслийг биелүүлдэг гэдгийг сонсвол ямар эмийн тухай ярьж байгааг уншигч маань гадарлана биз ээ!

Эмийн сонголт, тунгийн эндүүрлийн завхарлаас гадна амьсгалын аппаратад орсон хүн эмнэлгээс амьд гардаггүй аймшгийн тухай Нью Иорк хотын Элмхарст эмнэлэгт ажиллаж асан сувилагч Эрин Мария Олщевски ил болгосныг Youtube –ээс үзэж болно. Ингээд бодохоор Корона вирусын халдвартай гэж оношлогдсон хүн нас барсан үед эмчилгээний арга барилыг нь тодруулахгүй хаявал өөрийн хохь болох нь.

Германы вирус судлаач мэргэжлийн эмч Сухарит Багди нь яг энэ асуултыг хохирогчийн ар гэр тавьдаггүй нь энэ их хийрхэл газар авахад хүргэсэн гэдэг. Корона вирусын халдвартай хүн машинд дайруулбал үхлийн шалтгааныг вирусээр тайлбарлавал арай даварсан юм болох биз. Цагаан киттельтэй эмч жолоодож явсан ч гэлээ? ДЭМБ нь дээрх завхарлыг мэдсэн даруйд эмчилгээний арга барилыг огцом өөрчилсөн хүмүүс массаараа өнгөрөх нь багассан, энэ нь хүмүүсийн үхлийг харуулсан график огцом унасны тайлбар гэж Германы эмч Клаус Кенлайн нотлодог.

Энэ үүднээс „аюултай өвчин учраас цогцост задлан шинжилгээ хийхийг зөвлөхгүй“ гэх ДЭМБ-ын тайлбарыг гэмт хэргээ нуух зорилгоор ахин гэмт хэрэг үйлддэгтэй харьцуулам. Германы эмч Клаус Пюшель нь ДЭМБ ба Германы RK Институцийн зөвлөсөн хоригийг дагалгүй корона вирусийн халдвар авч өвчилж нас барсан „гэх“ 150 хүний цогцост задлан шинжилгээг ердийн хамгаалах хэрэгсэл болох бээлий, амны хаалт ашиглан хийтэл эмч өөрөө халдвар аваагүй байна. Анагаах ухааныг судласны үндсэнд олж авсан мэдлэг туршлагадаа үндэслэн халдвар авах үндэсгүй гэж бодсон нь ийнхүү батлагджээ. Цаашлаад цогцост хийсэн шинжилгээгээр Коронагийн гээд тодотгочих зүйл түүнд олдоогүй гэдэг.

 

Эрдэмтэн Жон Ионидесийн статистик

Германд өдгөө Коронагийн тест хийх хэнээрхэл буюу Тестийн Цар Тахал утгаа алдаж байгаа тул эмч нар эсэргүүцэн нэгдэж, харанхуй иргэдээ ухааруулахыг хичээж байна. Эмчийн тангарагт нь „Хүний эрүүл мэндийн төлөө“ гэсэн нандин уриа байдаг болохоос, „эмийн зах зээлийн төлөө“ гэсэн улс төрчийн уриа байдаггүй учраас аргагүй. Тэд, Корона вирусын бүл болох SARS –ийн төрлийн вирусийн халдварыг хүн авсаар ирсэн, уушгины өвчнөөр нас баралтын маш цөөн хувийг үргэлж эзэлдэг, хувь заяаны энэ холбоо нь нөгөө талдаа хүний дархлааны тогтолцоог хөгжүүлдэг гэх мэт нарийн учрыг тайлбарлаж байна.

65-аас дээш насны хүмүүсийг дархлааны тогтолцоо ерөнхийдөө мууддаг гэж хэлж байгаа ч асрамжийн газар хоригдож орчноос тусгаарлагдаагүй, үр ачтайгаа ойр байдаг өндөр настнууд айх зүйлгүй болохыг эмч Багди сануулсаар. Хүмүүсийг эрүүл ухаанаар сэтгээсэй гэсэн үү, Багди эмч америкийн Станфордын“ их сургуулийн Жон Ионидес гэдэг профессорын судалгааг иш татаж хүртэл ярьдаг.

Ионидесийн судалгааг дэлхийн анагаах ухааны эрдмийн ажилд хамгийн их эшлэдэг нь аливаа статистик, судалгааны алдааг нээж илрүүлдэгээрээ зартай, үнэнхүү эрдэмтэн хүн учраас тэр. Түүнийхээр бол корона вирусын халдвар авсан 80 настай 10.000 хүний 2 нь энэ халдварын улмаас өвчилж амь алдах ажээ. Багди эмч 4-р сарын 29-ны байдлаар энэ тооцоог 7 болгон „нөхцөл байдал бүр дордох эрсдлийг тусган“ Германы дээр жишээ авч тодруулсан нь: Ердийн үед жилд 80 наснаас дээш 10.000 өндөр настны 1.200 нь өвчнөөр өнгөрдөг бөгөөд тэдний 10 хувь буюу 120 нь амьсгалын замын өвчнөөр өөд болдог байна.

Тэгэхээр Ковид19-ийн халдварын улмаас өөд болох 7 хүн, амьсгалын замын бусад өвчнөөр өөд болох 120 хүнтэй харьцуулан цар тахлын аюулыг тодорхойлох ёстой юм байна. Аливаа зүйлд дүгнэлт хийхэд ингэж харьцуулах нь туйлын чухал юм. Иймээс Корона нь цар тахал биш ажээ! Манай улсын хувьд энэ вирус цар тахал болохыг ийм судалгааны үндсэн дээр өөрсдөө тогтоох учиртай! Алийн болгон Дэлхийн гэсэн тодотголтой, эмийн бүтээгдэхүүний зах зээлийг олон улсад нээх зорилготой хувийн байгууллагын үгээр явах вэ дээ...

Э.Нямбаатар

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417