Соён гэгээрүүлэгсэд

Соён гэгээрүүлэгсэд

Хүмүүс ѳѳрчлѳгдѳхийг хүсч байна. Нийгмийн тогтолцоо нэг л буруу байгааг анзаарч, эргэн тойронд байгаа хүмүүсийн сэтгэлгээний сѳрѳг хандлагыг анзаарч, ѳѳрийнхѳѳ арчаагүй дорой байгааг анзаарч эхэлж байна.

Товчхондоо бол хандлагаа ѳѳрчлѳх хэрэгтэйг ухаарч байна. Гэхдээ хэнээс юунаас үлгэр авах вэ? Хэн соён гэгээрүүлэх бол? гэж хариулт нэхсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлдэж буй.

КИНОНЫ УРЛАГТ

Үзэж буй киноныхоо дүрд орж ѳѳрийгѳѳ оронд нь тавин тѳсѳѳлж, амьдрал дээр санаатай болон санамсаргүйгээр тэр дүрүүдийг дуурайх нь элбэг. Орчин үед бүтээгдсэн Монголын ихэнхи кино нэг л биш ээ. Орилоон хашгираан, хараал зүхэл, хэрүүл зодоон, сэкс завхайрал, цус хүчирхийлэл… Жүжигчид нь дүрдээ орж чадахгүй, нэг л дүр эсгэсэн сэтгэлд шингэцгүй, хуурай. Зохиол нь ч муу, хүний дотоод сэтгэл гэхээсээ зүгээр л үйл явдал хѳѳсѳн. Хаанаас нь яаж ч харсан хүнд ухаарал ѳгѳх гэхээсээ яаж ийгээд ахиухан мѳнгѳ олох гэсэн ядмагхан хүсэл мэдрэгдэнэ. Мэдээж зарим сайн бүтээлүүд бий байх. Туулах ёстой замаараа явж байгаа гэж зѳвтгѳх байх л даа. Гэхдээ ийм киноноос хүмүүс ямар мэдрэмж авч байна вэ? гэдэг нь, анзаарахгүй орхиж боломгүй асуудал.

ХОШИН ШОГИЙН ЖҮЖИГЧИД ОДОО БОЛНОО

Хошин шогийн тѳрѳл анх хѳгжиж эхэлж байхдаа аятайхан байсныг мэднэ. Үзэгчид олширч, их мѳнгѳ олж эхлэх үеэс жүжигчид, энэ тѳрѳл рүү хошуурч эхэлцгээсэн. Баяжицгааж, гавьяа шагнал хүртэцгээж, ѳѳрдийгѳѳ “ОД” гэж бодоцгоож, урлагийг дураараа авирлах тайз болгоцгоосон доо. Сэдэв нь ядуурч, хошин урлаг нь хошин маазрал болон хувирч сүүлдээ киноны, рекламны урлаг руу хүртэл оров. Нѳхрѳѳ дарамталсан бүдүүлэг эхнэрууд, эхнэрээ байнга араар нь тавьдаг архичин нѳхрүүд, хараал зүхэл, хэрүүл зодоон, хүйсийн болхи солилцоо гээд юу эсийг үзэв дээ бид. Oрилж хашгичсан, хѳѳрч сагсуурсан, шѳлѳѳ сэжиглэмээр сорж тамшаалсан, наад захын соёлгүй рекламуудыг үзэхээс ой гутмаар. Одоо болноо хошин шогийн жүжигчид ээ!!! Энэ нийгэмд та нарын үзүүлсэн муу үлгэрлэл хангалттай, хэм хэмжээ гэж бий.

СОШИАЛ ОРОН ЗАЙД

Нийтээрээ сошиал орон зайд донтож буй энэ үед маш их мэдээллийг авч, маш олон үйлдлийг дагаж байгаа. Facebook, Twitter, Instagram-уудад олон дагагчидтай дагуулагчид бий. Үлгэр жишээч, мэдээлэл нь мэдлэг ѳгдѳг, ухаарал эргэцүүлэлд хѳтѳлдѳг хүмүүс олон бий. Эдгээрээс гадна сошиал орон зайд бусдыг ѳдѳѳн турхирдаг, хагалан бутаргаж бухимдуулан хилэгнүүлдэг хүмүүс бий. Ядуу, арчаагүй амьдралдаа гутран бухимддаг олон хүмүүст, хэн нэгнийг буруутан болгон үзэн ядуулдаг, аль нэгэн байгууллагыг гутаан доромжилж эсэргүүцэн туйлдуулдаг, аль нэгэн шийдвэрийг ѳѳртѳѳ ашигтай байдлаар эргүүлэхэд ашигладаг нь аймшигтай. Яг онилоод доромжлоход хэн нэгнийг “Хэн ч биш” болгон хувиргадаг, биеийг нь шархлуулахаас илүү сэтгэлийг нь сэмлэн тарчлаадаг энэ сүлжээ олон хүмүүсийг гутранги дорой болгож байна.

СЭТГҮҮЛ ЗҮЙД

Олон нийтийг бужигнуулсан сенсацид дуртай, судалж таниагүй ярилцагчаасаа ѳѳрѳѳ илүү ухаантай илүү хѳѳрхѳн харагдах ядмагхан хүсэлтэй, бичвэр үг яриа нь болхи цэгцгүй, амьдрал нь тийм ч боломжтой бус болохоор мэргэжилийн боломжоороо “мѳнгѳ хийх” мѳрѳѳдѳлтэй сэтгүүлчид олширчээ. Ёс зүйтэй, хараат бус сэтгүүл зүйн зарчим нь мѳнгѳѳр хашигддаг болохоор олонхи тохиолдолд “Хаалтын гэрээ” хийж үнэн худлын хязгаарт будилан бүдчинэ. Сүүлийн үед “эрэн сурвалжлах” сэтгүүл зүй хѳгжиж, манан дундаас үнэнийг эрэлхийлж байгаа нь таалагдаж байгаа. “Барын сүүл” болж үнэ цэнээ худалдаж байснаас “батганы толгой” болж ѳѳрийнхѳѳрѳѳ байх нь дээр гэдгийг ойлгож эхэлж байгаа ч, ихэнхи сэтгүүлчид ѳѳрсдийгѳѳ шүүмжлүүлэх дургүй. Иргэд хэвлэлийн мэдээлэлд итгэхгүй эргэлзэж байгаа нь тэдний мѳн чанарын илэрхийлэл.

ТЕЛЕВИЗИЙН САЛБАРТ

“Монгол ТВ” нь дэлхийн түвшиний “Авъяаслаг Монголчууд”, “Войс”, “Шарк Танк” Монголын “Аппрентис” зэрэг шоунуудыг контент болгон гаргаж байгаа нь иргэд болон залуусын сэтгэлгээ, хѳгжилд сайнаар нѳлѳѳлж буй. Энэ хэрээрээ “Монгол ТВ” телевизийн салбрын хѳгжлийн босго хийгээд үзэгчдийн сэтгэлгээний хязгаарыг тогтоож чадаж байна. ТВ хѳгжилд контент хамгийн чухал байдаг аж. Мѳнѳѳх л сонирхолгүй уйтгартай, албархуу ѳгүүлэмжтэй, жалгын сэтгэлгээнээсээ хальж чадаагүй контентуудыг хүмүүс сонирхохоо больжээ. Монголын ТВ үүдын бүх мэдээ нь адилхан, контентууд нь ѳѳр хоорондоо ялгарахгүй шахам байгаа нь хѳгжилд садаа болж байна. Хүмүүсийг соён гэгээрүүлэх гэхээсээ сонгуулиас сонгуулийн хооронд амь зогоон оршиж буй ТВ үүд олон байнаа. Энэ байдал нь сэтгүүлчдэд ч хѳгжих боломж олгодоггүй.

…Монголын нийгэмд хэт хар бараан мэдээнүүд зонхилж байгаа нь хүмүүсийн сэтгэлийг гутранги болгож буй том шалтгаан. Ийм мэдээнүүдийн гайгаар хүмүүс:

-“Монгол орон мѳхѳж байна”,

-“Удахгүй Хятадын колони болно”,

-“Улстѳрчид бүх баялгийг худалдаж дуусч байна”,

-“Монголын залууст ямар ч ирээдүй алга”,

-“Монголд ингэж зовж байснаас гадаадад гарч жаргасан нь дээр”,

-“Монгол хүн угаасаа арчаагүй тэнэг, зусар дорой”,

-“Монгол эрчүүд архичин заваан бас бүдүүлэг танхай”

гэсэн ойлголтыг авч бие биенээ хүндлэхээ больж үзэн ядацгааж, бие биедээ итгэхээ больж хардаж сэрдэн, бие биенээ хайрлахаа больж хагаралдан бутарч байна. Энэ байдал үргэлжилсээр байх уу?

БИДЭНД БАХАРХАХ ЁСТОЙ МАШ ОЛОН ЗҮЙЛ БАЙГАА:

1. Бид энэ дэлхийд асар том улс гүрнийг байгуулан хѳгжүүлж байсан аугаа түүхтэй ард түмэн

2. Нүүдэлчидийн ахуй, соёл, зан заншил, урлаг нь монголчууд биднийг ямар ч нѳхцѳлд хурдан дасан зохицох чадварт сургасан

3. Том орон зайд томоор харж сэтгэх, юмс үзэгдлийг цээжлэн тогтоох, алив зүйлд бачимдалгүйгээр ууч сэтгэлээр хандаж ирсэн уламжлал байна

4. Бидэнд ѳдгѳѳ дэлхийн рок урсгалын талбарт тэргүүлж буй “ХҮ” хамтлаг байна

5. Бидэнд дэлхийн сонгодог урлагийн ертѳнцѳд ѳѳрийн орон зайгаа зарлаж буй дуучин Амартүвшин, Ариунбаатар нар болон бүжигчин Болд, Алтанхуяг, Анужин нар байна

6. Бидэнд дэлхийн оюун ухааны салбарт тэргүүлэн гайхуулж буй Хатанбаатарын шавь нар байна

7. Бидэнд Японы сумо барилдааны спортод ноёрхож бaйсан Дагвадорж, Даваажаргал нар тэргүүтнүүд байна

8. Бидэнд олимпийн домогт аварга болох Түвшинбаяр, Бадар-Ууган нар байна.

Гурван сая гаруй хүнтэй монголчууд бидний амжилт бага гэж үү? Бид яагаад үүнийгээ тоолгүй үгүйсгээд ѳчүүхэн алдаа дутагдалуудаа дѳвийлгээд байна вэ? Дэлхийд тамгалагдсан Монгол үндэстэнтэй адилтган жиших үндэстэн тийм болон бий гэж үү?

OДОО БИД:

- ЭВ НЭГДЭЛ

- ХАМТЫН АЖИЛЛАГАА

- ҮНДЭСТЭНИЙ БАХАРХАЛ

- МОНГОЛЧУУДЫН ҮНЭТ ЗҮЙЛ

- САЙХАН ИРЭЭДҮЙ

- АМЖИЛТ БҮТЭЭЛ

Эдгээрийн тухай бичиж нийтэлж, туурвиж бүтээмээр байна. “ЦУВЖ ЯВСАН БАРСААС ЦУГАЛЖ СУУСАН ШААЗГАЙ ДЭЭР” хэмээн ѳвгѳд дээдэс минь сургасан бѳлгѳѳ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417