400 мянган төгрөгийн хахууль аваад 2 жилийн хорих ял сонссон нь

400 мянган төгрөгийн хахууль аваад 2 жилийн хорих ял сонссон нь

Иргэн Нандиа компани байгуулж, хүнсний дэлгүүр ажиллуулахаар шийдээд дүүргийнхээ Мэргэжлийн хяналтын хэлтэст ажлын байрны дүгнэлт гаргуулахаар хандсан байна. Түүний хүсэлтийг Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Даваад цохогдсон цаг мөчөөс хахуулийн нэгэн хэрэг дэгджээ.

Нандиагийн ажиллуулахаар зэхсэн хүнсний дэлгүүрийн байранд байцаагч Даваа хяналт шалгалт хийхдээ Нандиагийн хувийн машинаар ажлаасаа авахуулж очжээ. Нандиагийн нөхөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Байцаагч ажлын байрыг чинь очиж үзнэ, хувийн машинтай явна шүү, такситай явахгүй гэж хэлсэн. Эхнэр маань хүний машин гуйж тэр байцаагчийг ажлын байран дээр аваачсан” гэж ярьсан байв. Энд төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн нэгэн тод үйлдэл харагдаж байгаа биз.

Байцаагч Даваа ажлын байртай танилцаад дүгнэлт гаргах ямар ч боломж алга, жин хэмжүүр, шилэн хөргөгч, хаяг байхгүй, ерөнхийдөө стандарт шаардлага хангахгүй гэж хэлэхэд Нандиа “Тусгай зөвшөөрөл гарчих юм бол явцын дунд кассын машин, жин хэмжүүр, хөргөгч авна, хаяг хийгдэж байгаа, танаас дүгнэлтээ л авчихвал болох гээд байна, боломж юу байна” гэжээ. Тэгэхэд нь Даваа “Ярья, маргааш хүрээд ир” гэснээ “Чи ер нь надад мөнгө өгөх гээд байгаа юм уу” гэж асуусан байна. Нандиа “Харин тийм ээ. Яах вэ” гэхэд Даваа “Хэдийг өгөх юм бэ. Тоог нь хэлчих” гэжээ. Нандиаг “100 мянган төгрөг өгье” гэж хэлэхэд мэргэжлийн хяналтын байцаагч Даваа “Наадхыг чинь авснаас аваагүй нь дээр. Одоо яв. Маргааш ярьж байгаад ирээрэй” гэж хэлжээ.

Тэр өдрийн орой Нандиа нөхөртэйгөө хамт Даваа руу залгахад 10 дугаар хороололд хүрээд ир гэсний дагуу очиж уулзаад 200 мянган төгрөг өгье, явцын дунд шаардлагыг нь хангая гэж гуйсан байна. Байцаагч Даваа үүний хариуд үгүй гэж хэлээгүй бөгөөд маргааш өглөө яриарай гээд машинаас буусан аж. Маргааш нь Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс дээр очиход байцаагч нэг дансны дугаар өгөөд энэ данс руу 75 мянган төгрөг шилжүүлчих гэсэн байна. Даваагийн бусдаас авсан номын мөнгө болох 75 мянган төгрөгийг төлсөн Нандиа өмнө нь хэлж байсан 200 мянган төгрөгөө өгье гэхэд Даваа 400 мянган төгрөг нэхсэн аж. Ингэхдээ өмнөх 75 мянган төгрөгийг оруулахгүйгээр өгөөрэй гэсний дагуу Нандиа дан 20 мянгатын дэвсгэрт 20 ширхэг тоолж өгчээ. Даваа ажлын байрны дүгнэлтээ ирж ав гэж Нандиа руу утсаар хэлэхдээ 3 шил гайгүй архи аваад ир гэжээ. Нандиа энэ удаад татгалзаад нөхөр лүүгээ утсаар уйлан хэлсний дараа нөхөр Баяраа нь “Чамд хангалттай мөнгө өгсөөр байтал нэмж архи нэхээд яаж байгаа юм бэ” гэхэд мэргэжлийн хяналтын байцаагч Даваа “Хангалттай авлаа гэж бодохгүй байна. Мөнгө төгрөгийн боломжгүй гэдгээ хэлчихнэ биз дээ” гэж хариулсан байдаг.

Нандиагийн эгч Болороогийн гомдлоор Давааг ёс зүйн хорооны хурлаар хэлэлцүүлээд гэмт хэргийн шинжтэй байх тул АТГ-т шилжүүлж шийдвэрлэжээ. Энэ дагуу АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байна. Түүнчлэн Нандиагийн ажлын байранд шинжээчийн дүгнэлт хийхэд стандартын ерөнхий шаардлагыг бүрэн хангахгүй байв. Тиймээс Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Давааг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хээл хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оноожээ. Нандиаг албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. Даваагийн хахуульд авсан 475 мянган төгрөгийг улсын орлого болгов.

“Ялихгүй юманд ямааны гарз” гэж үг бий. Иргэн Нандиагийн хувьд бичиг баримтын бүрдэл дутуу, шаардлага хангахгүй атал асуудлаа түргэн, хялбар бүтээх гэсэн оролдлого нь бүтэлгүйтэж, одоо эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч Даваагийн хувьд илтэд стандартын шаардлагад нийцээгүй байхад стандартад нийцсэн мэтээр ажлын байрны дүгнэлт гаргаж өгөхөөр амлан хахууль авсан үйлдэлдээ ийнхүү шүүхээс ял авч одоо хоригдож байгаа. Энд төрийн албан хаагчийн ёс зүйн ноцтой зөрчил яригдахын зэрэгцээ дүрэм, журмаар тогтоосон шаардлагыг хээл хахуулиар шийдвэрлүүлье гэх иргэд, бизнес эрхлэгчдийн хууль бус сонирхол эцэстээ юунд хүргэж болохыг энэхүү нийтлэлээр сэрэмжлүүлэхийг зорилоо.

Тайлбар: Шүүхийн шийтгэх тогтоолоос ашиглав. Нийтлэлд зохиомол нэр ашигласан болно.

Т.Мөнхтунгалаг

Эх сурвалж: АТГ

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417