Газар хөдлөлт хүн алдаггүй, харин...

2021-01-13, 13:02 Нийтлэл 1,125 1
Газар хөдлөлт хүн алдаггүй, харин...

Энгийнээр, дэлхийн газрын гадарга бол зуухан дээр тавьсан данхтай цай. Их халбал буцалж дэвэрдэг. Газар хөдлөлт ерөнхийдөө тиймэрхүү. М6.5 газар хөдлөлт Хөвсгөл нуурын орчимд төвтэй хэрнээ Улаанбаатарт чичирхийлэл биш, бүр савлалт мэдрэгдлээ.

Өмнө нь газар хөдлөлтийн чичирхийллийг мэдэрч байгаагүй олон хүн өглөөний савлалтад сэрлээ. Магнитуд нь багажинд бичигдсэн голомтын хүч. Балл нь хүмүүст мэдрэгдсэн доргилтын хүч. Хамгийн сайн багаж газар хөдлөлтийг хамгийн эртдээ 2 секундын өмнө л мэдэрдэг гэх. Аюул маш ойрхон, харин хоёр гурван алхмын цаана, хажуу өрөөнд унтаж байгаа хүүхдүүд дээрээ очиход дэндүү хол байгаа биз! Ер нь Улаанбаатар 7.5 баллын газар хөдлөлтийн идэвхтэй бүс.

Авдар уул, Гүнжийн ам, Эмээлт, Хустайн нуруу, Мөнгөнморьт сум хамгийн идэвхтэй нь. УБ-тай ойрхон учир эдгээр газарт 7.5 баллын хүчтэй хөдлөхөд нийслэлд 6.5 баллын хүчээр мэдрэгдэнэ гэдэг. Ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлтөд Улаанбаатарын нийт барилга байгууламжийн 20-50 хувь нь нурж, 200-300 мянган хүн хохирогч болох эрсдэлтэйг 2003 онд Жайка төслөөс гаргасан.

Үүнээс бага, 4 баллын хүчинд хотын олон сургууль, эмнэлэг, орон сууцны барилга нурах эрсдэлтэйг мөн сануулсныг сурвалжлан бичиж байв. Манайхан заримдаа загасны ойтой. Хэдэн жилийн өмнө Улаанбаатарт хүчтэй газар хөдлөлт болно гэсэн шуугиан дэгдсэн. Яг л 12 сарын 21-нд дэлхийн сөнөнө гэдэг шиг. Төрийн ордонд эрдэмтэд лекц уншиж, Ерөнхийлөгч мэдээлэл сонсч, зарим айл байраа сольж, дөрвөөс доош давхарт байраа сольж, эрсдэлтэй байруудыг хүчитгэж, газар хөдлөлтийн болон усны хагалбар дагасан газар олголтыг цэгцэлж, Зайсангийн байрууд ч хямдарч байсан даа.

Гэснээс 2010 онд байхаа, Перугийн нэрт эдийн засагч Эрнандо дэ Сото Монголд ирсэн. Бидний хэдэн нийтлэлч уулзав. Бас лекц уншсан. Гэр хорооллын газраа мөнгөжүүл, маш их мөнгө сул хэвтэж байна гэснийг нь манайхан маш сайн тогтоож авсан. Мань хүн бас стандартын сануулсан юм. Орон сууц, оффисын барилгууддаа газар хөдлөлтийг тэсвэрлэх өндөр стандарт тогтоо, мөрдүүл, газар хөдлөлт хүн алдаггүй юм, стандарт л хүн алдаг юм гэж ярьсан.

Жишээ болгож 2003 онд Ираны Бам хотын 6.3 баллын газар хөдлөлтөд 35 мянган хүн амь насаа алдаж байхад, нэрийг нь мартаж, газарзүйн ижил нөхцөлтэй АНУ-ын нэг хотод мөн 6.5 баллын газар хөдлөлтөд нэг ч хүн нас бараагүй, энэ бол стандартын ялгаа гэж байв. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтийг боломжит хүчийг тэсвэрлэх стандартгүй барилгууд нурж хүний амь насыг хөнөөдөг, тэсвэрлэх стандарттай нь амь авардаг байна.

Манай барилгууд ихэнхдээ 8 баллыг тэсвэрлэх чадвартай л гэдэг, тийм л байгаасай. Манайд 1957 онд Говь-Алтайд 8 магнитуд билүү, маш хүчтэй газар хөдлөлт болж 13 хүн нас барсан гэдэг санагдаж бна. Гамшиг үүгээр л дуусаасай. Тэр үед энэ нутагт өндөр байшин барилга байгаагүй нь аз. Мөн ноднин энэ бүст буюу ГА-н Тохил сумын нутагт 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт ахин бүртгэгдсэн. 1957 оноос хөгжөөгүй, хойш энэ бүст барилгажилт яваагүй байсан нь бас л аз юм даа.

Нийтлэлч Гомбожавын Отгонбаяр

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417