Д.Баярхүү: Дэлхий дахин "Хүйтэн дайн"-ы үеийнх шигээ маш гүн хуваагдалд орох болов уу?

Д.Баярхүү: Дэлхий дахин "Хүйтэн дайн"-ы үеийнх шигээ маш гүн хуваагдалд орох болов уу?

Олон улсын харилцааны судлаач- профессор Д.Баярхүүгийн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагыг өөрийнх нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтэлж байна.

 

-2013 оны эдийн засгийн уналтаас хойш дэлхий ганц ч өдөр амар байсангүй. Өнгөт хувьсгал, поп удирдагчдын худалдааны дайн гээд л. Энэ бүхнийг та олон улсын харилцаа судалдаг хүний хувьд юутай холбож тайлбарлах вэ?

-Даян дэлхий ихээхэн донсолгоонтой байгаа нь гарцаагүй үнэн бодит байдал. 2014 оны Украины хямралаас тэр донсолгоон эхтэй. 2015 оноос Сирийн дайнд Орос, Өрнөдийнхөн оролцож, тэр донсолгооныг цааш дэвэргэсэн. 2020 оны намаржин өрнөсөн Нагорно-Карабахын дайн ч үүнд нэрмээс болсон. Гээд нэрлээд байвал олон баримт нотолгоо гаргаж ирж болно. Гэхдээ дэлхийн бодлого тодорхойлж явуулдаг улс гүрнүүд корона гэх гамшгийн өмнө эвлэлдэн нэгдээд, түүнтэй нэгдсэн зориг хүслээр тэмцээд, хэрүүл тэмцэл, өрсөлдөөнөө зогсоохгүй байгаад л өнөө цагийн гол эмгэнэл орших болов уу.

Дэлхийн шинэ дайны босгон дээр тулж ирлээ, бараг л дэлхийн III дайн дэгдчихлээ гэх шахуу дүгнэж бичиж байгаа гадаадын улстөрчид, судлаачид бишгүй дээ байна. Ямар ч гэсэн шинэ ‘‘Хүйтэн дайн”, эсвэл “II Хүйтэн дайн” дэгдэх нь дэгдсэн. Өнөөгийн Орос-Америкийн, Орос-Өрнөдийн харилцаа, Хятад-Америкийн харилцаа гэхэд л зарим талаар “Хүйтэн дайн”-ыхаа үеийнхээс дордоод байна.

-Дордож байна гэдгээ та баримтаар ярьж болох уу?

-Оросоор жишээлье л дээ. Ердөө улстөрчдийнх нь аман заналхийллийг аваад үз. Улаан шугам давж болохгүй шүү хэмээн анхааруулсаар байтал Оросын эсрэг явуулж байгаа бодлогыг нь хар даа. ОХУ 2014 оноос хойш санкцанд байна. АНУ, Өрнөд Европ үгсэж байгаад л хориг тавина. Оросын эдийн засгийн хамгийн эмзэг сектор руу хориг тавьбал Орос нь Европын Холбоотой харилцаагаа таслахад бэлэн байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зурагтаар ярихыг бид харсан. Тэр байтугай энх тайвныг хүсч байгаа бол дайнд бэлтгэ гэж хэлэхийг нь хүртэл сонссон. Бусад ертөнцөөс таслагдахыг Орос хүсэхгүй, гэхдээ түүнд бэлэн байх хэрэгтэй гэж ярьсан шүү дээ. НАТО-гийн үйл ажиллагаа орчин үеийн ертөнцийг аюул, эрсдэлд орууллаа хэмээн Төрийн Думын Олон улсын хэрэг эрхлэх хорооны дэд дарга Дмитрий Новиков дүгнэсэн. НАТО-г сулруулах хүсэл ганц Орост байдаг биш, эрүүлээр сэтгэдэг бусад орнуудын ч хүсэл бас тийм гэж яг хэлнэ лээ. Америкийн заналхийлэл ч тоогоо алдаж байна. ТТГ-ын захиралд нэр дэвшсэн Вильям Бернс Сенатын хорооны хурлаар орж байхдаа Хятад, Оросын аюул заналын тухай тодорхой ярьсан. Хятадтай өрсөлдөх явдал АНУ-ын хувьд геополитикийн хамгийн том сорилт байх болно, харин Орос бол унаж яваа эзэнт гүрэн, тэгэхдээ дутуу үнэлж болохгүй хэмээн улайм цайм ярьж байна лээ. Барак Обама номдоо Оросыг хэт их гүрнийхээ статусыг апдсан гээд онолдоод, Оросын сул талуудыг ярайтап биччихсэн байна лээ. Оросыг геополитикийн ацан шалаанд оруулж, олон талаас нь боорлох кампанит ажиллагаа бүр ч эрчимжлээ. Жо Байдены өнгөн дээр бүр төрөлжиж төгөлдөрших нь байна. Беларусьт хүний эрх зөрчлөө, ардчиллыг устгалаа гэх аян шалтаг гаргаад Беларусь, Украин хоёрыг Европын Холбооны интеграцид оруулахад тусална хэмээн Байдены ярьсныг Төлөөлөгчдийн Танхимын гишүүн хатагтай Марси Каптур ил болголоо. “Төв болон Дорнод Европы Коалиц” гэх ТББ-ын цахим хуралд тэрээр хэдхэн хоногийн өмнө тэгж ярьж байсан. Трансатлантын холбоотны харилцаагаа Трамп сулруулаад байсныг эргэж бэхжүүлэх, улмаар Европын Холбоонд Беларусь, Украин мэтийн орнуудыг гишүүн болгох нь Байдены туйлын зорилго гэх шахуу ойлгогдож байна. “Беларусь дахь ардчиллын тухай хууль” гэдгийг баталчихаад өнгөт хувьсгалыг нь тал бүрээр дэмжихээ мэдэгдпээ. Вашингтоны эл алхмыг Европын Холбоо уухайн тас шүүрч аван ОХУ-ыг тойруулсан геополитикийн цагариг үүсгэх бодлогоо ил цагаан явуулж байна. 2009 оноосхэрэгжүүлсэн Европын Холбооны Дорнод түншлэлийн бодлого (The EU`s Eastern Partnership policy) эдүгээ хуучин Зөвлөлтийн зургаан улсыг хамарлаа. Үүнд Армен, Азербайжан, Беларусь, Гүрж, Молдова, Украин нэрлэгдэнэ.

 

-Өнөөдөр дэлхий даяар коронавирус гэх нэг дайсантай гурван он дамнан тулалдаж байна. Цар тахлаас болж олон зуун мянган ажлын байр үгүй болж, эдийн засгийн нөхцөл амаргүй байдалд байна. Энэ нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна вэ?

-Энэ цар тахал, хөл хорио мэдээж олон улсын харилцааны өрнөлтөд нөлөөлж байна. Ялангуяа олон улсын хамтын ажиллагаа, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, иргэдийн харилцан зорчих, бүр ардын дипломатын үйлсэд ч сөргөөр нөлөөлж байгааг бид олж харлаа. Үүнийг бид өдөр тутам дэлхийн хэвлэл мэдээллээс олж үзэж сонсож, бас өөрсөд дээрээ ч мэдэрлээ. Корона талын аюул эдийн засаг-санхүү, нийгэм-сэтгэл зүйд очиж маш хүнд туспаа. Хичнээн вакциндаад ч ойрын хоёр гурван жилдээ энэ хүндрэлийг дэлхий дахин давж чадахгүй гэсэн дүгнэлт л гадаадын сайтуудад голлож байна.

 

-Удаа дараа болж буй энэ үйл явдлууд дэлхий нийтийг дайны үеийнх шиг л сэтгэл зүйтэй болгочихжээ. Одоо дэлхий даяар II дайны дараах үе шиг амар амгаланг хүсч байх шиг.

-Мэдээж, үргэлж зөрчилдье, тэмцэлдье, үхэлдье гэх хүсэл тэмүүлэлтэй улс үндэстэн байхгүй шүү дээ. Гэвч их гүрнүүд ашиг сонирхолдоо хөтлөгдөөд өрсөлдвөл юу болж хувирдаг жишээ сургамж шүү дээ. Коронавирус гэх аюулт тахал их гүрнүүдийг эвлэлдүүлэн нэгдүүлээд, тэд нэгдээд ганц хүчирхэг вакцин бүтээгээд дэлхийг өвчнөөс нь салгачихаж болмоорсон, уг нь ердийн хар ухаанаар бодоход. Тэгэхэд одоо коронавирусийн эсрэг вакцинаараа өвөр хоорондоо өрсөлдөж байна шүүдээ. Вакцин бүтээх түгээх дээрээ бараг холбоотон, түншээ тодорхойлох шахуу өрсөлдөөн болж байна. Хөгжиж буй ядарсан орнуудыг хувааж аваад вакцинаа шахах нь байна. Вакцинаараа Орос нь Францад геополитикийн ялалт байгуулчихлаа хэмээн Францын улс төр судлаач Паскаль Бонифас гэдэг хүн Ouest-France гэх хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байсан. Энэ санаандгүй үг биш байх аа.

 

-Ер нь энэ бүхэн дэлхийн бодлогыг хааш нь дагуулж байна вэ?

-Дэлхий дахин “Хүйтэн дайн”-ы үеийнх шигээ маш гүн хуваагдалд орох болов уу гэх айдас нүүрлээд ирлээ. Жо Байден сонгуульд өрсөлдөж байхдаа ч, одоо албаа хашихдаа ч холбоотны тухай их ярьсан, ярьж байна. Холбоотнуудтайгаа хамтарч даян дэлхийн худалдааны дүрэм журмыг тогтооно, тэгснээрээ Хятадын эсрэг сөрөн зогсох болно, АНУ дэлхийн эдийн засгийн 25 хувийг бүрдүүлдэг, харин дэлхийн эдийн засгийн өөр нэг 25 хувийг бүрдүүлдэг ардчилсан бусад орнуудтай хамтран Хятадын тулгалтыг эсэргүүцэх болно гэсэн нь Америк-Хятадын харилцааг бүр ч чангалах шиг боллоо. Оросыг геополитикийн бүслэлтэд оруулахад Армен-Азербайжаны дайн бүр ч түлхэц үзүүллээ. Турк өөрөө холбоотны том бүлэглэл үүсгэж байх шиг байна. Турк бол НАТО-гийн гишүүн, НАТО дотроо томхон зэвсэгт хүчинтэй улс. Бүс нутагтаа Умард Киприйн Туркийн БНУ гэсэн ганц холбоотонтой байсан бол одоо Азербайжан гол холбоотон нь боллоо, араас нь тэр альянсад нь Казахстан, Узбекистан, Туркменистан, Киргиз, Тажикистан нэмэгдэх бүрэн магадлалтай гэж үзэж байна. Учир нь Нагорно-Карабахын дайныг ашиглаад Кавказ руу гүнзгий ороод ирсэн Турк хуучин СССР-ийн орон зайд чөлөөтэй ажиллах бололцоогоо хангачихсан. Донбасст туркийн хөлсний цэрэг очоод байлдаж байна гэсэн хар мэдээ гараад ирэхэд гайхахааргүй болсон. Армены дотоод улс төр болохоо байж, төр-засаг нь тогтворгүй, арми нь яаж ч мэдэхээр байна. Армены зэвсэгт хүчин ялагдал хүлээснээр ирээдүйд Орос-НАТО-гийн хооронд дайн дэгдэх аваас иймэрхүү сценараар төгсөх болов уу гээд оросын өөрийнх нь судлаачид хүртэл анхааруулж байна лээ. НАТО-гийн бүрэн эрхт гишүүн Турк Оросын хувьд хэтдээ геополитикийн ноцтой сорилт болж мэдэх төсөөлөл бууж байна. Хар тэнгисийн эрэг хөвөөлсөн таван улс байдгийг хоёр нь болохУкраин, Рүржхоёр НАТО-гийн гишүүн болохоор хэтийдсэн лобби хийж, Гүрж нь шалгуурыг нь гайгүй хангасан бололтой. Европын Холбооны тал баримтлагч нэг бүсгүй Молдовад Ерөнхийлөгчөөр сонгогдчихоод Оростой хэл ам татлаад эхэллээ. Азербайжан цаашаа шуударчихлаа. Энэ мэтээс үзвэл Хар тэнгис, улмаар Төв Ази тэр чигтээ НАТО-гийн тоглолтын талбар болчих магадлал хэтдээ бодитой мэт. Гүн хуваагдал гэж ярьсных Ази ч эвслийн дахин бүлэглэлийн босгон дээр байна. “Хүйтэн дайн”-ы үед АНЗЮС, АЗПАК, СЕНТО, СЕАТО гэхчлэн империалист цэргийн эвслүүдийн тухай бид бишгүйдээ сонсож мэдэж байсан бол өнөө цагт тэр нь яг давтагдах аястай QSD-Quadrilateral Security Dialogue буюу Дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээ гэх шинэ эвсэл бүрдэж, түүнийг Азийн НАТО гэж нэрлэх нь түгээмэл байна. Энэ нь АНУ, Япон, Австрали, Энэтхэгийн дөрвөлсөн цэрэг-стратегийн апьянс маягтай төлөвшиж байх шиг. Мэдээж сөргөлдөгч нь Хятад, Орос л байж таарна. Тэгж ч зарлаж байна. Гэх мэт хуваагдлын, дахин бүлэглэлийн олон баримт дурдаж болно. Африк өнөөдөр их гүрнүүдийн геополитикт ямар үүрэгтэй, ямар шинэ тавцан болчихоод байгаа, Оросын хөлсний цэрэг Африкийн олон оронд очиж яагаад байлдаж байгаа, Хятад Африкийг эдийн засгийн тапаас нь барьцаалаад авсан, Хятад-Энэтхэгийн хоорондын маргаантай, хилийн будлиантай асуудал гээд ярьвал их яриа өрнөхөөр байна.

 

-Дэлхий нийтийн бодлого чиглэл ийм байгаа тохиолдолд бид яах ёстой вэ?

-Монгол мэтийн жижиг улс том гүрнүүдийн геополитикийн хатуу ширүүн өрсөлдөөнийг хүсэхгүй. Хэний нэгнийх нь талд орж, түүний нэг оролцогч байх бололцоо ч байхгүй. Ийм ширүүн өрсөлдөөн дунд манай улс төвийг сахиж, аль апинтай нь найрсаг харилцаагаа үргэлжлүүлэн, хэвийн түвшинд нь явуулах нь өлзийтэй.

-Манай улсын хувьд ч нөхцөл байдал амаргүй байна. Цар тахлаас эдийн засагт үүссэн хор уршиг хэсэгтээ л шүдний өвчин байх нь ойлгомжтой болоод байна. Энэ тохиолдолд бид яг яах ёстой вэ?

 

-Манай улс цар тахлын үед анх удаа хүндрээд сүйд болж байгаа гэдэгтэй би хувьдаа санал нийлэхгүй. Харин эсрэгээр өөр аргумент гаргаж тавимаар санагддаг. Монголын эдийн засаг түүхэндээ 17.3 хувьд 10-аад жилийн өмнө хүрсэн байх. Дэлхийн II дайнаар хойш ганцхан Хятадын эдийн засаг л 16.5 хувийн өсөлтөд хүрлээ хэмээн гайхуулж байсныг манай Монгол давж гарч байв шүү дээ. Тэр их оволзсон өсөлт, өсөлт дагаж орж ирсэн их мөнгө хагчсан болоод өнөөдөр эдийн засаг нь тэг заагаад иргэдийнх нь 1/3 ядуурчихсан юм бэ гэж би асуумаар санагддаг. Тэр “17.3 хувь” чинь ядуурлыг нь устгаад хаячих нь яасан юм бэ. 

 

О.АРИУНЦЭЦЭГ 

Эх сурвалж: "Өдрийн сонин"

3
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417