Монголчууд бид хүүхдүүдийнхээ дэргэд архидан тэдэнд муу үлгэр үзүүлдэг

Монголчууд бид хүүхдүүдийнхээ дэргэд архидан тэдэнд муу үлгэр үзүүлдэг

Архины хэрэглээ

\Монгол улсад тулгамдаж буй 76 асуудал\

Ѳнѳѳдѳр Улаанбаатар хотын хэмжээнд:

-Хүнсний зах, худалдааны тѳв -49

-Супермаркет -158

-Минимаркет -380

-Хайпермаркет -8

-Хүнсний дэлгүүр -3377 ажиллаж байгаа бѳгѳѳд эдгээрийн ихэнхид нь архи согтууруулах ундаа худалдаалдаг. Хотын захын гэр хорооллууд дунд байрлах “8 нэрийн барааны дэлгүүр”-үүдийн орлогын эх булаг нь архи, согтууруулах ундааны худалдаа гэсэн. Энэ шалтгаанаар архи согтууруулах ундаа худалдах тусгай зѳвшѳѳрѳл нь авилгын шалтгаан болох эрсдэлтэй аж. Хүнсний бүтээгдэхүүн худалдах дэлгүүрүүдээр архи, согтууруулах ундааг худалдаж байгаа нь хэд хэдэн муу үр дагаврыг бидэнд авчирч байна.

1. Иргэдэд архи бол хүнсний бүтээгдэхүүн юм гэсэн ойлголтыг далд ухамсарт суулгаж буй

2. Хүнсний зүйл худалдаж авахаар дэлгүүрт очиж буй нэгэнд ил харагдаж буй архи, согтууруулах ундааны зүйлүүд нь худалдаж авах хүсэл, сэдлийг тѳрүүлэх магадлалтай

3. Аав ээжтэйгээ хамт хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж буй хүүхдүүдэд архи бол ердийн хэрэглээ юм байна гэдэг ойлголтыг суулгаж байгаа нь ирээдүйд нь муугаар нѳлѳѳлж болзошгүй

Согтууруулах ундаа үйлдвэрлэл нь эдийн засгийн үйл ажиллагааны ангиллын дагуу ундаа үйлдвэрлэл салбарт хамрагдах бѳгѳѳд, тус салбарын үйлдвэрлэл 2018 онд 671.0 тэрбум тѳгрѳгт хүрч, 2008 оныхоос 4 дахин нэмэгдсэн байна. 2018 оны байдлаар:

-Спирт           \мян.л\         8,854.5

-Архи             \мян.л \        15,297.3

-Дарс             \мян.л\          196.6

-Шар айраг  \мян.л\       19,891.0 үйлдвэрлэж хэрэглээнд нийлүүлсэн байна. Харин импортоор оруулсан  ус, ундаа, согтууруулах ундааны тѳрлийн бүтээгдэхүүний хэмжээ 2018 онд 38,9 сая литр байжээ.

…Moнголчууд бид ямар ч баярыг тэмдэглэх дуртай, баяр тэмдэглэхдээ заавал архи уудаг муу зуршилтай. Эрүүлдээ нэг их юм ярихгүй бүрэг даруудуу харагддаг хэрнээ жаахан согтвол учиргүй яриасаг болж, битүү сэтгэлээ уудалж, дотно сэтгэлээ илчилнэ. Эхлээд балгахад гашуун амтагдаж нүдээ анин гулсуулахад цээж халуу оргин баяр хѳѳртэй хѳгжүүн болж эхэлдэг. За тэгээд сэтгэл нь ихээр уярч уйлмаар бас дуулмаар болно. Сэтгэлд хургаж байсан шаналантай бүхэн юу ч биш юм шиг санагдан сэтгэл нь хѳѳрѳн баясна. Мартаар эмэгтэйчүүдээ баярлуулсан бол, Цэргийн баяраар эрэгтэйчүүдээ баярлуулан уүлгаж, хамтдаа цэнгэнэ. Эс тэгвэл хамт олон сайтар бүрдэхгүй гэсэн бүдүүлэгдүү ойлголттой.

Насанд хүрсэн нэг хүний согтууруулах ундааны жилийн хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 28,2 литрээс 52,5 литр болж 1.9 дахин ѳсчээ. Жилд тоологдож буй хүчирхийллийн 62,2 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэсэн үзүүлэлт байдаг аж. Мѳн бүртгэгдсэн гэмд хэргийн 12,4 хувь нь согтуугаар үйлдэгдсэн, авто ослын 32,9 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэсэн статистик үзүүлэлт байна.

 …Нэг гадаад хүн бидэнтэй уулзан архины хэрэглээний талаар ярилцаж байхдаа

1.     Танайд архины үнэ хямд

2.     Танайд архины хэрэглээ хүртээмжтэй

3.      Танайхан архины хэрэглээг нийтээрээ хүлээн зѳвшѳѳрсѳн байдаг

4.     Бие биенээ архиар шахаж уулгадаг нь хамгийн хэцүү хэмээн дүгнэж хэлсэн. Бид хүүхдүүдийнхээ дэргэд архидан тэдэнд муу үлгэр үзүүлж байгаа нь хамгийн харамсалтай. Тэдний тархинд архи муу муухай зүйл биш, бидний ѳдѳр тутмын хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэг нь юм гэсэн ойлголт сууж байна. Зүгээр л бидний хамтдаа архидаж буй шалтгааныг ѳѳрийнхѳѳрѳѳ ойлгон тусгаж байгаа нь ирээдүйд тэднийг архи уух дуршилд дасгаж байгаа гэсэн үг. Гэр хороолол болон орон сууцанд архидсанаас үүдэлтэй хүчирхийлэл, гэмт хэрэг, замд сэржим ѳргѳж, ёсолж ууснаас үүдэлтэй авто осол бүхэнд бид хирдхийлгүй дасч орхижээ. Хѳѳрхий бидний эрчүүдийн богино насалж буй шалтгааны үндэс нь архидалт.

 

ЯМАР ШИЙДЭЛ БАЙНА ГЭЭЧ!

Тодорхой градусаас дээш согтууруулах үйлчилгээтэй архины дэлгүүрийг тусад нь байгуулж тѳрѳлжүүлэх хэрэгтэй байна. Ингэснээр:

1. Aрхийг хүнсний бүтээгдэхүүнээс салгана

2. Борлуулалт болон татварт хяналт тавих боломж бүрдэнэ

3. Хүүхдүүдийн хараанаас архийг холдуулна

4. Хүмүүс зорьж очиж архи худалдаж авахаас бус, тааралдахаар нь авахгүй

5. Бага боловч архины хэрэглээний соёлд нѳлѳѳлж магадгүй

Энэ саналыг архи үйлдвэрлэгчид болон архи худалдаалж ашигаа нэмэгдүүлдэг худалдаачид эсэргүүцэх байх. Гэхдээ бид хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл сонирхолд таацуулж, нийт олны эрх ашигийг хайхрахгүй байж яахин болох билээ. Шагийн архи болон дамлагчид хожно гэж тайлбарлаж магадгүй.

Сайн ч муу ч бид хүмүүсийн сонголтыг хүндлэх хэрэгтэй болно, бас хууль дүрэм гэж байна. Алийн болгон “Монголын нѳхцѳл байдал” гэж ѳѳрсдийгѳѳ хаацайлж суух билээ. Бид үр хүүхдүүддээ  дэлхийн жишигээр амьдрах боломж олгох хэрэгтэй байна.

Яг үнэндээ архийг хориод ч, архичидыг хориглоод ч архидалтыг дийлээгүй. Архи уух дүр хүсэл, ѳѳрийгѳѳ ѳрѳвдѳх арчаагүйдэл, бусдад ялархан гоморхох гомдол бүхэн үүний шалтгаан нь болж байдаг. АРХИ ХҮНИЙ МѲН ЧАНАРЫГ НЬ ЭВДДЭГГҮЙ ХАРИН ТҮҮНИЙ ДАЛД БАЙСАН МѲН ЧАНАРЫГ Л ИЛ БОЛГОДОГ. Хүмүүс нь амьдралын ѳѳдрѳг зорилготой, хийх ажил, хүсэл мѳрѳѳдѳлтэй байхад архи уух хүсэл тэгтлээ байдаггүй. Харин монголчууд бид иргэдийнхээ архи уух хүсэл шалтгийг бий болгосоор л байна. Ядаж дэлхийн олон орнуудын туршлагаар эхний алхам хийж үзье дээ.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417