Зайсанд зүдрэгсэд буюу усны гачигдалтай хотхонууд

2021-03-25, 14:59 Нийтлэл 1,369 5
Зайсанд зүдрэгсэд буюу усны гачигдалтай хотхонууд

Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй хотхоны оршин суугчид үе үе зөөврийн усанд
дугаарлан зогсох чухал “ажил”-тай болов

“Энхжин” хотхоны гүний худаг эвдэрснээс болж оршин суугчид нь дөрөв хоногийн турш зөөврийн усаар ахуйн хэрэглээгээ хангав. Тус хотхоны 101 дүгээр байранд оршин суудаг Ц.Мөнхцэцэг “Сүүлийн нэг жилийн дотор ийм явдал олон давтагдлаа. Байсхийгээд л “Худаг эвдэрлээ, засвар хийнэ” гэх юм. Тэр болгонд ус зөөх ажилтай болдог. Халдвар, хамгааллын дэглэм баримтал, гэрээсээ бүү гар гэж Улсын онцгой комиссоос сануулсаар байхад бид өвлийн хүйтэнд гадаа усанд дугаарлаж зогслоо. Ахуйн ариун цэврээ сайтар сахих ёстой энэ үед гэртээ нойтон цэвэрлэгээ хийх нь бүү хэл, тухтай бие засах, усанд орох боломжгүй байна. Өдөрт хоёр удаа авчирдаг зөөврийн усыг 500 гаруй айлд хуваарилахаар 5-10 литр ногддог. Ийм усаар өдрийн хэрэглээгээ яаж хангах вэ дээ.

Хүмүүс арга ядахдаа дэлгүүрээс цэвэр ус худалдаж авдаг. Сүүлдээ дэлгүүрүүд нь усны үнийг нэмээд, хомсдол үүсгэсэн. Оршин суугчдын фэйсбүүк дэх бүлгэмд “Таван литртэй ус 5000-аар бөөндөнө” гэсэн зар хүртэл байна лээ. Үнэхээр гутармаар. Дахиад ийм байдал үүсэхгүй гэх баталгаа алга. Дүүрэг, нийслэлийн холбогдох хүмүүс энэ асуудалд анхаараасай гэж хүсье” хэмээн ярилаа. Харин 105 дугаар байранд амьдардаг Л.Энх-Амар “Орон сууцын гүний худаг ажилладаг тусгай горим, механизм гэж бий. Гүнээс ус татаж хуримтлуулаад, түүнийгээ халааж, дамжуулах байдлаар хэрэглэгчдэд түгээдэг. Энэ шат дамжлагын аль нэг нь доголдоход л хотхоныхон тэр чигээрээ усгүй хонох эрсдэлтэй. Орон сууцын конторынхон “Хийн шахуурга эвдэрлээ, шатчихлаа” гэсэн тайлбар байнга хэлдэг. Ачаалал ихдэхээр л төхөөрөмжүүд нь “буудчихаад” байна уу даа гэж бид харддаг юм. Хэрэв тийм бол тоног төхөөрөмжүүдээ сайжруулах хэрэгтэй. Шаардлагатай гэвэл оршин суугчдаас ч багахан хэмжээний дэмжлэг авч болно шүү дээ. Гэтэл тэгдэггүй. “Ялихгүй зүйл эвдэрсэн. Одоохон засчихна, удахгүй” гэсээр олон хоногийн ажил болж, иргэдийг хохироодог. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард усгүй зургаа хоносон. Сая дөрөв хонолоо. Засвар хийнэ гээд хоногоор, эсвэл арван хэдэн цагаар ус хязгаарлах тохиолдол олон” гэв.

Хан-Уул дүүргийн XI хорооны нутагт, Зайсан толгойн зүүн урд байрлалтай тус хотхоныг “Сипоко” компани 2016 оны сүүлчээр ашиглалтад оруулжээ. Оршин суугчдаа хүлээж аваад дөнгөж таван жил болж буй гэсэн үг. Насжилтын хувьд “нялх”, байршил болоод барилгын хийц, чанарын хувьд дээд зэрэглэлийнхэд тооцогдох эл хотхоны сууцуудыг төвийн ус, дулааны шугамд холбоогүй учраас оршин суугчдаа үе үе ийнхүү чангалж, тав тухтай амьдрах эрхийг нь хязгаарлах болжээ. Барилгын компанийнхан анх “Инженерийн шугам сүлжээ болон дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдсэн” хэмээн сурталчлахдаа “Төвийн шугамд холбогдоогүй, гүний худагтай” гэж хэлэхээ “мартжээ”. Хачирхалтай нь, оршин суугчдын олонх нь саяхныг хүртэл энэ үнэнийг мэддэггүй байв. Өнгөрсөн оны сүүлчээр худаг нь олон хоног эвдэрч, оршин суугчдын хэрэгцээг зөөврийн усаар хангах болоход л бүгд мэдсэн гэнэ. Одоо тэд хуумгай сонголтдоо харамсан халаглахын зэрэгцээ “Өнөөх худаг нь хэзээ эвдрэх бол…” гэсэн түгшүүр дунд амьдарцгааж байна.

Орон сууцын гэр хорооллоос ялгарах гол давуу тал нь цэвэр, бохир ус болон дулааны төвлөрсөн шугамд холбогдсон инженерийн шийдэл байдаг. Өөрөөр хэлбэл, байгальд ээлтэй, тав тухтай амьдрах нөхцөлөөрөө ялгардаг. Агаар, хөрс, ус зэрэг орчны бохирдлыг бууруулах шийдэл нь гэр хорооллын янданг цөөлөх гэж үздэг учраас Засгийн газар орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийг сүүлийн жилүүдэд бодлогоор дэмжиж, эрчимжүүлсээр буй. Гэтэл хотын хамгийн ашигтай, зарим нь баячуудын “дош” хэмээн зиндаархдаг Зайсангийн тансаг хотхоныхон гэр хорооллоос дутахгүй нөхцөлд аж төрж байна. Түүгээр зогсохгүй манай улсын нийт нөөцийн 20 хүрэхгүй хувийг эзэлдэг гүний усыг хайр гамгүй ашиглаж, бидний ирээдүйд аюул учруулсаар буй юм.

Зайсан бол Богдхан уулын нэг ам. Богдхан уул нь дэлхийн хамгийн эртний дархан цаазтай, тусгай хамгаалалттай газар. Энэ түүхэн газрыг хамгаалах зорилго үе үеийн Засгийн газрын тэргүүн бодлогод байсан ч бизнесийн талбар болгох хүсэлтэй хүмүүсийн “гар, хөл”-өөс ангид авч үлдэж чадаагүй юм. Зайсанг анхнаасаа суурьшлын бүс болгох зорилго төлөвлөгөөгүй, алсын хараагүй, хууль, эрх зүйн хувьд ч боломжгүй байсан учраас тэнд барьсан барилгуудыг төвлөрсөн шугамд холбох нь тийм ч хялбар биш. Тиймээс тэнд үүрлэсэн барилгын компаниуд шугам сүлжээнд хулгайгаар холбогдох, эсвэл гүний худагт суурилсан халаалтын системээр ус, дулаанаа шийдэх хоёр замыг сонгодог байжээ. Саяхан гэхэд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийнхан хулгайн аргаар дулаанаа шийдсэн 15 хотхоныг зарлаж, шүүх цагдаагаар шалгуулахдаа тулж байв. Энэ бол мөнгөтэй, чадалтай компанийн эзэд Зайсанд яаж дураараа дургидгийн бэлэн жишээ. Мөн төлөвлөлтгүй, хууль бус барилгажилт хэрхэн замбараагүй байдал үүсгэдгийн илрэл юм.

Нийслэлийн Байгаль орчны газраас авсан мэдээллээр зөвхөн Зайсан орчимд гүний 400 гаруй худаг бий гэнэ. Тэдгээрийн дийлэнх нь орон сууцын хороолол, хотхонд хамаарч байна. “Энхжин”, “Түшээ гүн”, “Цэцээ гүн”, “Голден вилл”, “Хан түшээ”, “Тохилог Зайсан”, “Лакшири Зайсан”, “Зайсан виллаж”, “Жардин”, “General town” гээд тансаг, өндөр зэрэглэлийн гэх тодотголтой хотхоныхон цөм газрын доорх усаар ахуйн хэрэглээгээ шийджээ. Тэр байтугай бохироо соруулдаг, уурын зуухаар халаалтаа залгуулдаг дэндүү “тансаг” хотхон эдгээрийн дунд бий аж. Товчхондоо бол байгалийн нөөц (ус)-д заналхийлдэг, “Энхжин”-гийнхэн шиг халаалт, ус нь үе үе тасардаг, доголддог, ирээдүйд зөөврийн усаар хэрэглээгээ хангах магадлалтай хэдэн мянган өрх энэ бүсэд байгаа гэсэн үг. Магадгүй тэдний олонх нь хороолол, хотхоныхоо үнэн төрхийг мэдэхгүй яваа, мэддэг зарим нь ирээдүйдээ санаа зовнин буй биз.

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны шинжилгээний лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Гэрэлт-Од, Ц.Эрдэнэцэцэг нар “Нийслэлийн Хан-Уул дүүрэгт сүүлийн үед шинээр барьсан зарим хотхоны ундны усны чанар” судалгаа хийжээ. Найман хотхоны 12 худгаас 13 сорьц авч, шинжлээд “15.3 хувь нь унданд хэрэглэхэд тохиромжгүй, 38.5 хувьд нь зарим бодисын агууламж хүлцэх хэмжээнээс давсан” гэж дүгнэсэн байна. Тодруулбал, нийт сорьцын 50 гаруй хувь нь “но”-той гарч. Судалгааны тайланд “Эдгээр хотхоны өрхүүд унд ахуйдаа баталгаагүй, хатуулаг ихтэй ус хэрэглэдэг. Хатуулгийн ерөнхий агууламж нь “Ундны усны стандарт MNS 0900:2018”-ын дээд хэмжээнд, кальцийн ионых 0.9 дахин их байгаа тул зөөлрүүлж хэрэглэвэл тохиромжтой. “Энхжин”, “Жардин”, “Түшээ гүн” хотхоны гүний худгийн ус кальцийн агууламж өндөр, хатуулаг ихтэй тул унданд шууд хэрэглэхэд тохиромжгүй” гэжээ.

Түүнчлэн “Оршин суугчдын олонх нь гэртээ ус цэвэршүүлэгчтэй, мөн үйлдвэрийн савлагаа (баллонтой)-тай усыг ундандаа ашигладаг гэж мэдүүлсэн. Гэвч ийм савлагаатай ус нь хүний биед шаардлагатай эрдэс бодисыг агуулдаг, чанарын шаардлага хангадаг, эсэх нь эргэлзээтэй. Туул голын аллювийн хурдас дахь гүний ус нь эрдэсжилтийн хувьд нэн цэнгэг, маш зөөлөн ангилалд багтдаг. Гэвч дийлэнх үйлдвэрүүд энэ усыг олон удаагийн давтамжтай шүүж, эрдэс, давсыг нь арилган, хатуулаггүй болгосны дараа савлаж, худалддаг. Ийм уснаас хүн шаардлагатай эрдэс, бодисоо авч чаддаггүй. Үүнээс үүдэн хүн амын дунд хатангирших, бамбай булчирхай томрох, зүрх, судасны өвчлөлд өртөмтгий болох эмгэг, зовуурь элбэгшдэг” гээд судалгаанд хамрагдсан хотхоны оршин суугчид ийм эрсдэлд өртөх өндөр магадлалтайг дурджээ.

Судлаачид энд маш чухал нэг зүйлийг онцлон тэмдэглэсэн байна. Суурьшлын тэнцвэртэй бус хөгжил энэ хэвээр үргэлжилсээр байвал хотын хамгийн эрүүл агаар, цэвэр орчинтой гэгддэг Зайсанд экологийн тэнцвэр бусад газраас хурдацтай алдагдаж, ундны усны чанар эрс муудах (одоогийнхоос) эрсдэлтэй гэнэ. Тиймээс тухайн бүсийн даац, чадамжийг тодорхойлох, барилга, байгууламж шинээр барих тохиолдолд дэд бүтцийн шийдлийг нь чухалчлах шаардлагатайг хөнджээ.

Зайсан орчмын хотхонуудыг төвлөрсөн ус, дулааны шугамд холбох нь дан ганц оршин суугчдын эрх ашгийн асуудал бус, гүний усаа нөөцлөх, Богдхан уулаа хамгаалахтай холбоотой учраас хувийн компаниудын балгийг Монголын төр нуруундаа үүрэхээс аргагүйд хүрээд буй. Улмаар тухайн бүс дэх хотхонуудыг төвлөрсөн шугам сүлжээнд холбоход зориулж, өнгөрсөн жил 10.4 тэрбум төгрөг улсаас төсөвлөсөн юм. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Зайсан орчмын оршин суугчдын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж бүрдлээ. Эндхийн бүх хотхоныг энэ оны III улиралд цэвэр ус, дулааны төвлөрсөн шугамд холбоно. Иргэд эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдэх нь” хэмээн өнгөрсөн жилийн хавар сүр дуулиантайгаар мэдэгдэж байв. Зун, намрын турш хэсэгчлэн зам хааж, шугам сүлжээ тавих нэрийдлээр газар шорооны ажил хийсэн ч тэндхийн хороолол, хотхоныхон гүний худгаас ус “татсан” хэвээр. Эхнээсээ зөөврийн ус хүлээж, зутрах болов. Гэтэл учир мэдэх хүмүүс “XI хороо хамгийн их ачаалалтай бүс. Шугам хоолойг өргөтгөж, дорвитой засвар шинэчлэл хийхгүйгээр тэндхийн хотхонуудыг төвлөрсөн сүлжээнд холбох боломжгүй. Одоогийнхоосоо ч дордож болзошгүй” хэмээн анхааруулах боллоо. Суурийг нь буруу өрсөн байшинг сүндэрлэсэн хойно нь засах амаргүйн адилаар инженерийн дэд бүтцээ эхнээсээ буруу төлөвлөсөн компаниудын балгийг өөрчлөх тийм ч хялбар биш бололтой. Тиймээс одоогийн нөхцөлийг улам дордуулахгүйн тулд тухайн бүсийн төлөвлөлт, шинээр барих байгууламжуудад онцгой анхаарах шаардлага үүсэв. Эс бөгөөсхотын хамгийн “тансаг” гэр хороолол нь Зайсан болж, оршин суугчид нь Туул голоос усаа зөөх нь.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417