Хүүхдийн паркийг онилсон ил хулгай

Хүүхдийн паркийг онилсон ил хулгай

Улаанбаатарт үнэ цэнтэй газар гэж алга. Эд хөрөнгө, эрх мэдлийн сүүдэрт автаагүй, шунаг сэтгэлтнүүдийн нүдэнд өртөөгүй хэсэг үлдсэнгүй. Газрыг зөвхөн бизнесийн талбар, мөнгө олох хэрэгсэл хэмээн харж, сиймхий зайд ч шилэн барилга “өрж” орхидог хэмжээгүй эрхт хөрөнгөтнүүд хотын дүр төрхийг хүссэнээрээ өөрчлөх боллоо.

Тэд хуулийн дагуу гэх тамгатай цаасаар далайлган хуйвалдаан, хулгай, дээрмийг ил цагаан хийж байна. Өнгөн дээрээ “Үүнээс сайхан болгоно, тохижуулна, шинэчилнэ” хэмээн сайхныг амлавч өөрийг бодож, төлөвлөдөг далд бөгөөд дархан мэхээ ашигласаар. Гурван цагийн хэлхээс болсон түүхэн барилгууд ийм л хүмүүсийн гарт толгой дараалан сүйдэж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайнууд жилээс жилд хумигдсаар буй. Хүүхэд, залуучуудын гэх тодотголтой, нийслэл дэх цор ганц газар болох Үндэсний соёл, амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн парк энэ шуурганд дахин нэрвэгдлээ. Орчин цагийн, залуусын хот хэмээдэг Улаанбаатар 109 жилийн ойгоороо 55 настай түүхэн байгууламжийнхаа тал хагасыг нь “цементлүүлж” болзошгүй нөхцөл үүсэв. Юутай эмгэнэлтэй, харуусалтай вэ.

Үндэсний соёл, амралтын хүрээлэнд өнгөрсөн ням гаргаас экскаватор ажиллуулж, газар шороог нь тэгшлэн, барилга барих нөхцөл бүрдүүлж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд энэ ажлын ард хэн байгааг олох эрэл өрнөж, иргэд жинхэнэ эзнийг нь төвөггүй илчлэв. “Голомт банк”-ны ТУЗ-ийн дарга асан гэдгээр нь хүмүүс сайн мэдэх Д.Баясгалан руу чиглэсэн шүүмжлэл олон нийтийн сүлжээнд гаарав. Тэгэхээс ч аргагүй. Учир нь энэ эрхэм Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрын дийлэнхийг 2005 оноос хойш эзэмшин, өөрийнхөө тааллаар “хөдөлгөж” иржээ. Ноёрхлоо удаан үргэлжлүүлэх бүх нөхцөлийг урьдаас тооцож, төлөвлөсөн бололтой.

Газрын маргаантай холбоотой элдэв таамаг, мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй. Монголын барилга, бизнесийн салбарын олон компани Хүүхдийн паркийн газрыг эзэмшихийн төлөөх “марафон”-д оролцсон учраас арга ч үгүй биз. Харин одоогийн гол эзэмшигч “Бодь интернэшнл”-ийн охин компани болох “Ито инвест”-эд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрын 74 хувийг 2075 он хүртэл эзэмшүүлэх 60 жилийн хугацаатай зөвшөөрлийг Э.Бат-Үүл хотын дарга байхдаа 2015 онд олгосон байх юм. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын egazar.gov.mn сайтаас тухайн нэгж талбарын талаарх мэдээллийг нягтлахад “Худалдаа, нийтийн үйлчилгээний цогцолборын зориулалттай, нийт 44.2 тэрбумын үнэлгээтэй, 314 014 ам метр газар” гэж бүртгэсэн байв. Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн мэдэлд өдгөө 31.4 га газар бий бөгөөд үүний 74 хувийг “Ито инвест”, үлдсэнийг нь нийслэл эзэмшдэг гэсэн үг. Анх 35 га байсан талбайгаас 3.6 га-г нь “Мон-Уран”, “M-Си-Эс проперти” компани “таслан” авснаар ийм хэмжээний газар үлджээ. Үүний ердөө дөрөв хүрэхтэй, үгүйтэй га-д нь хүүхэд, залуус амралт, чөлөөт цагаа өнгөрөөсөөр ирсэн юм. Үлдсэн сул талбайг тохижуулж, зүлэгжүүлэх санаачилгыг иргэд энэ хугацаанд олон гаргасан ч эзэмшигчид нь халдаалгүй явсаар өнөөдөртэй золгосон. Эцэст нь тэд гадаадын архитектурын компаниар гаргуулсан зураг, төслийн дагуу “Ulaanbaatar villaga” нэртэй орон сууц, худалдаа, үйлчилгээний цогцолбор барихаар санаархаад, иргэдийн эсэргүүцэлтэй ийнхүү тулгарав. Олон нийтийн шүүмжлэлээс халгасандаа “Өнжмөл өвсийг нь түүж, цэвэрлэсэн. Зүлэгжүүлэхийн тулд хөрсний өнгөн хэсгийг зайлшгүй цэвэрлэх ёстой. “Түмэн эх” чуулгыг байртай болгох, галерей барих төсөл хэрэгжүүлэхээр ярьж байгаа ч судалж дуусаагүй” гэсэн авцалдаагүй, ядмаг тайлбар холбогдох албаныхан нь хэлж сууна. Гэтэл өнөөх гадаад компанийн “автор”-той, гял цал болсон барилгын төслийн талаарх мэдээлэл, төлөвлөгөө сошиалаар нэг тарж орхив. Айсан хүн айл эвдэнэ гэгч боллоо.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тухайн газар нь Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн эзэмшлийнх. Бид аж ахуйн нэгжийг газраа зориулалтынх нь дагуу ашиглаж байгаа, эсэхийг хянадаг. Үндэсний соёл, амралтын хүрээлэнд тийм зөрчил байхгүй. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас тодруулаарай” гэж хээвнэг хэлж, асуудлыг өөрөөсөө холдуулжээ. Энэ дагуу нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрынхнаас тодруулахад “Газар ашиглалттай холбоотой асуудал учраас Газар зохион байгуулалтын албаныхан мэдэх учиртай” хэмээв. Уг нь иргэн Дорж хашаандаа байшин барих тухай бус, нийслэл 26 хувийг нь эзэмшдэг, нийтийн эзэмшлийн зориулалттай газрын асуудал хөндөгдөж буй учир тэд энэ талаар хамгийн сайн мэдэх учиртай. Олон нийтийн эрх ашигтай холбоотой болохоор учир шалтгааныг нь асууж, тодруулан, иргэдэд үнэн, зөв мэдээлэл өгөх ёстой. Гэвч тэд энэ талаар дуугарах ч хүсэлгүй байна. Өнөөгийн Улаанбаатарт газрын хулгай, дээрэм гаарсан шалтгааныг ойлгож цөхөх юм алга.

 

Үндэсний соёл, амралтын хүрээлэнд орон сууц, үйлчилгээний газар бариулахгүй байх шалтгаан нь зөвхөн тэндхийн ногоон байгууламж, бут, сөөгийг авч үлдэх, хамгаалах төдийгөөр хэмжигдэхгүй. Энэ бол Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын өмч, хагас зууны түүхтэй, соёлын дурсгалт газар. 70 мянга гаруй залуусын хүч хөдөлмөрөөр боссон онцгой байгууламж, хотын амин сүнс юм. Тиймээс жирийн иргэдээс авхуулаад урлаг, соёл, нийгмийн зүтгэлтнүүд Хүүхдийн паркийг хамгаалахын төлөө үзэл бодол, байр сууриа илэрхийлсээр байгаа юм.

Аялал жуулчлалын салбарт олон жил ажилласан, нэрт зохиолч С.Дашдооровын хүү “АНУ-ын баруун эрэгт дэлхийд алдартай 16 парк байдаг. Тэдний нэг болох үзэсгэлэнт Грант Титоны байгалийн цогцолборт газрын гол хэсгүүд хувийн эзэмшилд байсныг Жон Ф.Рокефелер хэмээх чинээлэг хүн бага, багаар худалдаж авсаар өөрийнх нь мэдэлд бүрэн шилжих үед улсдаа бэлэглэсэн түүхтэй. Өдгөө энэ газарт сая сая жуулчин очдог бөгөөд үзэсгэлэнт байгаль, ая тухтай байдлаараа ялгардаг. Нэг гэр бүлийн ач буяныг нийгэм, хамт олноороо хүртсэн ийм жишээ гадаадад олон. Харин Монголд эсрэг дүр зураг харагдсаар. Бэлэглэдэггүй юм гэхэд шунахгүй орхих сэтгэл тэдэнд алга. Цагтаа энэ хэсэг (Үндэсний соёл, амралтын хүрээлэн) халиун буга бэлчдэг, хүүхэд, залуус өвөл, зунгүй зугаалдаг, байгалийн цогцолборт газар шахам байлаа. 2000 он гарснаас хойш газрынх нь хэмжээ эрс хумигдаж, хувийн эдлэн шиг болсон. Зайсангаа алдсан. Хүүхдийн парк”-аа алдахгүй юм сан” гэж халаглав. Олон хүн энэ газартай холбоотой дурсамжаа уудлан, бага, залуу насаа дурсаж байна.

18-30 насны залуучууд “Хүүхдийн паркаа аваръя” хөдөлгөөн өрнүүлжээ. “Урбан хотын төлөөлөл” тэргүүтэй төрийн бус байгууллагынхан нэгдэн, дуу хоолойгоо хүргэж эхлэв. Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) эл асуудлаар холбогдох байгууллагуудад хандаж, шаардлага хүргүүллээ. Байгалийн түүхийн музейн барилгыг нураах шийдвэрийг эсэргүүцэж, хэдэн он дамжин тэмцээд ч тусыг олоогүй иргэд “Тэд шуугианыг намжааж байгаад л ажлаа эхлүүлнэ. Арга барил нь тэр” хэмээн болгоомжлох аж. Нийгэм даяараа тэмцэж байгаа энэ үед хамгийн чимээгүй суугаа хүн бол нийслэлийн Засаг дарга. Зарим нь “Улстөржүүлж, “попроод” ч хамаагүй энэ газрыг авраасай” гэж түүнээс гуйжээ. Энэ бол арга ядсан, төрдөө итгэл алдарсан хүмүүсийн чин сэтгэлийн үг гэлтэй. Иргэдээ сонсдог, залууст ээлтэй, “ногоон” хотыг цогцлоох их зорилгоо эндээс, хотын төвөөс, Хүүхдийн паркийн асуудлаас эхлүүлээч, Д.Сумъяабазар дарга аа.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417