У.Хүрэлсүх даргын чинь тогтоосон улс төрийн соёл яасан бэ, сайд нар аа

У.Хүрэлсүх даргын чинь тогтоосон улс төрийн соёл яасан бэ, сайд нар аа

Ээжээсээ тохой өндөр, хүний орчлонгийн сайн, муутай нүүр тулж амжаагүй зөөлөн харц, амьдралын хатуу хөтүүд нухлагдаагүй хүүхдэрхүү төрх… Харваас нялхаараа. Өлмийгөө өргөж зүтгээд ч духанд нь хошуугаа нааж хүрэхээргүй жаахан буурал ээж нь эрүүл саруул, эрхтэн бүтэн хүү төрүүлж, эх орондоо эр цэрэг бэлтгэж өгсөн бахархал дүүрэн зогсоо нь илт. Ээж, хүү хоёрын хамт авхуулсан сүүлчийн зураг олон нийтийн сүлжээнд өчигдөр тарж, дахиад л сэтгэл сэмлэв.

…Аливаа дүрэм, журам дарга нарт нэг янз, иргэдэд бүр өөрөөр үйлчилдгийг биеэр нотолсон ээлжит жишээ нь С.Амарсайханы гэр бүл болов. Та нарын яриад байгаа ёс зүй, хариуцлага чинь энэ үү, С.Амарсайхан сайд аа…

ЦЭРГИЙН АЛБА БХЯ-НД ХАМААГҮЙ ГЭДГЭЭ ӨӨРИЙН АМААР ТАЙЛБАРЛАНА УУ, Г.САЙХАНБАЯР САЙД АА

Хүний ийм сайхан үрийг “Эх орон чинь дуудаж байна” гэж авч яваад алчихна гэдэг байж болох явдал уу даа. Бодохоос гол харлаж, зүрх зүсэгдэм. Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа согтуу салаан захирагчдаа зодуулж, тархины цус харвалт, зүрх судасны архаг дутагдал гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдэн, гэмтлээ даалгүй нас барсан.

Нас барсан байлдагчийн ар гэрийнхний хэлж байгаагаар энэ үхлийн зодуур Б-гийн хувьд эхнийх биш байж. Нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө найздаа хэцүү байгаагаа хэлсэн, хамраа хугалуулсан талаараа бичсэн гээд уй гашуу дунд үлдсэн ар гэрийнхний хувьд сонсоход ч бэрх мэдээллүүд тал талаас ирсээр байгаа гэнэ билээ.

Энэтхэгт дөрвөн жил сурахдаа ар дахь амьдрал, аав, ээжээ хайрласандаа хоолны мөнгө нэхэж үзээгүй хүү цэргийн албанд очоод ойр ойрхон мөнгө гуйдаг болсон нь бас л нэгийг өгүүлнэ. Ээж, ааваасаа ээлжлэн мөнгө авсан хүү хамгийн сүүлд буюу хэрэг гардаг өдрийн үд дундад нагац ах руугаа тун сандруу холбогдож, “60 мянган төгрөг хурдхан шилжүүлээд өгөөч” гэж гуйсан байдаг. Удаа дараа авсан мөнгө нь цэргийн ангийн албан хаагчийн дансанд орсон нь ил болсон гэх. Энэ юу гэсэн үг вэ.

Байлдагч Б амиа алдсан учраас л эдгээр нь ил болж, бид жаахан сэртэсхийн хүлээж авч байгаагаас биш, цэргийн албанд зодуур нүдүүр, дарамт дээрэлхэлт нэвт шингэсэн, үүнийг нь нийгэм байх л ёстой зүйл мэтээр үздэг болсныг нийтээрээ мэднэ. Хүний амь эрсдэхээр хоёр өдөр шуугиад мартдаг, нөгөө явдал нь удалгүй давтагддаг, дахиад шуугьдаг, мартдаг. Энэ бол бидний байгаа байдал. Албан тушаалтнууд өмнөхөөсөө сургамж авч, алдаагаа засах, дахин давтахгүйг хичээх, хариуцлага, сахилгыг салбартаа бий болгохыг зорихоосоо өмнө арьсаа хамгаалах, ажилдаа үлдэх, нэгнийгээ хаацайлж, хөнгөн шийтгэлтэй өнгөрөөхийг чухалчилдаг нь ч нууц биш.

Хамгийн сүүлд амиа алдсан цэргийн жишээн дээр л гэхэд, аав, ээжид нь хэл хүргэхдээ “Танай хүү суурь өвчтэй байжээ. Түүнээсээ болоод тархинд нь цус харвалаа” гэсэн байгаа юм. Эгдүүцмээр биш гэж үү. Хэчнээн хүнд ингэж хэлээд, аллагаа нуугаад өнгөрөөсөн бол. Цаашид хэчнээн хүнд ингэж хэлэх бол. Зэвүү төрөм, ёс зүйгүй гэж хэлэхэд ч зөөлдмөөр санагдаж байна.

Нэгэнт ийм хэл хүргэж эхлүүлсэн тул хүүгийн үхлийг гаднын нөлөөгүй болгож төгсгөх сууриа албан тушаалтнууд нь аль хэдийн тавьсан байхыг үгүйсгэхгүй. Тэгээд аллага үйлдсэн салаан захирагч нь ажлын байран дээрээ согтуу байсан гэх мэтийн ойр зуурын зэм сонсож, хариуцлага хүлээх ёстой ганц нэг хүнд арга хэмжээ авсан нэр зүүн, анги салбарыг нь сольж шилжүүлээд, татвар төлөгчдийн бүрдүүлсэн төсвөөс ар гэрт нь хэдэн төгрөг өгснөөр энэ хэрэг дуусах биз. Өмнөх хэргүүд энэ маягаар л замхарсан байдаг юм билээ.

Хамгийн харамсалтай нь ийм гол зурам явдал анх удаагаа гарч буй юм биш. Амь шигээ хайрлаж өсгөсөн энхрий үрсийг нь “Цэргийн алба заавал хаах ёстой, үгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ бол эх орны өмнө хүлээсэн үүрэг” гэх мэтээр айлгаж сүрдүүлэх, албадан хүчлэх, аргадаж уриалах хослуулсаар авч яваад, цогцос болгоод буцааж өгсөн, эрүүл мэндээр нь хохироосон хэрэг Монголын зэвсэгт хүчин, цэргийн албанд тоогоо алдсан. Зөвхөн сүүлийн гурван жилд л гэхэд цэргийн албанд татагдаад, тэнд цаг бусаар амиа алдсан цэргийн тоо гарын хуруунд багтахаа больсон гэсэн мэдээлэл бий.

Асуудал үүсэх бүрт ЗХЖШ-аас ангийн захирагчийг нь албан тушаалаас нь чөлөөлсөн гэх үгээр ам таглаж, өөр анги руу шилжүүлдэг. Харин цэргийн албанд бугшсан эрүүл бус үзэгдлийг халах, цэгцлэх, сахилга, дэг журмыг сахиулах ажилд ганц алхам ч хийдэггүй. Үүний илэрхийлэл нь ар араасаа гарч буй хэрэг. Энэ янзаараа хэдий хүртэл явах вэ. Үүнд анхаарлаа хандуулах хүн байна уу. Цэргийн үхэлд хариуцлага тооцох бодит эзэнгүй, БХЯ нь Ерөнхийлөгч рүү, Ерөнхийлөгч нь БХЯ руу чихсэн шинжтэй тархи угаах мэдээллээр олон нийтийг “шүршиж” байгаа харагдсан. Яг үүн шиг чинь энэ салбар эзэнгүйдээд байгаа юм биш үү. ЗХЖШ, Ерөнхийлөгч, БХЯ аль нь ч байсан, эр цэргүүдээ зуурдаар хөнөөгөөд байдаггүй орчин бий болгоход, цэргийн ангийг яргын газар биш, эр хүний итгэлтэйгээр очоод, бахархалтайгаар буцдаг орчин болгоход анхаараач.

Нялх биетэй ээжийг гадуур хувцасгүй зөөвөрлөсөн эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүй үйлдэл, хатуу сэтгэлд хариуцлага хүлээж, У.Хүрэлсүх Засгийн газраа огцруулсан. Огцрох асуудлыг нь хэлэлцсэн УИХ-ын чуулганы хуралдаанд тэрбээр “Төрд ажиллаж байгаа хүмүүс ажлаа сайн хийх ёстой. Анхан шатандаа алдаа гаргавал Засгийнх тэргүүн нь огцордог юм байна гэдгийг мэдэж ав. Энэ алхамаараа улс төрийн шинэ жишиг тогтоохыг хүсэж байна” гэсэн.

Эрх барьж буй нам ёс зүй, сахилга, хариуцлагыг шат шатанд төлөвшүүлэхээ амлаж, намын дарга Ерөнхий сайд нь хүртэл шинэ жишиг тогтоохоор өөрийн хүсэлтээр огцорсон. Гэтэл төрдөө итгээд, эх орноо хамгаалахаар явсан эр цэргийн алтан амийг албан хаагч чинь хохироочихоод байхад хариуцлага хүлээхгүй арга саам хайж, хэдэн төгрөгөөр ар гэрийнхнийх нь амыг таглаад, бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй Ерөнхийлөгч рүү бурууг бухаад өнгөрөөхөөсөө ичихгүй юү, Г.Сайханбаяр сайд аа. Үүнд хариуцлага хүлээхгүй гэвэл цэргийн алба БХЯ-нд хамаагүй гэдгээ өөрийн амаар тайлбарлана уу.

“АМЬТНЫ ФЕРМ” ДЭХ МОНГОЛЧУУД БУЮУ ДАРГЫН ИЛҮҮ ЭРХ

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы эхнэр ХӨСҮТ буюу цар тахлаар өвчилсөн, биеийн байдал нь хүнд хүмүүсийг эмчилж буй улаан бүс рүү ороод, холбогдох дүрэм журмыг үл хэрэгсэн, тусгаарлалтад оролгүй шууд гэр лүүгээ явсан талаарх мэдээлэл иргэдийг багагүй бухимдууллаа. Ч.Ичинхорлоо аав, ээжийгээ сахихаар ХӨСҮТ-д нэг хоноод, орчин нөхцөлөө голоод гарсан. Халдвар авах өндөр эрсдэлтэй улаан бүс рүү орсон хүн 14 хоног тусгаарлагдах ёстой гэсэн шаардлагыг эмнэлгийн ажилтнууд тавьсан ч сайдын эхнэр ийш тийш утас цохисоор байгаад гэр лүүгээ явсан гэх мэдээллийг эх сурвалж өгөөд буй.

Нойр, хоолоо умартан цар тахалтай тэмцэж яваа гэсэн пиарыг зай завсаргүй цацаж, ам нээх бүртээ иргэдийг хариуцлагатай байж, дэглэм баримтлахыг шаардаж буй С.Амарсайханы гэр бүл ийм үйлдэл гаргасанд олон нийт дургүйцэв. Энэ нь ч аргагүй. Цар тахлын үеийн дүрэм журмаас болоод аавтайгаа салах ёс хийж чадаагүй бүсгүй, охиныхоо сүүлчийн гуйлтыг биелүүлж чадаагүй аав, ээж, ямар ч зүрх сэтгэлгүйгээр журмаа баримтлахыг шаардсан албан хаагчдын нүдэн дээр амьсгал хураасан эмэгтэй гээд олон жишээг бид мэдэх билээ. Иргэдэд ямар хүнд хэцүү, аминд тулсан асуудал тулгарсан ч дарга нарын баталсан дүрэм журам өчүүхэн нугарахгүй үйлчилсэн билээ.

Гэтэл даргын эхнэр улаан бүс рүү дураараа орж, гарсан, халдвар хамгааллын дэглэм баримтлуулахаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй, тэр тусмаа цар тахалтай тэмцэх ажлыг удирдаж буй шадар сайдын гэргий ингэж дураараа загнасан гэхээр “Амьтны ферм” зохиолын “Бүх амьтан тэгш эрхтэй ч зарим амьтан илүү эрхтэй” гэсэн алдарт үгийг эш таталгүй яах вэ. Хамгийн гол нь шадар сайд уг мэдээллийг үгүйсгээгүйгээр барахгүй, ийм явдал болсныг баталсан. Тэрбээр өчигдөр мэдээлэл хийж “Халдвар авсан хүмүүсийн ар гэрийнхнийг огт оруулахгүй гэж байсан хатуу журмыг өөрчилж, гуравдугаар сарын 1-нээс гарцаагүй тохиолдолд оруулж, гаргахаар болгосон. Улаан бүс рүү орж болно, дараа нь 14 хоног тусгаарлалтад байх ёстой гэсэн дүрэм, журам үйлчилж байгаа. Манай эхнэрийн хувьд тухайн халдвар гарсан голомтод тусгаарлагдаж болно гэсний дагуу аав, ээжийнхээ гэрт байгаа. Бүхнийг дүрэм, журмын дагуу хийсэн. Бид уулзаагүй арав гаруй хонож байна” хэмээсэн.

Ямар ч байсан Ч.Ичинхорлоо ХӨСҮТ рүү очиж, улаан бүс рүү ороод, тэндээсээ гараад явчихсан нь үнэн аж. Харин өөрийгөө тусгаарлаж байгаа, эсэх, аав, ээжийнхээ гэрт шууд очоод, тэндээсээ гарахгүй сууж буйн үнэн, худлыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Аливаа дүрэм, журам дарга нарт нэг янз, иргэдэд бүр өөрөөр үйлчилдгийг биеэр нотолсон ээлжит жишээ нь С.Амарсайханы гэр бүл болов. Та нарын яриад байгаа ёс зүй, хариуцлага чинь энэ үү, С.Амарсайхан сайд аа.

7
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417