Бөх болон тулааны спортыг алдаршуулахаа болих хэрэгтэй

Бөх болон тулааны спортыг алдаршуулахаа болих хэрэгтэй

Монголын нийгэмд бөхчүүд хэмээх том масс бий болж, тэд хэрээс хэтэрлээ. Монгол нийгэм урьд нь нэг төрөл ийм хүмүүсээсээ болж сүйрч байсан түүхтэй. Өнгөрсөн түүхэнд Монголд лам нараас их хүн байсангүй. Тэд хамгийн их тахин шүтэгдсэн, нөлөөтэй нь байв. 1937 оны их хэлмэгдүүлэлт, 1940 он гартал үргэлжилсэн их баривчилгаа, их аллагад лам нарын масс хэдэн мянгаараа өртсөн. Энэхүү хэдэн мянган лам дотор тухайн үеийн Монголын сэхээтэнлэг хэсэг, потенциалны нөөц, оюун санааны удирдагчид уусан живж, хоморголон баривчлагдаж сүйрсэн юм. Монголын эр сүвтэй бүхэн лам болж, ламыг шүтсэнээр эцэстээ 500 мянга хүрэхтэй үгүйтэй цөөхөн монгол үлдэж, их газрын гүнд бөөсөндөө баригдан, ертөнцөөс таслагдаж, хөмөрсөн тогоонд шар нар, бор хоногийг өнгөрөөн муугаа үзсэн ойрхны түүхээ мартаж болохгүй юм. Бас дээр нь гашуун түүх давтагдаж болохгүй. Аливаа улс үндэстний хувьд дэмжиж, тэтгэж, тэднийгээ даган өнгө орж, хөгжиж, цар хүрээг нь тэлж байдаг масс гэж байна. Бас тэгж өөд нь татаж болдоггүй масс гэж байна. Манайх тэгж дэмжиж болохгүй массаа дээш нь гаргажээ. Өнөөдөр улс оронд, нийгмийн хөгжилд өчүүхэн ч нэмэргүй, зөвхөн хувийн амжилт, ашиг хонжоо, нэр нүүрээс өөр ид шидгүй бөхчүүд хэмээх бүхэл бүтэн давхарга бий болж, тэднийгээ дэмжиж тэтгэж байгаа нь том алдаа юм. Бөхчүүдийг дээрээ тахин шүтсэнээсээ болж улс үндэстнээрээ сүйрч мэдэх нь. Монгол үндэсний бөхийг өндөр түвшинд гаргахад гол үүргийг гүйцэтгэсэн, МУИС-ийн багш асан Рэгжийбуугийн Нямдорж бээр нэгэнтээ бөхчүүдийнх нь өмнө, бөхийн аварга Х.Баянмөнхөд хандан “Таны наад аварга цол, алдар нэр чинь зөвхөн таны хувийн л амжилт, Монголын нийгэмд ямар ч хэрэггүй, Монгол Улсын хөгжил дэвшилд өчүүхэн ч хувь нэмэргүй зүйл” гэж хэлсэн нь олон гэрчтэй. Монгол үндэсний бөхийг ийм их өндөрт гаргахад ухамсарт амьдралынхаа бүтэн 30 жилийг зориулсан энэ сэхээтэн, эцэстээ ингэж хэлэхэд хүрээд бөхийн орчноос холдсон. Бөхчүүдийн мөн чанарыг углуургаар нь таньсан, дээш нь хэзээ ч гаргаж болохгүй масс гэдгийг ойлгосон ганц хүн бол магадгүй Р.Нямдорж байх. Тийм болохоор манай сэхээтнүүд, манай бизнесмэнүүд, манай улстөрчид бөхчүүд хэмээх энэ их боловсролгүй, хөлдүү, хүнээс авахыг мэдэхээс өгөх тухай ойлголтгүй нөхдүүдийг дэмжихээ одоо зогсоо. Та нарын дэмжиж тэтгэж гаргаж ирсэн бөхчүүдийн бөөгнөрөл чинь энэ улс оронд муу муухай бүгдийн үүр уурхай болох нь.

Сая сонгуулийн дараа бараг бүх баг, сумын Засаг дарга нар бөх нэртэй хүмүүс боллоо. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг хар, бүгд боовон чихтэй, бүдүүн гартай, том гүзээтэй, шалихгүй нэг муу аймаг сумын цолтой бөхөнцөрүүд боллоо. УИХ-аа хар, Улсынхаа удирдагчийг хар, Нийслэлийн Засаг даргаа хар... эмгэнэл биш үү. Эдгээр бөх дарга нар чинь төмөр өргөж, наадамд барилдаж, найраа хийж, Ланд 200 бэлгэнд авч унахаас өөрөөр юунд өөрийгөө зориулсан юм бэ. Энэ улс орныг удирдалцах хэмжээний мэдлэг боловсрол, ажлын туршлагыг тэд хаанаас, хэдий завандаа олж авсан юм. Монгол Улсыг авч явах хэмжээний хууль эрх зүй, эдийн засаг, улс төр, уул уурхай, боловсрол, анагаах, техник технологийн мэдлэг тэдэнд бий юү. Монголыг удирдаж эхэлсэн наад бөхчүүд чинь ямар их сургуульд сурсан юм, аль улс оронд магистр, мастерын зэрэг хамгаалав, судалгаа хийв, цэгцтэй боловсрол эзэмшив. Улс орныхоо хувь заяаг ямар хүмүүсийн гарт атгуулчихаад, хэндээ юундаа итгэж найдаад суугаа юм бэ, монголчууд аа.

Одоо наад бөхчүүдийн чинь ааш аяг хэцүүдлээ. Тэдэнд оюуны охь, шинжлэх ухааны шим шүүс түй ч алга. Дундад зууны хөлөг баатрууд юм уу, хаашаа юм. Бүгдийг биеийн бяраар шийдэх гэсэн хүмүүс. Сүүлийн 20 жилд ийм явж өнөөдөрт ирсэн. Бөхчүүдийг ийм зэрэгт хүргэхэд сэтгүүлч бидний гүйцэтгэсэн үүрэг маш их. Бөх болон тулааны спортыг цаг үргэлж бид сурталчилж ирлээ. Одоо сэтгүүлчиддээ хандаж хэлэхэд, энэ цаг мөчөөс эхлээд бөх болоод бусад тулааны спорт, түүгээр хичээллэгсдийн талаар нэг ч мэдээлэл битгий бэлд. Өнгөрсөн он жилүүдэд Монголын сэтгүүлчид тэднийг хэдэн мянган удаа давтсан. Нийгмийн сэтгэл зүйд тэднийг хүчээр суулгасан. Одоо тэдний байгаа байдал, нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөө, даварсаар даварсаар дагвын оронд гэгчээр улсын толгойд, УИХ-ын танхимд, Улаанбаатрын оройд даналзаж байгаа нь сэтгүүлчдийн гавьяа. Цэр цээжиндээ, бөөр бөгсөндөө гэж үг бий. Бид тэнэг байна.

Мөнгөтэй компаниар тэжээлгээд, мөрдөс зүүчихсэн, төрийн байгууллагад давхар данстай.Архи ууна, цагдаа зодно, рекет хийнэ. Хаана газрын маргаан болно, тэнд цамцны захаа босгосон хэдэн бүдүүн бөх. Сонгуулиар нам намын бөгс долоож гүйнэ. Дэвжээн дээрээ зодолдож нэгнээ алах шахна. Хэн гээч нэртэй бөх, хэзээ хаана, ямар нийгмийн хариуцлагын хүрээнд хандив тусламжид нэгдэв. Ганц ширхэг мод тарилаа, ядарсан зүдэрсэн, өвдөж зовсонд ингэж тэгж тусалсан бөх гэж сонссон уу, та нар. Гэтэл наад зах нь урлагийнхнаас жирийн нэг Ундармаа гэж жүжигчин эмэгтэй төрөх эмнэлэг тохижуулаад явж байна. Хамгийн аюултай нь бөхчүүд хэзээ ч энэ байдлаа хүлээн зөвшөөрөхгүй, ойлгон ухамсарлахгүй, шинэчлэгдэн зохион байгуулагдах чадамжгүй нь тодорхой. Тиймээс яг энэ үед нь тэднээс салах хэрэгтэй болжээ.

Эхлээд эдгээр шимэгчдийг тэжээхээ болих хэрэгтэй. Үүнд томоохон компани, аж ахуйн нэгжүүд, нутгийн зөвлөлүүд анхаар. Ер нь бүх тулааны спорт, түүн дотроо бөхийн төрлүүдийн шагналын санг бодлогоор доош нь буулга. Үндэсний бөхчүүдэд байр, машин өгдгөө зогсоо. Түүнээс чинь болж наадмын дэвжээн дээр нэгнээ алахаас сийхгүй болсныг анхаар. Хүний амь л хөнөөх гээгүй бол хөлдүү бөхчүүдэд машин амладгаа компанийн захирлууд аа, нутгийн зөвлөлийнхөн, ялангуяа улстөрчид одоо зогсоо. Энэ байдал чинь бөхчүүд хэмээх том масс, давхаргыг хүн биш, араатан болгож байна. Дээр нь энэ бөх дэх, тулааны спортынхныг аймаг сум орноор нь битгий зарлаж бай. Нутгийн нэрээ мандуулдаг мундаг хүү байгаа юм гэсэн хийрхлээс тэдний хүнээ алдах, ёс суртахууны доголдлууд эхэлж байгаа юм.

Төрийн зүгээс бодлогоор тулааны спортын шигшээ багуудыг битгий байгуул, төсөв битгий өг. Ялангуяа бөхийн төрлүүдэд бодлогоор төсвийг нь хомс, зохист доод түвшинд барих бодлого барь. Дэлхийд Монголын нэрийг цуурайтуулсан тэр энэ гэж худлаа хийрхэхээ боль. Наад олимпийн аваргыг чинь Монголын хилийн цаана хэн ч таньдаггүй юм. 2008 оны долдугаар сарын 1-нд Н.Түвшинбаяр олимпийн алт авахад бүх сайд дарга нар халамцуу гадаа гарч ирж тусгаар тогтнолоо зарлаж байгаа мэт хөөрсөн. Энэ хийрхэл эцэстээ энэ залууг хэн болгож хувиргасныг өнөөдөр бид харж байна. Тэр өдрүүд баяр хөөртэй, бахархал дүүрэн байсан нь үнэн. Харин тэр гавьяа хүндлэлийг бөхийн спорт бол даахгүй юм байна. Хүн алахад хүргэж мэдэх хүндлэл хийрхэл байсанд харамсаж байна.

Ингэхээр ганц хүний спорт бидний дэмжих спорт биш юм байна. Тэр дотроо тулааны, бөхийн спорт бүр ч биш юм байна. Үүний оронд эв нэгдлийн илэрхийлэл болсон багийн спортыг хөгжүүлэх нь нийгэмдээ, ард түмний оюун санаанд хэрэгтэй юм байна. Багийн спорт бол жинхэнэ утгаараа нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн үзэл санаан дээр тогтдог. Тийм болохоор хөлбөмбөг, гар бөмбөгийн спортыг төрөөс бодлогоор дэмжин дэлгэрүүлье. Сургуулийн орчинд анги бүлэг дотроосоо хөлбөмбөг, гар бөмбөгийн аваргаа шалгаруулдаг. Түүнчлэн сургууль хоорондоо аваргаа тодруулдаг, тэндээсээ сум дүүрэгтээ, дээшлээд аймаг нийслэлдээ өрсөлддөг, улмаар Улсын аваргад багаараа аваргалахын төлөө тэмцдэг байх нь Монголд эв нэгдэл, багаар ажиллах чадвар, нэгнийхээ өмнө хариуцлага хүлээдэг төлөвшлийг бий болгох нь. Багийн спортын жинхэнэ үнэт зүйлийг ингэж ашиглая.

Улс орондоо зөв төлөвшилтэй иргэн бий болгоход багийн спорт ийм ач тустай, аминч үзлийг хаяхад дэмтэй. Тэгэхгүйгээр хар багаасаа, хувь ганц амжилтын төлөө бокс тоглоод, барилдаад, алдар нэрийг зүүгээд явах нь хувь хүндээ халтай юм байна. Нийгмийн өмнө хариуцлага хүлээх, нийгэмд зөв үлгэр дуурайл болох тал дээр ганц хүний спорт учир дутагдалтайг бид өчигдрийн жишээнээс харлаа. Ер нь багийн спортыг дан ганц сургуулиас эхэлье гэж ч байгаа юм биш, баг хороондоо томчууд хөлбөмбөг, гар бөмбөгийн спортоор хичээллэе. Тэгээд мөн адил сум, дүүрэгтээ, аймаг нийслэлдээ, улсын аваргадаа өрсөлддөг байя. Ингэж л Монгол Улс багийн спортод бодлого гаргаж, хөрөнгө хаяж, нийгмийн сэтгэл зүйн төлөвшилдөө анхаарахгүй бол хэдэн бөх нэртэй гүзээнүүдээ тахин шүтэж, өөд нь татаж, магтан дуулсаар явна гэж юу байсан юм бэ. Адаг сүүлдээ наадмын бөхийн шээсэн дээр Монгол төрийн тэргүүний зарлиг буртаглагдаж байна шүү дээ...

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417