Чадвар муутай Ерөнхийлөгчтэй болчихвол ард түмэн 6 жил яаж тэвчиж хүлээнээ?

Чадвар муутай Ерөнхийлөгчтэй болчихвол ард түмэн 6 жил яаж тэвчиж хүлээнээ?

Эдээрээ оролдвол эвдэхийн цондон...

 

Ухаалаг хийсэн гэдэг нь ч хачин, уран хийсэн гэдэг нь ч хачин эд, эдлэл байдаг даа. Ёстой нөгөө “дархан хүн бурхан ухаантай” гэдэг нь энэ байх гэмээр. Тийм төгс төгөлдөр эдлэлийг оролдохыг хориглосон үг мөн бий. “Эдээрээ оролдвол эвдэхийн цондон...” Сүүлийн жилүүдэд иймэрхүү үзэгдэл, жишээ олон ажиглагдлаа. 1990 оноос өмнө мал маллаж ч үзээгүй, арван хүн ч удирдаж үзээгүй, арвай буудай ч тарьж үзээгүй, мөн эмэгтэй иргэд юу хийж цалин авдгийг, сургууль, эмнэлэг, цэцэрлэгүүд ардчилсан улс оронд бүүр ч их хэрэгтэй байдгийг мэддэггүй, ойлгодоггүй залуус төр, засгийн эрхэнд ороод Монголынхоо хөнгөн, хүнсний үйлдвэрүүдээ устгачихлаа, ясли, цэцэрлэгийн барилгуудыг хувьчилж аваад баар, ресторан, хувийн сургууль болгочихлоо. Ахмад үеийнхнийхээ 70 жилийн турш бүтээснийг дооглож, доошлуулж байгаад үрэн таран хийчихлээ. Ёстой л “шинэ худгаа ухаж эхлээгүй байж хуучин худгаа булав” гээч болсон доо. Сүүлийн 30 жилийн туршид иймэрхүү үзэгдэл хот, хөдөөгүй л хууль, дүрэмгүй өрнөлөө. Тэдгээрийн хоёр нь 1992 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт ба өөрчлөлтүүд. Эхнийх нь байгаа оносонгүй. Удаах нь үймээн самуун дэгдээх шахлаа. Сайжруулах зорилго тавиад муутгасан баримтыг дурьдая. “Парламентын засаглалын сонгодог хэлбэр” гээд төрийнхөө тогтолцоог нэг намын, бүр нэг намын даргын мэдэлд бүхлээр нь өгчихлөө.Эрх баригч нам, түүний даргын алдааг цаг алдалгүй засах, залруулах боломж үгүйсгэгдлээ. Англид бол эрх баригч намын даргын алдааг хатан хаан нь өөрийн зөвлөхүүд, лордын танхимын тусламжтайгаар хаяа хаяа залруулдаг л даа. Гэтэл Монголд хаан байхгүй. Эрх мэдэл бага, хүчгүй Ерөнхийлөгч УИХ дахь олонхи болон Засгийн Газар, Ерөнхий Сайд (намын дарга) нарт байнга шахам үл тоогдож, жижигддэг.

Ингээд л дөрвөн жилийн туршид ( багаар бодоход) нэг намын дарангуйлал тогтоно доо...

Эдээрээ оролдоод эвдчихэж байгаа нь энэ.Ойлгох, уг шагийг нь ухаарахын нам түвшнээс үнэ цэнэтэй, ур хийц нарийн эдийг  оролдож болохгүй л дээ...

Өөр нэг жишээ-Улсын Ерөнхийлөгч. Насыг 50 болгох, хугацааг нь 6 жил болгох, зөвхөн ганц удаа сонгогдох-ингэж өөрчлөх нь зөөлөн хэлэхэд тэнэглэл юм.

45-50 настай, боловсрол, ухаан, туршлага, улс төрийн билэг авьяас нь жигдэрч цогцолсон иргэдийнхээ Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг нь хасчихсан улс орон хэд байдаг бол? Монголчууд бид хаашаа, хэнтэй адилсаад байгаа юм бэ? Ерөнхийлөгч болох хүсэлтэй цөөн хэдэн хүнд л ( 50-аас дээш настай) зориулагдсан юм биш биз? Ямар ч эрх эдэлж, ямар ч үүрэг гүйцэтгэх чадавхи зөвхөн 50 наснаас л эхэлдэг гэж ямар ч шинжлэх ухаан нотлоогүй л байгаа билээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн хүсэл, зорилгоо биелүүлэхэд 4 жил багаддаг гэчихжээ. Энэ үнэн үү?

Чадвар муутай Ерөнхийлөгч өөрөө 6 жилийг яаж өнгөрөөнөө, ард түмэн 6 жил яаж тэвчиж хүлээнээ?

4 жил хараад хэр чадлыг нь таниад, хэрэггүй гэвэл солиод, хэрэгтэй гэвээс улируулан сонгоод явах нь дэлхийн хэмжээнд тогтсон жишиг шүү дээ. Тун сайн, үнэхээрийн сайн, хосгүй сайн Ерөнхийлөгчийг “ганцхан удаа” гэх үгэнд баригдаад уйлан, унжин байж үзэхнээ дээ? Орыг нь эзэлсэн этгээд олхиогүй хүн байх аваас ард түмэн бид л хохирно шүү дээ! Аль ямар ч байгууллага “6 жилийн хугацаагаар туршиж үзэх” болзлоор шинэ хүнийг ажилд авдаггүй биз дээ? Бас болоогүй ээ “нэг л удаа шүү” гэж анхааруулаад...

Ард түмэн Ерөнхийлөгчийн ажилд нэр дэвшигчдээс нэг хүнийг сонгож аваад, 1-2 жил туршиж үзээд, зөв хүн мөн болбоос 4 жил ажиллуулж, хэрэгтэй, шаардлагатай бол дахин 4 жилээр улираан ажиллуулж байх нь зөв механизм юм. Хэн болохыг нь 100 хувь таньж чадаагүй, 1-2 жил туршиж ч үзээгүй хүнийг шууд л 6 жилээр ажиллуулах шийдвэр бол 70-80 хувьд нь буруу, муу үр дагавар үлдээх магадлалтай. Эрүүл саруулаар сэтгэдэг хүн бүрд энэ нь ойлгомжтой зүйл л дээ.Түүхэн сургамж гэвээс (50 насны хувьд) Есүхэйн Тэмүүжин 44 настайдаа Монголын хаанд өргөмжлөгдөж байсныг ядаж тооцмоор доо...

1992 оны Үндсэн хуульд нэмэхээр, өөрчлөхөөр зүйл байгаа нь үнэн. Харамсалтай нь мэрэгшиж завдаагүй “мэрэгжилтнүүд” тэдгээрийг олж харсангүй.Эвдэлж, доройтуулж өөрчилжээ.

Удаах жишээ-Оюутолгойн гэрээ. Өөртөө байсан баялгаа харийнханд үнэгүй өгөөд дээр нь нэмж дааж давшгүй өртэй үлдээх- ёстой л зүүдэнд ч оромгүй явдал...

Төрөөс тусгайлан томилогдсон комиссынхон, дээр нь Засгийн Газрын гишүүд, бас дээр нь УИХ-ын 75, мөн дээр нь УИХ-ын дарга нь уул уурхайн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах, хувь нийлүүлэх ганц гэрээг “зөв ойлгоод, зохих ёсоор нягтлан хэлэлцээд, хэн хэндээ ашигтай байхаар” баталчихаж чадсангүй. Эх орныхоо хөрс шороон дахь баялгаараа оролдоод одоо олон улсын хэмжээнд доог тохуу болж байна...

Гишүүд нь юу ч ойлгохгүй байгаа бол УИХ-ын дарга “асуудлыг хэлэлцэж тогтлоо” гээд санал хураалгах ёсгүй, эрхгүй. Эсрэг тохиолдолд мөнхүү дарга хатуу хариуцлага хүлээх учиртай. Оюутолгойгоос болж Монгол Улс баялгаа алдаад нэмж ихээхэн өрөнд унах гэж байгаагийн гол буруутан бол юуны өмнө л мөнхүү гэрээг хэлэлцэж зөвшөөрсөн УИХ, хуралдаан удирдаж шийдвэр гаргуулсан УИХ-ын дарга юм.Энэ гэмт үйлдлийн цаана хариуцлага алдсан, албан үүрэгтээ хайнга хандсан, гадны нөлөөнд автсан, авилга авсан, ард түмнийхээ ашиг сонирхлоос урвасан гэх мэтийн ноцтой сэдэл, хорон санаа ч агуулагдаж байсан байж болох билээ. Үүнийг ч шалгаж, тодруулах ёстой. Ядаж л цааш хойчдоо сургамж болог!

Байгаа зүйлүүдээрээ оролдохдоо сайжруулж чаддаггүй юмаа гэхэд ядаж л эвдэлж сүйтгэдэггүй байх юмсан.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Ерөнхий Сайд, Ерөнхийлөгчөөр өнгөрсөн хугацаанд ямар ямар хүмүүс сонгогдож байв аа? Эргээд харцгаая, хуруу даран тоолцгооё! Тэд бараг л бүгдээрээ улсын төсөв болон байгалийн баялагт хачиг адил шигдсээр хувалз болон томорчээ. Бүгд л тэрбумтнууд, их хэмжээний үл хөдлөх хөрөнгийн эзэд, олон компаний хувьцаа эзэмшигчид, оффшор бүс дэхь данстангууд!

Тэдний Монголын банкууд дахь хадгаламж, бэлэн мөнгө гэхэд л олон тэрбум төгрөг, олон сая доллар! Энэ их хөрөнгийн 80-90 хувь нь зүй бусынх, авилга ба луйврынх! “Бүтэн 6 жилийн туршид авилга авах, луйвар хийх эрх олгосон өөрчлөлт” болчихвол хөөрхий ард түмэн минь яанаа, бид яанаа!

Монголын удирдах дээд бүлгийн булхай, луйврыг дэлхийн даяараа таньж, тогтоогоод хар, саарал дансанд оруулсан шүү дээ. Тэдэнд хууртаад биш ковидын энэ хүнд бэрх үед өрөвдөөд л зэмлэлээ түр цуцалсан байх л даа.

Авилгачид, оффшорчдын асуудал өнөөдөр гэхэд ч дэлхийг шуугилсаар л байна...

Баар, ресторанууд Монголчуудыг эр, эмгүй архи, пивоор угжиж архинаас хамааралтай болголоо. Хувийн “дээд” сургуулиуд “дипломтай” ажилгүйчүүдийн армийг төрүүлэн гаргалаа. Ардчилах үйл явцад сөрөг үр дагавар байлгүй л яахав. Гэвч Монголд сөрөг үр дагавар нь тэвчихийн аргагүй тоо, хэмжээ, чанарт хүрлээ.

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417