Жо Байдены эхний 100 хоног буюу “уйтгартай ерөнхийлөгч”

Жо Байдены эхний 100 хоног буюу “уйтгартай ерөнхийлөгч”

Өнөөдөр буюу АНУ-ын цагаар 4 дүгээр сарын 29-ний өдөр Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноос хойших эхний 100 дахь хоног тохиож байна. Тэрбээр тангараг өргөснийхөө дараа үг хэлэхдээ “Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд гэнэтийн санамсаргүй зүйл тохиохгүй бөгөөд ойрын 4 жилийг зөвхөн хойшлуулшгүй чухал асуудлуудыг шийдвэрлэхэд зориулна” гэж амлаж байсан билээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр юу хийж амжуулсан талаар ВВС агентлагийн тоймч доорх байдлаар дүгнэн бичжээ. 

Ж.Байден төрийн тэргүүнээр ажилласан эхний хэдэн сарыг маш товчхоноор хэрхэн дүгнэх вэ гэсэн асуултанд хариулсан Америкийн улстөрчдийн ихэнх нь “уйтгартай” гэдэг үгийг хэрэглэж байна. Харин Байден сонгуулийн сурталчилгааны үеэр өөрийн зорилгыг тодорхойлохдоо, Ардчилсан намынхан ба бүгд найрамдахчуудын хооронд үүссэн санал зөрөлдөөнийг зөөлрүүлж, “Вашингтонд хэт халж буй агаарын хэмийг бууруулна” гэж байв.

Харин олон нийтийн санал асуулгуудын дүнг үзвэл, Байден амласнаа гүйцэлдүүлж хараахан чадаагүй бөгөөд америкчуудын 53 хувь нь 46 дахь ерөнхийлөгчийн үйл ажиллагааг сайшааж байна. 53 хувь гэдэг бол Трампын нэр хүндийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад өндөр боловч бусад төрийн тэргүүн нарын ихэнхийнх нь чансаанаас доогуур байгаа юм. Трампын рейтинг хэзээ ч өндөр байгаагүй боловч ерөнхийлөгчөөр ажилласан 4 жилийн хугацаанд тогтвортой байсан гэдгийг Клермонт Маккенна коллежийн багш Жон Питни онцоллоо.

Цар тахал

Цагаан ордонд ирсэн даруйдаа хоёр чухал асуудлыг хамгийн түрүүнд шийднэ гэдгээ Жо Байден хэлсэн бөгөөд эдгээр нь вакцинжуулалтын аяныг өргөн хүрээнд явуулах, иргэдэд эдийн засгийн тусламж үзүүлэх шинэ хөтөлбөрөө Конгрессоор дэмжүүлэх гэсэн зорилтууд байв.  

 

Өмнө нь сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Байден мэдэгдэхдээ “Ерөнхийлөгчөөр ажиллах эхний 100 хоногийн хугацаанд иргэдэд коронавирусний эсрэг 100 сая тун вакциныг хийнэ” гэж амлаж байсан бөгөөд амлалтаа 58 дахь хоног дээрээ биелүүлсэн. Дараа нь илүү шахуу амлалт өгч, 100 хоногт 200 сая тун вакцин хийнэ гэсэн нь энэ сарын 22-нд хэрэгжлээ. Үүний дүнд өнөөдрийн байдлаар, АНУ-д 96 сая хүн буюу хүн амын 37 хувь дархлаажуулалтанд хамрагдаад байна.  Халдвар авсан хүмүүсийн тоо 73 хувиар буурч, Байден тангараг өргөх өдөр ковидоор 3000 хүн нас барж байсан бол одоо 700 хүртлээ буурлаа. Гэхдээ одоо Байдены засаг захиргааны өмнө тулгарч буй тун амаргүй зорилт бол вакцин хийлгэхээс татгалзаж буй хүн амын бараг 25 хувьтай тэнцэх тооны иргэдийг дархлаажуулалтад хамруулах явдал юм.   

Эдийн засаг

Цагаан ордонд ирснээсээ хойш хэдхэн долоо хоногийн дараа Ж.Байден “The American Rescue Plan” буюу Америкийг аврах төлөвлөгөөгөө Конгрессоор батлуулахаар өргөн барьжээ. 1,9 их наяд ам.доллароор хэрэгжих ёстой уг төлөвлөгөөнд олон арга хэмжээ тусгагдсаны дотор иргэн бүрт нэг удаа 1400 ам.долларын тусламж олгох, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй болон хүүгүй зээл олгох, хүүхдүүдэд мөнгө өгөх, ажилгүйчүүдийн тэтгэмжийн хугацааг сунгах, орон сууцны түрээсээ төлөх чадваргүй болсон хүмүүсийг байрнаас нь албадан гаргахыг хориглосон хугацааг сунгах гэх мэт шийдвэрүүд байлаа.

Уг төлөвлөгөөг бүгд найрамдахчууд хүчтэй эсэргүүцэж байсан боловч ямартаа ч Конгрессоор дэмжигдсэн. Эдийн засгийг дэмжих төлөвлөгөө батлагдаж, вакцинжуулалт амжилттай явагдаж байгаагийн үр дүнд Америкийн эдийн засаг энэ онд 7 хувиар өснө гэсэн таамаглалыг  зарим эдийн засагч дэвшүүлжээ.

Албан ёсны мэдээллээр, өнөөдөр 10 сая орчим америкчууд ажилгүй байгаа боловч энэ тоо буурсаар байна. Байдены эхний 100 хоногт 1,2 сая гаруй ажлын байр шинээр бий болсон боловч ажилгүйдлийн түвшин 6 хувьд хүрсэн өндөр хэвээр байна.

Гадаад бодлого

Энэ салбарт Байдены гаргасан эхний шийдвэрүүд нь улс төр судлаачдын хувьд гэнэтийн үйлдэл байлаа. “Шинэ Ерөнхийлөгч эн тэргүүнд цар тахал, эдийн засгаа сэргээх гэсэн хоёр гол асуудлыг чухалчилж, гадаад бодлогын тулгамдсан асуудлуудаа түр хойш нь тавих болов уу гэж бүгд л таамаглаж байсан. Гэтэл үүрэгт ажилдаа орсноос хойших эхний хэдхэн долоо хоногт Байден нэг дор хэд хэдэн ширүүн алхмуудыг хийсэн” гэдгийг Стони-Брук их сургуулийн профессор Жонатан Сандерс дурдлаа.

Бүр 1 дүгээр сарын сүүлчээр Цагаан ордон мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч Байден Оросын талаарх бодлогод гүнзгий дүн шинжилгээ хийхийг тушаасан” гэж байв. Гэтэл уг асуудлаар холбогдох хэд хэдэн байгууллага баримт бичиг боловсруулж дуусаагүй байх үед Вашингтоны зүгээс Москвагийн эсрэг цуврал хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ. Эдгээр хориг нь 2020 оны сонгуулийн явцад Москва хөндлөнгөөс оролцсон, SolarWind гэдэг кибер халдлага үйлдсэн, мөн сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсны хариуд авч буй үйлдэл ажээ.  

Тэр ч бүү хэл, Байден телевизийн АВС сувагт ярилцлага өгөх үеэрээ Путиныг “алуурчин” гэж нэрлэсэн нь Америк-Оросын харилцаанд томоохон шуугиан дэгдээлээ. Гэхдээ үүний сацуу Вашингтоны албаны хүмүүс мэдэгдэхдээ, шинэ хоригууд бол Москваг “өмнө нь үйлдсэн нүглүүдийнх нь” хариуд шийтгэж буй хэрэг бөгөөд Байдены шинэ засаг захиргаа Кремльтэй “тогтвортой бөгөөд урьдчилан таамаглаж болохуйц харилцаа” тогтоохыг эрмэлзэж байгаа гэдгийг байнга дурдаж байгаа юм. Ийм харилцаа тогтоох эхний алхам нь удахгүй 6 дугаар сарын дундуур Европт болж магадгүй байгаа хоёр улсын удирдагчдын уулзалт байх болно. 

 

Харин Москвагийн нэгэн адил “Америкийн гол дайснууд” гэгдэж буй Иран, Хятад хоёрын эсрэг дээрхтэй адил алхмуудыг хийсэнгүй. Трампын үед Ираны эсрэг авсан хоригийг цуцлахаас Байден татгалзсан бөгөөд хэрвээ уг хоригийг цуцалбал Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээнд эргэн орно гэж иранчууд мэдэгдэж байгаа юм.

Мөн Трампын үед Хятадын бараанд ногдуулсан худалдааны нэмэлт татварыг Байден хэвээр нь үлдээсэн төдийгүй Хонконгт сөрөг хүчнийхнийг мөрдөн хавчиж байгаа болон Шинжаанд амьдардаг уйгурчуудын эсрэг залхаан цээрлүүүлэлт үйлдсэн гэсэн шалтгаанаар Бээжингийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авлаа.

Америкийн шинэ засаг захиргаа Саудын Араб улсад цэргийн зэвсэг техник нийлүүлэхийг хориглох тухай Конгрессын санаачилгыг дэмжсэний зэрэгцээ туркчуудын эсэргүүцлийг үл хайхран Османы эзэнт гүрний үед армянчуудыг олноор нь хөнөөсөн явдлыг “геноцид мөн” хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ.   

Цагаачлал

Үүрэгт ажилдаа орсноосоо хойших эхний 100 хоногийн хугацаанд Байден өмнөх ерөнхийлөгч Трампын гарын үсэг зурсан 62 захирамжийг цуцалсан байна. Трампын шийдвэрүүдийг хүчингүй болгосноор Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага дахь АНУ-ын гишүүнчлэлийг сэргээсэн ба тус улс уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрт эргээд нэгджээ. Мөн цагаачлалын бодлогыг өөрчлөхтэй холбоотой зарим захирамжийг хүчингүй болголоо.  

Тухайлбал, Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих ажлыг зогсоосон ба лалын шашинтнууд голдуу амьдардаг Ойрхи Дорнод, Африкийн 13 улсын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон Трампын шийдвэрийг цуцалжээ. Цагаачлалтай холбоотой хязгаарлалтуудыг цуцална гэсэн Байдены сонгуулийн амлалт нь Америкийн өмнөд хил дээр шинэ хямралыг дэгдээлээ. Албан ёсны мэдээллээр, сар тутам Латин Америкийн орнуудын 80 мянга шахам иргэн /хүүхдүүдийг оролцуулаад/ АНУ-д нэвтрэх оролдлого хийж байгаа ажээ.

Хууль бус цагаачдыг байрлуулах газруудыг яаралтай шинээр байгуулахыг Байден тушаасан боловч түр орогнох байрууд цагаачдаар хэдийнэ дүүрээд байна. Үүний сацуу цар тахлын нөхцөл байдлаар шалтаглан олон хүнд орогнох эрх олгохоос татгалзсаар.

Галт зэвсэг

Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Байден “Галт зэвсэг эзэмшихтэй холбоотой хуулиудыг чангатгана, хүчирхийлэл үйлдсэн цагдаа нарт ногдуулах шийтгэлийг илүү хатуу болгож, хууль сахиулагчдын зүгээс иргэдийн эрхийг зөрчсөн бүх тохиолдолд дүн шинжилгээ хийхийг Хуульзүйн яаманд даалгана” гэж амлаж байсан билээ.   

Гэвч одоогоор эдгээр амлалтын аль нь ч хэрэгжсэнгүй. Зөвхөн энэ онд гэхэд АНУ-д хүмүүсийг олноор нь буудан хөнөөсөн хэрэг 163 удаа гарчээ. Гэтэл 3 дугаар сарын сүүлчээр Байдены гарын үсэг зурсан эхний зарлиг нь цахим хуудсаар захиалсан эд ангиудаар угсардаг “үл үзэгдэх гар буу”-ны наймааг л зөвхөн хязгаарлаж байгаа юм.  

Цаашдаа хагас автомат винтовыг худалдахыг хориглох гэх мэт дорвитой өөрчлөлт хийхийн тулд Байден Конгрессын дэмжлэг авах шаардлагатай. Гэтэл ийм хязгаарлалтыг эсэргүүцдэг бүгд найрамдахчуудын байр суурь нь Америкийн Ерөнхийлөгчид төлөвлөснөө хийх боломжийг олгох нь юу л бол.

Нийгмийн сүлжээ

Сонгуулийн сурталчилгааны үеэр консерватив байр суурьтай хэвлэлүүд Байденыг “хоргодох байрнаас нэр дэвшигч” гэж хочилж байсан юм. Үнэхээр ч тэрбээр хөл хорионы бүхий л журмыг даган мөрдөж, Делавер муж улс дахь байшингийнхаа хонгилоос дүрс бичлэгээр сурталчилгааны арга хэмжээнүүдэд оролцож байжээ.  

Өмнөх төрийн тэргүүнээс ялгаатай нь гэвэл, АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч нийгмийн сүлжээнд төдийлөн идэвхтэй биш. Тухайлбал, твиттер дэх түүний албан ёсны хуудсанд өдөрт дунджаар 6-гаас хэтрэхгүй тооны мэдээлэл үзэгддэг.

Харин Трамп ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа твиттерээр 26 мянган удаа жиргэж, өдөрт дунджаар 18 зүйл нийтэлдэг байсныг тооцож үзвэл, 2016-2020 онд тэрбээр яг 9 бүтэн хоногийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлжээ гэсэн үг.

Б.Адъяа 

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417