Энэтхэгийн шинэ валют-хүчилтөрөгч

Энэтхэгийн шинэ валют-хүчилтөрөгч

Ковидын анхны давлагаа намдахад Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлыг ялснаа зарлаж байлаа. Европ, АНУ-д цар тахлын хоёр дахь давлагаа оргилдоо хүрч байхад Моди Энэтхэгийн дэд бүтэц, ковидын бэлэн байдлын талаар бахархалтай мэдэгдсэн.

Гэтэл халдварын тархалт хяналтаас гарч, Энэтхэг хамгийн их гарз амссан улс боллоо. Шинэ Делид чандарлах газруудын түлээ дуусаж, гудамжны модыг огтолж, цөхрөнгөө барсан хүмүүс асах бүхнийг ашиглаж байна. Нийтийн талбай, автомашины зогсоолыг чандарлах газар болгожээ. Цар тахалд туйлдсан Энэтхэгийн хөрөнгийн биржийн шинэ валют нь хүчилтөрөгч болжээ. Тус улсын элитүүд эмнэлгийн ор, хүчилтөрөгчийн баллоныг ямар ч үнээр авахад бэлэн байна. Энэ төрлийн далд зах зээл ч эрчимтэй хөгжиж эхэлжээ.

Сүйрч буй зурагтай нийтлэлүүд олон улсын хэвлэлүүдэд гарч байхад эрх баригчид нь коронавирустэй холбоотой жиргээ, хаштагийг цахим сүлжээнд хоригложээ. Цар тахал дэгдэж эхлэх үед шинжээчид “Энэтхэг хамгийн их хохирол амсана. Тус улсын 700-800 сая иргэн халдвар авч, хоёр сая хүн үхнэ” гэж таамаглаж байсан юм. Дэлхийн хүн амын 18 хувь нь амьдардаг улсад шинээр илэрсэн “В.1.617” хувилбарын хувьд давхар мутацид орсон коронавирус юм. Энэ хувилбар бусад вирустэй харьцуулахад халдварлах чадвар нь 20 хувиар илүү ажээ. Вирус судлаач Шахид Жамилийн хэлснээр, энэхүү мутацид орсон хувилбар нь дархлааны тогтолцоог дарангуйлж, хүний эрүүл мэндэд аюул учруулж байна. Энэтхэг улсын амьдралын нөхцөл байдал, хүн амын нягтрал халдварын мутацид орсон хувилбар тархах, шинээр үүсэхэд нөлөөлжээ.

1.3 ТЭРБУМ ХҮН АМТАЙ УЛСЫГ ТУСГААРЛАЖ ЧАДАХ УУ

Дэлхийн 40 гаруй улс Энэтхэгт тусламж үзүүлэх санал тавьжээ. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр Ази, Европын орнууд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх саналаа албан ёсоор илэрхийлсэн байна. Их Британи, ОХУ-аас хүчилтөрөгч баяжуулагч төхөөрөмж болон амьсгалын аппаратыг тусламжийн шугамаар Энэтхэгт нийлүүлжээ. Түүнчлэн Хятадын Засгийн газрын тусламжийн хүчилтөрөгч үйлдвэрлэх төхөөрөмжийн эхний багц Энэтхэгт хүрсэн байна.

Европын холбооны гишүүн таван улс хүчилтөрөгч, вирусийн эсрэг эм бэлдмэлийн тусламж илгээжээ. Тухайлбал, Герман улс 50 сая еврогийн өртөг бүхий эм, амны хаалт зэрэг тусламжийн бүтээгдэхүүн Энэтхэг рүү тээвэрлэхээр бэлтгэж байгааг Эрүүл мэндийн сайд нь мэдэгдсэн байна. Японы Засгийн газар Энэтхэгийн эрүүл мэндийн тогтолцоог дэмжих үүднээс бусад улс оронтой хамтран тус улсад яаралтай тусламж илгээхээр төлөвлөжээ. Одоогоор Энэтхэг улс хүчилтөрөгч үйлдвэрлэх төхөөрөмж 550, хүчилтөрөгч баяжуулагч төхөөрөмж 4000 ширхэг, бусад эм бэлдмэлийг олон улсаас хүлээж авч байгаа юм байна. Үүний зэрэгцээ Энэтхэгийн Гадаад хэргийн яам вирусийн эсрэг “Ремдесивир” болон бусад эмийн хомсдол үүсэж байгааг үндэслэн олон улсыг цаашид нэмэлт тусламж үзүүлэхийг уриалжээ.

Олон улсын шахалт дор Вашингтон Энэтхэг улсад вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг багтаасан эмнэлгийн нөөцөөр хангахаа мэдэгдсэн. Мөн 100 сая ам.долларын өртөг бүхий эм, хүчилтөрөгчийн цилиндр 1000 ширхэг, амны хаалт 15 сая ширхэг, түргэвчилсэн оношлуур нэг сая ширхгийг илгээжээ. АНУ-ын засаг захиргаа Өвчинд хяналт тавих, урьдчилсан сэргийлэх төвийн зөвлөмжийг харгалзан Энэтхэгээс ирэх иргэдэд хязгаарлалт тогтоолоо. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, АНУ Энэтхэг дэх гадаадын ихэнх иргэнийг хилээрээ нэвтрэхийг түр хугацаагаар хоригложээ. Харин Энэтхэг дэх Америкийн иргэдийн хувьд эх орондоо эргэн ирэх боломжтой ч хилээр нэвтэрч буй гадаадын иргэдийн нэгэн адил коронавирусийн шинжилгээний хариу сөрөг, халдварлаад эдгэрснээ нотлох шаардлагатай юм. Энэтхэг гаралтай америк иргэд энэ шийдвэрийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан бодлого гэж шүүмжилж байна.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417