Хээлэн харагдах Хэрлэнгийн баръяа

Хээлэн харагдах Хэрлэнгийн баръяа

“Зууны мэдээ” сонин Өв соёл: "Монгол ардын дуу” булангаараа монгол ардын аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ. Энэ удаа "Хэрлэнгийн баръяа” уртын дууны талаар уншигчиддаа толилуулж байна.

Хэрлэнгийн баръяа л гэж ахай минь үү нутаг

Хөхрөн хүдэнтсээр харагдана билүү зээ...хэмээн шуранхайлах нь сэтгэл дотор Хэрлэн голын урсгалын чимээ сонсогдож урсгалынх нь хүчирхэг чимээ чихэнд сонсогдох шиг болно. Хэнтий ханаас эхтэй Хатан Хэрлэн ижий хаврын эхэн сард чимээтэйхэн цөнгөө түрж байх шиг санагдана. Сонсоод суухад эхлээд  шуранхайлах нь Хэнтийн нурууны хөвч дундуур явж буй мэт. Харин баръяа гээд задарч байгаа нь хиад боржигоны зааг Баян эрхэт орж байгаа мэт. Үүнээс цаашаа цангинаж байгаа нь нэлийсэн тал нутаг руугаа гарч ирж буй мэт сонин сайхан санагдах ажээ.

Хэрлэн гэгч гол мину хөөрхий

Хэнтий хаанаас эхтэй билээ дээ

Хилсхэн хол урсан урссаар

Баргын далайд

Хэнз бага насандаа ахай мину хөөрхий

Хэн хүний үрд хилсээр хэлэгдэж өнгөрвөө зээ 

Эртнээс дуулж ирсэн энэ дууг ардын жүжигчин Ч.Шархүүхэн гуай үнэхээр урлаж дуулдаг билээ. Энэ дууны талаар ардын дуучин Ч.Шархүүхэн гуай “Би энэ дууг С.Дамчаа багшаас сурсан. Манай багш хэцүү То вангийн нутгаас гаралтай хүн. Одоогийн Дорнод аймгийн хүн гэсэн үг шүү дээ. Нутгаасаа бага залуугаасаа гараад Хэнтий аймагт ирж суурьшсан. Хэцүү То вангийн ая данг сонсож өссөн юм байна лээ. Багшийн аав хүүхдүүдийг дуулуулж сургалт явуулдаг байсан гэдэг. Багадаа дуулдаг байсан авьяас дээрээ сайн багш нараар заалгаж авьяасаа нээсэн хүн юм. 1935, 1936 онд шинэ театр байгуулагдан хөдөөнөөс дуучид сонгоход багш маань очсон юм гэнэ лээ. Тэнд уригдаж очсон дуучдад Магсарын хурцын Дугаржав, Самын Гомбо, чавганц багш Лувсангомпил гуай гэсэн дуучид байсан ба шинэ Монголын театрын суурийг тавихад зүүн Монголын дуучдын ач гавьяа их байсан гэж боддог. Энэ дуучдаас багш минь олон сайхан дуу заалгасан ба түүний нэг нь Хэрлэнгийн баръяа юм. Би анх дууны нэрийг Хэрлэнгийн бараа, Хэрлэнгийн боргио гэсэн нэртэй байсан гэнэ лээ гэж сонсож  байсан. Уг дууны домгийг алс холоос дүү нь ахыгаа санаж мөрөөдөөд гаргасан дуу. Чингис хааны үед дуулж байсан гэж зарим судлаач бичсэн байдаг. Харин энэ дууны онцлогийн тухайд  айзам уртын дуу ба дан давхар шуранхайтай жинхэнэ уртын дуучин хүний дуулах чадварыг шалгасан дуу гэж боддог. Хэрлэнгийн баръяаг дуулахад нутгийнхаа байгалийг тэр тусмаа голынхоо урсгалыг харж буй мэт сэтгэгдэл төрдэг. Би залуудаа Болгарын олон улсын дууны тэмцээнд есөн дуугаар тэргүүн байр  эзлэсэн юм. Тэр дуунууд дотор Алтан богдын шил, Өвгөн шувуу хоёр, Хэрлэнгийн баръяа орж байсан юм. Манай зүүн монголчуудын уртын дууны ая данд Хардэлийн сунагар тавиу аялгуу хэмээх гайхамшигтай сайхан аялгуугаар ч хуучны дуучид маань дуулдаг байлаа ” хэмээн ярилаа.

Уулзъя гэж зорилоо шүү ах мину хөөрхий

Уулзсан хэрэг минь бүтлээ зээ

Золгоё гэж зорилоо шүү ах мину

Зорьсон хэрэг мину бүтлээ зээ

Харин шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид энэ дууны талаар ”Хэрлэнгийн баръяа нь айзам уртын дуу юм. Дуулагддаг аяын тухайд баянбараат, боржигон гэсэн хоёр өөр аялгуугаар дуулдаг. Энэ дууны онцлог нь цараа ихтэй. Уг дууны домгийг Чингис хааны ах нь хүлээж энэ дууг зохиосон гэх домог байдаг. Гэвч энэ бол яг бодитой биш учир нь энэ дуу Хэрлэн голын дуу гэх бүрэн боломжтой. Ахын мину гэдэг бол сүүлд гарч ирсэн үг. Энэ дуу нь ганцхан аман хэлбэрээр өвлөгдсөн дуу биш бичмэл судруудад ч үлдсэн дуу юм. Тухайн бичмэл судрууд дээр ах мину та гэж огт байхгүй. Харин ахай та мину зээ гэж байдаг. Ахай гэдэг үгний учир нь ихэвчлэн өөрөөсөө өндөр дээд настай эмэгтэй хүнийг хүндэтгэж хэлдэг үг. Монголчууд эртнээс гол мөрнөө эр ба эм гол гэж нэрлэдэг байсан. Түүний нэг нь Хэрлэн гол бөгөөд эм гол хэмээн нэрлэдэг. Хэнтий нуруунаас авсан голуудыг эм гол гэдэг юм. Тиймээс эм голоо дуулж ахай мину гэсэн нь сүүлдээ дуулалтын явцад ахын болон өөрчилөгдсөн байх магадлалтай юм. Түүнээс дээр үед шууд ах гэж нэрлэдэггүй байсан. Энэ дуунаас монголчуудын газар зүйн мэдлэгийг ойлгож болохоор санагдана. Чулууг хүртэл эр, эм чулуу гэж ангилдаг. Энэ бол шинжлэх ухаанд тайлагдаагүй нууц. Могой загастай голыг эм гол гэж нэрлэх ба эрэгтэй хүмүүс усанд орвол эмчилгээ болдог гэх нь ч бий. Зарим судлаач баръяа гэдэг үгийн тухайд морь барианы газар ч гэдэг. Харин Якут улсын эртний толь бичигт баръяа хэмээх үгийг тайлбарлахдаа холоос  сүртэй гүвийж харагддаг гэж тайлбарласан байдаг. Энэ дуу нь цаанаа эрч цараа их өндөр айзам дуу, нутгийнхаа онцлогыг агуулсан. Хан Хэнтий нь эр, Хатан Хэрлэн нь эм юм. Тиймээс арга билэгийг хослуулсан нутаг юм. Тал юм шиг хэрнээ өндөр, өндөр юм шиг хэрнээ нам. Тиймээс гол нь хамгийн хол урсаж олон хүн амьтныг ундаалж байна. Хэрлэн голын сахиус эмэгтэй ч гэдэг. Энэ дууг сонсохоор залуухан ахайтанд зориулсан юм болов уу гэж бодогдоно. Уулзъя гэж зорилоо гэх зэрэг үгнээс нь болоод хүнтэй уулзах нь гэж үздэг. Гэвч заавал хүнтэй уулзах албагүй, нутаг усандаа очиж золгоё ч гэсэн байж болох учир нь энэ дуунаас  нүүдэлчдийн овоо уулаа тахих ёс ч эндээс харагдаж болохоор санагдана” гэж байлаа. Харин өөр нэг хувилбар байх бөгөөд энэ хувилбарт

Хэрлэнгийн баръяа ахай л минь

Хөхөрч харагдана

Хөөрхий бяцхан тэр минь ахай л минь

Түүний тэнд суудаг буй

Хөхөрч харагдах ахай л минь

Хөөрхий миний нутаг

Хөөрхий бяцхан тэр минь ахай л минь

Сураглан дурсаж суудаг буй

Золгоё гэж зорилоо ахай минь л

Золгож баяслаа

Зорьсон хэрэг бүтэв

Одоо би чинь буцъя гэх ажээ. Энэ хувилбар болон судлаачдын яриаг сонсвол хүүхэд насандаа хөвөөнд нь өссөн надад өвөө эмээгийн минь хэлэлцдэг байсан ийм нэгэн домог сэтгэлд амилах ажээ. Түүнийг сонирхуулбал урьд цагт Доной гэж залуу уналгын ганц мориноос өөр малгүй болоод Хэрлэн голынхоо эрэг дээр очоод хэвттэл гол нь урсгал дундаа алтан бөгж шидэж гэнэ. Хэрлэн гол эм гол учир Доной залууд дурлаад ивээлээ хайрласан аж. Түүнээс хойш Доной залуу ихэд баяжсан бөгөөд Хэрлэн голдоо эргэж өргөл өгөөгүйгээс  нэг л өдөр малтайгаа гол руу ороод буцаж ирээгүй гэнэ.

Хатан гол өгсөн зүйлээ өөртэй нь авчихсан юм гэдэг гэж яридаг байв. Харин энэ бүхнийг эргэцүүлж сайн бодвол хээлэн урсах Хатан Хэрлэнгээ аргадаж энэ дууг аргадаж ахай минь ээ хэмээн дуулсан юм болов уу гэж бодогдоно. Үүнээс гадна  монголчууд овоо уулаас гадна лусаа ч аргадан тахьдаг байжээ. Ингэж тахихдаа уртын дуу дуулж шар торгон дээр бичсэн зарлигийн бичгээ уншиж  уул, усныхаа санг тавьж түүнийхээ дараа морио уралдаж, бөхөө барилдаж, нум сумаа харвадаг байсан түүхэн уламжлалтай байсан байна.  Мөн хамгийн их сонирхол татаж буй нь овоо уулын тахилганд зориулж зохиосон уртын дуунууд ч байдаг. Учрыг ухаж үзвэл дуугаар өргөл өргөх нь тэнгэрт ивээгдэж буй хэрэг. Эртнээс тэнгэр газрын шүтлэгтэй монголчуудад хамгийн их буян нь байжээ. Өвөг дээдэс минь одооны бид шиг уул овоондоо хадаг уяж сүү өргөдөггүй уртын сайхан дуугаар ая барьж уул устайгаа учран золгож буйгаа илэрхийлдэг байсан байна.

А.Доржханд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417