Монгол сэтгэхүй

Монгол сэтгэхүй

Өнгөрсөн хоёр долоо хоногт дэлхий нийтийн анхаарлын төвд “АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг их наяд ам.долларыг ардчилсан засаг, төр байгуулахад нь, 85 тэрбумыг орчин үеийн зэвсэгт хүчинд нь зарцуулчихсан байхад Афганистаны  орчин үеийн арми “АК” барьсан талибуудад яагаад ийм амархан ялагдав” гэсэн асуулт байв. Бүр энэ асуудлыг АНУ-ын Конгресс авч хэлэлцээд тусыг эс олов. 

Хүн төрөлхтөн 99,99% адилхан  буюу тэг зууны ганц хувийн генийн ялгаатай. Бидний элгэнд шимэгчилдэг нематод гэх хавтгай хорхой хүний гентэй 70% яг  адилхан. Энэ нь биднийг хэн нэгэн бус байгаль бий болгосон гэсэн үг. Үндэстэнгүүд генээр биш яаж  сэтгэж байна гэдгээр хоорондоо ялгардаг. Ерөөс сэтгэх гэдэг хүнийг амьтнаас ялгах гол шинж билээ.Эндээс монгол сэтгэхүй буюу ухаан гэж яг юу юм бэ гэсэн асуулт яах аргагүй урган гарна.

Замд таарсан айлд цай чануулаад сууж байтал машин дуугарч хотын бололтой хоёр бүсгүй ороод ирэв. Мэнд мэдэв үү, үгүй юу  ухуулан, сэнхрүүлэх ажилд оров. Хэлэмгий, доломгой ч гэж жигтэйхэн. ”Энэ христийн шашныг чинь шүтсэний буруу гэж байхгүй юм биш үү” гэж бодогдтол ухуулж байна. Тэгээд эцэст нь гэрийн эзэн өвгөнөөс “За, та юу гэж бодож байна” гэж асуулаа. Өвөө “Хөрстөд ганц хүү төрүүлчихээд тэрнийгээ харж, хамгаалчихаж чадахгүй мань мэтийн юмнуудаар тэлүүлж, тамлуулаад алуулчихаж байгаа Ертөнцийн эзэн гээчийг шүтэж байснаас гэм хоргүйгээр нь гуулин бурханаа л  шүтэж байя гэж бодож байна даа” гэх нь тэр. Бид нэгэн зэрэг “пис” хийтэл инээхэд өнөө хоёр гараад алга болов. Энэхүү бодит жишээ бол монгол  сэтгэхүй буюу ухаан юм. Монголчууд олон мянган жилийн турш эх байгалийнхаа нэгэн хэсэг болж, бидний хэлдгээр экосистемийн бүрэлдэхүүн болж амьдарсан тул аливааг цогцоор нь харж дүгнэлт хийдэг болсон аж. Тэгвэл дээрх асуултын хариуг монгол ухаанаар буюу цогцоор нь харах гээд үзье.

Өнөөдрөөс 60-н сая жилийн өмнө сүүлчийн, ээлжит их мөстлөг дэлхийг бүрхэж  оргилж байсан олон галт уулын ачаар мөс хайлж, үр дүнд нь үетэн /өвс/ хэмээх ургамал шинээр үүсэж, улмаар энэ ургамлаар хооллодог  тууртангууд бий болжээ. Ийнхүү үетэнг тариалж суурьшмал, тууртанг гаршуулж  нүүдлийн гэсэн соёл иргэншил бий болов. Суурьшмал иргэншилд тариалан, нүүдлийн иргэншилд малын үр шимийн дээжийг хүртдэг хаад, ноёд гэсэн анги яг адилхан бий болжээ. Иргэншил бий болсноор хүн амын тоо эрс нэмэгдэж энэ олон хүний харилцааг зохицуулах зориулалтаар, байгалийн үзэгдлийг шүтэх мухар сүсгийг халж шашин бий болов. Цаашид шашин сүм, хийдээс улбаалан шинжлэх ухаан үүсэж удалгүй их сургуулиуд байгуулагдан бүрэн бие даасан мэдлэгтэн “үйлдвэрлэж” эхлэв. Чухамхүү шинжлэх ухааны ачаар оюуны өмч гэх техникийн дэвшил буюу бөөний үйлдвэрлэл бий болж үйлдвэрийн эзэд хэмээх шинэ хүчтэй анги гарч ирэн хаад, ноёдын үеийг халжээ. Шинээр бий болсон  ноёлох ангийн эрх ашгийг хамгаалах шаардлагаар “Барууны үзэл” бий болов. Мэдээж баялгийн ихэнхийг эзэмшдэг цөөнхийн эсрэг олонхийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй “Зүүний үзэл” ч бий боллоо. Ингэснээр энэ хоёр үзлийг төлөөлсөн улс төрчид хэмээх шинэ бүлэг гарч ирэв. Түүхэн явцад олон янзын үзэл бий болсон ч нийгмийн шалгарлыг давж чадсангүй.  Ийнхүү “Ардчилсан нийгэм” оршин тогтнов. Энэ бүхэн Аж үйлдвэрийн I-III хувьсгалын үр дүн юм. Харин өнөөгийн Аж үйлдвэрийн IV хувьсгалын ачаар хувьцаа, IPO гэх зүйл бий болсноор хөдөлмөрчдийг шулж үнэтэй бортгон малгай, тас хар фрак, цасан цагаан цамц өмсөж бусдаас ялгарч, хөрөнгө хуримтлуулан хөрөнгөтөн болох  шаардлага үгүй болов. Өөрөөр хэлбэл жирийн хөдөлмөрчин иргэд тив дамнасан том компаниудын хувьцаа эзэмшигч болж  барууны болон зүүний өмч нэгдэж байгаа нь шинэ нийгэм бий болох  суурь тавигдаж байгаа явдал аж. Өмч нэгдэнэ гэдэг үзэл нэгдэх үйл явц эхэлсэн гэсэн үг. Үзэл нэгдэнэ гэдэг улс төр гэх өрсөлдөөн, тэмцэлдээн устаж  шинжлэх ухаанаар “ном хаялцах” үе буюу  нам  цэвэр үзэл бодлын  нэгдэл болж,  улс төр гэх  популизмаас салах цаг айсуй гэсэн үг. Иймээс АН хагараад байгаа юм биш энэ намын суурь болсон Барууны үзэл  байхгүй болчихсон учир самгардаад байгаа болж таарч байна. МАН болон ХҮН-ын Зүүний үзэл ч адилхан алга болж буй тул удахгүй баруун, зүүний үзэл гэвэл  боловсролгүй золиг гэж хэлэгдэх нигуртай болчихсон гэсэн үг. Би хэлээд байгаа юм биш энэ шинжлэх ухаан чинь ингэж бичүүлээд байгаа хэрэг.  

Судлаачид судалгааны хэрэглэхүүүн, арга зүй хоёроо л сонгох эрхтэй. Энэ хоёр  нийлж судлаачаас үл хамаарах, зүй тогтлыг гаргаж харуулахыг шинжлэх ухаан гэнэ. Тэгвэл цөмөөрөө асуултандаа зөв хариу олохын тулд  яасан улс бусдаасаа хөгжлөөр тасран түрүүлж бас доройтон буурдгийг олж тогтооё.

Мэдээж судалгааны хэрэглэхүүн нь тухайн үедээ дэлхийн өнгийг тодорхойлсон Эртний Грек, Ромын эзэнт гүрэн, Их Монгол улс, Англи, АНУ байж таарна.Эдний нийтлэг зүй тогтол нь бидний хайж буй зүйл юм. Өөрөөр хэлбэл тухайн үедээ бусад улсаас илүү дэвшилтэт нийгмийн тогтолцоо бий болгосон улс суга хөгждөг юм байна. Харин нийгмийн илүү дэвшилтэт тогтолцоо гэж  асуудлыг иргэд эсвэл  иргэдээ гэсэн элит хэсэгт даатгахыг хэлдэг аж. Ардчилал гэдэг чинь үнэндээ энэ л юм байна. Харин цагийн эрхээр элит хэсэг  элит бусчуудаар солигдон хоцрогдсон нийгэм болдог хуультай аж. Тэгвэл бидний Ардчилсан гэх нийгэм бүх иргэдийн тэгш эрхийг хуульчлан тунхагладаг ч үүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй “дотоод”, бүх тусгаар улс тэгш эрхтэй гэдэг ч үүнийгээ биелүүлж чаддаггүй “гадаад” гэсэн хоёр том зөрчилтэй нийгэм аж. Өнөөдөр Ардчилсан нийгэм энэ хоёр том зөрчилдөө “идэгдээд” дуусаж байна. Үүнийг зарим судлаачид системийн хямрал гэх нь бий. Энэхүү нийгмийн тогтолцооны шилжилтийг “системийн хямрал” гэж хий хөөрөгдөх нь хувьсгалд хүргэж цус урсган ёроолын хог, новшнууд дээшээ гараад ирдэгийг мартаж болохгүй. Үүнийг монголчууд “Түрийний бөөс толгойд гарах” гэдэг. Тэгэхээр Ардчилсан нийгэм маань яг л зай нь нурсан гар утас, мотор нь цохисон машин лугаа  зүгээр л хуурмаг дүр бүхий популист нийгэм болчихсон юм байна.

Популист гэдэг чинь худалч, хулгайч гэсэн үг. Татвар төлөгчдийн маш их мөнгө буюу  мянган тэрбум ам. доллараар босгосон Афганистаны ардчилсан засаг төр, арми гэх “хөзрөн байшин”  маш хурдан нурж унасан  цаад учир, шалтгаан нь энэ ажээ. Нэгэнт цэнэг нь дуусчихсан  Ардчилсан  гэх нийгмийн  элит бус хэсэг болох улс төрчдийн төр, засаг цаашид огт явцгүй болсон гэсэн үг. Ардчиллын өлгий АНУ-д л гэхэд улс төрчид нь өөрсдөө үгсээд үрчихсэн улсынхаа өрийн таазыг нэмэхээс өөр зүйл хийж чадахгүй болчихоод сууж байна.

Түүх их шоглоомтой. Өнөөдөр эртний Грекийн хот улсад болж байсантай яг адил үйл явц Швейцар улсад өрнөж байна. Энэ улсын засаг захиргааны хамгийн бага нэгж нь нөхөрлөл. Нөхөрлөлүүдээс кантон бүрдэнэ. Нийт 26 бие даасан кантонтай, бүгд тэгш эрхтэй найман сайдтай. Сайдууд нэг жилийн хугацаагаар ээлжлэн Ерөнхийлөгч болно. Гэхдээ эрх нь нэмэгдэхгүй зөвхөн гадаадад Ерөнхийлөгч болж харагдах үүрэгтэй. Сайд  яамгүй, ажлын албатай. Ажлын албад нь сайдад хамаарах асуудлыг иргэдийн олонхийн саналаар буюу яг эртний грекүүд шиг шууд ардчиллын аргаар шийддэг. Байнга л санал асуулга явж байдаг улс гэсэн үг. Гэхдээ энд нэг “но” бий. Учир нь “Олон хүн дотор олон тэнэг  байдаг” гэсэн англи зүйр үг байдаг. Энэ нь олон хүн дотор тухайн асуудлыг мэддэг мэргэжлийн мэргэшсэн хүн маш цөөн байдаг буюу олонхийн саналаар шийдсэн асуудал удалгүй өөрөө асуудал дагуулдаг гэсэн үг. Иймээс өнөөдрийн хөгжил дэвшлийн үндсийн үндэс болсон оюуны өмчүүдийг цахимжуулж,  тухайн асуудлыг яаж зөв зохион байгуулахыг тохирох оюуны өмчийн гэрчилгээний эздээс асууж шийдвэр гаргавал бусад улсаас хол тасран, өнөөдрийн Швейцариас бүхэл бүтэн шат ахин илүү үр дүн үзүүлж, цаг бас зардал хэмнэнэ.

Хамгийн гол нь тэдгээр эздээр яагаад ийм шийдвэр гаргаж буйн цаад учрыг тайлбарлуулж иргэдийнхээ мэдлэг, боловсролыг байнга дээшлүүлж бай гэсэн үг. Ингэж гэмээ нь популист луйварчдаас нэг мөсөн ангижран хөгжил, дэвшил шуудрана. Өөрөөр хэлбэл манай парламентад суудалтай намуудын аль түрүүлсэн нь сайдыг 10 хүнтэй ажлын албатай болгож дээрх аргаар асуудлыг шийдвэрлэж  гэмээ нь улс чинь маш хурдан хөгжил дэвшилд хүрч, иргэд  маань цэнгэлийн манлайг эдлэнэ гэсэн үг. 

Аль ч үндэстний үлгэр эрт урьдын цагт гэж эхэлдэг.Харин монгол үлгэр л сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад хэмээн үргэлжилнэ. Энэ нь далай шинээр үүсдэг, тавцангууд түлхэлцэн уул нурууд аажмаар өндөрсөж  байдаг гэсэн үг. Үлгэр нь хүртэл сэтгэхүй шаардах шинжлэх ухаанаар эхэлдэг монголчууддаа сануулахад та нар Ардчилсан гэх улс төрчдийн популист, “цүнх баригч-түрийний бөөс” нийгмийн ёроолд нь хүрсний эцэст төрд элит хэсгээ гарган  хаана ч байгаагүй, илүү дэвшилтэт Хүмүүнлэг, иргэний ардчилсан  нийгмийг Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар, цоо шинээр байгуулж  байгаа юм байна. Хэзээ ч байгаагүй дэвшилтэт нийгэм байгуулна гэдэг чинь бөмбөрцгийн 7,6 тэрбум хүн дотроос дэлхийн түүхэн хөгжлийг хоёрдахиа тэргүүлэн, хүн төрөлхтөнд дахин тус болох алтан боломж зөвхөн 3,3 сая монголчууд та нарт л  заяасан гэсэн үг. Үүнийгээ монгол ухаанаар  үнэн зөвөөр  нь ойлгон мэдэж, бахархан баярлаж бас хайрлан хямгадаж яв элэг нэгтэнгүүд минь. 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417