Д.Хаянхярвааг тойрсон хар түүхүүд

2021-10-31, 12:00 Нийтлэл 949 2
Д.Хаянхярвааг тойрсон хар түүхүүд

ERGELT.mn 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын зөвшөөрлийн дагуу энэ сарын 18-нд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн хувийнх нь албан өрөөнд нэгжлэг хийж, гэмт хэргийн ул мөр илэрсэн тул 48 цагийн хугацаатай саатуулсан юм. Харин шүүхээс түүнийг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр 10-р сарын 21-нд гарлаа. Д.Хаянхярваа тус компанийн захирлаар томилогдсоны дараа компанидаа дотоод аудитаар шалгалт оруулж, зарим зөрчил илэрсэн учраас АТГ-т хандаж, шалгаж өгөх хүсэлт өгч байжээ. Үүний хүрээнд Д.Хаянхярваа өөрийгөө АТГ-аас 30 хоног цагдан хорих нь хууль бус хэмээн үзэж, Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд “Миний эрхэд халдсан хууль бус ажиллагаагаа хаацайлахын тулд ямар ч хамаагүй хэрэг хүлээлгэх, олон нийтэд гэмт хэрэгтэн болж харагдуулах хуулийн гэхээс улс төрийн агуулгатай үйл ажиллагаа болж, хохирогч боллоо. Мөн эхнэр, хүүхэд, найз нөхөд, худ ургийг нь байцааж, 2016 болон түүнээс  өмнөх байдлыг шалгаж байна"  хэмээн хүсэлтээ хүргүүлсэн байна. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, цагдан хоригдож буй Д.Хаянхярваа өмнө нь ямар хэрэгт холбогдож байсан  талаарх зарим мэдээллийг хүргэе.

 

-Д.ХАЯНХЯРВАА ЖИЛИЙН 154.080 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-

Д.Хаянхярваа Завхан аймгийн Их-Уул суманд 1960 онд төрсөн, дөрвөн хүүхэдтэй. Эдийн засагч, барилгын инженер мэргэжилтэй нэгэн. 1986-1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч, 1989-1990 онд Дархан хотын МАХН-ын хорооны зааварлагч, 1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУК-ын дарга, 1990-1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга, 1991-1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга, 1993-2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гэх намтартай 

2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2010-2012 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, 2012 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байв, 2012 онд дахин УИХ-ын гишүүнээр сонгогдон, 2016-2018 онд УИХ дахь МАН-ын бүлгийн даргын үүрэгт албыг хашсан бөгөөд 2020 он хүртэл УИХ-д гишүүнээр ажилласан билээ. Өдгөө “Эрдэнэс монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.

Авлига тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй тэрбээр жилийн 154.080 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 12.120 сая хэмээн мэдүүлжээ. Улмаар 373.542 сая төгрөгөөр үнэлэгдэх амины нэг орон сууцтай, 12.239 сая төгрөгийн хадгаламжтай “Эрдэнэс таван толгой” ХК-д 4288 ширхэг хувьцаа, “Айтүүлс” ХК 5360 хувьцаа эзэмшдэг байна. Тэрбээр нэг автограж, нэг хүлэмжтэй аж. “Ти энд Кэй Эйч брос пикчерс” гэх компьютер тоглоом, программ хангамж зохион бүтээх зориулалттай компанид хувьцаа эзэмшдэг. Тус компаний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар  Буян-Өлзийн Тэнгис ажилладаг байна.

 

-ДАРХАНЫГ "БАЛЛАСАН"  Д.ХАЯНХЯРВАА-

Д.Хаянхярвааг төрөөс төрсөн тэрбумтан хэмээдэг. Учир нь УИХ-д сонгогдохоосоо өмнө Дархан-Уул аймгийн төр захиргааны байгууллагад олон жил ажиллаж, сүүлд нь  Дарханы Засаг даргаар найман жил ажиллах хугацаандаа Дархан-Уул аймгийн объектуудыг үнэгүйдүүлэн хувьчилж авсан хэмээн олон нийт шүүмжилж байв.

 Дарханы хамгийн өндөр “Тохь цогцолбор” хэмээх барилгыг Д.Хаянхярваагийнх хэмээн нутгийнхан нь нэрлэдэг байна. Тус барилгад эрхэлж буй үйл ажиллагааг түүний хүү Х.Амарсайхан хариуцан ажиллуулдаг гэнэ. 

Түүнчлэн, Дарханы  хуримын ордныг гэр бүл судлаач Л.Нарантуяад үнэгүй хувьчилж өгөхөд нөлөөлсөн, солонгосуудаар дамжуулан Христийн сүм болгосон, Дарханы гурван үеийг тосож авсан төрөх газрын барилгыг балгас болгож, үнэгүйдүүлээд өөрөө хувьчилсан,  “Дархан мэдээллийн төв” орон нутгийн өмчит төрийн байгууллагыг радио релейний дамжуулан цацах байгууламжийг өөрийн гарын хүн А.Түвшинбаттай хамтран хувьчилсан,  Дархан-Уул аймгийн дөрөвдүгээр багийн нутагт байрлах, дарханчуудын нэрлэдгээр Оросын шилэн давхар худалдааны төвийг мөн үнэгүйдүүлэн өөрийн төрсөн дүү Д.Дарамбазарын нэр дээр худалдан авсан гэхчлэнгээр түүнтэй холбоотой олон асуудал намтарынх нь хар жагсаалтад бий.

Мөн Дарханд оросуудын барьсан цэргийн  хотхоны шувуун фабрикыг хувьдаа завшсан, 12 тэрбумын үйлдвэр зэргийг  үнэгүй авахдаа өөрийн гарын хүмүүсээр хууль бус хувьчлал, төрийн мөнгө угаах луйвар хийлгэж байсан гэж эх сурвалжууд дурдсан байдаг.  Мөн түүнийг  хууль зөрчиж, мөнгө угаасан гэж ярих нь бий. Тодруулбал, зам засварын ажлыг бүрэн гүйцэд хийсэн мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн, тав, есөн жилийн өмнөх зураг харуулж, 300 сая төгрөг авсан хэрэг 2007 онд гарч байжээ. Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд цианит натрид хордсон байж магадгүй шинж тэмдэг илэрч, улс даяар шуугиан дэгдэхэд тухайн үед Дархан-Уул аймгийн Засаг дарга байсан Д.Хаянхярваа Хонгорынхныг “Зүгээр” хэмээн хэлж, нутгийн иргэдийн дургүйг хүргэж байсан удаатай. 

 

-НАЙЗДАА ТЕНДЕР БЭЛЭГЛЭДЭГ-

Д.Хаянхярваагийн хамгийн ойрын хүнээр  “Викторизон” компанийн захирал н.Энхжаргалыг нэрлэдэг. Тэрбээр УИХ-д нэр дэвших болгондоо сонгуулийн кампанит ажлаа дотны найз болох н.Энхжаргалдаа даатгадаг бөгөөд түүнийхээ хариуг гомдоохгүй барьдаг гэх нь бий. Тодруулбал, Д.Хаянхярваа УИХ-д сонгогдсныхоо дараа найздаа 300 сая төгрөгийн тендер хууль бусаар өгсөн хэмээн ярьдаг байна.

2012 онд  Д.Хаянхярваа гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа УИХ-ын сонгуулийн Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшин өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байсан 330 мянган төгрөгийг хүн бүрт 670 мянган төгрөг болгон нэмж тарааснаасаа болж албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-т дуудагдан шалгуулж байжээ. Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байхад нь түүнтэй хамтран ажиллаж байсан Тамгын газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Э.Наранбаатар, Д.Нямхүү, Төрийн сангийн мэргэжилтэн Б.Бурмаа, НААҮГ-ын дарга Д.Баяраа, “Жигүүр” цогцолбор сургуулийн ерөнхий нягтлан бодогч С.Амаржаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Амгалан тэргүүтэй 13 хүн төсвийн 800 сая төгрөг хулгайлсан гэдэг хэрэгт нэр холбогдсон байдаг. 

 

-Д.ХАЯНХЯРВААГИЙН ХУД Р.БОЛОРСАЙХАНТАЙ ХАМТ БАЙГУУЛСАН “ГАЗАР ӨГӨӨЖ” КОМПАНИ-

Д.Хаянхярваагийн худ ураг Р.Болорсайхантайгаа нийлэн байгуулсан “Газар‑Өгөөж” компани ХААХҮЯ‑наас Хүнсний улаан буудайн урамшууллаар 2017 онд 58.8 сая, 2018 онд 166.5 сая төгрөг авч байжээ.

“Газар‑Өгөөж” компанийг 2006 онд Р.Болорсайхан үүсгэн байгуулсан. Харин  жилийн дараа буюу 2007 онд Д.Хаянхярваагийн эхнэр 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байдаг. Ингээд арав гаруй жил үйл ажиллагаа явуулсны эцэст Д.Хаянхярваагийн хүү Х.Амарсанаа Р.Болорсайханы охин Б.Занданбалтай гэр бүл болсноор хэтэвч нэгтэй найзууд худ ураг болсон. Иймээс 2016 онд Д.Хаянхярваа гишүүн байхдаа эхнэр Ш.Оюуныг компанийн үүсгэн байгуулагчаас хасуулан төрөөс нөлөөлөх нөлөөллөө бүртгэлээр харагдуулахгүй байхаар нуун дарагдуулсан гэдэг. Одоо “Газар‑Өгөөж” компанийг Р.Болорсайхан дангаараа эзэмшдэг аж. Тус компани хорт рапс тарьж,  Хятадтай руу гарган, нэг тонн тутмыг нь 900 сая төгрөгөөр зардаг байна. Рапс нь газрын хөрсний хамаг шимийг сордог учраас Хятадууд өөрийн хөрсөнд тариалахыг хүсдэггүй бөгөөд Монголын хөрсийг золиос болгон ийнхүү Д.Хаянхярваа мэтийн эрх мэдэлтнүүд дур зоргоороо авирлаж, баяждаг гэх.

Түүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж байсан дээрх бараан түүхүүдийг эргүүлэн сөхвөл олон баримт байна. Гэвч өнөөдрийг хүртэл энэ бараан түүхийг нь хав дарж, төрийн дээд албан тушаалаар шагнасаар байгаа юм. Цаашид түүнд хуулийн байгууллага Д.Хаянхярваад ямар арга хэмжээ авах бол, өмнөх шигээ толгойг нь илээд өнгөрөөх болов уу гэдэг эргэлзээ олны дунд байсаар буй.

8
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

2024-05-06

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Энэ долоо xоногт УИX-ын чуулганаар xэлэлцэx асуудлууд (2024.05.06-05.10)

2024-05-06

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417