Баабар: Популизмд идэгдэхүй

Баабар: Популизмд идэгдэхүй

Аргентинд тэргvvн хатагтай нь Ерөнхийлөгч болжээ. Ардчилсан сонгуулиар гарч ирж буй хэрэг. Шинэ vеийн Аргентинд болж буй гурав дахь тохиолдол нь. Урьд нь Эва Пэрон, Мариа Пэрон нар тэргvvн хатагтайгаас Ерөнхийлөгчид дэвшиж байв.Ардчилсан сонгуулиар хэн ч Ерөнхийлөгч болж болно. Тэгж яривал АНУ-д хоёр удаа аав хvv хоёр, нэг удаа өвөө ач хоёр ерөнхийлөгч болж байлаа. Удахгvй тэргvvн хатагтай асан Хиллари ерөнхийлөгч болох тун ч өндөр магадлалтай байна. Иймээс Аргентинийг шоолох хэрэггvй мэт. Гэвч Аргентин өөрийн хачирхам, сургамжтай онцлогтой. Дэлхийн II дайнд хамгийн их хожсон орны нэг Аргентин байлаа. Дайнд нэрвэгдсэн Европ, Ази, Африкийг тэд хооллосон юм.

Тэдний будаа, махыг дэлхий хувхайлж байлаа. Австрали, Канадын нэгэн адил дайнаар баяжсан Аргентинд vйлдвэрлэл хөгжиж, эрчим хvч, нефтийн салбар цоройж, зах зээлийн механизм ажиллаж, дунд ангийн тоо нэмэгдэж, чөлөөт хэвлэл оршиж, төрийн аппарат цомхон мөртөө vр дvнтэй ажиллаж байсан юм. Экспорт импортын зөрөө нэг хагас тэрбум долларт хvрч байсан нь тэр vеийн тооцоогоор Английн 70 жилд олох мөнгө байв. Хэрэв энэ баялагаа зөв зарцуулаад явсан бол Аргентин өдийд дэлхийн хамгийн хөгжингvй орны нэг байх байсан төдийгvй ерөөс Латин Америкийн хөгжлийн хандлага шал өөр байх байлаа.

 

1943 онд төрийн эрхэнд гарсан цэргийнхэн Vйлдвэрчний эвлэлийг хориглож орхижээ. Хөдөлмөрийн сайдад томилогдсон хурандаа Хуан Пэрон гэгч чухам энэ гомдсон vйлдвэрчнийхнийг өдөөн турхирвал том хvч юм гэдгийг анзаарсан байна. Цэргийн нөхдvvдтэйгээ нэгэн учирлаар муудсан тэрээр амиа гуйж байх тэр мөчид эхнэр нь болох Эва Пэрон Vйлдвэрчнийхнийг босгож нөхрөө суллаж авлаа. Пэрон шууд л Vйлдвэрчний эвлэлийг өмөөрөгч болж хувирах нь тэр. 1945 онд болсон сонгуулиар Ерөнхийлөгчийн сэнтийд залрав. Ардчиллыг яаж гуйвуулж, чөлөөт сонгуулийг хэрхэн тоглоом болгож болдгийг тэрээр харуулж чадсан юм. Ленин, Сталин, Муссолини, Франкогоос бvгдээс нь сэглэж хуулсан фашизм, коммунизмын хольц, хожмын гурав дахь ертөнцийн удирдагчийн хэв шинжит дvр болсон анхны хувилбар ийнхvv бэлэн боллоо.

 

Ерөнхийлөгч болуутаа социализм болон vндэсний vзлийн нэрийн дор цэцэглэж байсан бvхэл бvтэн улсын эдийн засгийг яаж сvйрvvлж болдгийг vзvvлж өгөв. Банк, төмөр зам, холбоо, эрчим хvч, зам харилцаа, даатгал, уул уурхай, загасны vйлдвэрлэл гээд бvгдийг нь улсын болгов. Ганцхан амьсгаагаар Аргентинийг нvсэр том халамжлагч төртэй болголоо. Нийгмийн хангамжинд төсвийн эзлэх хувь хорь хvрэхгvй байснаа дороо гуч болж өсөв. Ажилчид арван гурав дахь сарын цалин авч дээр нь сарын амралттай болж, баян орны хэмжээний цалин тэтгэмжтэй боллоо. Улсад алба хаагчдыг муу ажилласан ч сайн цалинжуулдаг төдийгvй ижил жишиг барихыг хувийн салбараас шаардана. Санхvvгийн бололцоо чадвахи огт хамаагvй, хамгийн гол нь ажилчид л сайхан амьдрах ёстой.

 

1951 он гэхэд тэрээр улсынхаа бvх санг хоосолж дөнгөлөө. Цалин, тэтгэвэрийг утга учиргvй нэмнэ гэдэг цаасан мөнгөний овоолго гэнэт vvсэж мөнгө vнэгvйдэн инфляци болно. Энэ бол эдийн засгийн наад захын тооцоо баймаар. Нийгмийн халамж хэтрэхээр vйлдвэрлэл нь тvvнээ нөхөж чадахаа болино. Гэвч Пэронд энэ бvхэн хамаагvй аж. Тостой цатгалан амьдрал хэдхэн жил vргэлжлээд сангаа хоосолсон улс орон ёроолгvй ангал руу унаж эхэллээ. Нэмэр дээр нь тэр жил Аргентинд айхавтар ган тохиожээ. Одоо яах вэ? Төлөх мөнгө байхгvй! Пэрон эдийн засгийн солиорлоо одоо улс төрийн галзуурлаар солив. Тvvнд буруутгах дайсан хэрэгтэй боллоо. Мэдээж байгаль буруутай. Сөрөг хvчин буруутай нь хэнд ч ойлгомжтой. Тvvнээс гадна АНУ, Англи гээд гадныхан буруутай. Чөлөөт хэвлэл дайсанд тооцогдов. Жокэй клубыг хvртэл дайсан гэж зарлан шатаажээ. Улмаар католик шашин бас буруудаж тэдний сор болсон хоёр сvмийг нь 1954 онд нураажээ. Эцэст нь цэргийнхэн тэсэхээ больж эргэлт хийхэд Пэрон гадаад руу зугтаж амиа хоохойлсон юм.

 

1955-73 оны хооронд Аргентинд 9 ерөнхийлөгч гарч ирсэн боловч Пэроны баллааад сvйрvvлчихсэн эдийн засгийг хэн нь ч сэхээж чадсангvй. Эдийн засгийн утгаар нь харвал “аймшигтай” гэж болохуйц улс vлдээжээ, тэр. Асар их хөрөнгийг янз бvрийн ашиггvй арга хэмжээнд vрж цацсаны дvнд төрийн нvсэр паразит аппарат, ахадсан том vйлдвэрчний эвлэл, төсвийн ажилтны нижгэр арми хувхайрсан хөрсөн дээр хоол нэхэн vлдсэн юм. Өөрөөр хэлбэл цэцэглэн хvчирхэгжиж байсан гvрнийг бодлогогvйгээсээ гадна олон тvмэнд таалагдахын тулд маргаашаа мартчихсан ганц удирдагч сvйрvvлж сул дорой, ядуу орон болгожээ.

 

Баабар

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417