Оросуудад дахиад нэг “Давст уул"-аа бэлэглэчихгүй л байлгүй...

2021-12-09, 09:49 Нийтлэл 610 2
Оросуудад дахиад нэг “Давст уул"-аа бэлэглэчихгүй л байлгүй...

ӨДРИЙН СОНИН

Төрийн ордоны урдхан талд зарим иргэдийн хувьд түүхэн дурсгалт барилга байгууламж төдийхөн нэр зүүсээр удаж байгаа Чойжин ламын сүм оршдог. Уг сүм нь түүхэн дурсгалт барилга гэхээсээ өнөөдөр ч ач холбогдол нь оршиж, үүргээ гүйцэтгэж буй Төрийн сахиусны өргөө гэгддэг. Тодруулбал, энэхүү сүмийг төрийн их сахиусны лагшин, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 онд бүтээн байгуулжээ.

Хамгийн ихээр сонирхол татдаг зүйл нь, 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Монголын бүх сүм хийдийг устгачихаад хотын төв дэх Чойжин ламын сүмийг хэвээр үлдээсэн байдаг нь санаандгүй хэрэг огтоос биш. Эдүгээ ч Чойжин ламын сүмийн Монгол төрийг сахин хамгаалах рид хувилгаан чадал хэвээр гэдэг бөгөөд Төрийн ордоны дээрх төрийн далбаа, Чойжин ламын хийдийн гол сүмийн ганжир, Төв цэнгэлдэхийн арын соёмботой багана, Богд уулын “...Монгол Улс мандтугай” гэсэн бичиг бүхий соёмботой энгэр нэгэн шугамд оршиж төрөө хамгаалж байх учиртай гэнэ.

Социализмын үед ч төрийн сахиусаа хамгаалж Чойжин ламын хийдийн өмнөд этгээдэд Богд уулыг халхалсан өндөр барилга барихгүйгээр төлөвлөн зохицуулж байжээ.Чойжин ламын сүм Төрийн ордон хоёр хараа хараандаа оршиж байх ёстой гэдгийг Монголын төрийн үе үеийн удирдагчид ойлгож, сахиж иржээ. Тиймээс ч Төрийн ордоноос Чойжин ламын сүм хүртэлх зайд “Ленин клуб”-ийг эс тооцвол өндөр байшин баригдалгүй өнөөг хүрсэн байгаа юм. Тиймээс энэ байрлалд монгол ч тэр, гадаадынх ч тэр өндөр барилга байгууламж барих учиргүй.

Манай улсын үе үеийн удирдагчид Орост очихоороо зуйрганадаг. Тухайлбал, манай улсыг 44 жил удирдсан Маршал Ю.Цэдэнбал өөрийн төрсөн бууц Давст уулаа Орост өгчихсөн түүхтэй.

Ирэх оны эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа. Айлчлалаа үр дүнтэй байлгахын тулд олон асуудалд анхаарал хандуулж байгаа сурагтай. Тэр дундаа Ленин клубийн газрыг ОХУ-д өгөх талаар яриа чих дэлсэх болов. Хэдийгээр бид мөнхийн хөршүүддээ найр тавих нь зүй ёсны хэрэг ч өгч болох, болохгүй зүйл гэж бий. Өвөг дээдсээс уламжилж ирсэн өндөр тахилгатай дэг жаягийг эвдэж, тоглоом тохуу хийх учиргүй л баймаар. Энэ бол мухар сүсэг огтоос ч биш. Монголчууд бид эцгийн гал голомтоос өвлөгдөн ирсэн бурхан шашинаараа тоглоом тохуу хийдэггүй л биз дээ. Эцгээсээ хойш аав минь ингэж сүсэглэдэг байж билээ хэмээн зул асааж, сан тавьдаг. Үүн лүгээ адил хэлмэгдүүлэлтийн үеийг ч хэлмэгдэлгүй давсан түүхэн ёс заншилдаа үнэнч хандахыг Ерөнхийлөгчөөс шаардаж байна. Дахин бас нэг “Давст уул"-аа оросуудад бэлэглэчихгүй л байлгүй. Ёс заншил, тусгаар тогтнол, монголчуудын эрх ашгийн эсрэг байсан хүмүүс түүхэнд хэрхэн тэмдэглэгдэн үлдсэнийг өнөөдөр харж л байгаа байлгүй.

Ер нь төрд ажиллаж байсан, ажиллаж байгаа хүмүүсийг түүх ямар ч өршөөлгүй хэн нь хэн бэ гэдгийг тод дэлгэн харуулдгийг мэдэж л байгаа байлгүй дээ.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417