Дасгалжуулсан гурван бөхөөс нь допинг илэрсэн Д.Батнямыг шалгаж, хариуцлага тооцъё

2021-12-09, 11:35 Нийтлэл 982 6
Дасгалжуулсан гурван бөхөөс нь допинг илэрсэн Д.Батнямыг шалгаж, хариуцлага тооцъё

ERGELT.mn

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн цаана хэн байдаг вэ. Тэдэнд хэн зөвлөдөг вэ. Улсын арслан Э.Оюунболдыг давтан допинг хэрэглэсэн гэх шалтгаанаар барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэр гаргалаа. Үндсэндээ бол дахиж барилдах нь бүү хэл зүлэг ногоон дэвжээнд гарах “эрх”-гүй болголоо гэсэн үг. Тэгвэл гарынх нь, бэлтгэсэн хэдэн шавь нар нь толгой дараалан допингийн хэрэгт ороогдож,  асуудал үүсгэж, Монгол бөхийн нэр хүндийг шавартай хутгаж, сэргээшээр “бөмбөгдөж”, барилдах эрхээ хасуулж байхад удирдаж, харгалзаж, хянаж байсан багш ямар хариуцлага хүлээх ёстой вэ. Товчхондоо, хажуугаас нь алхам ч холдоогүй, шавь нараас допинг илэрсэн Д.Батням дасгалжуулагчийг шалгаж, зохих ёсны хариуцлага үүрүүлэх ёстой юм биш үү.

Д.Батням дасгалжуулагчийн зөвлөж, дасгалжуулж, эцэст нь допинг илэрсэн гурван бөхийг танилцуулъя.

Улсын арслан Э.Оюунболд

Түүнээс 2019 онд допингийн дөрвөн төрлийн бодис илэрсэн гэдэг. Тэрбээр энэ үедээ дасгалжуулагч Д.Батнямын удирдлагын дор хүчний бэлтгэлээ базааж байсан юм. Э.Оюунболд, Д.Батням нар 2019 оноос багш, шавийн барилдлага барилцаж, хадаг, сүү солилцож байсан гэдэг. Багш, шавь болсон тэр жилд нь Э.Оюунболд дахин түрүүлж, түүний шинжилгээнээс допинг илэрсэн юм. Энэ талаар Д.Батням дасгалжуулагч хэлэхдээ “Шинжилгээний хариу гарсны дараа би Э.Оюунболдоос асуусан. “Чи надаас нууцаар юм хэрэглэсэн үү, эсвэл сэжиглэж байгаа зүйл байна уу, хаана алдаа гарсан бэ, ний нуугүй ярья. Допинг байж болох зүйл хэрэглэсэн бол багшдаа үнэнээ хэл” гэхэд Э.Оюунболд “Багш аа, би үнэхээр юу ч хэрэглээгүй. Та ядаж надад итгээрэй” гэж хэлсэн. Шавийгаа хорлоод сууж байдаг багш байдаг юм уу” хэмээн ярьж байлаа. Энэ жил улсын арслан Э.Оюунболдоос дахин допинг илэрлээ. Ингэхдээ хоёр төрлийн бодис илэрсэн гэх мэдээлэл бий. Мөн л Д.Батням багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа базааж байсан юм.

Улсын арслан Р.Пүрэвдагва

Р.Пүрэвдагва арслангаас 2020 онд допинг илэрч, барилдах эрхээ 11 сараар хасуулж байлаа. Тодруулбал, түүний шинжилгээнээс гурван төрлийн бодис илэрсэн талаар Үндэсний баяр наадмын комиссоос зарласан байдаг. Улсын арслан Р.Пүрэвдавга ч энэ алдаагаа хүлээн зөвшөөрч, бөх сонирхогч, Монголын ард түмнээс уучлалт гуйж байлаа. Тэрбээр 2020 онд Д.Батням багшийн удирдлага дор 14 хоногийн хүчний бэлтгэл хийсэн гэдэг. Р.Пүрэвдавга арслан дасгалжуулагч Д.Батнямд “Арслан болсноосоо хойш сайн барилдаж чадахгүй байна ачаалал, төлөвлөгөө дээр ажиллаж өгөөч. Хөл ажиллахгүй байна. Хөлийн ажиллагааг засчихвал болох гээд байна” гэж 2020 оны зургадугаар сард хандсан гэдэг. Энэ талаар дасгалжуулагч Д.Батням хэлэхдээ “Арслан Р.Пүрэвдавга надад өөрөө хандсан. Бид хоёр 14 хоног тусгай бэлтгэл хийсэн. Хөлийн дасгал дээр ажилласан. Сайхан сэргээд явсан. Би шинэ мэх заадаг хүн биш. Дутуу хийгээд байгаа мэхийг яаж зөв хийж болох вэ. Ачаалал, хүний өөрийн биеийн онцлог дээр юу дутагдаж байна. Яавал ажиллагаа илүү сайжрах вэ гэдэг дээр илүү ажилладаг” хэмээн ярьсан байдаг. Түүнтэй хамтарч ажилласан, хандсан Р.Пүрэвдавгаас хоёр сарын дараа допинг илэрсэн юм. Өөрөөр хэлбэл, арслан Р.Пүрэвдавга Д.Батнямтай нэр холбогдсоны дараа допинг илэрсэн гэсэн үг.

Улсын начин Д.Цэрэнтогтох

Улсын начин Д.Цэрэнтогтохоос Д.Батням дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл хийсэн жил нь мөн л допинг илэрч байлаа. Тодруулбал, 2019 онд шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авахад хоёр бөхөөс допинг илэрсэн байдаг. Түүний нэг нь улсын начин Д.Цэрэнтогтох, нөгөөх нь улсын арслан Э.Оюунболд. Улсын начин А сорьцын шинжилгээний хариуг эсэргүүцэж, В сорьцоо шинжлүүлсэн юм. Хэдийгээр тэрбээр шинжилгээний хариугаа эсэргүүцсэн ч В сорьцын шинжилгээний хариу адилхан гарч, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан билээ. Тэрбээр 2018 оны наадмын үеэр хөлийнхөө булчинд гэмтэл авч, Д.Батням багшид хандсан гэдэг. Түүнд Д.Батням багш булчин, шөрмөс, зөөлөн эд бэхжүүлдэг, эдгэрэлт хурдасгадаг жижиг цагаан тариа тариулахыг зөвлөсөн талаар улсын начин Д.Цэрэнтогтох ярьдаг билээ. Мөн тэрбээр цагаан тариа допингийн шинжилгээнд нөлөөлөх эсэх, асуудалгүй талаар тариулахынхаа өмнө асуусан талаараа ярьсан байдаг. Хамгийн ноцтой нь тус цагаан тариаг Д.Цэрэнтогтох дасгалжуулагч Д.Батнямаас худалдаж авсан гэдэг билээ. Харин энэ талаар Д.Батням дасгалжуулагч энэ мэдээллийг үгүйсгэж, цагаан тариа шахаагүй гэдэг юм. Харин тэдний бие бие рүүгээ данс солилцож, сая гаруй төгрөг шилжүүлсэн гэх баримт ил болж байсан юм. 

 Хавьтсан болгоноос нь допинг илэрч, Д.Батням дасгалжуулагч гэж хэн бэ. ОУХМ Д.Батням нь “Цастын барс” клубийн дасгалжуулагч, малын эмч мэргэжилтэй, чөлөөт бөхийн шигшээ багт бага эмчээр ажиллаж байсан юм. Бэлтгэж байгаа шавь нартаа цагаан тариа тарьдаг, допинг "үйлдвэрлэгч" бөхчүүдийг нисгэдэг гэх Д.Батнямыг шалгах цаг нь нэгэнт болжээ. Шалгаад зогсохгүй түүнд зохих ёсны хариуцлагыг нь үүрүүлж, багшлах эрхийг нь хасах нь зүйтэй бус уу. 

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417