Б.Гантөмөр: Гал сөнөөгч байна гэдэг нэг талаараа гэгээнтэн байх

2018-01-31, 09:32 Саак өнцөг 2,953 1
Б.Гантөмөр: Гал сөнөөгч байна гэдэг нэг талаараа гэгээнтэн байх

Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26-р ангийн салаан дарга, дэслэгч Б.Гантөмөрийг урилаа. Тэрбээр Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ дууны шүлэг бичиж, уран бүтээл туурвидаг хос “морьтон” юм. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө толилуулья.

 

-Онцгой байдлын алба гэдэг ард түмнийгээ авран хамгаалж, туслахын төлөө зориулагдсан хүндтэй хэрнээ хүндхэн алба. Энэ албыг сонгож алба хаах болсон шалтгаан тань юу байв?

-Онцгой байдлын албанд орж ажиллахыг багаасаа л мөрөөддөг байсан. Учир нь миний бага нас энэ байгууллагатай салшгүй холбоотой. Аавын талынхан маань цэргийн хүмүүс. Миний аав онцгой байдлын хурандаа цолтой н.Балдансүх гэж хүн бий. Аав маань Гал түймэртэй тэмцэх газар гэж байхад Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Оросын холбооны улсын Ленинград хотын гал эсэргүүцэх академийг Монгол Улсаас онц дүнтэй төгсөж байсан цөөн хүний нэг гэж ярьдаг. Аав маань энэхүү байгууллагын түүхэнд нэлээд зүйлийг гардаж хийсэн байдаг. Туршин шинжлэх лабораторийн эрхлэгчээр ажиллаж байхдаа их зүйлийг шинжилж тодорхойлсон юм билээ. Тухайлбал, лабораторийн хамт олонтойгоо хамтран монгол гэрийн гэр хоорондын галын аюулгүйн зайн хэмжээ, шатлагын хугацааг тодорхойлж байсан гэдэг.

Харин ээжийн минь талынхан урлагийн хүмүүс. Тиймээс л энэ хоёр эрхэмийнхээ залгамж учраас авьяас чадварыг нь өвлөж, хийж бүтээснийг нь үргэлжлүүлэхийг хүссэн юм. Энэ их мөрөөдлийнхөө дагуу СУИС-ийг хөөмийч мэргэжлээр төгсөөд Хууль сахиулахын их сургуульд элсэн орж, онцгой байдлын ажилтан-эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Ажилд орох өргөдлөө өгөөд есөн сар хүлээж байж Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26-р ангид гал сөнөөгчөөр томилогдсон доо.


-Аавын тань зүгээс Онцгой байдлын албаны ажилтан болохоор суралцана гэж байхад тухайн үед юу хэлж захиж байв?

-Хүн амьдралаа өөрөө л сонгодог шүү дээ. Би бага байхдаа аавыгаа дагаж ажил дээр нь их очдог байлаа. Аав, ээж маань надад үлгэр дуурайллыг маш сайнаар үзүүлж, аливаа зүйлд сэтгэл зүрхээ зориулж чадвал амжилт өөрөө ирдэг гэдгийг үргэлж хэлж захидаг. Онцгой байдлын албанд эр хүн бүр ажиллаад байдаггүй. Бас чин зоригтон бүр ажилладаггүй юм. Тиймээс мэргэжлийг нь эзэмшиж, бие бялдар, сэтгэл зүйн хувьд мэргэжлийн төлөвшлийг олж чадсан хүн л энэ албанд орж ажилладаг гэж боддог. Тэр ч үүднээс би энэхүү мэргэжлийг эзэмшихийн төлөө хичээн суралцсан, бие сэтгэлээ бэлтгэсэн.


-Анхны гэсэн юм бүхэн сэтгэлд тод мөрөө үлдээсэн байх нь бий. Таны хувьд ажилд ороод анх ямар дуудлагад явж байв?

-Анх айлын байшин шатаж байна гэсэн шөнийн дуудлагад явж байлаа. Шөнө болохоор ч тэр үү гал их сүртэй харагдаж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Тухайн үедээ энэ галыг яаж унтраана даа гэж бодож, их л сандарч байсан. Гэхдээ хамт явсан гал сөнөөгч нарынхаа зааврын дагуу ажилласан. Галыг их, бага гэж хэзээ ч басаж болохгүй. Тиймдээ ч дуудлага бүрт яаж ажиллах, хэрхэн унтраах талаар туршлага хуримтлуулж л байна даа.


-Ингэхэд таны мэргэжлийн онцлог гэвэл юуг тодотгож хэлэх вэ?

-Монгол Улсынхаа байгалийн баялаг, эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг галын аюулаас авран хамгаалж байдгаараа гал сөнөөгч хүн нэг талаар гэгээнтэн байх. Харин нөгөө талаараа өргөсөн тангаргаа биелүүлж, ажил үүргээ гүйцэтгэж яваа жирийн нэгэн алба хаагч. Мэргэжлийн маань бас нэг онцлог нь бие махбодь, чин сэтгэл, сэтгэлзүй, ухаан гээд хүнээс гарч болох бүхнийг шаарддаг учраас бусдаас суралцаж, туршлага хуримтлуулах хамгийн чухал гэж бодож ажилладаг даа.


-Та гал сөнөөгч гэдэг онцгой мэргэжлээс гадна уран бүтээлч хүн. Саяхан "Алдар хүндийн эзэд" цомгоо гаргасан гэж сонссон. Цомгийнхоо тухай сонирхуулаач?

-Онцгой байдлын албатай миний амьдрал холбоотой учраас алдар гавьяаг нь дуугаар дамжуулан олон нийтэд сурталчлан таниулахыг зорьж, албаныхаа онцлогийг харуулсан “Алдар хүндийн эзэд” цомгоо гаргасан. Энэ цомогтоо Онцгой байдлын албаныхаа эгэлгүй сайхан мэргэжил бүрийн онцлогийг тусгасан уран бүтээлүүдийг оруулсан байгаа.

-Жишээлбэл?

-“Алдар хүндийн эзэд” дуу бол миний анхны уран бүтээл. Хөгжмийн зохиолч, УГЗ Ч.Сэр-Од багшийн аялгуугаар бүтсэн дуу байгаа юм. Энэ дуу маань миний дараа дараагийн уран бүтээл төрөх урам зоригийг надад өгсөн. Учир нь Гал түймэртэй тэмцэх байгууллагын 90 жилийн ойн үеэр анх тайзан дээр дуулагдаж байлаа. МУГЖ Э.Бүрнээбаяр, ХЦДБЧ-ын дуучин МУСТА н.Мөнхжаргал нар дуулаад дууссаны дараа үзэгчид дараагийн дууг зарлаад, ая нь эхэлчихсэн байхад дахиулья гээд алга ташиж байсан тэр мөч их том урам хайрласан. Үүний дараа “Ахлагчийн сургуулийн сонсогч”, “Онцгой байдлын сургуулийн сонсогч” дууны шүлгийг Хууль сахиулахын их сургуульд суралцаж байхдаа бичиж, хөгжмийн зохиолчдоор аялгууг нь хийлгэсэн. Мөн албаныхаа бүсгүйчүүддээ зориулж “Онцгой бүсгүйчүүд”, аврагч нартаа зориулж “Мөнхийн дайчин” гэх мэт дуунуудыг дурдаж болно. Уран бүтээл бүрээсээ урам зоригийг авч, албаныхаа мэргэжлийн онцлог бүрээс дараа дараагийнхаа уран бүтээлийн санаагаа олж авдаг даа.


-Ажил, үүргээ биелүүлнэ, уран бүтээлээ туурвина. Төлөвлөгөө л их чухал байхдаа?

-Тэгэлгүй яахав. Уран бүтээлч талаасаа төлөвлөгөөтэй ажилладаг. Цомогт багтаагүй хэд хэдэн уран бүтээл бий. Дараа дараагийнхаа цомгоо DVD, аудио хэлбэрээр гаргахаар төлөвлөж байгаа. Хувь хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх сургалтанд хамрагдахыг зорьж байна. Харин ажил, мэргэжлийн хувьд онцгой байдлынхаа чиглэлээр шат ахин суралцахаар төлөвлөөд л ажиллаж байна даа.


-Амьдралдаа баримталдаг ямар нэгэн зарчим байдаг уу, эсвэл?

-Онцгой байдлын алба өөрөө зарчимч, зохион байгуулалттай байхад сургадаг. Хувь хүнийхээ хувьд гэвэл мэргэжилдээ дурлаж, сэтгэл зүрхээрээ хандаж, чин сэтгэлээсээ хийхийг хичээдэг нь миний баримталдаг зарчим гэх юм уу даа. Хамгийн чухал нь зорилгоо зөв тодорхойлж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөх нь их чухал юм билээ. Зорилго тодорхой, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж байгаа хүнд хийх арга нь олдоно шүү дээ. Энэ ч үүднээсээ “Санаа зөв бол заяа зөв” гэж хэлэх дуртай.


-Ярилцсан таньд баярлалаа. Ажил, бүтээлийн амжилтыг хүсье.

Золбоот залуу насаараа ижилдсэн
Зураг нэгт сайхан андууд минь
Хурын усаар дэлхийгээ цутгах
Хувь заяаны ноён эздүүд болсон Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагч та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн, хүрэх оргил өөд тэмүүлж яваа түүнд амжилтын дээдийг хүсэн ерөөе.

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417