Гурван сараар иргэдээ "чангалдгийг" хэзээ ч зөвшөөрмөөргүй байна

Гурван сараар иргэдээ "чангалдгийг" хэзээ ч зөвшөөрмөөргүй байна

Нийслэлийн иргэн байхын тулд маш их тэвчээр зааж,  уужуу тайван хүлээцтэй байх хэрэгтэйг өөртөө дадал болгож чаддаггүй юм гэхэд үр хүүхдэдээ бид зааж сургамаар болсон цаг санж. Өвөлдөө агаарын бохирдолд дарлуулж, хажуугаар нь хальтиргаа гулгаатай замаар гэмтэж бэртчихгүй явахсан гэж үйлээ үзнэ.  Хавар зуны цагт цэвэрлэх  байгууламжийн өмхийгөөр амьсгалж, үүнтэй зэрэгцээд ид халуунаар хөлс хирэндээ баригдан хэрэглээний халуун усаа "хаалгуулж, боолгуулна". За тэгээд энэ зун бороошсоныг хэлэх үү, шавар шавхай, замын эвдрэл тоо тоймоо алдсан. Есдүгээр сар дөнгөж эхлээд л замын түгжрэл дээд цэгтээ хүрч, өнөө өглөө хэчнээн хүн ажил, сургуулиасаа хоцров доо.  Хотын иргэн байх түмэн зовлонгоос ганцыг нь л онцлон дурдахыг хүссэн нь  зун болгон хязгаарладаг хэрэглээний халуун ус юм. Одоо ч зарим айл халуун усгүй байгаа учраас тэр л дээ. 

Монголчууд бид ер нь тун ч тэвчээртэй хүмүүс юм. Зун хэдэн хоног халуун ус тасардгийг бараг л хууль дүрэм аятай хүлээж аваад сурчихаж. Заасан хугацаанаас тав, арав хоног хэтрэхийг ч юман чинээ бодохгүй, "Угаасаа тэгдэг юм аа" хэмээн тун ч хүлээцтэй нь аргагүй бууж өгөхийг нь яана. Тэгвэл ийн хүлээцтэй зангаар хэрэглээний халуун усаа зургадугаар сарын 1-нээс "таслуулсан" Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэд тэнгэрээс хур горьдох  лугаа адил цоргоор нь бүлээн ус урсахыг гурван сарын турш бараг зүүдэлтлээ хүлээв. Тэвчээр алдарсан иргэд халуун усаа хурдан ирэхийг хүлээж ядахдаа шүлэг хүртэл тэрлэжээ.  Хүүхдийн баяраар алга болсон өнөөх "халуун ус" нь дарга нарын амласнаар бол зургадугаар сарын сүүлчээр ирэх ёстой байжээ. Гэтэл шалтгаан нь тодорхойгүйгээр долдугаар сарын 20 болж хойшилжээ. Тэр үед "Арай ч дээ... дандаа ингэж байдаг" хэмээн дор бүрнээ л ундууцаж байсан ч дахиад хоёр сар халуун усны бараа олж харахгүй байхын чинээ  санаагүй байх л даа. Офицероос Улаанхуаран руу зүүн тийш эргэж хэдэн метр яваад зам дагуу газар ухаж, шороо овоолсон байдалтайгаар гурван сар болсон нь өнөөх халуун ус тасалсны гол "шалтгаан" юм. Гэтэл иргэдийг гурван сар үйлийг нь үзсэн шалтгаанаа холбогдох албаныхан бороо их орсонтой холбон тайлбарласан гэнэ лээ. Хэрэв шугам сүлжээ засварын ажлыг товлосон хугацаандаа буюу зургадугаар сарын 1-20-ны хооронд хийж амжсан бол тэр үед миний санаж байгаагаар бороо хур бараг ороогүй, хаа сайгүй гандуу байсан цаг шүү дээ. 

Тэгвэл ийн хүлээцтэй зангаар хэрэглээний халуун усаа зургадугаар сарын 1-нээс "таслуулсан" Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэд тэнгэрээс хур горьдох  лугаа адил цоргоор нь бүлээн ус урсахыг гурван сарын турш бараг зүүдэлтлээ хүлээв.

Тэвчинэ тэвчинэ гэхэд яаж тэсэх вэ гэгчээр сүүлдээ иргэд бараг л бослого гаргах дөхөж, сургууль цэцэрлэгийн хичээл эхлэх цаг болж байна хэмээн бөөн хэл ам болж байж сая наймдугаар сарын 31-нээс халуун устай золгожээ. Гэхдээ 16 дугаар хорооны ганц нэг байрны оршин суугчид одоо ч халуун усаа хүлээсээр, зүүдэлсээр, аргаа бараад сууж байна.

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр энэ бүхнийг одоо нуршихын учир нь дараа дараагийн жилүүдэд ч ээлжит засвар, үйлчилгээний ажлыг хийдгээрээ хийж л таарна, харин  цаашдаа аль ч газар иргэдийг бүхэл бүтэн гурван сараар, улирлаар нь ингэж халуун усыг нь хааж, үйлийг нь бүү үзээсэй. Нийслэлийн удирдлагууд ч гэсэн иргэдийнхээ эрх ашгийг бодож, гүйцэтгэгч байгууллагадаа ажлаа шуурхайлахыг шавддаг, хариуцлага тооцдог болмоор байна. Хамаг бурууг нь бороо хур их оруулсан тэнгэр хангайд тохчихоод хээв нэг налайгаад суудаг засвар үйлчилгээний байгууллага ажилтнууд олон болж, нийгэмд улам бүр буруу жишиг тогтох вий.

Замын түгжрэл, ачаалал, зуны өмхий үнэр, өвлийн агаарын бохирдол гэхчилэн толгой өвдөм олон асуудалтай Улаанбаатарын иргэд  өөрийн орон гэртээ стресстэхгүй, тайван амгалан амьдрах нөхцөлийг нь  ядаж бүү үгүй хийгээч ээ. Иргэд ч бас цаг тухайд нь засварын ажлаа цагтаа гүйцэтгэхийг шаарддаг, шавдуулдаг, шаардлагатай бол хянадаг тогтолцоотой болмоор. Халуун ус тасалдгийг зөвшөөрдөг юм гэхэд гурван сараар иргэдээ чангалдгийг нь хэзээ ч зөвшөөрмөөргүй байна. Бидэнд тийм эрх бий.  

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417