Баярлан угтъя, нөгөөдүүлийг...

Баярлан угтъя, нөгөөдүүлийг...

Хотоор дүүрэн хөдөөнийхэн. Замын бөглөрөө ч найгаа алдлаа. Унаа нь машин боловч эзэн нь морьтон ардууд бөлгөө. Цагдаа зохицуулаагүй уулзвар гарцыг шууд л морины нүүдлээр нэвтэрч байна, базарваань...

Зарим хүн их ууртай байна, ялангуяа хорвоог өөртөө зохицуулж туулна гэж итгэдэгүүд нь.Заримд нь тээртэй байгаа ч дуугүй л байна, ялангуяа хорвоод өөрөө зохицоод туулна гэж боддогууд нь. 

Харин энэ их хөл хөдөлгөөн “амаргүй ч гэсэн зохистой санагдах” учир бас надад байнам. Юун гэвэл, “хот гээч их айл хөлд дарагдан хөгжиж, хөл татарваас мөхдөг” гэж боддог учраас тэр. Тэр нэгэн цагт хүн төрөлхтний нийслэл явсан домогт Хархорум хот хүн ирэхээ болиод хульжсан туурь болон хувирсан гэдгийг дуулсан болоод тэр.

Тэртээх он жилүүдийн нэгэнд бид “саахалтаасаа цааш танилгүй,садангуудаасаа өөр холбоотонгүй” буйд хээрээсээ уйдан, хөл хөгжөөнт их хотод тэмүүлж, хүний олонд дурлан дурлан ирсэн болохоор тэр. Хотынхон бүгдээрээ л түм түжигнэж бум бужигнасан энэ орчилд амьдрах гэж хуран цугласан нь үнэн юм.

Ердөө ганцхан зууны тэртээд Туул голын хөндийд “гэрээс гарсан” хуврагууд,алдарт “Цайны зам”-ын Өргөө дэх боомтод бизнес эрхэлсэн орос, хятад болон гуравдагч орны худалдаачдын суурин төдий л хотхон байсан юм. Хүрээнд нэгдсэн захиргаа байхгүй учраас иргэний хувьд уугуул нутагтаа бүртгэгдэж, татвараа тийш нь төлнө. Бас төрөлх нутагтаа ногдсон төрийн албанд дайчлагдана. Түүхийн номуудад гардаг “Суурин жасаа”, “Хэрмэлийн жасаа” гэдэг нь хүрээнд суугаа өөрийн аймаг хошуудын иргэн харъяатыг захирахаар байгуулагдагсан нүүдлийн захиргаа ажгуу.

Өнөө ч бид хотын захиргаа, хороо дүүргээсээ илүү төрөлхи нутгийнхаа зөвлөлд далд зөнгөөрөө захирагдсаар байдаг. Суурин жасаа устаагүй, харин нэрээ солиод оршсоор ажгуу. Гудамжинд гараад тааралдсан иргэнээс хороог нь асуухад мэдэх нэг нь хэлэх байх, харин “аль аймгийн аль сумын уугуул вэ” гэсэн асуултад бараг л бүгдээрээ хариулж мэднэ. Тэр хэрээрээ дундаас дээш насныхан нь уугуул сумынхаа Улаанбаатар дахь нутгийн Зөвлөлийн даргын нэрийг шууд л хэлнэ.Харин “Танай дүүргийн дарга хэн бэ, хороон даргаа таних уу” гэвэл шуудхан хариулах нь хэд бол? 

Чи юу гэх гээд байна гэхээр, хөдөөнийхнөө хөдөөнийхээр дуудаж байгаа ч хотынхон маань өөрснөөсөө хөдөөнөөсөө салаагүй байна л гэх гэсэн юм.Өнөө, “хоноц хоноцдоо дургүй...” гэгчээр хоёр гурав хоносон нь анх удаагаа хонохоор ирсэн нэгнээ л илүү үзэж байгаа мэт харагдаад байдаг юм.

Тэр ч бүү хэл “Манайх гурван үеэрээ хотынх...”, “би угаасаа хотынх болохоороо” гэж мэтгэдэг хүмүүсээс ч хөдөө үнэртээд байдаг. Тэдэнд “гурван үеэрээ хотынх, өөрөө хотод төрсөн” гэдгээ байн байн хэлж байхгүй бол буруу ойлгогдчих гээд байдаг нэг учир явдал байна аа даа.

Ийм болохоор, чи хаана төрсөн нь хамаагүй, хаанаас гаралтай нь падлийгүй,хэзээ ирсэн ньчухалгүй, гагцхүү өнөөдөр л энд байгаа бол Улаанбаатарынх. 

Бидэнд хэдэн садаа байдаг. Нэг талаасаа нүүдэлчин хүний нэрэлхүү зан садаа болно. Юмны учрыг шууд асуухын оронд, мэддэг царай гаргаж байгаад учир явдлыг ойлгоод авчих санаатай хүлээдэг занг хэлж байна.Нөгөө талд нь шууд зааж сургахаар “Намайг үүнийг мэдэхгүй гэж бодож байна, хөдөөнийхээр нь басамжиллаа” гэж уурлахаа байг гэхэд урвалздаг занг бас хэлүүштэй.

Нөгөө хэсэг нь “энэ муу хөдөө царайлсан орк” гэж шоолохоосоо өмнө “чи биш юмаа гэхэд, аав чинь, өвөө эмээ чинь пүүгээгээ үүрээд ингээд л нийслэлд хөл тавьсан” гэдгийг бодоод эелдэг хандах нь юу нь хэцүү байна. “Найзаа хө, ингэвэл муухай харагддаг юм...” гээд эелдэг хандахад 

Улаанбаатар бол хөдөөнөөсөө салж ядан байгаа нүүдэлчдийн хот. Хөдөөнөөсөө салж чадаагүй байгаагаа мэдрэхийн хэрээр ичингүйрэгсдийн хот. Хөдөөнөөсөө салж ядаж байхад нь хөдөөнийхэн нь шавж ирээд хөдөө шигээ болгож бухимдуулдаг хот. Аа бас, хөдөөнөөсөө хамааралтай, түүнгүйгээр оршиж чадахгүй байгаа тийм хот.

Манайхан Какахстаны нийслэл болгож шинээр барьсан Астанаг мэднэ. Зарим нь их магтана аа, “хүний нийслэл ийм байхад, манайхыг хар” гэх маягаар. Сайхан бөгөөд үзэмжит, онцгой үнэ, тэнгэрт хадсан өртгөөр боссон барилга олонтой нь үнэн. Жуулчны хөтөч “Энэ барилгын төслийг Италийн архитекторч тэр хийсэн, тэрийг Америкийн уран барилгач энэ бүтээсэн...гээд л бөөн бахархал дүүрэн ярина.

Надад бол нэг тийм хөндий, үзмэрийн хот л санагдсан. Хажууд нь, машин эргэх зайгүй шахалдсан, ТҮЦ-Палас хоёр сүлжилдсэн Улаанбаатар маань илүү амьд, илүү энерги буцалсан хот юм байна гэж бодогдсон доо. Түгжрэл нь ч, уур уцаар нь ч, утаа униар нь ч...цаанаасаа нэг зүй ёсны амьд бөгөөд жам ёсны шинжтэй. Бидний амсаж байгаа бэрхшээл, тулгамдсан асуудал амьд бөгөөд жам ёсны, бас худал хуурмаггүй. Худал хуурмаггүй гэж хэн ч бидэнд албадан тулгаагүй бэрхшээл, учир шалтгаан нь тодорхой садааг ярьж байна шүү, “шударга ёс хаана байна тэгвэл...” энэ тэр гээд мангартаад унав?

Жам ёсны, учир логиктой бэрхшээл учраас бид туулаад л гарна.Харин жам ёсны бус цэвэр цэмцгэр байдал, албадан тогтоосон соёл бол зэрэглээ шиг л зүйл. Зэрэглээ арилахын цагт нуур далай харагдсан газарт элсэн цөл цэлийдэг шиг. 

Харин бид жам ёсны зовлонгоо туулаад л гарна.Улаанбаатар хамгийн сайхан хотын нэг болохдоо л болно.Учир нь Улаанбаатар хүн нь хорогдож байгаа хот биш, хүн нь нэмэгдэж байгаа хот. Итгэж байгаа нь ч үзнэ, итгэхгүй яваа нь ч үзнэ. 

Өнөөдөр соёлгүйгээрээ дуудуулж байгаа хэсэг өөрснөө ч хувиран шинэчлэгдэж, хотоо чимнэ гэж найддаг. Тийм болохоор “баярлан угтъя, та нарыг”. Харин та нар байснаараа байж болохгүй. Хамгийн хурднаар хотшин соёлжиж шинэ Улаанбаатарын нэгэн хэсэг болох учиртай.

Манайхан зочиндоо “Тавтай морилно уу” хэмээн тал үзүүлдэг. Үгчлээд бодвоос, өөрөө учир начраа олоод аятайхан байх юм байгаа биз гэсэн л санаа. Харин өвөрмонголчууд “Баярлан угтъя” гэдэг нь бодвоос хятад ханзыг үгчилсэн нь мэдэгдэвч гарах утга нь “бид танд санаа тавина” гэх найрсаг сэтгэл. 

Төрөлх хотоо тасралтгүй сэлбэх хөдөөний ах дүүсээ гадуурхан шоолох бус, зүгээр нэг “өөрснөө аргалаад тавтай морилчихно биз” хэмээн орхих ч бус, харин тэднийгээ өөриймшүүлэн хотшуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй арай ядан урбанжиж яваа хотыг маань үер усны дайралт аятай нөмрөөд “өргөн айлсалт”, “сая хүнтэй хот айл” болгож хаячихаад байна. Энэ үер тасрахгүй.

Иймээс хамтдаа тал талаасаа хамжиж байж л хот шиг хот болгохгүй бол, харилцан найр тавих, харилцан шаардалцахыг хослуулахгүй бол болохгүйнээ.

Хөдөөнийхэнд нэг төөрөгдөл байдаг юм, олон хүний дунд орчихоороо “намайг хэн ажиглахав” гэж боддог. Харин ч олон хүний дунд орхоороо хүн амархан танигддаг. Ганц нэгээрээ уул уулын мухат яваа хүний мөн чанар танигддаггүй юм. Тийм болохоор хотод амьдрана гэдэг харин ч түмний нүдэн дээр амьдрана, “тар байгаа бол танигдана” гэдгийг ухаарах учиртай юм. 

Залуучуудын байгууллага, хотын соёл болон иргэншлийн салбар хариуцагсад намрын намарт “нийслэлд тавтай морил” , “Таныг бид баяртайгаар угтаж байна” гэхчлэнгийн ажил зохиож, шинээр ирсэн оюутан залуусыг нийтийн дунд биеэ авч явах, замын хөдөлгөөнд оролцохоос эхлээд, “Нусаа гадамжинд нийж байгаа бол хотын охидод тоогдоно гэж байхгүй шүү” гэдгийг ухуулах хүртэл ажил зохиож яагаад болохгүй гэж...нөхдөө!

Нийтлэлч Б.Цэнддоо

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417