Хоол хэмээн хор залгисаар байтал ходоодгүй болж дуусах нь...

Хоол хэмээн хор залгисаар байтал ходоодгүй болж дуусах нь...

Энэ хичээлийн жилд сургуулийн цайны газар болон ойр орчмын 500 метр зайд зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдахыг хориглосон. Үүнд хуушуур, пирожки, хийжүүлсэн ундаа, транс тос орсон бүтээгдэхүүн, хиам, өндөг, шарсан төмс зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн багтаж буй. Хэрэв зөрчвөл гурван сая төгрөгөөр торгоно гэсэн айхтар заалттай. Тохиромжгүй хоол хүнс хэрэглэснээс болж хүүхдүүдийн дунд таргалалт нэмэгдэж байгаа.

Хамгийн гол нь түргэн муудах бүтээгдэхүүнээс болоод хордлого авах эрсдэл их байдаг зэргээс үүдэн ийм шийдвэр гаргасан байдаг. Гэвч Монголын хууль гурав хоног гэгчээр сүр дуулиантай зарласан өнөөх шийдвэр бодит байдал дээр хэрэгжихгүй байгааг хэвлэлүүд бичиж байна. Аль тааралдсан дэлгүүр, ТҮЦ-т ороход эдгээр зүйлсийг зарж л байгаа харагдах вий. Сургуулийн ойр орчимд тамхи зарахыг хориглосон шийдвэр бодит байдалд яаж хэрэгжиж байгаа билээ, яг түүнтэй л адилхан дүр зураг хаа сайгүй. Хөрш зэргэлдээ бусад оронтой харьцуулахад Монгол улс хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр хол хоцорсон.

Ихэнхийг нь импортоор оруулж ирдэг. Тэр ч утгаараа хүнсний аюулгүй байдал хурцаар яригдах учиртай. Уг нь Засгийн газар, яам, дүүрэг, хороо гээд шат шатандаа энэ асуудлыг хөндөж, урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтаа чангаруулах талаар дуугардаг ч үр дүн хангалтгүй байгааг бид мэднэ. Бид томоохон супермаркет, сүлжээ дэлгүүрүүдийг арай найдвартай гэж үзэн үйлчлүүлэх дуртай. Гэвч хоносон талх, гашилсан сүү зарах нь наад захын асуудал болсон. 10 хоногийн өмнө үйлдвэрлэсэн нарийн боов лангуун дээрээ өрөөд тавихыг юман чинээ бодохгүй. Бас хугацаа нь дуусах дөхсөн бараагаа лангууныхаа урд эгнээгээр өрж байгаад чимээгүйхэн шахахыг бодно.

Найдвартай гэгддэг том дэлгүүрүүд ийм байхад хотын өнцөг булан бүрт байдаг жижиг дэлгүүрүүдэд ямархуу төрхтэй үйл ажиллагаа явуулдаг бол. Мэргэжлийн хяналтынхан тэр бүгдэд хүрч хяналт тавьж чадаж байна уу гээд яривал бас л олон асуудал босч ирнэ. Бид аливаа зүйлийг бичихдээ гаднын жишээг авах дуртай. Угаас тэнд бүх зүйлийг ном журам, стандартын дагуу хийдэг болохоор жишээ болгон дурдахаас ч аргагүй.

Японд гэхэд өндгийг дэлгүүрт гурав хоногоос дээш хадгалж болохгүй. Хэрэв тэр хугацаанд зарагдахгүй бол шууд устгалд оруулна. Манайхан шиг яаж ийж “хулхидаж” байгаад бараагаа зарна гэсэн ойлголт үгүй. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал учраас маш нарийн ханддаг. Тэр ч байтугай өглөө нь шинэхнээрээ ирээд зарагдалгүй үлдсэн талх, нарийн боовыг орой нь шууд устгалд оруулна.

Угаас журам нь тийм. Үүнийг нь мэддэг болсон монголчууд оройн цагаар дэлгүүрийн арын хаалган дээр очоод гуйж байгаад өнөө барааг нь авчихдаг тухай нэгэн танил маань өгүүлж байв. Бид өөрсдийгөө чонын ходоодтой гэж хөөргөх зуур ходоодны өвчлөл, хорт хавдар хэрээс хэтэрлээ. Хоол хүнсэндээ асар их анхаардаг япончууд дундаж наслалтаар дэлхийд тэргүүлж, хэнэггүй монголчууд 60 хүрэв үү, үгүй юу нас бараад буйн нэг шалтгаан энэ байж мэднэ. Ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт, харин хорт хавдраас үүдэлтэй нас баралтаар дэлхийд тэргүүлж буй улс шүү дээ, бид.

 

Чонын ходоодтой шаардлага тавьж суръя гэж өөрсдийгөө хөөргөх зуур ходоодны өвчлөл хэрээс хэтэрлээ

Казахстаны “Скиф сак” хэмээх компани хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний шошгыг өөрчлөн худалдаж байсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлж байв. Өрмөнцөр, чихэр, шоколад, зефир зэрэг 30 гаруй сая төгрөгийн барааны дуусах хугацааг зориудаар өөрчилж, дэлгүүрүүдэд нийлүүлж байсныг олж тогтоон устгалд оруулсан. Зөвхөн баригдаж, илэрсэн нь энэ гэдгийг битгий мартаарай. Үүнтэй төстэй ямар олон зөрчил цаана нь нуугдаж, бид түүнийг нь мэдэхгүй авч хэрэглэсээр байгааг тооцох аргагүй.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын статистик мэдээлэлд анхаарлаа хандуулъя. Тус байгууллагаас хийсэн шалгалтын үеэр хураан авсан, буцаасан, устгасан бараа бүтээгдэхүүний тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Нэг ёсондоо чанарын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн гэсэн үг. Мэргэжлийн хяналтын байгууллага 2015 онд 3766 кг бараа, бүтээгдэхүүн хураан авсан бол 2017 онд энэ хэмжээ 5572 кг болон нэмэгджээ.

Ширхгээр нь тооцвол өнгөрсөн жил 42 мянган ширхэг барааг чанарын шаардлага хангахгүй гэж үзэн хураасан байна. Түүнчлэн 2015 онд 4088 кг буюу 18527 ширхэг барааг устгасан бол өнгөрсөн жил 8396 кг буюу 39522 ширхэг болж, огцом нэмэгджээ. Хэрэв хяналт, шалгалтын байгууллага эдгээр барааг хураан аваагүй, устгаагүй бол хэн нэг нь мэдэлгүйгээр худалдан авах л байв. Тэр хэрээр хордлогод орох эрсдэл нэмэгдэх байж. Шалгах үүрэг бүхий байгууллага нь ажлаа сайн хийж, зөрчилтэй барааг илрүүлдэг болсныг дээрх тоо харуулна.

Нөгөө талаар иргэдэд зарж болохгүйг нь мэдсээр байж мэдэн будилж, зөвхөн ашиг олох зорилгоор хүнийг хордуулж ч мэдэх бараа худалдах явдал буураагүйгээр үл барам ихэссээр буйг дээрх статистик гэрчилнэ. Шалгалтаар илрүүлсэн зөрчлүүд бол мөсөн уулын зөвхөн орой хэсэг гэхэд болно. Мэргэжлийн хяналтынхны гар хөл хүрч чадаагүй өч төчнөөн дэлгүүр, ТҮЦ нийслэлээр дүүрэн байна. Захын гэр хорооллын дэлгүүрээр ороод нэг үзээрэй. Үүднээсээ авахуулаад л өмхий үнэр хамар цоргино.

Ариун цэврийн өрөөтэйгөө зэрэгцүүлж барьсан дэлгүүрт нь эрүүл ахуйн наад захын шаардлагын талаар яриад ч хэрэггүй. Тэнд хэн, хаанаас, юу авчраад худалдаж байгааг хянан шалгах бараг боломжгүй. Өгөршиж хатсан талх, боовноос авахуулаад гашилсан сүү, муудсан төмс, хугацаа нь дууссан амттан гээд хүнд хор болох бүх л хүнс тэнд зарагдаж байгаа. Гэвч хүнсээ цуглуулах хамгийн ойрын цэг нь юм болохоор иргэд өнөөх дэлгүүрээр үйлчлүүлж, барааг нь худалдан авсаар байдаг. Ийм байхад хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд гэж мянга хашхираад нэмэргүй биз ээ.

Ихэнх хүнсний компани зарагдаагүй атлаа хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүнээ буцааж авдаг. Гэвч жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд иргэд үүнийг нь мэдэхгүй, шаардахгүй л бол санаачлагаараа буцааж аваад, сольж өгөх ухамсар суугаагүй байна. Тиймд төрөөс хүнсний аюулгүй байдлыг хангана гэж найдаж, эрүүл мэндээрээ хохирохын оронд ядаж худалдаж авч байгаа бүтээгдэхүүнийхээ хугацааг нь хардаг болъё. Авсан бүтээгдэхүүн чинь харин чанарын шаардлага хангахгүй бол дор бүр нь буцаагаад шаардлага тавьж суръя.

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417