Мангар бацаанууд

Мангар бацаанууд

МАНГАР БАЦААН ажил хийдэггүй мѳртлѳѳ уулзсан хүн болгондоо том том юм ярина. Удахгүй уул уурхайн орд авч мѳнгийг цѳм цѳм хийх тухай, улсын байгууллагад ажилладаг “хуурай” ах нь ашигтай санал тавьсан тухай, урагшаа гарч бараа татан “шахаа” хийж баяжих тухай ярингаа нүд нүд нь гѳлѳн гѳлѳн дальдчих нь энэ яриандаа ѳѳрѳѳ ч үнэмшихгүй байгаагийн илрэл. Хармаандаа мѳнгѳгүй тэрээр, мѳнгѳтэй хэн нэгэн энэ ярианд нь үнэмшиж “хоолонд даачих магад” хэмээн горьдсон харцаа хаа нэг тийш чулуудах аж.

МАНГАР БАЦААН юу ч уншдаггүй мѳртлѳѳ жигтэйхэн мэдэмхийрнэ. Ярилцаж байгаа хүнийхээ урдуур нь “амаа булаасан морь” шиг дайрч ѳѳрийнхѳѳрѳѳ зүтгэнэ, үнэхээр тѳвѳгтэй. Тэр яриаг нь сонсох хэцүү, таслах ч хэцүү. Зүгээр л дам сургаар сонссон зүйлээ жаахан давсалж байгаад ам дамжуулан мэдэхийрэхдээ “тэр п..да тэгж ш…гаад” гэх хачираар даруулахаа мартахгүй. 3 үгний 1 нь болох нийтлэг “п..да” хэллэгээ шүднийхээ завсраар тургилах шүлстэйгээ холин байж цацна, сэжиглэж холдмоор.

МАНГАР БАЦААН ѳѳрѳѳ бусдад тусалдаггүй байж, ѳрѳѳл бусдад гомдомхой. Уулзаж тааралдах бурдээ албатай юм шиг “Чи томорчихоод намайг тоосонгүй” гэж үг хаяна. Тоглоод байгаа юм шиг, доромжлоод ч байгаа юм шиг битүүхэн үгээр бусдын дэргэд найзаа “доош нь хийнэ”, түүнийгээ атаархлыг хорсолтой хольсон зэвүүн инээдээр хачирлахаа мартахгүй. Бусдын дэргэд танилаа эвгүй байдалд оруулчихаад юу ч болоогүй юм шиг “найз нь тоглосон юм шүү, гомдоогүй биз дээ?” хэмээн мѳрѳн дээр нь алгадана. “Алдуурсан хүлэг” шиг амнаас нь гараад булгиж орхисон хорон яриа бусдын сэтгэлд “тоос” болон үлдэж байгааг хэн хэн нь мэдэж л байдаг.

МАНГАР БАЦААН жигтэйхэн хүүхэмсэг. Tүүнийгээ хэнээс нуухгүй ид бах болгон бусдад ярина. Бүсгүйчүүдийг “зугаа цэнгэлийн хэрэгслэл” гэж боддог тэрээр найрсан бас унтсан бүсгүйчүүдийнхээ талаар ичгүүр сонжуургүйгээр бусдад чалчина. Хэрвээ түүний ярианд үнэмших юм бол, энэ ертѳнцийн хамаг л гоо сайхан бүсгүйчүүд зѳвхѳн түүн рүү гүйлдэж байдаг, мѳнгѳнд дуртай, гэхдээ арчаагүй, бас хѳгийн. Түүнд дурласан бүсгүйчүүд одоо хүртэл шаналцгаан цонхны дэргэд уйлж суугаа тѳдийгүй, түүнийг “ирээч” хэмээн ѳѳрѳѳс нь гуйж бас бурханд залбирч байдаг юм байх. Нусаа ч олигтой арчиж сураагүй мѳртлѳѳ мѳрѳѳдѳлдѳѳ солиорч ярьж суугаа түүнийг алгадах ч хэцүү.

MАНГАР БАЦААН ажил хийх үнэхээр дургуй. Яах ч аргагүй болоод ажил хийх бол ѳѳрийгѳѳ зовоолгүй аргацааж байгаад их мѳнгѳ авахыг л боддог. “Дургүйд хүчгүй” дээр “сэтгэлгүй” нэмэгдэхээр “Муу хүнийг зар, зарсан хойноо зарлага “гэдэг шиг л болно. Мань хүн мѳнгѳѳ авахаа л мартахгүй, авсан мѳнгѳѳ чамлана, бусдад муучилна, аажим аажимдаа ажил хийж мѳнгѳтэй болж байгаа хүн бүрийг л үзэн ядна. Ажил хийхдээ аргалахыг л боддог болохоор сэтгэл шингэсэн бүтээл гарахгүй. Яаж ийгээд аргалаад олсон мѳнгѳнийхээ талаар гайхуулж ярина, бусдад үүнийгээ халдварлуулахыг хичээнэ.

…Ѳдрѳѳс ѳдѳрт олноороо бий болж халдварт ѳвчин шиг тархаж буй ийм мангар бацаанууд бидний арчаагүй сэтгэлгээний, манай ялзарч ѳмхий ханхлуулж байгаа нийгмийн, тэнэг улстѳрийн золиос болсоор байгаа боловсролын тогтолцооны бүтээгдэхүүн мѳн. Хийх ажилгүй сэлгүүцэж, хѳгшчүүдийнхээ хэдэн тѳгрѳгѳѳр зугаацан цэнгэж, согтууран балайрч, “ууж иддэг, унжиж явдаг улаан хоолой”-нуудынхаа боол нь болон хүчирхийлэл үйлдэж, зүгээр л шар нарны дор бор хоногийг ѳнгѳрѳѳхчѳѳ аядан “салгалж” яваа олон залуус үүний жишээ.

Мангар бацаануудад жаахан эрх мэдэл, мѳнгѳ ѳгчихвѳл шаардлага тавьсан замын цагдаад “салаавч” үзүүлж, бааранд “сэлэм эргүүлэн” дѳвчигнѳж, хэрээ мэдэхгүй сагсуурч эцэс сүүлд нь хуулийн ѳмнѳ “хэн ч биш” гэдгээ ойлгож эхэлдэг. Мангар бацаануудыг улстѳрд оруулбал “Тэнгэрийн умдаг “атгасан мэт хѳѳрцѳглѳж, тайлсан бандаашаа яаж ѳмссѳнѳѳ бусдад зарлаж явах хүртлээ доройтдог. Эргэн тойрноо анхаарч ажиглах юм бол ийм дүр зургууд зѳндѳѳ. Бид ийм мангар бацаануудад дасч эхэлж байна.

Монголчууд бид ѳѳрсдийнхѳѳ ирээдүйн тухай чин сэтгэлээсээ санаа зовдог. Бидний ирээдүй ямар байх нь ѳнѳѳгийн Тѳрийн бодлого, алсын хараа, Боловсролын системийн тогтолцооноос шууд хамаардаг. Бас таны, миний, бидний сэтгэлгээний цар хүрээнээс ч хамаарна. Цалингаа нэмүүлэхийн тѳлѳѳ бус, ядаж л “нэг ангид 25 аас доош хүүхдэд хичээл зааж байж би ажлаа чанартай хийж чаднаа” гэдэг шаардлагаас ѳѳрчлѳлтийг эхэлдэг бол?

Нэг ангид чихэлдсэн 50, 60 хүүхдэд 40 минутад хэрхэн мэдлэг олгож чадах вэ? хэмээн бид шаналахгүй байна. “Малын хашаа” биш дээ. Монголын нийгэмд ажиллаж амьдарч чадах тѳлѳвшсѳн иргэнээ бэлтгэх зорилгоос л боловсролын шинэчлэл ѳѳрчлѳлт эхэлнэ. Эс тэгвэл бид ийм мангар бацаануудыг үй олноор нь гаргасаар байх болно. “Эрдэмд орой үгүй, тэнэглэлд хязгаар” үгүй гэдэг.
Г.Галбадрах

134
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417