Бусдад эрх чөлөөг олгоё

Бусдад эрх чөлөөг олгоё

Ямар ч хүний эрх чѳлѳѳ нь бусдын эрх ашгаар хязгаарлагддаг. Эргэн тойрондоо байгаа олон хүмүүсийн эрх ашгийг огоорон, зѳвхѳн ѳѳрийн дур хүслээ бусдад тулган дарамталж эхэлбэл юу болохыг тѳсѳѳлж байна уу? Адгууслаг дарангуйлагчид ингэж л бий болдог.
 

  • Чи яагаад хүнтэй суухгүй байнаа, амьдрал чинь оройтлоо. Би сайн хүнтэй танилцуулж ѳгѳх үү?
  • Чи түүнтэй яах гэж найзлаад байгаа юм бэ?  Цаадах чинь новшийн амьтан шүү дээ
  • Хѳѳх, чи чинь юугаа ѳмсчихѳѳ вэ? Хурдан тайлаад миний энийг ѳмс
  • Чи сая түүнтэй маш буруу ярилаа. Ингэж ярих байсан юм
  • За сүртэй ш дээ. Бусад нь бүгдээрээ хулхидаж болоод байхад чи шударга байлаа гээд юугаа хожих юм бэ?
  • Ингэж дорой амьдрахгүй ээ найз аа. Энэ амьдралд овсгоотой, зальтай нь хождог юм шүү дээ
  • За наадах хундагатайгаа уучих аа. Амьдралд зугаа цэнгэл хэрэгтэй, ганц л олдоно шүү дээ
  • Чи зүгээр миний хэлснээр л амьдарчих, хожим харамсахгүй дээ
  • Хнн, үнэнч сэтгэл л гэнэ. Мѳнгѳгүйгээр наад үнэнч сэтгэл чинь хаа холдох юм

 

Энэ ертѳнцѳд хүн болгон ѳѳр ѳѳрийн тавилангаа үүрч ирдэг гэдэгт би итгэдэг. Хүн хүнийх ѳѳр ѳгѳгдѳлтэй. Тэгэхээр заавал адилхан байх албагүй. Харин монголчууд бид ѳѳрийн дотоод ертѳнцѳѳ хамгийн зѳв гэж итгэхдээ бусдыг ѳѳртэйгээ адилхан байлгах гэж шаарддаг. Чухам эндээс л бидний харилцааны зовлон эхэлдэг юм даа.
 
Бид ѳѳрийгѳѳ мундаг, ухаантай, сэргэлэн гэж бодохдоо бусдыг ѳѳртэйгээ адилхан байгаасай гэж хүсдэг байж магадгүй.
 
Гэхдээ тэр хүн ч бас ѳѳртѳѳ хайртай, ѳѳрийн санаа бодолдоо үнэнч гэдгийг анзаардаггүй.
 
-Чи ингэж явж болохгүй ээ, биднийг амьтан хүн муу хэлнэ

-Чи ингэж ярьж болохгүй ээ, биднийг амьтан хүн муу хэлнэ

-Чи ингэж хийж болохгүй ээ, биднийг амьтан хүн муу хэлнэ
 
Олон гэр бүлүүд сүргийн сэтгэлгээгээрээ “бусдад муу хэлүүлэхгүй” гэж ах дүү хамаатан садангуудаа дарамталдаг. Яг л сүргээ хурааж буй азарга мэт.

Харин тэдний сүрэгт хайр сэтгэл, итгэлээрээ нэгдэн орж ирсэн хүргэн, бэрүүдэд энэ нь дарамт болон тусдагийг та нар анзаардаг уу? Гэр бүл  болгон ѳѳрийн хаалгатай. Тэр хаалганы цаана мѳнѳѳх гэр бүлүүдийн эрх чѳлѳѳ оршиж байдаг.

Хэн нэгэн хаалга бүрийг нээн хянаад, зандчаад, шаардаад явбал юу болох бол? Олон гэр бүлүүдийн зѳрчил маргаан ингэж эхэлдэг.
 
…Хэрвээ анзаараад харах ахул сошиал орон зайн хийрхэл солиоролд яг энэ үзэгдэл давтагддаг. Ямарваа мэдээлэлд ядахнаа хоёр талд нь харьцуулалт хийх боломж олгохгүйгээр хамгийн бусармаг муу үйлдэлд уриалан турхирдаг хүмүүс цѳѳн биш бий. Харьцуулалтгүй хальт мѳлт дүгнэлтээ шүлс мэт тургилж, хамтдаа үзэн ядахыг бусдад тулгана.

Хэрэв жаахан эргэцүүлэн “юу билээ?” гэж эргэлзвэл тэд үзэн ядаж, урж тасдахаас ч буцахгүй. Багадаа “манай тал”, “дайсны тал” гэж талцан тоглож байгаад дандаа ялагдаж байсан хорслоо тайлж буй мэт надад санагдаад байдаг юм.

Энэ сэтгэлгээг ашиглан зарим улстѳрчид “Хѳлсний бичээч” дийг бэлтгэн, зорилготойгоор турхирч байгаа нь нууц биш бололтой. Ямар ч асуудалд ядаж дѳрвѳн талаас нь эс гэхэд хоёр талаас нь ч болов харьцуулан эргэцүүлэх эрх хүн болгонд буй. Түүнийгээ үндэслэлтэйгээр хуваалцаж байж ҮНЭН ий хэмжүүрт ойртож очно.

Мэдээллийн Технологи асар хурдацтайгаар хѳгжиж буй энэ цаг дор хүн болгон ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэлт хийх эрх бий. Хэрэв бид үүнийг ухаалгаар ашиглаж чадвал Монголын улс тѳр хийгээд нийгэмд эерэг сайн ѳѳрчлѳлтийг авчирч чадна гэдгийг анзаарч байна.

Тэгэхээр монголчууд бид хѳѳрүү амьсгаагаа жаахан дарах хэрэгтэй болж байна. Бие биенийхээ оюуны эрх чѳлѳѳг хүндэлж, мэдээлэлд ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэлт хийх  боломжийг олгож, алив асуудалд арай бодитой хандаж баймаар.

Социализмын үед “Сайд ялаа хоёрыг сонингоор алж болдог” байсан бол энэ эрин үед “Хэнийг ч сошиалаар алж бас аварч чадах” болжээ. Ядаж хэдүүлээ жаахан ухаантай байх сан даа.

Энэ ертѳнцѳд хүний биеийг олж тѳрсѳн бодьгал бүхэн ѳѳрийн ѳгѳгдѳлтэй. Заавал ухаантай мундаг байх албагүй ч заавал усан тэнэг байх ч албагүй.

Хүн болгон энэ амьдралд ѳѳрийн жаргал зовлонгоо ѳѳрийнхѳѳрѳѳ л бүтээдэг. Хийсэн муу үйлийнхээ горыг ѳѳрѳѳ эдэлж, сайн үйлээ бусадтай хуваалцаж байх учиртай.

Тэгэхээр хүн болгон ухаантайгаар хувиа хичээж, ѳѳрийнхѳѳрѳѳ амьдрах бусдын эрх чѳлѳѳг хүндэтгэж байж ёстой юм шиг…Яахав дээ, алдвал алдаж л байг, тѳгс амьдрал гэж үгүй.
 
Харин алдаагаа ухаарал болгон ѳѳртѳѳ шингээхэд чиний сайхан сэтгэлийн дэмжлэг хэрэг болж магадгүй. Зүгээр л хүн болгоныг байгаагаар нь ойлго, бас байгаагаар нь хайрла. Бусдын хайрыг хүндэлдэг шигээ бусдын эрх чѳлѳѳг ч хүндэл. Энэ ертѳнцѳд энэ цаг үед хамтдаа амьдарч байгаа болохоор бие биенээ л хайрлахад болоо доо.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417