"Хүүхэд насыг"-ыг хүүхдэд нь үлдээ!

"Хүүхэд насыг"-ыг хүүхдэд нь үлдээ!

Цав цагаахан цаасан дээр урлал бүтээх шиг “гайхамшигтай”, энэ ертѳнцийг таних гэж мунгинахдаа бидний сэтгэлийн ѳхѳѳрдѳл хайрыг бялхааж байдаг “хѳгжилтэй”, ѳѳрийгѳѳ бүтээх гэж бусдын үйл хѳдлѳл бүрийг даган дуурайж байдаг “хайрлалтай” хүүхэд нас бидний амьдралын нэгэн мѳчлѳг. Энэ мѳчлѳгийн урагшлах гэж мѳлхѳх, алхах гэж хѳлд орох, ярих гэж хэлд орох үйлдэл бүхэн ѳѳрийн хугацаатай. Түүнийг товчлох боломжгүй.

“Цагийн юм цагтаа” гэдэг шиг хүүхэд насандаа гэнэн томоогүй, цайлган цагаан, ѳхѳѳрдѳм хѳѳрхѳн хүүхэд хэвээрээ байхдаа л сайхан. “Хурдхан том болох сон” гэх хүүхэд насны гэнэн мѳрѳѳдѳл, хожим том болсон хойноо “яарах хэрэггүй” цагийн тунгалаг урсгал байсныг ухааран харамсах тохиолдол буй. Энэ цаг дор бид хүүхдийнхээ хүүхэд насыг нь “хулгайлаад” байгаа юм шиг заримдаа санагдахгүй байна уу?

-Тэнд энд хүүхдүүдийн дунд зохион байгуулагдаж байгаа уралдаан тэмцээнүүдэд хүүхдээ оролцуулахдаа заавал медаль, шагнал авахуулах гэж ѳрсѳлдѳх болжээ. Нэг талаасаа хүүхэддээ урам ѳгѳх гэвч нѳгѳѳ талдаа бусдаас давуу байдлын нотолгоо болгох гэж зүтгэнэ. Бидний энэ үйлдэл зүгээр л бусадтай адил хѳѳр хѳгжѳѳн болж байсан хүүхдийн сэтгэлийг “шагнал авсангүй” гэх гоморхол хорсол болгон хувиргаж байна даа. “Миний хүү энэ арга хэмжээнд оролцож байгаа нь хамгийн сайхан нь юм шүү дээ” гэж учирлаад, зохион байгуулагчид нь оролцож байгаа хүүхдүүдэд бүгдэд нь бэлэг ѳгѳхѳд болж орхино доо. Дунд ахлах сургууль тѳгсч байгаа хүүхдүүд авсан медалиудаа туузан дээр багтаахгүй шахам зэрэглэж зүүн, түүндээ үүртэж алхах нь нэг ядруу, цѳхрѳнгүй харагддагийг та анзаардаг уу? Ядаж байхад яасан ч олон медаль тэмдгүүд байдаг болсон юм?
 
-Нүүрном дээрх хүүхдүүдийн магтаал, сурталчилгаа хэрээс хэтэрсэн дээ, уучлаарай. Амжилт гаргасных нь тѳлѳѳ гэртээ баяр хүргээд үнсч болно. Гэтэл нүүрномоор бахархал дүүрэн “үнсэлт”, хосгүй гайхамшигийн магтаал, дагалдагсадынх нь тэнгэрт тулгасан “хѳѳргѳлт”. Хэрвээ хүүхэд тань үүнд дургуй байгаа бол “хэвийн”, дуртай байгаа бол “Оддын ѳвчин”- ий эхлэл. Бага зэргийн амжилтад “Та миний зургийг аваад нүүрномд тавь л даа” гэж гуйгаад эхэлбэл хүүхэд тань ямар ч аргаар хамаагүй бусдын анхааралд ѳртѳх дуртай болж байгаагийн шинж. Цаашаа юу болохыг тѳсѳѳлж мэдэхгүй байна л даа.

Бага насанд нь медаль магтаалд дуртай болговол, ѳсѳх насанд нь та ѳѳрѳѳ ичиж зовдог болох вий. “Яанаа болиосой” гэж хичнээн дургүйцэвч, “ѳѳд нь хаясан чулуу ѳѳрийн тань толгой дээр” унасаар байх болно.

-Бага насанд нь хэн нэгэн хүүхдийг олны анхаарлын дунд аваачин “ОД” болгон шагшин магтаж байсаар бид аль хэдийн “ТОМ ХҮН” болгож орхино. “Үгүй ер хэвлүүхэн хүүхэд вэ? Ярьж байгааг нь сонс л доо…”, “Яг л том хүн шиг айхавтар хүүхэд байна?”, “Насандаа баймгүй ухаантай яриатай хүүхэд” хэмээн хѳѳргѳж магтсан яриа үйлдэл бүхэн тань тэр хүүхдийн бага насыг үгүй болгож байдгийг бид анзаардаггүй. Томчуудын магтаалыг сонсох бүртээ тэд хүүхэд наснаасаа албаар холдон том хүний дүрд тоглож эхэлнэ. Харамсалтай нь түүнд хүүхэд насыг нь хэн ч эргүүлж ѳгѳхгүй болохоор тэр хэзээ ч хүүхэд байгаагүйдээ хожим харамсаад л дуусна. Наснаасаа эрт санаа сууж, наснаасаа эрт хѳгширч эхэлнэ. Тэгээд хэн хохирох бол?
 
Энэ амьдралд бүх зүйл ѳѳрийн цаг хугацаатай. Хичнээн яарлаа гээд цагаасаа ѳмнѳ хүссэн зүйлдээ хүрдэггүй юм аа. Хѳгширсѳн хойно нь түүнээс “Хэрвээ та эргээд залуу болсон бол юу хийх байв даа?” гэж асуухад нь “Хэрвээ би эргээд залуу болсон бол харамсахгүйгээр тэнэгтэж, дуртай газраа аялж, хэнтэй ч муудалцахгүй инээж, хүссэн бүхнээ айж ичилгүйгээр хийх байлаа” хэмээн хариулсан гэдэг. “Одооныхоос илүү ухаантай байя” гэж боддоггүй нь нас насны хэмнэл буйз. Хүүхдээ хайрлалгүй яахав, ѳхѳѳрдѳлгүй яахав, магталгүй яахав. Гэхдээ хэзээ ч бусадтай бүү ѳрсѳлдүүл, бүү харьцуул. Зүгээр л “Чи хэн болох вэ? “Гэдгийг нь ѳѳрѳѳс нь асууж, ѳѳрѳѳр нь таниул. Одон тэмдэг, хоосон магтаал, атаа хорслоос илүү хайр дүүрэн сайн хүн болгохыг хичээ. Ѳѳрийгѳѳ ч, таныг ч, бас бусдыг ч чин сэтгэлээсээ хайрладаг болго. Бусад нь аяндаа болно доо. Хүүхэд насыг нь ѳѳрт нь үлдээ. Та ч бас хүүхэд насыг нь хүүхдээсээ дутуугүй хайрла. Би сайн аав биш л дээ, гэхдээ одоо ингэж бодоод байдаг юм.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417