Ухаарал хайрласан гэнэтийн бэлэг

Ухаарал хайрласан гэнэтийн бэлэг

Хорин насыг шүргэж яваа хүү минь надруу зандран хаалга саван хаяж одлоо. Танаас л болж би ийм байдалтай амьдарч байна гэнэ. Аргагүй биздээ өтөл насандаа гаргасан ганц хүүгээ өөдсийн чинээхэн байхаас нь гар хөлийг нь юунд ч хүргэлгүй өмнүүр нь орж гүйсны гор өнөөдөр гарч байх шиг.

Хэдий их хүлээж, хэдий их хүсэж ээж нь чамайгаа олж авлаа даа. Амьдрал надад заримдаа дэндүү хатуу хандах шиг. Эцэг эхээс 6 хан насандаа өнчрөн үлдсэн надад асрамжийн газраас өөр сонголт үлдээгүй юм. Тэднийхээ тухай бага ч гэсэн мэддэг, мэдэрч үлдсэн болохоор тэднийгээ ямар их санаж үгүйлдэг байв. Гэхдээ би тэдэндээ намайг ингэж амьдруулж байна гэж гомдлын үг, голын нулимс зүүдэндээ ч шидлээгүй билээ.

Тэд минь гэнэтийн ослоор өөд болсон ч тэнэгхэн миний бяцхан бие тэр өдөр бурхны аварлаар амь гарсан юм билээ. Ухаангүй байхад минь тэд минь намайгаа орхиод одчихсон. Бүдэг бадаг санадаг тэр хар өдөр гэнэтхэн л тэнгэрээс харанхуй ертөнц бүрхээд авах шиг л болж билээ. Хүүхэд насны минь гэнэхэн мөрөөдөл, ижий аавтайгаа эрхлэлдэн тоглох миний бага нас ой тойноос минь одоо ч холдоогүй.

Би үргэлж тэдэнтэйгээ аз жаргалтай байгаагаар өөрийгөө төсөөлдөг. Хүний амьдралын хамгийн хүнд үе минь нэгэнт ард хоцорч би ч асрамжийн зовлон нэгтэй хүүхдүүдтэй найз нөхөд боллоо. Тэнд ямар байсан гэж үү. Яахав дээ өлсөж цангаад байхгүй ч хайраар л дутдаг байлаа. Ээждээ тэврүүлэх, аавдаа үнсүүлэх мэдрэмжийг үлдсэн амьдралдаа авахгүй гээд та төсөөлдөө. Амьдрал үзсэн надад одоо бол тийм ч хэцүү санагдахгүй ч бяцхан тэр хүүхдүүдэд хэцүү л байсан. Шөнөдөө орондоо уйлах нэг нь уйлж дуулах нэг нь дуулдаг байлаа. Өдөр хоногууд нэгэн хэвийн үргэлжилсээр нэг л мэдэхэд би 18 нас хүрлээ. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд баяртай, гунигтай өдрүүд үргэлжилж байсан ч өнөөдөр миний хувьд өөрийн амьдралаа үргэлж жаргалтай байлгах боломж ирсэн өдөр байлаа.

Асрамжийн газрынхантайгаа ээнэгшин дассан байснаа өнөөдөр л би ухаарлаа. Тэднээсээ холдох хэцүүхэн байсан ч урд минь мэлтийх амьдралын зам намайг нааш ирээч гэж даллах шиг болсон юм. Чамлахааргүй боловсрол минь намайг хүссэн сургуульдаа элсэн орж хүссэн мэргэжлээрээ сурах боломжийг олгосон юм. Бүтэн өнчин учир сургуулийн төлбөр, дотуур байр зэрэгт санаа зоволгүй өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх л миний туйлын хүсэл байлаа. Сургуулийн захирал дуудсан тэр өдөр би дотроо ихэд эмээж, намайг сургах боломжгүй гэж хэлэх ухааны юм бодон чимээгүйхэн алхалж өрөөнийх нь хаалгыг зөөлхөн тогшлоо. Аавтай минь адил зөөлөн дулаахан харцаар инээмсэглэн угтах захирал багш минь намайг урдаа суухыг хүсэж чи ижий аавдаа насан туршдаа талархаад ч баршгүй болж дээ.

Тэдний үлдээсэн хөрөнгө чамайг өнөөдөр энэ сургуульд сурах, хүсэл мөрөөдлөөсөө атгах боломжийг олгожээ. Май, энэ чиний хуримтлалын дэвтэр сая банкнаас хүмүүс ирээд надад гардуулж өгөөд явлаа. Миний охин одоо 18 нас хүрсэн учраас энэ мөнгөө өөрөө зарцуулах эрхтэй болжээ. Сайн сураад сайн мэргэжилтэн болоод ээж аав шигээ олон хүнийг эдгээгээрэй гэж билээ.

Миний нулимс нүдний аяганаас минь бөмбөрөн асгарч би тухайн үед юу болоод өнгөрснийг ч сайн саналгүй жижүүр ахын хажуугийн сандал дээр сэрж билээ. Жижүүр ах миний хүү одоо байр руугаа яв даа орой болчихлоо. Захирал, эмч дуудаж үзүүлсэн бага зэргийн шоконд орсон байна удахгүй сэргэнэ гээд явцгаасан. Өвөрт минь өнөөх үнэ цэнтэй дэвтэр минь байлаа. Нээж харвал төрсөн цагаас минь хадгаламж хийсэн миний овог нэртэй дэвтэр байв. Ээж аав минь яг л мэдсэн юм шиг өнгөрдөг жилээ миний дансанд нэлээн хэмжээний мөнгө хийгээд орхижээ. Түүнээс хойш орлого хийгдээгүй ч гэлээ тухайн үед хийсэн ээж аавын минь хөрөнгө өнөөдөр миний амьдралыг тэтгэхээр хэмжээний болж үржжээ. Магнайд минь нар гийж нүдэнд минь оч гэрэлтсэн тэр өдрийг би хэзээ ч мартахгүй.

Тэр л өдрөөс би амьдралдаа бат итгэж хөл дээрээ чанга зогсох тэнхээтэй болж билээ. Их сургуулийн зургаан жил харвасан сум шиг өнгөрч би гэдэг хүн дээд боловсролтой нэгэн болж төгслөө. Энэ хүртэл ирэхэд минь багш нар минь надад хэмжээлшгүй ихээр тусалж байсан юм. Ээж аавдаа “Би эмч болно” гэж гэнэхэн мөрөөдөж байсан хүсэл минь сургууль төгсөхөд биелж хүний их эмч мэргэжилтэн би саяхныг хүртэл ижий аав шигээ олон хүний амь насыг аварч явжээ. Өнөөдрийг хүртэлх миний амьдрал дардан байсангүй гэхдээ сэтгэл зүрхэнд минь гал бадамлан ассан ижий аавын минь тэртээх тэнгэрээс итгэл өгсөн тэр өдрөөс хойш гэрэлтэж эхэлсэн юм.

Их сургуульдаа хүүгийнхээ аавтай учирч ижий аавынхаа үлдээсэн хөрөнгөөр одоогийн энэ сууцаа авч сайхан амьдарч байна. Хүү минь ч өсөж том боллоо. Даан ч газар дээрх ганц үр минь миний сэтгэл зүрхэн дэх зовлон шаналлыг мэдрээгүй өсч өндийж. Тийм ээ би хүүгээ дэндүү эрх дураар нь өсгөж. Тэр минь амьдралд нь тохиох өчүүхэн бүтэлгүйтэлд намайг буруутгадаг ч удахгүй ухаан сууж аз жаргалтай гэр бүлийн эзэн болно гэдэгт би итгэдэг. Бид хүүгийнхээ ирээдүйд учирч болох эрсдэлээс хэдийн сэргийлж төрсөн цагаас нь л хуримтлуулж эхэлсэн. Яг л миний ээж аав шиг. Хүү минь амьдралд хөл алдаж болох ч босч ирэх эрч хүчийг бидний түүнд бэлдсэн гэнэтийн бэлгээс авч чадах байх.

Эх сурвалж: Фэйсбүүк

7
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417