Насандаа тохируулж амьдралаас суралцахын үнэ цэнэ

Насандаа тохируулж амьдралаас суралцахын үнэ цэнэ

20, 30, 40, 50, 60 юм уу 70 гээд аль ч насанд та өнгөрүүлсэн болоод одоогийн амьдралаа нэг хараад үз дээ. Та үнэхээр сэтгэл хангалуун байна уу. 20 насандаа юу мөрөөдөж, түүндээ яаж хүрч, юу бүтээж байж вэ. Тэгээд 30….40…

1. 20-той байхад

Бусдын юу бодож байгааг нэг их битгий анхаар

20-30 насны хооронд бид бусдад ямар нэг сэтгэгдэл төрүүлэх гэж, “тэр миний талаар юу гэж бодож байгаа бол” гэдэг их анхаарч ихэнх цагаа өнгөрүүлдэг. Гэвч нас ахих тусам энэ нэг их чухал биш юм гэдгийг ойлгож эхэлдэг. Бусдын юу гэж бодох хамаагүй, та хүссэнээ л хий.

Битгий яар

Аль болох эртхэн л амжилтад хүрэх юмсан гэж яарцгаадаг. Гэхдээ яарах хэрэггүй, бүхэл бүтэн амьдрал өмнө чинь байна. Юу ч хийсэн амжина. Би юу ч хийж бүтээгээгүй байна, амжихгүй байна гэдэг чинь 20 насанд бол утгагүй хэрэг.

Өөрийнхөө ертөнцийг бий болго

Зүгээр л урсгалаар бүү яв. Өөрийнхөө хүсч байгаа тэр амьдрал, ертөнцийг бий болгохоор өөрчил. Та ямар хүн болох, ямар орчинд ажиллахыг хүсч байна, өөрийн гэсэн мөрөөдөл байгаа бол хүлээх хэрэггүй шууд л эхэл. Ар гэр, ажил энэ тэр гэсэн ачаалал багатай байгаа энэ насандаа л шууд эхэл.

Бүхнийг мэддэг хүн гэж байдаггүй

Таны эцэг эх, удирдлага, найз нөхөд гээд хэн ч бүхий л асуултад хариулж чадахгүй. Бүхнийг мэддэг хүн байдаггүй гэдэг бол туйлын үнэн. Ганцхан ажилла, бүтээ, оролд. Өөрийгөө бусадтай харьцуулахын оронд хөгжүүл.

Өөртөө битгий хатуурх

Өөрөө өөрийгөө шүүх хэрэггүй. Алдаа дутагдал, амжитгүй байдалдаа шаналаад л, өөрийгөө зүхээд байхын хэрэггүй. Өөрөө өөртөө дүгнэлт хийх нь зүй ч өөрийгөө гомдоож, зүхэх юунд хэрэгтэй юм.

Ур чадвар үнэлгээнээс чухал

Энэ бол бүтээлч талын мэргэжилтэй хүмүүст хамааралтай. Танд цаг зав байгаа л бол сурах, ур чадвараа нэмэгдүүлэх, туршлага хуримтлуулахын төлөө зүтгэ.

Санаа бүү зов

Амьдрал дөнгөж эхэлж байгаа 20 насанд жинхэнэ бэрхшээлүүд тохиож эхэлнэ. Үүнд гутраад л ертөнц мөхөж, амьдрал дуусч байгаа юм шиг сэтгэлээр бүү уна. Шинэ зүйл туршаад үз, утгагүй ч байж магадгүй. Ахуйн аар саархан зүйлээр бүү оролд, эрмэлзэлтэй байж зүгээр л амьдар.

Хийж бүтээ

Дур сонирхолтой хүссэн ажлаа хий. Амьдралд, ялангуяа бизнест хамгийн гол нь бүтээлч сэтгэлгээ чухал гэдгийг битгий март. Бүтээлч сэтгэлгээ, урам зориг, өөдрөг сэтгэл амьдралыг баян болгодог.

2. 30 насандаа

Алдахаас бүү ай, алдаанаасаа суралц

Ямар нэг зүйл сурахын тулд өөрийнхөө туршлагад дээр тулгуурлан туршаад үз. Өөрийн гэсэн ажлаа эхлээд, алдахаас айж байгаа бол, алдаа гаргахгүй байна гэж байхгүй гэдгийг санаж яв. Хэзээ нэг цагт нөхцөл байдал таны санаснаас өөрөөр эргэж алдагдал гарах ч юм бил үү. Энэ чинь л таны бизнест багш болно. Алдаанаасаа суралц, давтахгүй бай.

Хэт өгөөмөр байх нь аюултай

Зарим ажил мэргэжил хүссэн хүсээгүй маш их сэтгэл хөдлөл шаарддаг л даа. Тухайлбал эмнэлгийн анхны тусламжийн цэгт. Мэдээж эмч, сувилагчид түүнийг хараад өрөвдөж, шаналж л байгаа, гэхдээ энэ нь тэдний эмчлэх албан үүргээ гүйцэтгэхэд нь садаа болдог. Яг үүн шиг амьдрал дээр хүн бүр сайн сайхан сэтгэл хангалуун байдаггүй л дээ. Хамгийн гол нь нигүүлсэнгүй бай, мэргэжлийн байх хоёрын зааг ялгааг ойлгож сур.

Туршлага бүхэн үнэ цэнэтэй

Та ажил төрлөө өөрчилж, өөр шинэ зүйл хийхээр шийдсэн бол өмнө нь хийж байсан бүхэн тань шинэ орчинд тань хэрэг болно. Тэд бүгдээрээ хамааралтай биш байлаа ч гэсэн амьдралын тань туршлага танд тус болно.

3. 40 настайдаа

Бизнестээ итгэлтэй, хариуцлагатай ханд

Хүмүүсийн сайн сайхныг олж харахыг хичээ, бусдад нэг их найдалгүйгээр өөрөө хариуцлагатай бай. Бизнесээ өсгөхийн тулд багтаа найдахын зэрэгцээ, өөрөө сайн удирдагч байхтай тэнцвэртэй хослуул.

Бүхнийг хянах боломжгүй ч дасан зохицох боломжтой

Хүнд хэцүү цаг үе, бэрхшээл тохиоход сэтгэлийн хаттай байж дасан зохицож сур. Өөрийгөө өвс гэж бод л доо, өвс салхинд ганхаж налдаг ч хугараад унадаггүй. Нээлттэй байж, талархаж сур.

Буулт хийж сур

Ажил, амьдралд санал зөрөлдөх юм мундахгүй. Тийм үед санал бодлоо чөлөөтэй солилцож, хэрэгтэй бол буулт хийж бай. Чухал асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтрах хэрэгтэй.

4. 50 настайдаа

Баярлалаа

Өдөр бүрт, өглөө бүхэнд талархаж бай. Ямар нэг шинэ зүйл туршихаа бүү орхи. Ямар нэг зүйл хиймээр санагдаж л байвал хий.

Өөрийн гэсэн дүрэм тогтоо

Танд тал талаас ямар нэг шахалт дарамт байнга ирээд байх шиг бол надаас болж байна уу гэж бод. Олон хүн хэд хэдэн ажлаар нэгэн зэрэг оролдож амжилтад хүрэхсэн гэж боддог. Энэ нь мгадагүй аль ч үр дүнгүй болоход хүргэж мэднэ. Бид өөрөө ч мэдэлгүйгээр ийм зарчим баримталдгаа больж өөрийн гэсэн дүрэм журам сонгож ав.

5. 60 настайдаа

Тэвчээр хатуужилтай байх нас

Зарим зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө бодож байснаас ч илүү цаг хугацаа зарж магадгүй. Хамгийн гол нь зорилгодоо хүрэхийн тулд тэвчээртэй шаргуу бай.

Нас ахих тутам ухаан суудаг

Та 25 настайдаа өнөөгийн 65-тай шигээ ухаантай байгаагүй. Гэхдээ энэ нэг их чухал биш. Гэхдээ л залуу байхад алдаж эндэж байсан шиг ухаангүй үйлдэл гаргахгүй байх ухаан.

6. 70 настайдаа

Аль ч насанд өгсөн уруудах явдал байлгүй яахав

25 насандаа бид бүхнийг мэдэж байгаа юм шигл санадаг. 30, 40 насанд хүрээд ирэхийн цагт эн бас арай тийм биш юм байна гэж ойлгож эхэлдэг. Харин дараагийн 10 жилд өөрийгөө, өөрийнхөө хүсэл зорилгыг жинхнээр нь ойлгодог.

77 насандаа өөрийгөө залуу шигээр мэдэрч болно

Өөрийгөө залуу гэдгийг мэдрэхийн тулд эргэн тойрноо ямагт сонирхож, өдрөөс өдөрт шинэ мэдрэмж олж авахыг хичээ.

Эх сурвалж: Фэйсбүүк

7
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

2024-05-06

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Энэ долоо xоногт УИX-ын чуулганаар xэлэлцэx асуудлууд (2024.05.06-05.10)

2024-05-06

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417