Хардах хүсэл алга...

Хардах хүсэл алга...

Тост тосон бумбын нурууг хамгаалж яваад амиа алдсан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийг амиа хорлосон, сэтгэцийн хувьд эрүүл бус байсан, сүүлийн үед оюун ухаан нь орж гарах болсон гээд л хэлэх хэлэхгүйгээр хэлмэгдүүлсэн. Гуч ч хүрээгүй дэндүү залуухан, дэндүү тэмүүлэлтэй түүний гал халуун зүрх Тост тосон бумбын нурууны хөрсөн дор буй нүүрс, газрын тосны ордын үнэтэй байж. Энэ хар л даа, түүний харц, инээмсэглэл...үнэн хайр, үнэн мэдрэмж, үнэн хандлага...Харин өнөөдөр Монгол Улсын Засгийн газар шийдвэр гарган Чойжилсүрэнгийн энэ бүс нутагт харъяалагдах ашиглалт олборлолтын лицензийг хүчингүй болголоо. Тодруулж хэлбэл төр өөрийнхөө төрүүлсэн олигархтай тэмцэж эхлэв. Төр өөрөөсөө төрсөн тэрбумтанд шанаа өгөв. Үр дүнд нь Ерөнхий сайд Хүрэлсүхийг бас л хэлэх хэлэхгүйгээр хэлж, хэний ч санаанд оромгүй хардалт, хар муугаар булж байна.
1. Тост тосон бумбын нуруунаас ямар ч ашигт малтмал илрээгүй тул Чойжоо гаргасан 130 тэрбумаа татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх гэж Хүрэлсүхтэй хуйвалдсан байна. 
2. Тун удахгүй, 11 дүгээр сард УИХ тарж дахин сонгууль явуулах нь тодорхой болсон тул Хүрэлсүх нэр төрөө өсгөх гэж Чойжоог золиослолоо.
3. Хүрэлсүх, Чойжоо хоёр өгөө аваагаа тохироогүй юм гэнэ. Тэгээд нөгөөх нь өшөөгөө авч байгаа юм гэнэ.
4. Тост тосон бумбын нурууг Баттулгадаа өгөх гэж жүжиг тавьж байна, дунд нь Чойжоо хэлмэгдчихлээ.
5. Энэ нэг л юм болчихлоо шүү, Чойжоогийн дуулианы ард юу амжуулах гэж байгаа бол, хууртуузай олон түмээн...
Хардалт, хутгуурын энэ жагсаалт дуусахгүй. Цаашдаа бүр ч олон янзаар задарна. Цуурна. Тэгээд эцэст нь Хүрэлсүх гэж улс төрийн болон нэр төрийн ашиг хонжоо харсан хүн хөөрхий муу Чойжоог хэлмэгдүүлсэн болоод дуусна. Үүнийг чинь л монголчуудыг хагалан бутаргах вирус гээд байгаа юм шүү дээ. Манайхан ч энэ вирусээр эргүүттэлээ өвчилнө. Хэсэг хугацааны дараа бүр хольж хутгаад А цэгээс Б цэгийн хооронд төөрч амжина. Гадаад дотоодын хөрөнгө оруулагч, уурхайчдын ажлын байр гээд гар хөлөө савчин баахан дайрна. Үнэн хэрэгтээ маш энгийн мессэж. Тост тосон бумбын нурууг 2014 онд орон нутгийн, 2016 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. Харин 2017 онд тухайн үеийн Сангийн сайд Чойжилсүрэнд хамаарах хэсэг газрыг тусгай хамгаалалтаас гаргаж, эрх өгсөн. Чойжоо эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн олж авсан юмаа л төрд буцаан алдсан хэрэг. Хэрэв энд хэн нэгэн 130 тэрбумыг төлөх ёстой бол лиценз өгсөн тэр үеийн холбогдох албан тушаалтан ялаа үүрэг. Эсвэл хууль зөрчин, албан тушаалаа ашиглан лицензтэй болсон Чойжоо өөрөө хариуцлагаа үүрэх учиртай. Дашрамд хэлэхэд Монголын төр өөрийнхөө төрүүлсэн олигархтай тэмцэж байна. Төрөөс төрсөн тэрбумтантай төр хүчээ үзэж байна. Мөнгөнд нь нам цохиулах уу, төрийн төмөр нүүр энэ удаадаа тэсэх үү, харъя. Төрд шургалан байж босгосон мөнгөөрөө төрийг нам цохиж унагаах нь ээ, янз нь. Ингэж тэмцэж, лиценз хураах ганц ч гэсэн хоншоортой аавын хүү байгаад л талархъя. Өөрөөр хардах хүсэл алга. Тост тосон бумбын нурууг ухаж байгаа өөр компани байгаа бол тэдэнтэй ч бас хариуцлага тооцох нь Засгийн газрын дараагийн алхам болог.

Р.Эмүжин

11
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417