Хэзээ байтлаа Монгол хүн тооноороо дээж өргөдөг байлаа...

Хэзээ байтлаа Монгол хүн тооноороо дээж өргөдөг байлаа...

Монголчууд цайны дээж өргөх үедээ үс гэзгээ янзлан, нүүр гараа угааж, толгойдоо малгай, алчуур сэлтийг тавьж, гарын алгыг дээш харуулсан маягтайгаар хэт халуун биш цайны дээжийг өргөдөг. Мөн өргөх үедээ бүтэлгүй муухай үгс хэлдэггүй. Жишээ нь өр ширгүй, өвчин зовлонгүй, идэж уухаар дутаалгүй байлгаж хайрла гэж хэлж болдоггүй аж. Харин өвөг дээдсийн, уул усны эздийн, наран ээжийн амар мэндийг эрж байна хэмээн өргөдөг. “Үе үеийн өвөг дээдэс минь, хөх мөнх тэнгэр эцэг минь, хөрст алтан дэлхий эх минь, 99 тэнгэр минь, 33 хурмаст минь, уул усны эздүүд минь, ураг төрлийн онгодууд минь, өвгөн буурал аав минь, эмгэн буурал ээж минь, харсан даасан тэнгэрүүд минь, хар лусын савдгууд минь, атаа таван тэнгэр минь та бүхэндээ .... жилтэй .... овогтой .... би цайныхаа дээжийг өргөж, амар мэндийг тань айлтгаж байна” хэмээн хэлж, эцэст нь Үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж, хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж хайрлаарай” хэмээн хүсэж өргөдөг учиртай.

Түүнчлэн цайны дээж өргөнө гэдэг нь энгийн хэрнээ хүчтэй засал юм. Өглөө цайны дээж өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн хэмээдэг. Учир нь Монголчууд бид өвөг дээдсүүд харанхуй болох үед бидний ертөнцөд ирж үр хүүхдээ эргэж тойрч, муу муухай бүхнээс холдуулдаг хэмээн итгэдэг ард түмэн билээ. Сүү өргөж байгаа нь ирэх замыг нь сүүн бороогоор гэрэлтүүлж, тэднийг ундаалж цангааг нь тайлж байгаа утгыг илэрхийлдэг.

Үүнийг өгүүлж буйн учир нь одоо миний дээр дурдсан бүхэн жам ёсоороо хэрэгжиж байна уу гэдэг л байна.

Бидний өвөө, эмээ гэрийнхээ тооноор, хашааныхаа амбаарынхаа поорчигоор цайныхаа дээжийг “цацаж” байсан удаа нэг ч үгүй санагдана. Гэтэл нийгэм өөрчлөгдөж олон өрх айл орон сууцанд амьдрах болж хүмүүсийн цайны дээж өргөх арга барил ч өөрчлөгдөн “хотжих” болов.

Тэгвэл өнөө цагт энэхүү ёс уламжлал олон хүний бухимдлыг төрүүлэх болсон нь нууц биш. Олон хүмүүс гэдэгтээ би орон сууцныхаа гадаа машинаа байрлуулдаг иргэдийг онцолж байна. Дулаан зогсоолд машинаа тавьдаггүй хүмүүс өөрийн амьдарч байгаа хороолол, хотхон, байрныхаа гадаа машинаа байрлуулдаг билээ. Тэгвэл тэдгээр хүмүүс өнөөдөр өөрийн эзэмшлийн машинаа амьдарч буй байрныхаа гадаа байрлуулж зогсоосныхоо төлөө хохирсоор байна.

"Цай сүүнийхээ дээжийг цонх болон тагтаараа өргөдөг хүмүүсээс болж  хувь хүн буюу авто машинаа байрныхаа доор тавьдаг хүмүүс хохирч байна. Харин авто машины эзэн хий дэмий уурлаж бухимдаж, цайны дээж өргөгчийг хараасаар хоцордог нь гэм биш зан болчихжээ."

Энэ тохиолдолд цонхоор өргөсөн цайны дээж өвөг дээдэст хүрч залбирал болон тусах нь юу л бол. Аль алиндаа төвөг удахгүй өргөөд сурчихвал ядаж л танд болон таны үр хүүхэд, хань ижилд нэгэн төрлийн засал болно шүү дээ. Нөгөөтэйгүүр хүнд төвөг удаж арай гэж олсон хэдэн төгрөгөөс нь хороож машин угаалгын газар руу гүйлгэхгүй байх сайн талтай.

Орцоороо гараад сайхан хүслээ бодоод өргөх ёстой зүйлийг хөл, гаргүй юм шиг заавал цонхоороо өргөх ямар хэрэг байна вэ? Зарим нэг настай хүмүүс орцынхоо гадна өргөж харагддаг. Гэхдээ маш ховор. Ихэвчлэн маш олон хүмүүс залхуурдаг болж. Ингэхээрээ л ёс биш болоод явчхаж байгаа юм. Дөрвөн зүг найман зовхис, дээд доод газар тэнгэртээ өргөж чадахгүй байна. Харин ч эргээд доор нь байгаа бусдын эд хөрөнгө, машин тэрэг дээр тусаж олон хүний эд хөрөнгийг сүйтгэж, хараалыг нь идэж байна. Үүнийг хүн бүр мэдэж байгаа хэдий ч засаж залруулахгүй байсаар байна.

Монгол хүн гэрийнхээ тооныг эрхэмлэж, хорол тооно гэж үздэг. Монгол гэрийн тооноор нарны цацраг тусаж, гэр доторх зүйлсийг гийгүүлж байдаг. Тиймдээ ч тооноороо юм чулуудах, тооноороо гарахыг хатуу цээрлэж ирсэн. Одоо орон сууцанд амьдарч байгаа айлуудын хувьд цонх нь нарны гэрэл тусаж орж ирдэг тооно нь гэсэн үг. Тэгэхээр цайны дээжээ цонхоороо өргөнө гэдэг бол тооноороо дээж өргөсөнтэй агаар нэг.

Тооноороо цайны дээж өргөдөг ёс манайд байгаагүй, байх ч ёсгүй юм. Энэ бол хамгийн цээртэй зүйл бөгөөд ижий, ааваа үгүйсгэж байгаатай адил тусдаг аж. Мөн уламжлалыг урвуугаар эргүүлж байгаа хэрэг юм. Тэгэхээр хүн бүр үүнийг буян хишгээ барах, хэрүүл уруул даллах, хийморь лундаагаа доройтуулах ёрыг билэгдэж буй хэрэг гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй билээ.

Мөн нэг зүйлийг сануулахад цай сүүний дээжийн толбо машины лакыг гэмтээж, бүр будаг руу нь орж толбо үлдээдэг. Бүтэн будганд оруулахгүй л бол толбо нь арилдаггүй. Будаг хийлгэвэл хэдэн зуун мянган төгрөг зарцуулна. Ингэж машинаа толбо болгуулсан хүн ерөөх үү, хараах уу?

Тиймээс цонхоороо цайны дээж өргөж, их сайхан буян тогтооё гэж бодсон нь талаар болж, харин ч хилэнцийг арвитгах магадлал асар өндөр болчхож байна гэдгийг хүн бүхэн ойлгох нь зүйтэй. Цай сүүний толбо болсон машинаа хараад шууд авч яваад бүтэн угаалгадаг хүн маш ховор. Бүгд ажилтай, завгүй учраас тэр чигт нь хэд хонуулаад угаалгахад нөгөө толбо нь арилахааргүй шингэсэн байдаг.
Бусдын залхуурч цай сүүний дээжээ цацах байдлаас болж хэн нэгэн хүн хохирох ёсгүй шүү дээ.

За юун сүртэй юм, зүгээр арчаад арилгачихна биз гэх хүмүүс байгаа бол тийм биш ээ. Зүгээр арчаад арилчихдаг бол энэ асуудал олны бухимдлыг төрүүлэхгүй шүү дээ. Арилдаггүй болоод л хүмүүс уурлаад аргаа бараад байдаг хэрэг нь тэр.

Бүгдээрээ цай сүүний дээжээ ёс журмынх дагуу өргөж сурцгаая.

Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417