Энэ улсад чинь эрүүл хүн алга!

Энэ улсад чинь эрүүл хүн алга!

Улс орны хөгжил дэвшлийн гол түлхүүр бол хүн амын эрүүл мэнд байдаг. Гэтэл манай улсын эрүүл мэндийн салбар уналтад ороод нэлээд хэдэн жилийг ардаа үджээ.

Төвшин төвшиндөө авилгад идэгдсэн, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь бүрэн утгаараа хэрэгждэггүй энэ улсад эрүүл хүн бараг алга.

Аль ч улсын эрүүл мэндийн тогтолцоо нь иргэдээ өвчин, ослоос урьдчилан сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх гурван зорилготой байдаг.Харин эдгээрийг 3 шатны эмнэлгийн байгууллагууд эмч, сувилагч, мэргэжилтнүүдээрээ дамжуулан хэрэгжүүлдэг.

Төрийн хамгийн эхний үүрэг бол иргэн бүрдээ эрүүл мэндийн анхан шатны, чанартай тусламж, үйлчилгээг эрх тэгш хүртэх боломж олгох явдал. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарын бодлого ямар байхаас хамаарч улс эх орны хөгжлийн төвшин тодорхойлогддог ажээ.

Гэтэл Монгол улсын эрүүл мэндийн үйлчилгээний чанар дэлхийд сүүл мушгиж байна. Нөгөөтэйгүүр урьдчилан сэргийлэх ажлууд бараг хийгддэггүй ба маш хүндээр өвдсөн хүмүүс гадаадын эмнэлэгт найдаж байдгаа барж байгаа нь нууц биш юм.  

Түүнчлэн эмнэлгүүд нь буруу зохион байгуулалттайгаар баригдсан хуучирч, муудсан барилгад үйл ажиллагаагаа явуулдаг. Дээр нь хоцрогдсон тоног төхөөрөмжтэй дэд бүтэц маш сул, ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй байх нь бий.

Мэдээж Улаанбаатарт сайхан сайхан хувийн том эмнэлгүүд байгаа. Гэхдээ иргэдийн хэдэн хувь нь тэдгээрээр мөнгөө төлөөд эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахыг бодолцох нь зүйтэй.

Маш өндөр үнэ өртөгтэй зарим хувийн эмнэлгүүд яг үнэндээ өвчтөнүүдийг “мөнгө” л гэж хардаг шүү дээ. Тэгээд зогсохгүй ямар нэг ноцтой асуудал гарахад бүгд эрсдэлээс зугтаж улсын эмнэлгүүдэд өвчтөнөө шилжүүлдэг.

Үүн дээр нэмээд улсын эмнэлгүүдийн ачааллыг дурдах ёстой. Олон цагаар өвчтөнүүдийг хүлээлгэж, дугаар авахуулан жагсааж нааш цааш гүйлгэх нь өөрөө эмнэлгүүдийн тогтолцоо буруу байдгийн л илрэл.

Түүнчлэн авилга, хээл хахуулийн талаар яриад ч хэрэггүй. Ялангуяа төрөх эмнэлгүүдэд тогтсон балиар заваан жишиг бол эмч нар, сувилагчдынхаа гарыг цайлгах байдаг. Нөгөөдүүл нь ч элдэв юм аваад сурчихсан албатай юм шиг муухай зантай.

Хэн мөнгө атгуулна, тэр хүн арай илүү анхаарал халамж хүртэнэ. Үгүй бол тэгээд яасан ч яахав гэсэн аястай.

Энэ тогтсон хэв журам одоо ч үйлчилсээр л байдаг. Угтаа бол хүний алтан амийг хариуцаж яваа тангараг өргөсөн хүн хэн надад юу өгөх вэ гээд хараад сууж боломгүй л санагдана.

Яахав үнэхээр тухайн эмчид талархлаа илэрхийлж бэлэг өгч болно. Гэхдээ үнэхээр тийм нөхцөлд тэрхүү эмч ажлаа амжилттай хийж дууссаныхаа дараа гар дээрээ бэлэг тавих хэрэгтэй мэт.

Тэгэхээр одоо бүх тогтолцооны гажгийг эрс өөрчилж, аймаг, өрх, дүүргийн эмнэлгүүдэд хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг нь уялдуулж, хоёр дахь шатны эмнэлгүүдийн үйлчилгээний төрөл, чадварыг дээшлүүлэх шаардлагатай байна. Мөн эрүүл мэндийн даатгалын хуулийг эргэн харж, тогтолцоог нь өөрчилж, улс төрөөс хараат байлгах хэрэгтэй.

Эс бөгөөс эмнэлгүүдийн ачаалал хэзээ ч буурахгүй бөгөөд өвчтөнүүдийн тоо ч нэмэгдсээр байх болно.

Монгол улсад хууль хэрэгждэггүйн нэг жишээ бол “Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэх үндсэн хуулийн заалт. Хаана, хэн эрүүл байгаа юм бэ? Манай улсад дөнгөж төрсөн нярай хүртэл уушгины өвчнөөс болж шаналж байна шүү дээ. Хэн, хаана аюулгүй байгаа юм бэ? Бид байрныхаа гадаа цахилгааны утасны тогонд цохиулсан гэх шалтгаанаар үр хүүхдүүдээ алдаж байна шүү дээ.

Ер нь одоо хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ?

Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417