Дэнжийн мянгын дэрчгэр шар буюу Монголчуудад хүндлэгдсэн боксчин

Дэнжийн мянгын дэрчгэр шар буюу Монголчуудад хүндлэгдсэн боксчин

"Бээжин-2008" зуны олимпын мөнгөн медальт, 2009 оны дэлхийн аварга, 2007 оны Ази тивийн аварга, Германы Халле хотод болсон "Химийн цом" тэмцээн, БНАСАУ-ын Пхеньян хотод болсон олон улсын тэмцээнүүдийн мөнгөн медальт, улсын аварга гээд л олон олон амжилт үзүүлсэн Монгол Улсын Гавьяат тамирчин П.Сэрдамбыг Монголд танихгүй хүн үгүй.

Бээжингийн олимпоос анхны мөнгөн медалийг өөрийн болгож элэг нэгтнүүдээ баярлуулж байсан тэрбээр уг нь Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа "Сүлд" спорт хорооны тамирчин байлаа.

Байлаа гэхийн учир нь өдгөө тэр боксын рингээ орхиж сайн тамирчин төрүүлэхийн төлөө ажиллаж буй.

Дэггүй шар хүү

1985 оны дөрөвдүгээр сарын 18. Улаанбаатар хотод олон хөвгүүн аав, ээжийгээ баярлуулан дуугаа хадаан мэндэлсний нэг нь Пүрэвдоржийн Сэрдамба байлаа. Тэрбээр гурван хүү, нэг охинтой өнөр өтгөн айлд бүл нэмэн ирж буй нь энэ.

Өсөж том болохын хэрээр хөдөлгөөн нь гүйцэгдэхээ больж буй өөдөсхөн хүүгээ харахаас аав, ээж нь эрхгүй өхөөрдөнө. Эр өсөж эсгий сунадгийн адилаар Сэрдамба хүү ч том болсоор. Харин том болох тусам тэр дэггүйгээрээ олон түмэнд нүдлэгдэж байлаа.

Ялангуяа Баян хошууны хуучин эцэс хавийнхан түүнийг андана гэж үгүй. Ямар сайндаа дугуй унаж яваад хүүхэд мөргөж унагаад гарыг нь хугалчихаад бөөн хэрэг мандааж байхав. Гэвч тэр түргэн хөдөлгөөнтэйгийнхээ тусыг гаргаж хурдхан гэгч нь зугтаж аав, ээжийгээ өрөнд хийгээгүй гэнэ лээ.

Хэргийн эзнийг хоёрдугаар анги төгсдөг жил тэднийх Дэнжийн мянга рүү нүүж Баян хошууны эцсийнхэн чих амрав. Харин Сэрдамба хүү томоожсонгүй. Сүүлдээ бүр хичээлээ тасалж Дэнжийн мянгын захаар хэсэж явдаг болох нь тэр. Ингэж явсаар нэг л мэдэхэд Дэнжийн мянгын дэрчгэр шар нэр авчээ. Дэрчгэр шар байсхийгээд л айлын хүүхэд зодчихоод хэрэг мандаах нь тэр.

Аавын үнэтэй санал

Түүнийг зургадугаар ангид байхад аав Пүрэвдорж нь нэг л өдөр "Миний хүү спортоор хичээллэ" гэж хэлжээ. Ямар спортоор хэмээн түүнийг онигор нүдээ том болгоход бокс юм уу, бөхөөр. Манайх бөхийн удамтай. Сайн бөх болж магадгүй юм" гэж ирээд л самбо болон жүдо бөхийн талаар рекламдаж гарчээ.

Хүүдээ ийн спорт санал болгосон нь өөрийнх нь сонирхолтой холбоотой байж мэдэх. Учир нь түүний аав Пүрэвдорж залуудаа чамгүй ноцолдчихдог нэгэн байсан төдийгүй бөхөд тун хорхойтой байжээ.

Гэвч бага хүү нь бөхийг биш боксыг сонгоход өөрөө л мэд, миний хүү сонирхлоороо бол гэснээр тэрбээр боксын спортод хөл тавьсан юм. Ер нь түүний аав хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр нэг насаа барсан хүн.

Хорвоогийн хатуу бэрхийг эс дийлэн хань нь түүнийг орхин явахад харин ч сөхрөлгүй шүд зуун тэвчсэн хүн бол түүний аав. Тэр хүүхдүүдээ хүний дайтай хүн болгох гэж зүтгэсэн нь өнөө биеллээ олоод буй.

Хэдийгээр өөрөө астма өвчний улмаас 1984 оноос группд орсон ч өвчиндөө дарлуулан группийн хэдэн төгрөг харж суулгүй хувийн машинаараа халтуур хийж хүүхдүүдээ хэнээс ч дутуугүй авч явсан сайн эцэг.

Харин олимпоос мөнгөн медаль зүүж Монгол Улсын Гавьяат тамирчин гэсэн эрхэм хүндтэй шагнал авахад нь "Миний хүү энэ олон хүний итгэлийг дааж явна гэдэг хэцүү шүү. Ийм сайхан эрхэм цол авсан хүн олны итгэлийг алдахгүй байх нь чухал" гэж захисан гэдэг.

Түүнчлэн олимпын медальтай, гавьяат тамирчин хүн олонтойгоо эвтэй байж, муудалцах маргалдахаас зайлсхий. Ямар ч хүн байсан өмнөөс нь сайхан инээмсэглэж угтах хэрэгтэй гэж хэлжээ.

Тэр ч аавынхаа энэ үгийг өнөө хэр нь дагаж мөрдөн амьтан хүнтэй ам мурийсан удаагүй. Бас бусдыг инээмсэглэлээрээ үдэж олон түмэндээ хүндлэгдэж яваа.

Боксчин болох анхны алхам

Аавтайгаа зөвлөлдөн байж боксын спортыг сонгон залуучуудын шигшээ баг дээр очвол "За яах гээд байгаа хүүхэд вэ?" гээд тун ууртай нэгэн хүн угтжээ. Тэр ч бүртгүүлэх гэсэн юм хэмээн хээв нэг хэлчихээд зогсож байсан гэдэг.

Түүнийг үл тоон хүлээж авсан хүн нь түүний анхны багш Ч.Ганзориг. Тэр таван жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсний хүчинд үндэсний шигшээ багт багтаж Д.Банди багшийнхаа удирдлагад очсон байна.

Дэлхийн аваргаар, аваргаа баталсан олимпын мөнгөн медальт

Ийнхүү боксын спорттой амьдралаа холбосон нь түүний амьдралд эрс өөрчлөлтийг авчирсан гэхэд нэг их буруудахгүй. Тэрбээр 2007 онд Монголчуудыг төдийгүй дэлхийг шуугиулсан тулаан хийлээ. Энэ бол 2007 оны Ази тивийн аваргын тэмцээн байсан юм.

Тэрбээр энэ тэмцээнд Хятадын дэлхийн аварга Зо Шин Минийг ялж аварга болсон нь үнэхээр санаанд багтамгүй хэрэг байв. Олон сая хүн амтай улсаас шалгаран ирсэн шилдэг тамирчинг Монголын залуухан тамирчин нам цохино гэж үнэхээр хэн санах.

Гэвч тэр энэ "Тулаанд ялалт байгуулж ясны тамирчин гэдгээ харуулсан юм. Харин дараагийнх нь олимп. Хэдийгээр тэр Бээжингийн олимпоос анхны мөнгөн медалийг хүртэж Монгол түмнээ баясгасан ч алтан медаль түүнд тун ойр байлаа.

Учир нь тэр аваргын төлөө түрүү жилийн тэмцээнээр нам цохисон өнөөх Хятадын тамирчинтай тулалдах нь тэр. Харамсалтай нь түүнд алтан медалиа "бэлэглэчихсэн". Ингэснээрээ тэр олон хүнээс зэмлэл сонсоход хүрэв.

Сэрдамба чадлаараа биш сохор азаар мөнгөн медаль авсан гэж ярих хүн хүртэл байсан нь үнэн. Харин тэр энэ бүх дэл, сул яриаг тамирчин хүний сэтгэлийн хат, уужим ухаанаар даван гарч дэлхийн хэмжээний боксчин гэдгээ дахин нотолж боксын дэлхийн аварга хэмээх эрхэм алдар цолыг эх орондоо авчирсан.

Ингэснээрээ тэр боксын анхны дэлхийн аварга, Монголын олимп дэлхийн хос медальт зургаа дахь тамирчин болсон юм.

Өрх гэрийн тэргүүн боллоо

Бээжингийн олимпын дараахан Сэрдамба хуримаа хийх гэнэ гэсэн цуурай хаа сайгүй сонсогдож гарлаа. Энэхүү цуурайг сонссон хэн боловч олимпын мөнгөн медальтны цайг чанах азтай бүсгүй хэн бол гэж сониучирхсан нь дамжиггүй.

Олон бүсгүйчүүдийн хайрыг гуниггүй инээмсэглэлээрээ татаж асан тэрбээр заяаны ханиараа Сэлэнгэ нутгийн бүсгүйг сонгосон байсан юм. Тэд 2009 онд хөөрхөн охины аав, ээж болж Монголын аз жаргалтай гэр бүлийн тоог нэгээр нэмсэн. Амжилт ааг нь алгандаа хургасан басхүү залуухан хөдөлмөрийн баатартай ханилсан азтай бүсгүйд битүүхэн атаархаж суудаг охид өдгөө ч бий.

Сагсан бөмбөгт нугасгүй Сэрго

Тэр дандаа нударга зөрүүлээд байдаг хүн биш. Боксоос гадна сагсан бөмбөгт тун дуртай. Сэрго "Оддын нөхөрсөг тоглолт"-д оролцож шаггүй сагсан бөмбөгч болохоо жил бүр харуулдаг.

Сануулахад төрийн далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулсан Олимпын алт, мөнгөн медальтнууд тэргүүтэй тамирчид 10 саяын бооцоотой сагсан бөмбөгийн тэмцээнд хүчээ сорих болоход нэг номерт зогссон хүн бол энэхүү нийтлэлийн эзэн байсныг уншигч та санаж байгаа байх.

Төрөл төрөлдөө чанга тамирчид нэг доор чуулж сагсан бөмбөгөөр уралдаж, унахдаа унаж, бүдрэхдээ бүдэрч, үзэгч олныг баясгаж, бас хажуугаар нь спортын хор шарыг харуулж асан энэ тэмцээнд хамгийн хүүхдэрхүү, хүн бүхний хайрыг татаж байсан хүн нь П.Сэрдамба.

Бие биедээ аархаж ядан томрох бөхчүүдийг бодвол тэр өрөмний өт шиг инээд алдан гүйж цөөнгүй бөмбөгийг эсрэг талын цагирганд оруулж олон хүнээс магтаалын үг сонссон адтай эр.

Тэр үед "Энэ Сэрдамба хэрэв сагсан бөмбөгөөр явсан бол нэлээд юм дуулгах байж шүү" гэж хүмүүсийн шивнэлдэж байсан нь чихнээ сонсогдож байсан. Мөн түүнийг гэрийн ажилд ч яггүй сайн гэлцэх юм билээ.

Боксын хатуу рингнээс хариуцлагатай албанд

Өдгөө тэр боксын рингээ орхисныг хүн бүр мэднэ. Мөн түүнийг рингээ орхих нь эртэдсэн гэж хэлэх хүн бий ч тэр энэ шийдвэртээ эргэлзэж байгаагүй гэнэ лээ.

Учир нь бокс залуу насны спорт хэмээн тэр ярих. Тэгэхээр тэр ирээдүйд сайн тамирчдыг төрүүлэхийн тулд ямар бодлого явуулбал илүү үр дүнтэй вэ гэдэг бодлогыг боловсруулах хүндтэй үүрэг хүлээсэн хүн гэсэн үг. Ийм л аатай тамирчин өнөөдөр бидэнтэй мөр зэрэгцэн эгэл жирийн амьдралаар амьдарч байна.

Энэ бидний бахархал биш гэж үү. Бид өнгөрсөн хойно нь сайн хүн байсан гэж магтах биш, байгаа дээр нь магтахаа магтаж, шүүмжлэхээ шүүмжлэх нь илүү үр дүнтэй гэж бодсоны үндсэн дээр Монгол Улсын Гавьяат тамирчин П.Сэрдамбын талаар ийнхүү бичиглэлээ.

Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

7
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417