Сайжруулсан түлш утааг 50 хувиар бууруулна гэдэгт иргэд итгэхгүй байна

Сайжруулсан түлш утааг 50 хувиар бууруулна гэдэгт иргэд итгэхгүй байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны 62 дугаар тогтоолоор 5 сараас эхлэн иргэд  Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, хэрэглэхгүй байхаар болсон.

Судалгаагаар гэр хорооллын айл өрхүүд жилд дунджаар 600 гаруй мянган тонн нүүрс түлдэг аж. Халаалтын зуухнуудыг оролцуулбал энэ тоо өснө. Тэгэхээр дунджаар 700-800 мянган тонн түлш үйлдвэрлэж, иргэдэд нийлүүлж байж түүхий нүүрсийг бүр мөсөн хэрэглээнээс хасах боломжтой гэсэн үг юм.

Түүнчлэн өнгөрсөн 2014-2015 оны онд ийм сайжруулсан түлшийг худалдаанд гаргаж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авч байсан. Гэвч худалдах цэгүүд хол, иргэд мэдээлэлгүйн улмаас тэр ажил үр дүнд хүрээгүй. Тэгвэл энэ удаад ч ийм эрсдэл үүсэхийг хэн ч үгүйсгэхгүй юм.

Түүхий нүүрсийг шатаахад гэр амархан дулаацдаг ба дулаанаа ч удаан хадгалдаг болохыг иргэд хэлдэг.

Гэхдээ шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлж байгаа. Үүнийгээ ч дагаад агаарын бохирдол 40-50 хувь буурах тооцоог ч мөн гаргасан.

Харин энэ асуудал иргэдийн дунд нэлээд маргааныг дагуулж байна. Учир юу вэ гэвэл өнөөх шахмал түлшний гаргаж буй утаа нүүрснээсээ нэг их ялгаатай байсангүй. Хүмүүсийн нэг хэсэг нь түүнийг хоргүй утаа гэж байгаа бол нөгөө хэсэг нь ийм аргаар хэзээ ч утаа арилахгүй, юм шатааж л байгаа юм чинь утаа гарах л болно гэх мэтээр маргалдаж байна. Арга ч үгүй биз.

Тэгвэл Тавантолгой түлш” компанийн  ахлах зөвлөх, доктор, профессор Г.Бадамхатан “Утаанд байдаг хорт бодисуудыг бууруулж байгаа.  Ялангуяа, угаарын хий гэж байдаг. Тэр байхгүй болно. Хүхэрлэг хий, азотын хий байхгүй болно. Ерөнхийдөө нүүрс түлэхэд гардаг хорт элементүүдийн хэмжээг 2-8 дахин багасгаж байна. Түүнчлэн хатуу тоосонцрын хэмжээ 30 орчим хувь буурна. Энэ бүхнийг бодитоор тооцоод үзэхэд агаарын бохирдол  50-60 хувь буурах үндэслэлтэй.  Тэгэхээр одоо айл өрх, иргэд маань үүнийг ухамсарлаж, шахмал түлшээ хэрэглэмээр байна. Янз бүрийн хандлага нийгэм байна л даа. Түүхий нүүрсээ түлнэ, бид шахмал түлш түлж үзээгүй гэж ярьж байна. Уг нь бүх нийгмээрээ хамтарч чадвал агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Нэг тонн нүүрс түлэхэд агаарт буй бодисуудтай холилдохоор 1.5 тонн утаа бий болдог. Тэгэхээр нийслэлчүүд жилд 6000 тонн нүүрс түлэхэд 9000 тонн хорт утаа гарч байна гэсэн үг. Эргээд иргэдийн эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлж байгаа.” гэж хэлсэн юм.

Нэмж дурдахад, Засгийн газрын 62-р тогтоол гарахад иргэд хардах эрхийнхээ хүрээнд энэ ажил хэн нэгний бизнесийг цэцэглүүлэх шалтаг байхвий гэж эмээж байсан. Тэгэхээр одоо бид чухамхүү утааг бууруулна гэж ам бардам хэлсэн дарга нарын үг хэр үнэн байхыг харах л үлдлээ.

Ямартай бид энэ жил утаатай байх нь үнэн аж. Гэхдээ хор багатай утаагаар л амьсгалах шинжтэй. Заримдаа ч Монголын минь ард түмэн туршилтад орж буй хулганууд шиг л санагдах юм. Энэ аргыг туршаад ард түмэн яахыг харна, энэ аргыг хэрэглээд утаа буурна гэдэг үгийг мөн ч олон жил сонсож байна. Бид ч гэж бид... хүлцэнгүй тайван сайхан ард түмэн юм даа.

О.Баяраа

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417