Хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ өсгөдөг ганц бие ээжүүд...

Хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ өсгөдөг ганц бие ээжүүд...

Хүмүүсийн “бонус”-тай гэж цоллодог ганц бие ээжүүдийн амьдрал үнэндээ тийм ч дардан биш байдаг. Гадаа гарч эр, гэрт орж эм болдог олон эмэгтэйчүүд өнөөгийн нийгэмд хэнээс ч дутахгүй ажиллаж хөдөлмөрлөн, амьдралын төлөө зүтгэсээр байна.

Тэдэнд туслах хэн ч байхгүй. Ар гэр, үр хүүхдийнхээ асуудлыг бүгдийг өөрөө л зохицуулна. Хэн ч тэдний нулимсыг арчихгүй, хэн ч тэднийг эвийлэхгүй.

Монгол дахь ганц бие ээжүүдийн дийлэнх нь ажил хийдэг. Гэхдээ тэд ажлын 8 цаг ажил дээрээ амрах ч завгүй ажиллаад орой нь гэртээ гэрийнхээ ажилтай зууралддаг. Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэнэ, хоолоо хийнэ, гэр орноо цэвэрлэнэ тэдний ажил ер дуусахгүй.

Төр засгаас ч үүнд анхаарсан бодлого байдаггүй. Ажил олгогчид ч тэднийг хүлцэнгүйгээр хүлээж авах нь ховор.

Үүн дээр нэмж дурдахад ганц бие ээжүүдийн сэтгэлийг хүүхдээ ганцаараа өсгөх нь бус нийгмийн хандлага хамгийн ихээр эмзэглүүлж байдаг.

Учир нь “бонус”-тай юм гэсэн, нөхрөөсөө салчихсан гэсэн, ганц бие ээж юм байна лээ гэхчлэн тэднийг ил болон далдуур элэглэн шоглох нь олон бий. Яагаад хэнд ч гай бололгүйгээр өөрийн үр хүүхдээ өсгөөд, хүмүүжүүлээд амьдралын төлөө шүд зуун зүтгэж яваа эмэгтэйчүүд ийнхүү доромжлуулах ёстой гэж?

Нэмэр болохгүй бол нэрмээс бүү бол гэдэг үг бий дээ! Үнэндээ ганц бие ээжүүд ажилгүй юм шиг хүүхдээ өсгөж, хүүхэдгүй юм шиг л ажилладаг. Чухамдаа тэрхүү олон олон ээжүүдийн амнаас нэг “бүтэхгүй” байна гэх үг гардаггүй нь үнэхээрийн биширмээр...

Гэхдээ хүүхдийнхээ төлөө болгоно, бүтээнэ, хичээнэ гэсэн сэтгэлээр хатуу бүхнийг зөөллөж яваа эмэгтэйчүүд хаа нэгтээ ганцаараа уйлж суудгаа нуудаггүй.

Ингээд бодохоор тэднийг:

Хүүхдээ авахуулж амийг нь таслалгүйгээр төрүүлснийх нь төлөө буруутгадаг ч юм уу?

Үрээ хаяад явсан хариуцлагагүй, арчаагүй эр хүний үүргийг гүйцэтгээд явж байгаад нь гадуурхдаг ч юм уу?

Өөрөө өлссөн хэрнээ хүүдээ/ охиндоо гэж хэдэн олсон мөнгөө цааш нь далд хийдгийг нь шоолдог ч юм уу?

Яагаад тэдгээр эмэгтэйчүүдийг элдвээр цоллоод байдгийг хэн ч таашгүй. Адаглаад энгэрээс нь сүү асгардгийг бодож хүмүүс минь үг хэлээ цэгнэж сурья. Хүний үрийг “бонус” гэж нэрийдэхээ зогсооё. Хэн ч хэнийг ч шүүх эрхгүй хорвоод юу олж долооно гэж энэ сэдвээр наадгай хийж, амаа зугаацуулахав.

Харин ч энэ асуудлын хувьд бид эцгийн шинжгүй эрчүүдийг шүүмжлэх ёстойг хатуу санах нь зүйтэй юм.

Ганц бие ээжүүдэд өвдөх, шантрах, зугтах эрх байдаггүй. Тэд бол энэ нийгмийн чимээгүй баатрууд билээ.

Судалгаан дээр суурилсан нийтлэл тун удахгүй...

Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

19
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Энэ долоо xоногт УИX-ын чуулганаар xэлэлцэx асуудлууд (2024.05.06-05.10)

2024-05-06

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

2024-05-06

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417