Сургалтын тогтолцоонд хүүхдийн хүмүүжил алдагдаж байна

Сургалтын тогтолцоонд хүүхдийн хүмүүжил алдагдаж байна

Бид хүүхдээ хичээлээ сайн хийж, онц сурах ёстой гэх мэтээр хэтэрхий шинжлэх ухаанч мэдлэгүүдийг олгохыг эрмэлзсээр ирсэн. Боловсролын байгууллагуудын тогтолцоо ч мөн яг л ийм үзэл суртал, тогтсон жишгээр ажиллаж ирсэн билээ. Гэхдээ энэ нь мэдлэг эзэмшиж буй тухайн хүүхдэд хэр нийцэж байгааг бодож байсан уу гэвэл үгүй юм.

Эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжүүлж, хөгжүүлж байна гээд өндөр төлбөртэй сургуульд сургаж, элдэв янзын сургалтад хамруулдаг. Харин үүний цаана сурч байгаа нэрийдлээр хүүхэд өөрөө хохироод үлдэж байна. Мэдээжийн хэрэг аливааг сурч, мэдлэг мэдээлэлтэй байх нь зөв хэдий ч энэ нь хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлөх нь ховор. 

0-6 насанд хүүхдийн хүмүүжлийн үндсэн суурь тавигдаж, 6-12 насанд тухайн хүүхдийн хүмүүжил, дадал зуршил нь сууж эхэлдэг. Харин яг тэр цаг үед хүүхдэд гэр бүлийн хүмүүжил, сургуулийн өмнөх боловсрол хамгийн чухал байдаг аж.

Гэтэл одоогийн боловсролын салбарын бодлогод уг асуудалд анхаарсан зүйл алга. 6 настай хүүхдүүд биедээ томдсон цүнх үүрч, гэрийн даалгавраа ч хийх учраа олохгүй эцэг, эхтэйгээ оройг бухимдан өнгөрүүлж байна. 

Дээр нь багш сурган хүмүүжүүлэгч нар өнөө л 20-30 жилийн өмнөх сургалтын системээрээ 21-р зууны хүүхдүүдийн тархийг "нүдсээр" л байна. Гэхдээ энэ тэдний буруу ч биш. Анхнаасаа багш болохдоо өнөө социализмын үеийн зарчмаар бэлтгэгдэж байхад арга ч үгүй биз.

Тэгэхээр багш, сурган хүмүүжүүлэгчдийг дэлхийн стандартын дагуу бэлддэг болмоор байна. Тэгж байж гэмээнэ боловсрол эзэмшиж буй хүүхдүүд зөв зүйлээ, зөв аргаар сурч, зөв хүн болж төлөвшинө.

Хүүхэд бүр өөр өөр байдаг гэдгийг бүх хүмүүс ойлгох ёстой. Финландад нэгдүгээр ангийн хүүхдүүдийн гэрийн даалгаварт гадаа гарч шороогоор тогло, аав ээжтэйгээ дуртай амьтныхаа талаар ярилц, бороонд нор, цасаар тогло гэх мэт даалгавруудыг өгч тухайн хүүхдийн танин мэдэх чадварыг хөгжүүлдэг. Яг үүнийг уншихаар танд дээр үеийн Монгол уламжлал санаанд чинь бууж байгаа байх. Чулуугаар айл гэрдэж тоглох, шагайгаар алаг мэлхий өрж наадгай хийх гэх мэт арвин ухаан бидний өвөг дээдэст байжээ.

Гэтэл одоо манайд 2-р сэдвийг хуулан бич, А үсгийг 10 мөр бич, 1-5 хүртэлх бодлогыг бод гэх мэтчилэн байх жишээний. Өнөөх нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлж байгаа юм байхгүй.

Монголын эрх баригчид олон жил уул уурхайгаа ухаж хэрүүл хийж байгаа хэрнээ эх орны хөгжлийн гол цөм болсон боловсролын салбартаа огт анхаарахгүй байна. Сургуулийн өмнөх шатны боловсролын системээс эхлээд бүх шатны түвшинд бидэнд өөрчлөлт хэрэгтэй байна. Сайн багш бэлтгэдэг болмоор байна. 

Хамгийн гол нь хүүхдийн хүмүүжил дээр суурилсан нягт сургалтын бодлого зайлшгүй шаардлагатай байгаа юм. 

Мөн хувийн болон улсын сургуулиудын хөтөлбөрүүд өөр өөр байдаг. Яг аль нь хүүхдэд жинхнээсээ хэрэгтэй болохыг ялгаж салгаад мэргэжлийн хүмүүс нь тайлбарлаж чаддаггүй. Бүгд өөр өөрсдийн сургалтын хөтөлбөрөө сайн гэж магтдаг. Энэхүү учир нь олдохгүй замбараагүй байдалд хяналт тавьж зөв гаргалгааг гаргаж, нэгдсэн тогтолцоотой болох нь Монгол улсын боловсролын салбарыг хариуцдаг хүмүүсийн үүрэг юм.

Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417