Хүчирхийлэлд өртсөн 1688 хүүхдээс 88 нь нас барж, 56 нь амиа хорложээ...

Хүчирхийлэлд өртсөн 1688 хүүхдээс 88 нь нас барж, 56 нь амиа хорложээ...

2018 оны байдлаар 12.899 хүүхэд асрамжийн төвд өсөж хүмүүжсэн бол 1.069 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ. 29.100 хүүхэд сургуулиасаа завсардаж, 560 хүүхэд гэмт хэргийн улмаас гэмтэж, 238 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болсон. 

2018 онд хүчирхийлэлд өртсөн 1.688 хүүхдээс 88 хүүхэд нас барж, 56 хүүхэд амиа хорлосон.

Энэ тоо бол зөвхөн бүртгэгдсэн тоо. Хаалттай хаалганы өшөө хэд байгааг хэн ч тааж мэдэхгүй. Хайрлагдах гэж л хорвоод мэндэлдэг үрсээ өөрсдийн гараар алдаг нэгэн ч энэ нийгэмд байна. Өрөөлийн гарт алдчихаад энгэр цээжээ эгштэл шаналж яваа хүмүүс ч олон байна. 

Тэгвэл гэр бүлийн орчинд үйлдэгддэг хүчирхийллийг ихэвчлэн хөрш, ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь л хуулийн байгууллагад хандаж илчилдэг. Учир нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй нийт эмэгтэйчүүд, хүүхдүүдийн олонх нь амьдралын баталгаажих түвшин доогуур, хүчирхийлэгчээс санхүүгийн хараат нь элбэг байдаг аж. Улмаар тэд тэвчих замыг сонгож, цагдаад мэдэгдвэл бүр ч дордож мэднэ хэмээн айж бүхнийг чимээгүй хав дардаг. 

2018 онд хүүхдийн хүчирхийллийн 84% нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. Нийт хүчирхийллийн 30.3%-ийг бие махбодын, 7.5%-ийг бэлгийн, 25%-ийг сэтгэл санааны, 37.2%-ийг үл хайхрах байдлын хүчирхийлэл эзэлж байна. 

Ерөөсөө л хүчирхийлэл бүрийн цаана хүүхэд хохирсоор байна. Насанд хүрэгчдийн арчаагүй, ухамсаргүй үйлдлийн улмаас Монголын хүүхдүүдийн эрх маш олон талаараа ил болон далд хэлбэрээр зөрчигдсөөр байна.

Хүчирхийллийн хор уршиг хэзээ ч арилдаггүй. Хэн ч тэр аймшигтай дурсамж, сэтгэлийн хар толбо, маш их айдсыг арилгаж чаддаггүй...

Харвардын Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүүхдийн хүчирхийлэл нь бие махбодь, сэтгэл санаанд хохирол учруулаад зогсохгүй хүний ДНК-д ч арилахааргүй сорви үлдээдэг болох нь нотлогдсон. Хүүхэд насандаа хүчирхийлэлд өртөж байсан хүмүүсийн генийн код дотор химийн содон шинж тэмдэг буюу бусдаас ялгаатай байдал байгааг тэд илрүүлжээ. Эрдэмтэд спермийн дээжид ДНК-ийн түвшний шинжилгээ хийж хүчирхийлэлд өртсөн эсэхийг нь таньж болохыг урт хугацааны судалгааныхаа дүнд мэдсэн нь энэ юм. Шинжилгээний дүн нь зөвхөн урт хугацааны физик нөлөөлөл биш эр бэлгийн эсүүдэд үлдээсэн хүчирхийллийн нөлөөллөөс үүдсэн өөрчлөлт буюу "шарх" нь үе удамд дамжиж болзошгүйг ч анхааруулсан байна. Учир нь метилаци буюу ДНХ-ийн хэлхээнд нэмэгдсэн бүтцийг генийн түвшинд нөлөөлдөг үйл явц нь ДНХ-ийн бүтцэд арилшгүй ул мөр үлдээдэг аж.

Харвардын Их сургуулийн судлаач, доктор Андреа Робертс “Хүчирхийлэл дараагийн үедээ сөрөг нөлөө үзүүлдэг зан үйлийг бий болгодог гэдгийг бид мэднэ. Хүчирхийллээс үүдэн сэтгэлээр унаж, улмаар хүндээр өвчлөх зэрэг стрессийн гаралтай эмгэг үүсдэг. Энэ нь эцэг, эх болсон хойно нь ч арилахгүйгээр үлдэж хүүхдээ хүмүүжүүлэхэд нь сөргөөр нөлөөлдөг” хэмээн тайлбарласан байдаг.

Эцэг, эх байж чадахгүй бол хүүхэд битгий төрүүл, хамгаалалт хэрэглэ!

Хүн шиг хүн байж чадахгүй нялх хүүхэд хараад сэрэл чинь хөдлөөд байвал сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэ!

Өөрөөсөө сул дорой нэгэнд эр бяраа гаргадаг бол мөрөөрөө бусдад гай болохгүй ганцаараа амьдар!

Үр, хүүхдийнхээ дэргэд гэртээ архи ууж, согтуурхахаа зогсоо!

Ааваа, ээжээ гэж дуудуулах үртэй хүн бүхэн түүнийгээ нандигнан хайрла, хүчирхийллийн золиос бүү болго!

Хүүхэд өсгөх зөв арга бол"хүчирхийлэл" биш. Зодуулж өссөн хүүхэд зөрүүлээд бусад руу гар далайдаг нь маргашгүй үнэн юм. 

О.Баяраа

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417