Зодсон, зодуулсан ялгаагүй хоёулаа хуулийн дагуу ял авдаг. Зодоонд ялагч үгүй...

Зодсон, зодуулсан ялгаагүй хоёулаа хуулийн дагуу ял авдаг. Зодоонд ялагч үгүй...

1994 онд Ардчилсан нийгмийн үеийн анхны Эрүүгийн хууль батлагдаж байсан бөгөөд тэр нь 2002 онд өөрчлөгдөж байсан юм. Гэхдээ 2002 оны эрүүгийн хуулийг судлаачид, хуульчид "хэт шоронжсон" хэмээн дүгнэдэг. Жишээлбэл, хоёр хүн зодолдоод нэг нь нэгэндээ гэмтэл учруулсан тохиолдолд гэмтлийн зэргээсээ хамаараад ял нь өөр өөр байдаг. Дээрээс нь танхайн гэмт хэргийн заалт нь нөхцөл байдлаараа бусдын биед гэмтэл учруулах гэмт хэргээсээ ялгаатай. 

Энгийнээр, гэмтэл нь адилхан хэрнээ үйлдэгдсэн газар болон үйлдэл нь олон нийт рүү чиглээд ирэхээрээ өөр болдог аж. Тэгэхээр бусдын биед хохирол учруулах гэмт хэрэг үйлдвэл гурван сарын хорих ял авдаг байсан бол танхайн хэрэг үйлдсэн бол таван жилийн хорих ялтай байдаг. Үүнийг одоо шинэ буюу 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулиар танхайрах гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин танхайрах гэмт хэргийг тодорхой элементийг агуулсан бол Зөрчлийн гэмт хэрэг болоод явна.

Дээрх төрлийн гэмт хэргүүдэд ихэвчлэн 17-34 насны буюу төлөвших насны залуучууд холбогддог гэнэ. Харин харамсалтай нь, энэ төрлийн гэмт хэргийн шинж нь дандаа үл ялих шалтгаанаас үүдэлтэй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, ямар нэг өс хонзонгийн сэдэл байхгүй, урьдаас төлөвлөөгүй байж байгаад гэнэтийн уур уцаараас болж гэмт хэрэг үйлдэж байна. 

Гэхдээ залуус маань нэг зүйлийг санах хэрэгтэй!

Харилцан зодоон үүсгээд нэг нэгэндээ гэмтэл учруулсан бол хуульд заасны дагуу харилцан зодоон хийсэн гэж явна. Ингэхээр цагдаагаас хоёулангийн биед гэмтэл учирсан учраас хоёуланг нь хохирогчоор тогтоогоод мөн хоёуланг нь сэжигтэн яллагдагчаар татаад хоёулаа ял авна гэсэн үг юм.

Хүмүүс энэ тал дээр гэмтсэн нь хохирогч гэж ойлгоод байдаг. Гэтэл үнэндээ энэ хуулийн хүрээнд маргаан үүсгэсэн харилцан зодолдсон гэж явдаг юм. Гэвч зүв зүгээр байж байгаад бусдад зодуулаад хохирсон асуудал байвал ял шийтгэл гэж байхгүй л дээ. Харин нийгэмд олон нийтийн газарт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж харилцан зодолдоод улмаар хоёр талын зодоонд хамааралтай хүмүүсийн бүгдээс нь гэмтлийн зэрэг илэрч хуулиараа тэдгээрийн үйлдэл нь зүйлчлэгдээд хариуцлага хүлээх тохиолдол их байдаг.

Тэгэхээр хүүхэд залуусын нийгмийн ёс суртахуун, соёлын хэм хэмжээнд анхаарал хандуулж, тэдэнд хуулийн талаар мэдлэг олгох нь чухал юм.

Хоёр тал нэг нэгэндээ ямар нэгэн байдлаар хохирол учруулсан л бол гэмтлийн зэргээсээ хамаарч шүүхээр таслан шийдүүлдэг. Хохирогч өөрөө зодоон эхлүүлсэн, улаан цайм зүй бус авирласан нь нотлогдсон, өөрөө тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн, бусдад гэмтэл учруулсан бол заавал ял авдаг бөгөөд эрүүгийн хуулиараа торгохоос эхлээд хорих ялаар хүртэл шийтгэгддэг байна. Шүүхээс хоёр талд хоёуланд нь шийтгэл оногдуулж, хоёуланг нь хохирогчоор тогтоодог.

Энэ мэтчилэн хуулийн заалт, үйл явцыг мэддэггүйн улмаас олон залуус торны цаана сууж байгаа юм. Тэр ч бүү хэл түрхэн зуурын түргэн уураас болж нэг нэгнийхээ амь насыг хөнөөх гэмт хэрэг ч нэлээдгүй гарсаар байна. Зодоонд ялагч байхгүйгээс гадна хуулийн өмнө хүн бүр хариуцлага хүлээнэ. Залуу насны ааг омгоороо гэмт хэрэгт холбогдох уу, эрүүл саруул нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлоод "Зөв" хүн байх уу гэдэг нь хувь хүний өөрийн сонголт байдаг. Хэн ч жангаа идээд суухыг хүсдэггүй хорвоо шүү дээ. Тэвчээртэй, уужуу тайван зан таны хувь тавиланг өөрчилж чадах хүчтэй гэдгийг бүү мартаарай.

Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно. 

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417