"Iphone 11" барилаа гээд та ухаантай болчихгүй. Амьдралдаа сэтгэл хангалуун бай!

"Iphone 11" барилаа гээд та ухаантай болчихгүй. Амьдралдаа сэтгэл хангалуун бай!

Хүмүүс өөрийнх нь хандлагаас бүх зүйл шалтгаалж байдаг гэдгийг мэддэггүй. Өөдрөг хүмүүс өөрт тохиолдож буй хүнд хэцүү зүйлсийг сорилт, шалгуур хэмээн хүлээж авдаг бол гутранги үзэлтэй хүмүүс таагүй үйл явдал бүрийг дэлхий сөнөж байгаа мэтээр хүлээж авч, өөрсдийгөө азгүй амьтан гэж цоллодог. Үүнээс гадна өрөөл бусад руу сөрөг энергиэ цацаж, түүнээсээ таашаал авдаг хэсэг бүлэг хүмүүс ч бий. Тэдгээрээс л хол байхгүй бол таны амьдрал хаашаа ч эргэж мэднэ шүү.

Ялангуяа хүн бүр л эдэлж хэрэглэж байгаагаа бусдад гайхуулдаг хачин гэмээр хүнтэй таарч л байсан байх. Үнэндээ хэний юу хэрэглэж, яаж амьдрах нь хэнд ч хамаагүй л дээ. Ямар бид түүний өмнөөс тэр бүхнийг л хэрэглэх биш... 

Гэхдээ өнөө цагт бид бусдын өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа зүйлсэд жигтэйхэн их анхаарал хандуулдаг болчихож. Жишээлбэл, өчигдөр хажууд суух нэг эмэгтэй "Урнаа iphone 11 барьчихсан байна лээ. Би зээлээр утас авах талаар сонирхдог юм билүү. Барьж байгаа 7-гоо сольчихмоор байх юм" гэж утсаар ярьж байх юм. 

Тэр хүнд гадна талаасаа л сүүлийн үеийн загварын утас барьж харагдах нь чухал бололтой. Угтаа бол авах гээд байгаа утас нь ямар үзүүлэлттэй, ашиг тус нь юу болох талаар тэр бүсгүй мэдэхийг ч хүсэхгүй байгаа шинжтэй.

Жилээс жилд өөрчлөгдөн хувьсаж байгаа технологийн хөгжил, загварын чиг хандлагыг хүмүүс яагаад ч гүйцэж амжихгүй. Хүн төрөлхтөн бол ердөө л дэлхийн том компаниудын маркетингийн бодлогод цохигдож яваа "бөмбөг" шүү дээ. Гагцхүү тэрхүү хийсвэрлэл, хэнээрхэл дундаас өөрийгөө "хүн"-ээр нь авч үлдэх нь нэн тэргүүний асуудал юм. 

Та доорх түүхийг уншаад үзээрэй.

Би машингүй өглөө, орой бүр ажил гэрийн хооронд алхдаг болохоор даарч, хөлдөх нь гээд их бухимдаж, хажуугаар өнгөрөх машинтай хүмүүст атаархдаг байлаа. Гэтэл хэдэн өдрийн өмнө би урдаа суга таягтай, нэг хөл нь өвдөгнөөс нилээд дээгүүр тайрагдсан сайхан хувцасласан, дэгжин залуу ажилдаа алхаж явахыг харлаа. Түүнийг араас нь хараад алхаж явахад надад "Машин тийм ч чухал хэрэгтэй биш, хоёр хөл минь бүрэн бүтэн байгаа л чухал юм байна. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх ёстой" гэдэг бодол төрсөн юм. Тэр залуу их сайхан газар ажилладаг. Түүний мэдлэг боловсрол, чадвар, сэтгэлийн хат нь зүйрлэшгүй их бололтой. Түүнд ч мөн бахархан, сэтгэл хангалуун байх зүйл олон гэдэгт итгэж байна.

Яг л энэ шүү дээ. Бид байгаа бүхэндээ болон өөртөө сэтгэл хангалуун байх ёстой. Та өөрөөсөө илүү нэгнийг дуурайж үнэтэй машин, утас хэрэглэхийг хүсэж өр зээл тавих хэрэггүй. Ганган хувцасласан алдартай хүмүүсийг хараад тэдэн шиг болохыг хүсэх шаардлагагүй. Хүн бүр энэ дэлхийд цор ганцхан байдаг. Харин тэрхүү ахин давтагдашгүй хувь тавилангаа бүү үнэгүйдүүл.

Мөн аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байх тусам хүн сөрөг, таагүй зүйлд анхаарал хандуулах нь багасдаг болохыг судлаачид тогтоосон байдаг юм шүү. Эцэст нь хэлэхэд, амралтын өдрөө хайртай хүмүүстэйгээ сайхан өнгөрүүлээрэй.

Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно. 

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Gucci” брэнд Монголын арьс ширэн бүтээгдэхүүнийг судлахаар болов

2020-01-23

Валютын ханшийн зохиомол өсөлтийг тогтоох бодлого алга

2020-01-23

Алдарт эхийн одонгийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгоно

2020-01-22

Долларын ханш 2750 гарлаа

2020-01-21

"Номтойбаярыг би хүндэлдэг..."

2020-01-25

Хэрэглэдэг аяга таваг угаагчиндаа эдгээр бодис орсон эсэхийг яг одоо шалгаарай!

2020-01-24

Коронавирусийн халдвар Монголд орж ирэхээс өмнө хилээ хаацгаая! Дэмжиж байвал шэйр!

2020-01-23

Өвөр Монгол хүнээс Ар Монголчуудад өгөх анхааруулга!

2020-01-23

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Түмэн бэлэгтэй Төмөр хулгана

2020-01-24

Петровис Группийн МИНИЙ МАШИН... урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ

2020-01-24

Ерөнхий англи хэл академик англи хэл 2-ийн ялгааг мэдэх үү?

2020-01-23

Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

2020-01-22

Коронавирусын голомт болсон Үхань хот дахь эмнэлгийн ажилтнуудын дүр зураг (26 фото)

2020-01-25

Хар тамхинд донтсон Австрали эр цагдаагийн дүр эсгэж, өөр нэг донтогчийн гэрт нэгжлэг хийжээ

2020-01-25

Ираны пуужингийн цохилтын үеэр 34 америк цэрэг тархиндаа гэмтэл авсан болохыг Пентагон мэдэгджээ

2020-01-25

АНУ Мадурог "авч хаяхаар" бэлтгэж байна

2020-01-25

Коронавирусын эсрэг дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

2020-01-24

Утасны USB цэнэглэгч ямар үед хүний аминд хүрч чадах вэ?

2020-01-23

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

Зодуулдаг хүүхэд богино насалдаг

2020-01-24

Амжилттай бизнесийн санаа олох 6 алтан дүрэм

2020-01-24

Чиш гэх чимээгүй улс төр...

2020-01-24

"Эр хүний хямрал" - Өнөө цагт эршүүд чанар гэж юуг хэлэх вэ?

2020-01-22

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ

2020-01-25

Дараа долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2020-01-25

Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээхээр болов

2020-01-25

Д.Сарангэрэл: Ирэх долоо хоногт коронавирусын оношлууртай болно

2020-01-25

#04 Ziko Podcast - Уур бухимдлаа хаяцгаая!

2020-01-23

#03 Ziko Podcast - Entertainment News

2020-01-22

Ziko's podcast #02 - "Нойрны тухай ярилцая"

2020-01-21

Ziko Подкаст - Танин мэдэхүй (2020.01.20)

2020-01-20

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудалд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дагана

2020-01-24

ЭМЯ: БНХАУ-аас ирсэн нэг эмэгтэйг түр тусгаарлаж, шинжилгээ хийж байна

2020-01-24

Т.Аюурсайхан: Н.Номтойбаяр гишүүний асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой атал, хууль зөрчигдөж байна

2020-01-23
0:46

Болгар Улсад суугаа элчин сайд Ц.Цэнгэл олон улсын хурал дээр булайгаа чирэв

2020-01-23

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Мөнх хөх сарьдаг /аян замын тэмдэглэл/

2020-01-24

Ажлын байр хомс байна уу, эсвэл ажилд тэнцэх хүн ховор байна уу?

2020-01-23

Д.Энхзул: Харааны шилийг тогтмол зүүх эсэх нь нүдний үндсэн харах чадал хэд байхаас шалтгаална

2020-01-20

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
45.82%
АНУ
28.36%
ОХУ
6.55%
Арабын орнууд
5.82%
Хойд Солонгос
2.91%
Израиль
2.91%
Иран
1.82%
Африкийн орнууд
1.09%
Энэтхэг
1.09%
Бусад
1.09%
Турк
0.73%
Европын Холбооны орнууд
0.73%
Афганистан
0.73%
Пакистан
0.36%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,325

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,569

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,690

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,462