Феминизмийн дараах эмэгтэйчүүдийн эрин

Феминизмийн дараах эмэгтэйчүүдийн эрин

Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт та бүхэнд хүрдэг "Саак өнцөг" булангийн ээлжит дугаар хүрч байна. Бид энэ удаа эмэгтэйчүүдийн тэгш боломж буюу Феминизм гэж юу болох, барууны орнуудад ямар байсан хийгээд манай монголд эмэгтэйчүүд ямар байр суурь эзэлж ирсэн талаар бэлтгэлээ.

Феминизм гэж юу вэ?

-“Эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгмийн тэгш эрхийг хамгаалах, түүнийг бий болгоход чиглэгдсэн үзэл санаа болон хөдөлгөөнүүдийн нийлбэр цогц юм”- Кэмбрижийн толь бичиг

XIX зуунд Европт анх Феминизмийн үндэс тавигдаж, цаашлаад Америк, Их Британи болон бусад орнуудад феминист хөдөлгөөн өрнөх болжээ. Үүний шалтгаан нь тухайн цаг үед эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвших, санал өгөх эрхгүй, мөн дээд боловсрол эзэмших, олимпод оролцох, хөдөлмөр эрхлэх тэр бүү хэл өмд өмсөх ч эрхгүй байсан аж. Тиймээс эрэгтэй хүнтэй адил тэгш эрх эдэлж, сурч боловсорч, нийгэм, улс төрд оролцоогоо нэмэгдүүлэхийг хүссэн эмэгтэйчүүдийн хөдөлгөөн ийнхүү өрнөжээ.

Хамгийн анх эмэгтэйчүүдийг сонгуульд оролцохыг хуулиар зөвшөөрсөн улс бол Шинэ Зеланд юм. Харин сонгогдох эрхийг эмэгтэйчүүдэд анхлан олгосон улс нь  Финлянд бөгөөд 1906 онд парламентэд эмэгтэй хүн анх сонгогджээ. Ингээд цааш Европын ихэнх оронд эмэгтэйчүүдийг сонгуульд оролцохыг ээлж дараалан хүлээн зөвшөөрсөн байна.

Улс орнуудын эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг зөвшөөрсөн он

Эмэгтэйчүүд ийнхүү улс төр, нийгэм цаашлаад гэр бүлдээ байр сууриа бэхжүүлж, тэгш боломж хүртэхийн тулд хэд хэдэн удаа томоохон хөдөлгөөн өрнүүлсэн байдаг. Тэдгээр нь улс орон бүрт өөр өөр цаг хугацаанд, ялгаатай давтамжийн дагуу өрнөсөн бөгөөд жишээ нь АНУ-д 3 удаа томоохон Феминизмийн давалгаа бий болжээ.

Энэ мэт урт хугацааны тэмцэл хөдөлгөөний үр дүнд Америк болоод Европын эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх, нэр дэвших, олимпод оролцох, өмчлөх, дээд боловсрол эзэмших, өмд өмсөх эрхийг олж авчээ.

Тэгвэл өдгөө анх эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хүлээн зөвшөөрсөн Финлянд улсыг удирдаж буй таван нам тавуулаа эмэгтэй удирдагчтай, тэдний 4 нь 35-аас доош насны залуухан эмэгтэйчүүд байна. Энэ нь нэг талаар эмэгтэйчүүдийн эрин ирэв үү хэмээх бодлыг төрүүлж байгаа юм.

 

Эрх чөлөө, ардчиллын өлгий болсон барууны эмэгтэйчүүд ийнхүү дөнгөж XX зуунд өөрсдийн оролцоо, дуу хоолойг бэхжүүлж чаджээ. Тэгвэл Монгол эмэгтэйчүүд нийгэмд ямар байр суурьтай байв? Энэ талаар Монгол улсын түүхийн гавьяат багш С.Отгонжаргал багшийн яриаг хүргэе.

 

Ийнхүү эзэнт гүрний үеэсээ л Монгол эмэгтэйчүүд төрийн хэрэгт оролцож, есөн өрлөгийн өмнүүр орж үг хэлэх эрхтэй байгаад зогсохгүй эмэгтэй хүн бол гэрийн хоёр баганы нэг, төрийн тулгуур гэж хүндлэгддэг байжээ. Тиймдээ ч Монголын нууц товчоонд дурьдсанаар Чингис хаан Өэлүн эхийг уурласанд айхын ихээр айж, ичихийн дээдээр ичлээ хэмээн хэлдэг. Мөн Чингис хааныг Жамухаас салж нүүх төрийн томоохон шийдвэр гаргахад Бөртэ хатан оролцож нөлөөлсөн байдаг. 

Монгол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь ямар байсныг тодорхойлох өөр нэгэн жишээ нь махан шүүс юм. Угсаатан судлаачид үзэхдээ хамгийн хүндтэй хүнд барьдаг өвчүүнээс эмэгтэйчүүдэд хувь хишиг хүртээдэг байсан нь тэднийг эрэгтэй хүнээс дутуугүй хүндэтгэн үздэг байсны илрэл хэмээн тайлбарладаг.

Мөн Дөргэнэ хатан, Огул Хаймиш, Ану хатан, Мандухай сэцэн хатан гээд эмэгтэйчүүд төр барьж, төрд зүтгэж байсан тохиолдол цөөнгүй. 

Харин өнөөгийн байдлаар манай улсын 76 гишүүний 13 нь эмэгтэйчүүд байна.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417