BBC Монголын өргөн уудам тал болон бэлчээрийн доройтлын талаар юу өгүүлэв?

BBC Монголын өргөн уудам тал болон бэлчээрийн доройтлын талаар юу өгүүлэв?

Британийн BBC телевизийн сайтад өчигдөр Монголын тал нутгийн бэлчээрийн доройтол болон ноолуурын үйлдвэрлэлийн талаарх асуудлыг хөндсөн нийтлэл гарчээ. Тус нийтлэл дээр Дорнод аймгийн малчин н.Батмөнхөөс ярилцлага авч, ноолуурын үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх туршилтын ажилд оролцож буй талаар өгүүлсэн нь онцлууштай байв. Ингээд тухайн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Монгол орны газар нутгийн 3/4 –ийг эзэлсэн өргөн уудам тал нутагт малчид хэдэн зуунаар өвлөгдсөн нүүдлийн соёл иргэншлээ хадгалсаар иржээ. Гэвч өдгөө дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдсөөр.

Монголын үржил шимт ногоон талын 70 орчим хувь нь бэлчээрийн даац хэтэрснээс болж доройтжээ. Үүний гол буруутан нь тус улсад өндрөөр үнэлэгддэг 27 сая ноолуурын ямаа аж. Монгол улсын 31 сая хониноос ялгаатай нь ямаа газар ухаж, ургамлын үндсийг идэн, дахин ургахад туйлын бэрх болгодог. Үүн дээр нэмээд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Монгол орны өвс ургамлын дөрөвний нэг нь цөл болж хувирч байгааг НҮБ анхааруулжээ.

1990 онд Монгол Улс коммунизмаас ардчилал руу тайван замаар шилжсэнээс хойш тус улсад ямааны тоо ихээр өссөн байна. 1999 - 2019 оны хооронд ямааны тоо бараг дөрөв дахин нэмэгдэж, 7 сая байснаас өнөөдрийн байдлаар 27 саяд хүрчээ. Харин тэдгээрийг тус улсын нийт хүн амын 40% буюу 1,2 сая малчин хариулдаг юм.

Дэлхийн ноолууран хувцасны зах зээл 2018 онд 2.5 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн гэж НҮБ-ын тайланд дурджээ. Энэ үзүүлэлт нь 2025 оны эцэс гэхэд 3.5 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Тиймээс Монгол улс энэ цаг үед дэлхий нийтийн ноолуурын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах замаар илүү их орлого олох уу, эсвэл ноолуурын үйлдвэрлэлийг багасгах замаар байгаль орчны сөрөг нөлөөлийг бууруулах уу? гэсэн 2 сонголттой тулгараад байна.

Тэгвэл Монголын Засгийн газар болон НҮБ дээрх хоёрыг аль алийг нь хослуулах шинэ санаачлагыг олжээ. Тэдгээр нь нэгдүгээрт, мал аж ахуйн бодлогыг шинэчлэх, бэлчээрийн даацыг зохистой ашиглах, хоёрдугаарт Улаанбаатарт ноолуурын бүх шатны боловсруулалт хийж, шууд “Монголд үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүн гаргах томоохон үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй гэжээ.

Дорнод аймгийн малчин Батмөнх хэлэхдээ “Дэлхийн зах зээл дээр Монгол ноолуур өөрийн чанараар хангалттай үнэлэгдэж чаддаггүй нь харамсалтай. Учир нь бидний самнасан ноолуурыг Хятад болон бусад ноолууртай хольж дамнадаг” гэжээ.

Монгол малчдын самнасан түүхий ноолуурын 90 хувийг Хятадын наймаачид худалдан авч Монголд үйл ажиллагаа явуулдаг Хятад эзэдтэй компаниудад дамлан зардаг хэмээн Тогтвортой Шилэн холбооны зөвлөх Зара Моррис Трэйнор хэлжээ. Эдгээр Хятад боловсруулах үйлдвэрүүд нь түүхий ноолуурыг угааж цэвэрлээд, дараа нь боловсруулж, хятад дахь оёдлын үйлдвэрүүд рүү экспортлодог байна.

Тиймээс юун түрүүнд дотооддоо ноолуурын бүх шатны үйлдвэрлэл явуулж, эцсийн бүтээгдэхүүн гаргадаг томоохон үйлдвэрийг барих ёстой гэж үзжээ.

Харин өөр нэгэн зайлшгүй авах ёстой арга хэмжээ бол дээр дурьдсанчлан мал аж ахуйн бодлогыг шинэчлэх юм. Ингэхдээ ноолуурын борлуулалтыг хянах, зохицуулах боломжийг бий болгох хэрэгтэй гэжээ.

н.Батмөнх одоо ноолуурыг нийслэл Улаанбаатар хот дахь шинэ боловсруулах үйлдвэр хүртэл найдвартай хүргэх зорилгоор блокчейн технологийг ашиглах туршилтын ажилд оролцож байгаа аж.

Тус технологи нь малчид гар утасны аппликейшн ашиглан борлуулсан ноолуураа бүртгүүлж, мөрдөх шошгийг хавсаргах зориулалттай юм байна. Энэхүү аппликейшнийг Торонтод төвтэй Convergence Tech компани бүтээсэн бөгөөд уг компани нь Монголын зүүн хойд нутгийн гурван аймагт НҮБ-тай хамтран ажилладаг байна.

Пүүсийн гүйцэтгэх захирал Чами Акеемана “Тус аппликейшний тусламжтайгаар түүхий эдийн зах зээлийн эмх замбараагүй байдлыг арилгаж, хичнээн хэмжээний ноолуур нийлүүлж буйг үнэн зөв тооцох, цаашлаад хэтэрсэн бүсүүдэд хязгаарлах боломжтой болно” гэжээ.

Ингэснээр дэлхийн олон хэрэглэгчдийн хамгийн чанартай гэж үздэг Монгол ноолуур дотооддоо үйлдвэрлэгдэж, дэлхийн зах зээлд гарах боломж бүрдэх аж. Үүний хажуугаар бэлчээрийн даац хэтэрсэн бүсэд ноолуурын борлуулалтыг хязгаарлах замаар ямааг цөөрүүлэн, байгаль орчноо хамгаалах боломжтой юм байна.

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Монгол залуу Болливудын ертөнцөд хөл тавилаа!

2020-03-06

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

Нэрт зохиолч Пушкин амьд үлдэх боломжтой байсан уу?

2020-03-30

Д.Нямхүү: Коронавирусийн халдвар аван эмчлэгдэж буй хүмүүсээс эдгэрсэн хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар боллоо

2020-03-30

ТЕГ-ын хурандаа нар зодолдож байгаа бичлэг

2020-03-30

Монгол улсад коронавирусын 12 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-03-28

ИНФОГРАФИК: Нэг эмчид дунджаар 283 өвчтөн ноогддог

2020-03-30

Эрүүл мэндийн салбарт төрөн гарсан 8 зөвлөхөд мэргэшлийн зэргийн гэрчилгээ гардууллаа

2020-03-30

ЭЕШ-ын мэдээлэл, зөвлөгөөг хүргэх “Цахим зөвлөх” портал сайт ажиллаж эхэллээ

2020-03-30

Х.Бат-Ялалтын хэргийг шүүх дахин хэлэлцэж, шийдвэрээ хэвээр үлдээлээ

2020-03-30

"Netflix" яагаад дэлхийд алдартай болсон бэ?

2020-03-09

"Google, Amazon" зэрэг компаниуд ямар хүнийг ажилд авдаг вэ?

2020-03-07

Фэйсбүүкийн анхны 20 ажилтан одоо юу хийдэг вэ?

2020-03-06

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Магадгүй бид коронавирусийн талаарх зарим нууцыг хэзээ ч мэдэж чадахгүй

2020-03-29

Монгол улс дахь коронавирусийн нөхцөл байдлын цогц мэдээлэл

2020-03-25

Ковид-19 халдварт цаашдын 2 хувилбар байна

2020-03-24

Коронавирусийн талаар сүүлийн үеийн цогц мэдээлэл #2

2020-03-22

Капитрон банк зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна

2020-03-30

“COVID-19”-өөр халхавч хийсэн цахим луйвраас болгоомжил

2020-03-30

Төрийн Банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээг авч ажиллаж байна

2020-03-28

ХААН Банк эрсдэлийг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж байна

2020-03-27

Зах зээлийн уналтаас болж Америкт хагас сая гаруй хүн саятны тооноос хасагджээ

2020-03-26

Арилжааны банкууд: Иргэд зээлээ хуваарийн дагуу төлнө

2020-03-26

Ч.Ундрам: Хадгаламжийн хүүг бууруулъя гэвэл татгалзахгүй

2020-03-25

Б.Дөлгөөн: Компаниуд хүнд байдалд орж, ажилчдаа цомхотгож байна

2020-03-24

Зөгийний тархи математикийн бодлогыг компьютероос ч хурдан боддог

2020-03-29

Ангараг гариг дээр хүн нас барвал хэрхэн оршуулах тухай эрдэмтэд төлөвлөгөө гаргажээ

2020-03-14

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүхээс

2020-03-08

Хүнд цэцэг бэлэглэхдээ ивээл цэцгийг нь сонгоорой

2020-03-08

Коронавирусийн хамгийн идэвхтэй байдаг температурыг Хонконгийн эрдэмтэд тогтоожээ

2020-03-30

Нидерланд улс Хятадаас хүлээн авсан 600 мянган маскыг буцаан илгээнэ

2020-03-30

“Их-20” бүлгийн удирдагчид видео хурлаар юу ярив?

2020-03-29

Хойд Солонгос хоёр пуужин хөөргөжээ

2020-03-29

Ziko's podcast #23 - Бүсгүйчүүд бидэнд ямар асуудал тулгарч байна вэ? ...

2020-03-30

CAAK PODCAST #22 дугаарын онцлох ишлэлүүд!

2020-03-25

Ziko's podcast #22 - Өөртэйгөө нүүр тулж, өөртэйгөө уулзах нь

2020-03-24

CAAK PODCAST #22 Б.Мөнхдөл - Залуусыг бүү шүүмжил, харин та өөрийгөө өөрчил!

2020-03-18

Коронавирусээр илчлэгдсэн улс төрийн бодлогууд

2020-03-30

Жирвий саарал...

2020-03-28

Арабад...

2020-03-27

Тарж бутарч, талцаж маргалдах Монголчууд бид...

2020-03-27

Корона ба муухай монгол

2020-03-29

Инээмсэглэл /сургамжит өгүүллэг/

2020-03-29

Казакстан улс нь Монгол улсыг магтаж өгчээ…

2020-03-27

Чикаго хотын “хоригдоогүй” хөл хорио

2020-03-27

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.47%
АНУ
32.62%
Арабын орнууд
5.68%
ОХУ
3.92%
Хойд Солонгос
2.94%
Израиль
1.86%
Иран
1.76%
Турк
1.67%
Бусад
1.37%
Европын Холбооны орнууд
1.18%
Африкийн орнууд
0.98%
Афганистан
0.69%
Пакистан
0.49%
Энэтхэг
0.39%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,401

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,644

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,881

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,502