Хориод хориод дийлэхээ боливол орцтой, хашаатай нь гагнаад байхаас өөр яадаг юм...

Хориод хориод дийлэхээ боливол орцтой, хашаатай нь гагнаад байхаас өөр яадаг юм...

Зам мэддэг болгон нь засаглахгүй ээ.

 

Хүүе ээ, хотоос гарах бүх хулгайн замыг би мэднэ. Ёстой хайрхан болгоныг бэллэж давхидаг, харз болгоныг аргадаж туулдаг би мэтийн жолооч нар мэдэхгүй бол хэн мэддэг юм. Гэхдээ надад хулгайн сэтгэл байхгүй. Тэртэй тэргүй хүн хүч хүрэлцэж ядаж, төр улс тэмцэж ядаж байхад нэг л их хулгайгаар давхиад хаа байсан Хэнтийд хүрдэг ямар сэтгэлгүй хүмүүс вэ. Үүнийг чинь сайн эрийн шийдэл гэж хэн ч хэлэхгүй, сайвар санаатны саар үйлдэл.

 
Одоо хүртэл энд тэндэхийн хяналтын пост дээр машин тэрэгтэйгээ оччихоод гарна, явна гээд байдаг хүмүүсийг хуульд зааснаар 500 мянган төгрөгөөр торгоод өг, зүгээр. Үүнээс цааш эх орноосоо урвасан энэ тэр гээд ял шийтгэл бас байгааг санахад илүүдэхгүй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж үг бий.
 
Цаашлаад сумууд руу алдаад эхэлбэл тэнд тоолбол гарын таван хуруунд ч хүрэхгүй цагдаа унаатай, унаагүй улдаад зогсож байгаа. Хэнтийд хоёр, Сэлэнгийн голомтонд дахиад нэг, иргэн Д-гийн хавьтагчдаас тэг(0), алдарт Энхсарангаас бас нэг нэмж илэрлээ. Улсын онцгой комисс эргүүл хяналтанд гарч байгаа цагдаа цэргийнхэнд нэг удаа 800 мянга, сонсогчдод 420 мянган төгрөг олгох болсноо мэдэгдлээ. Голомт нэмэгдэж, тал тал тийшээ тархахын хэрээр хүн хүч нэмж ажиллуулах шаардлага тулгарч байна.
 
Урамшуулал, цалинг нэмээд байж болно, хүрэлцэхгүй байгаа хүн хүчээ яаж нэмэх вэ? Уулнаас баавгай авчираад хяналтанд зогсоох уу, шоронгоос хоригдол гаргаад пост мануулах уу? Үгүй. Өвлийн сар эхэлж байхад өдөржин гадаа зогсож байгаа хэдэн бор цэрэг, өчнөөн сараар эргүүлд гараад өеөдөн цуцаж буй хэдэн бор цагдаа, хоногийн 24 цаг битүү баг, биедээ памперстай зүтгэж буй эмч сувилагчдаа яасан боддоггүй улс вэ?
 
Хориод хориод дийлэхээ боливол орцтой, хашаатай нь гагнаад байхаас өөр яадгийн. Там, диваажин хоёрын хаалгыг гагнаж дийлэхгүйгээс хойш чаддагаараа орц, хашаагаа гагнуулсан нь дээр юм байна. Эсвэл машинуудынх нь түлхүүрийг хураая, яршиг. Бид өөрсдөө хулгайн сэтгэлээ өөрийнхөө гүнд, өвчүүнийхээ цаана цоожлох хэрэгтэй байна. За бид монголчууд шүү.
 
Хорьж, хоригдож чаддаг, хожмын явдалд чангарч хүлээдэг монгол хүн. Өвөлжин бүгээд, хавартаа чангараад, урин цагтай хамт урагшаа дайрдаг монгол хуарангийн монгол араншин бидэнд байх ёстой. Зам мэддэг болгон нь засаглах юм уу? Тэгдэггүй юм. Төрөө дэмжиж, дагаж, эвлэн нэгдэж энэ тахлын ард амжиж гарна. Амжихгүй бол тэгээд нийт хүн амын 10 хувьд ковид халдварлахад монголчууд 1400 хүнээ алдана гэсэн ДЭМБ-ын тооцоог сайн тогтоогоод, өнгөрөгсдийг амьдын ёсоор бус, аймшгийн журмаар салах ёс ч үгүй шатаана гэдгийг л санах хэрэгтэй. Нөгөө ертөнцөд хулгайн зам гэж байхгүй шүү.
 
Р.Эмүжин

40
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

5:40

СААК ВИДЕО: Хосуудын үерхэл удаан үргэлжлэхийг илтгэдэг 8 шинж тэмдэг

2021-01-15
2:11

СААК ВИДЕО: Сэтгэл сэрдхийлгэм аймшигт 10 гэрэл зургийн нууц

2021-01-11
33:14

Дэлхийн тавцанд хөл тавиад буй монгол залуус

2021-01-10
6:54

СААК ВИДЕО: Бэлэн гоймон идсэний дараа бидний биед юу болдог вэ?

2021-01-10

Н.Оюун-Эрдэнэ: "Оюутнуудаа баярлуулмаар байгаа ч даанч энэ удаад боломж алга"

2021-01-17

Оюутнууд "Цахим хичээл чанаргүй байгаа тул сургалтын төлбөрийг хөнгөлөх ёстой" гэв

2021-01-14

Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан

2021-01-10

Бясалгал бол элдэв ид шид эзэмших арга биш

2021-01-10

Бүх хүн тэгш эрхтэй, бөх хүн бүр илүү дархан эрхтэй

2021-01-19

Т. Энхбат: “Манай Хятадын үндэсний баатар - Чингис хаан” гэх өрөөсгөл бахархал Хятадад буй

2021-01-17

“Коронатай дайтсан нь” гэдэг эмгэнэлт жүжиг

2021-01-16

РОДАНТЕ АЛЕРС: Наад ногдол ашиг чинь Монголыг дээрэмдсэний шагнал

2021-01-15

ААН-үүд экспорт хийхдээ 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдэлнэ

2021-01-19

​Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад аж ахуй эрхлэгчид, олон нийтээс санал авч байна

2021-01-18

Хөл хориог сулруулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч орлого нь 70 хувиар буурчээ

2021-01-18

Өвлийн зарагдаагүй хувцас, өр зээлтэй л үлдэж хоолойдоо хутга тулгуулсан мэт байна

2021-01-16

CAAK ӨНЦӨГ: Японы цахилгаан бүтээгдэхүүний зах зээл яагаад уналтад орсон бэ?

2021-01-13

Буддагийн хамгийн аугаа хичээл, хамгийн гүн номлол

2021-01-10

CAAK ӨНЦӨГ: Тархинд цус харвах өвчний тухай

2021-01-06

CAAK ӨНЦӨГ: Шинэ жилийн баярын эргэн тойронд

2020-12-30

Эгэл жирийн нэгэн Монгол залуу Оюу толгойн бодит үнэнийг илчилжээ

2021-01-18

50 насандаа харамсахгүйн тулд 30 насандаа…

2021-01-16

Одоо вакцин л найдвар боллоо доо...

2021-01-10

Цар тахлаас илүү цагаан захтай дарга нар аюул тарьж байна!

2021-01-10

Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуулийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжлээ

2021-01-19

Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлэх үү?

2021-01-19

Д.Тогтохсүрэн: “Өрх бүрд нэг сая төгрөг” олгох тогтоолын төслийг дэмжсэн, дэмжээгүй гэх шийдвэр гаргаагүй

2021-01-18

Ч.Сайханбилэг: Оюутолгой Монголыг минь авч явах болохоор улс төрийн капиталаа зoлин байж хийсэн хүмүүсийг зөвөөр ойлгох өдөр ирнэ

2021-01-18

Шинэчлэн батлагдсан 541 нэр бүхий ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН жагсаалт

2021-01-19

Н.Баасанжав: Ээлжийн амралтыг удаан жилийн нэмэгдэлгүй 20 хоног байхаар заасан нь хүнийг ялгаварлахгүй эрх тэгш байх зарчмыг хангаж байгаа

2021-01-19

“Камаз АСМ-4803” маркийн автомашиныг хөдөлгөөнт удирдлагын байр болгон тохижуулжээ

2021-01-19

Шүүх Д.Эрдэнэбат, Д.Болор нарын гомдлыг хэлэлцэж эхэллээ

2021-01-19

“Linkedin Learning” ХААН Банкийг онцоллоо

2021-01-19

2021 онд бид яагаад өөрөөр амьдрах хэрэгтэй вэ?

2021-01-18

Картын пин кодоо блоклосон бол өөрөө тайлах боломжтой

2021-01-15

“Витамин ₮” урамшуулалт аяны автомашины супер азтан тодроход 2 хоног үлдлээ

2021-01-14

Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэн зүрхний өвчнөөр нас барсан

2021-01-19

ХӨСҮТ: Улаанбаатарт 10 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1536 боллоо

2021-01-19

ЭМЯ: Шинээр 9 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1526 боллоо

2021-01-18

ХӨСҮТ: Улаанбаатарт 12 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1491 боллоо

2021-01-15

Ханс Вернер Зин: Оюутолгойн гэрээ нь Монголын ч биш бүр дэлхийн түүхэнд гарсан зууны луйвар

2021-01-18

“Рио Тинто” компани “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ

2021-01-14

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 41.6 хувиар буурчээ

2021-01-14

"Монгол Улс "Рио Тинто"-ийн "Оюу толгой" төслийг зогсоох уу"

2021-01-12

ПОДКАСТ: IdeaPlus Podcast-ийн зочин Mongolia Talent Network-ийн захирал Ж. Номин

2021-01-10

Идрээгийн Podcast: "Анд Глобал"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Анар

2020-12-30

Мандуулын Podcast: Зочин Ч. Ганжавхлан

2020-12-20

Идрээгийн Podcast: УИХ-ын гишүүн Т.Доржханд

2020-12-18

“NBA” халдварын улмаас гурван тоглолтоо хойшлуулжээ

2021-01-18

Өмнөд Солонгос дахь гадаадын иргэд коронавирусын вакцинд үнэгүй хамрагдах боломжтой

2021-01-17

БНАСАУ “Дэлхийн хамгийн хүчирхэг” баллистик пуужин хөөргөгч шумбагчийг танилцууллаа

2021-01-16

Индонезийн Сулавеси аралд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 67 хүн амиа алджээ

2021-01-16

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

307

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

484

Та хэдэн настай вэ?

1,203

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,505