Амнаас гарсан үг чинь хаалгаар орж ирэхийн цагт үйлийн үрийг чи ойлгоно…

Амнаас гарсан үг чинь хаалгаар орж ирэхийн цагт үйлийн үрийг чи ойлгоно…

“Хүүхдийг хүмүүжүүлээд хэрэггүй. Түүний оронд өөрийгөө хүмүүжүүл. Тэртээ тэргүй таныг дуурайх болно” хэмээх үг байдаг. Ихэнх эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, зөв хүмүүжил олгох тал дээр өөр өөрийн арга барилтай байдаг. Зарим нь аливааг учирлан тайлбарлахыг оролддог бол, эсрэгээрээ үр дагаврыг нь арьс маханд нь тултал ойлгуулахыг хүсэх нэгэн ч цөөнгүй. Тэгвэл та бүхэн бага насны хүүхэд, эсвэл дүүтэйгээ хэрхэн харьцах, тэдэнд ямар үгийг хэлж болохгүйг дуулгая. Харамсалтай нь айл болгонд л сонсогддог үгнүүд явж байх юм… Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй үгс

1."НАМАЙГ ТАЙВАН ОРХИ"

Та өөрийгөө бяцхан үрийнхээ оронд тавиад нэг үзээрэй. Үнэхээр мэдэхгүй, чадахгүй зүйл тулгарахад мэдээж ээж, ааваасаа л тусламж хүснэ шүү дээ. Хэрвээ хүүхдэд эхнээсээ л таагүй хандлагыг төрүүлбэл, цаашид таныг үнэлж, дүгнэх бодол нь тэр чигтээ өөрчлөгдөнө гэсэн үг. Тантай ярилцахаа болино, өөрийг нь тоодоггүй, хайргүй юм байна гэх биендээ ахадсан бодлыг зүрхэндээ тээж эхэлнэ. Тиймээс үнэхээр завгүй байгаа бол хүүхдэдээ түүнийгээ тайлбарлах хэрэгтэй. Жишээ нь, “Ээж нь одоо жаахан ажилтай байна. Хэдхэн минут ээжийгээ хүлээчих. Тэгээд хоёулаа хамтдаа хийе” гэх мэт… Гэвч хэзээ ч битгий хоосон амлалт өгөөрэй. 

2."ЧИ ҮНЭХЭЭР…" Хүүхдийг тэнэг, мангар, залхуу, бүтэлгүй гэх мэт үгсээр битгий сэтгэлийг нь шархлуулаарай. Түүний оронд чи хийж чадна, чамаас өөр хэн ч хийж чадахгүй шүү дээ гэх гэхчлэн аль болох зоригжуулсан үгсийг хэлж байгаарай. Тэрчлэн хэн нэгэнд гаргасан уур бухимдлаа хүүхдэдээ гаргах нь байж боломгүй алдаа гэдгийг давтан хэлье. Тиймээс цаашид хүүхдээ зэмлэсэн ч урмыг нь хугалах үгсийг битгий хэлж байгаарай.

3."БИТГИЙ ХУДЛАА УЙЛААД БАЙ" 

Уйлж байгаа хүүхдээ "Битгий уйлаад бай" гэхийн оронд яагаад уйлсан шалтгааныг нь олж, гомдлыг нь тайлах хэрэгтэй. Хэрвээ та хүүхдээ зэмлэж, түүнээс болж уйлсан бол аль болох ганцааранг нь тайван орхисон нь дээр. Хүүхэд уурласан үедээ өөрийн бодлогогүй, хүсээгүй үгсийг эцэг эхдээ хэлж болно. Гэвч тэр бүрд эмзэглэж, хүүхдээ зэмлэлгүйгээр, тэвчээр хатуужилтай байх нь ямар давуу талтайг хэлж ойлгуулаарай.

4."ЧИ ЭГЧ/ДҮҮ ШИГЭЭ БАЙХ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ?" Хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулж, загнах нь тийм ч тохиромжтой үйлдэл биш. Ингэх нь тэдний өөртөө итгэх итгэлийг бүр мөсөн үгүй хийж, сул дорой нэгэн болгодог. Харин үүний оронд харьцуулсан ч, миний хүү/охин, эгч шигээ үнэхээр мундаг байна. Чамаараа бахархаж байна гэх зэргээр үргэлж түүнд хайртайгаа илэрхийлж, өдөр бүр урамшуулж байх нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сэргээнэ. 5."ИЛҮҮ САЙН ХИЧЭЭ"
Хэрвээ хүүхэд тань аливаа зүйлийг хийхдээ үргэлж, дутуу хагас хийж байвал түүнд хэрхэн хийх ёстойг нь тодорхой зааж өгөн, хамтдаа хийх, болж өгвөл бие даалгаж сургах хэрэгтэй. Аль болох дарамт шахалт бус сонирхлыг нь төрүүлэх тусам түүнийг хийх урам зориг нэмэгдэж, шамдан хийнэ. Хүүхдийг ганцхан алдаанаас нь, цаашид бүх зүйл нь ийм байх болно гэх мэтээр ойлгуулж, хандаж болохгүй. Та ч гэсэн түүний насан дээр алдаж л өссөн шүү дээ. 6."ИНГЭХЭЭ БОЛИХГҮЙ БОЛ БИ ЧАМАЙГ НЭГ САЙН ХАШРААГААД ӨГНӨ ШҮҮ"
Зодно, хашраана гэхийн оронд өнөөдөр идэх амттаныг хязгаарлана, гадаа гарахгүй шүү гэх мэт бодит арга хэмжээг авах хэрэгтэй. Хүүхдийг зодож шийтгэх нь ер нь л зохимжгүй. Түүний оронд өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмших хүртэл тодорхой хугацаанд дуртай зүйлээс нь хязгаарлах нь илүү үр дүнтэй.

7."ОЛИГТОЙХОН БАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ?"

Буруу зүйл хийсэн, сэтгэлд тань нийцэхгүй зүйлийг хийсний төлөө хүүхдийг хүндээр шийтгэх, хатуу үгсээр зэмлэх нь маш буруу үйлдлээс гадна хүүхдийн зан араншинд сөргөөр нөлөөлдөг. Хүүхдийг зэмлэж байхдаа ч давхар ухаарал хайрлах хэрэгтэй шүү дээ. Үл тоомсорлон, хатуу үгс хэллээ гээд байдал дээрдэхгүй, харин ч бүр дордож мэднэ. Тиймээс түүний оронд “Дараагийн удаа чи илүү сайн хийх болно. Чамдаа итгэж байна” гэх мэтээр хэлж, урам хайрлах хэрэгтэй.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417